“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны элсэлт зарлагдлаа

A- A A+
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны элсэлт зарлагдлаа

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Монгол Улсын залуу төрийн албан хаагчдад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн цахим хуудас /https://jds-scholarship.org/country/mongolia/index.html/-наас харна уу. 

Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа:

  • Магистр: 10 дугаар сарын 27 (Даваа) хүртэл
  • Доктор: 12 дугаар сарын 8 (Даваа) хүртэл

Дараах хуваарийн дагуу танилцуулга семинар цахим болон танхимаар зохион байгуулагдана. Хэрэв та оролцохыг хүсвэл цахим хуудас /https://forms.office.com/r/pxVLudDw2U/-аар урьдчилан бүртгүүлнэ үү.

  • 9-р сарын 20 (Бямба) 11:00-12:30 (Цахимаар)
  • 9-р сарын 27 (Бямба) 11:00-12:30 (Танхимаар)
  • 9-р сарын 29 (Даваа) 18:00-19:00 (Судалгааны төлөвлөгөө бичих арга зүйн лекц семинар /Танхимаар) ※JDS төгсөгч танилцуулга хийнэ.
  • 10-р сарын 1 (Лхагва) 12:00-13:30 (Цахимаар)
  • 10-р сарын 7 (Мягмар) 18:30-20:00 (Танхимаар)

Дээрх семинараас гадна Улаанбаатар хот дахь байгууллагуудад очиж танилцуулга семинар хийх боломжтой тул төслийн оффист хүсэлтээ ирүүлнэ үү.

Өргөдөл гаргагч танд амжилт хүсье.

Холбоо барих:

JICE JDS төслийн Монгол дахь Оффис

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, 6-р хороо, Монгол-Япон төвийн байр, 201 тоот

Ажлын цаг: 9:00-12:30 / 14:00-17:30, Даваа-Баасан

Утас:9549-5902, 9978-5902

Цахим шуудан: jds.mongolia@jice.org

Вэбсайт: https://jds-scholarship.org/

Facebook: JDS Mongolia