“ИЛГЭЭЛТ 2100” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД НАЙМАН ОЮУТАН СУРАЛЦАХААР БОЛЛОО

A- A A+
“ИЛГЭЭЛТ 2100” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД НАЙМАН ОЮУТАН СУРАЛЦАХААР БОЛЛОО

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Франц Улсад 8 оюутан суралцахаар боллоо. 



Эдгээр суралцагчдыг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүсч, оюутны визийг гардуулан өглөө.