Боловсролын сайд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

A- A A+
Боловсролын сайд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Боловсролын сайд П.Наранбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитцыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаа, тус сургуулийн өргөтгөлийн төсөл зэрэг хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдсан суралцагчид ХБНГУ-д амжилттай суралцаж байгаа талаар ярилцаж, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс “Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш” (PASCH) санаачилгын талаар танилцууллаа.

Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн өргөтгөлийн барилга энэ онд ашиглалтад орж, нээх талаар Элчин сайд Хэльмут Кулитц мэдээлж, төгсөгчдийн 90 хувь нь хөдөлмөрийн зах зээлд ажлын байранд шууд гарч байгааг онцоллоо. Тус сургууль нь хоёр улсын хамтын ажиллагаа, амжилтын тод жишээ тул тогтвортой үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа талууд харилцан илэрхийлэв.