Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарт зүтгэж буй бүх хүмүүстээ Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн баярын мэнд хүргэе!
Боловсрол бол Монгол Улсын ирээдүйн баталгаа. Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилгад оруулж буй хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц нэмэгдсэн ч багш, ажилтнуудын цалин хангамжийг дорвитой нэмэгдүүлэх бодит шаардлага харамсалтай нь байсаар байна. Миний бие багш ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай зүтгэж, уг асуудлыг богино хугацааны хэлэлцээрээр бус, төсөвтэй уялдуулсан, тогтвортой бодлогоор шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Байгалийн баялгийн өгөөжийг цалинг өсгөх байдлаар багш ажилтнууддаа тэгш хүртээж, боловсролын салбарт бодитой хөрөнгө оруулалт болгох нь хамгийн зөв зам юм. Бид улс төрийн богино настай шийдлээр бус, цалинг өсгөх дор хаяж 3 жилийн төлөвлөгөөтэйгөөр асуудлыг шийдвэрлэх болно.
Багш та амьдралд оч харвуулагч хүчтэн билээ. Эрхэм багш танд баяр хүргэе!
Боловсролын сайд П.Наранбаяр