Боловсролын сайдын санаачилгаар Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Чингис хаан үндэсний музей хамтран “Ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ШУА-ийн эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн түүхийн багш, профессорууд, ерөнхий боловсролын сургуулийн түүхийн багш нар, төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл, боловсролын салбарын төрийн захиргааны болон судалгаа, үнэлгээний мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий 60 гаруй хүн оролцов.