СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА

A- A A+
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА

Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийн хугацаа сунгагдлаа.

“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.

Жич: Энэхүү тэтгэлэгт хэлний бэлтгэл орохгүй бөгөөд орос хэлээр элсэн суралцахыг анхаарна уу.

БҮРТГЭЛ 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдөл бөглөж илгээнэ үү.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу.