“Суралцагчийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн анхны танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

A- A A+
“Суралцагчийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн анхны танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

 

Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээ болон Монголын хүүхдийн зөвлөл хамтран “Суралцагчийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн анхны танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Алдардэлгэр оролцож, Үндэсний майхант чуулганаар төлөөлөгч хүүхдүүдийн саналд тулгуурлан боловсруулсан дүрмийн төслийг танилцуулан, оролцогчидтой санал солилцов.

Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл уг дүрмийн төслийг улам боловсронгуй болгож, суралцагчдын саналыг өргөнөөр тусгах нь зүйтэй гэдгийг онцоллоо. Мөн суралцагчдын оролцоог нэмэгдүүлж, эрхийг нь бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаа илэрхийлэв.