Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг нэмэгдүүлэхээр УИХ, Засгийн газарт шаардлага ирүүлэв.
Боловсролын сайд П.Наранбаяр Сүхбаатарын талбай дээр гарч шаардлагын бичгийг хүлээн авлаа.
Шаардлагад:
1. Боловсрол, Шинжлэх Ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх,
2. Боловсрол, Шинжлэх Ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэн, хүүхэд, багачуудын чанартай боловсрол олгох нөхцөлийг хангах,
3. Боловсрол, Шинжлэх Ухааны салбарын онцлогийг харгалзан тус салбарт ажиллагсдыг орон тооны цомхотголд хамруулахгүй байх зэргийг дурджээ.
Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хуулийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.