Монгол Улсын Ерөнхийлөгч Арабын Нэгдсэн Эмират Улсад (АНЭУ) хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Боловсролын яам болон АНЭУ-ын Дижитал сургууль хооронд “Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын боловсролын байгууллагууд хамтран “Мэргэшсэн дижитал багш” хөтөлбөрийн онлайн сургалт зохион байгуулж, “Medle” цахим сургуулийн 50 багш хамрагдсан байна. Сургалтад оролцсон багш нар дижитал боловсролын чиглэлээр олон улсын туршлага судалж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогч багш нарын идэвх, амжилтыг үнэлж, “Medle” цахим сургуулийн орос хэлний багш Нямсүрэнгийн Чимидцэрэнг “Шилдгийн шилдэг оролцогч”- оор шалгаруулан Гадаад хэргийн яамнаас сертификат гардууллаа.