Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонг Конгийн Хятадын их сургууль (The Chinese University of Hong Kong, Shenzhen)-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд суралцах 7 суралцагч хичээлдээ орлоо.
Тус сургууль нь их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоодог байгууллага (QS World University Ranking 2025) -ын 32-т жагсаж байгаа болно. (Энд дарж үзнэ үү)
Энэ жилийн хувьд 296 суралцагч Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг улсуудад суралцуулахаар ажиллаж байна.