БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 32 СУРАЛЦАГЧДЫГ ИЛГЭЭЖ БАЙНА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 32 СУРАЛЦАГЧДЫГ ИЛГЭЭЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээл жилд 32 суралцагчдыг Бүгд Найрамдах Турк Улсын их, дээд сургуулиудад компьютерийн шинжлэх ухаан, архитектор, хиймэл оюун ухаан, өгөгдлийн инженер зэрэг мэргэжлээр илгээж байна.

Эдгээр суралцагчдыг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Генч Юксел Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүсэж, оюутны визийг гардуулан өглөө.