ХасБанк болон “Хөгжлийн алтан сан холбоо” төрийн бус байгууллага хамтарсан төсөл хэрэгжүүлж байна

A- A A+
ХасБанк болон “Хөгжлийн алтан сан холбоо” төрийн бус байгууллага хамтарсан төсөл хэрэгжүүлж байна

 

ХасБанк болон “Хөгжлийн алтан сан холбоо” төрийн бус байгууллага нь орон нутгийн ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын орчинг сайжруулах, сурагчдын мэдээллийн технологийн ур чадварыг нэмэгдүүлэх, чанартай боловсролыг дэмжих зорилгоор хамтарсан төсөл хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд 20 аймагт мэдээлэл зүйн хичээлийн тэнхим байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар Боловсролы яамны холбогдох удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Уг хамтын ажиллагаа нь мэдээллийн технологийн боловсролыг орон даяар хүртээмжтэй болгох, хүүхэд залуучуудын дижитал чадварыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Тус төслийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дэх хэсэгт заасны дагуу татварын 1 хувийн хөнгөлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой талаар Боловсролын яамнаас мэдээлэл өглөө.