“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ
БАЙГАА СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ БОЛОН СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫГ
ҮНЭЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
"Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай" хуулийн 26.6-д “Энэ хуулийн 18.7-д заасан үнэлгээ хийх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа суралцагчийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтыг үндэслэн санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс Б.Энхцэцэг enkhtsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Төсөл
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ
БАЙГАА СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ БОЛОН СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫГ
ҮНЭЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэг /цаашид “цэцэрлэг” гэх/-т хамрагдаж байгаа суралцагчийн хөгжил болон ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2.Журмыг хэрэгжүүлэхэд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль дүрэм, журмыг мөрдөнө.
1.3.Суралцагчийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ /цаашид “үнэлгээ” гэх/ нь тэдний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжилд гарч байгаа ахиц, өөрчлөлтийг илрүүлэх, хүрсэн үр дүнг тогтоох, багш мэргэжлийн ур чадвар, багшлах арга барилаа сайжруулах, сургалт, үйл ажиллагааг суралцагчийн онцлог хэрэгцээнд тохируулан төлөвлөж хэрэгжүүлэх үйлийг дэмжиж, сургуулийн өмнөх боловсролын чанар, үр дүнг сайжруулахад чиглэнэ.
1.4.Үнэлгээ нь суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, чадвар, сонирхол, ялгаатай хэрэгцээг харгалзсан, суралцах, хөгжих үйлийг дэмжсэн, баримт, нотолгоонд суурилсан, оролцоог тэгш хангасан, ялгаварлан гадуурхалт, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байна.
1.5.“Суралцагчийн хөгжлийн үнэлгээ” гэж сургалт, үйл ажиллагааны явцад суралцагчийн сурах үйл явцыг чиглүүлэх, тэдний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжилд гарч байгаа ахиц, өөрчлөлтийг илрүүлэх, хүрсэн үр дүнг тогтоох үнэлгээг ойлгоно.
1.6.“Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ” гэж тухайн онд зургаан нас хүрэх суралцагчийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, төлөвшлийн түвшнийг тогтоох үнэлгээг ойлгоно.
1.7.Үнэлгээний үр дүн нь сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтийг суралцагчийн хөгжлийн түвшин, ялгаатай хэрэгцээг харгалзан төлөвлөж хэрэгжүүлэх үндэслэл болно.
1.8.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг үнэлгээнд хамруулахдаа энэ журам болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журам, аргачлалыг баримтална.
Хоёр. Суралцагчийн хөгжлийн үнэлгээ
2.1.Суралцагчийн хөгжлийн үнэлгээ нь гараа (оношлох)-ны, явцын, үр дүнгийн гэсэн гурван төрөлтэй байна.
2.2.Гарааны үнэлгээг хичээлийн жилийн эхэнд сургалт, үйл ажиллагааг эхлэхээс өмнө хийж, суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, ялгаатай хэрэгцээг тодорхойлно.
2.2.1.Цэцэрлэгт шинээр элсэж байгаа бага бүлгийн суралцагчийг гарааны үнэлгээнд заавал хамруулж хөгжлийн түвшнийг тогтооно.
2.2.2.Дунд, ахлах, бэлтгэл бүлэгт шинээр элссэн болон өмнөх хичээлийн жилийн үр дүнгийн үнэлгээ, дүгнэлтээс хамааран тэдэнтэй ажиллах арга зүй, технологийг тодорхойлох шаардлагатай суралцагчийг гарааны үнэлгээнд хамруулж болно.
2.2.3.Журмын 2.2.1, 2.2.2-т заасан гарааны үнэлгээг дараах хүснэгтэд заасан түвшинд баримжаалан хийнэ.
|
Бүлэг |
Баримжаалах шалгуур |
|
|
Бага (2 нас) |
БШУ-ы сайд, ЭМ-ийн сайд, ХНХ-ын сайдын хамтран баталсан 2022 оны А/571, А/637, А/218 дугаар тушаалын хавсралт “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүүхдийн хөгжлийн үзүүлэлт хэсэг |
|
|
Дунд (3 нас) |
Энэ журмын хавсралтаар батлагдсан шалгуур |
I түвшин |
|
Ахлах (4 нас) |
II түвшин |
|
|
Бэлтгэл (5 нас) |
III түвшин |
|
2.3.“Явцын үнэлгээ”-г сургалт, үйл ажиллагааны явцад дараах байдлаар хийнэ.
2.3.1.суралцагчийн суралцах үйлийг багш ажиглан тухайн нөхцөлд тохирсон хариу арга хэмжээ (арга зүйгээ өөрчлөх, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг тохируулах) авах;
2.3.2.суралцагчийн суралцах үйл явцад гарч байгаа ахиц, өөрчлөлтийг тандах ажиглалт, ярилцлагын тэмдэглэл хийх, хувийн хавтсыг тэдний ахицыг харуулсан бүтээлээр баяжуулах зэргээр баримт, нотолгоо цуглуулах;
2.3.3.энэ журмын 2.5.3-т заасан дүгнэлтэд үндэслэн багш сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнд шаардлагатай тохируулга хийх;
2.3.4.мэргэжлийн багш нарын бүлэг журмын 2.5.3-д заасан нэгтгэлийг тухай бүр хэлэлцэн энэ журмын 2.3.3-т заасан тохируулга хийх талаар багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх;
2.4.Багшийн явцын үнэлгээ хийж буй байдалд цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нь ажиглалт хийж, өдөр тутмын сургалт, үйл ажиллагааны явцад мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
2.5.“Үр дүнгийн үнэлгээ”-гээр суралцагч тухайн насанд эзэмшвэл зохих агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг үнэлж, цаашид сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд анхаарах шаардлагатай асуудлыг тодорхойлно.
2.5.1.Үр дүнгийн үнэлгээг дараах шалгуураар үнэлнэ.
|
Бүлэг |
Баримтлах шалгуур |
|
|
Бага (2 нас) |
Энэ журмын хавсралтаар батлагдсан шалгуур |
I түвшин |
|
Дунд (3 нас) |
II түвшин |
|
|
Ахлах (4 нас) |
III түвшин |
|
|
Бэлтгэл (5 нас) |
IV түвшин |
|
2.5.2.Үр дүнгийн үнэлгээг бүлгийн хэмжээнд багш, цэцэрлэгийн хэмжээнд арга зүйч (эрхлэгч) тус, тус нэгтгэж, доор дурдсан үнэлгээ өгнө.
- 76.0 ба түүнээс дээш хувьтай бол “Маш сайн”;
- 51.0-75.0 хувьтай бол “Дунджаас дээгүүр”;
- 26.0-50.0 хувьтай бол “Дундаж”;
- 10.0-25.0 хувьтай бол “Дунджаас доогуур”;
- 0-9.0 хувьтай бол “Анхаарах шаардлагатай”.
2.5.3.жил бүрийн 1, 5 дугаар сард энэ журмын 2.3.2-д заасан баримт, нотолгоонд дүн шинжилгээ хийж, суралцагчийн чадамж (мэдлэг ойлголт, чадвар гүйцэтгэл, төлөвшил)-ийг сургалтын чиглэл тус бүрээр эргэцүүлэн дүгнэлт гаргаж, бүлгийн хэмжээнд нэгтгэх;
2.5.4.энэ журмын 2.5.3-д заасан дүгнэлт, баримт нотолгоонд тулгуурлан тухайн хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааны үр дүнг жил бүрийн 5 дугаар сард багтаан үнэлж, суралцагч, бүлэг, цэцэрлэгийн үнэлгээг цэцэрлэгийн эрхлэгч баталгаажуулан, боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим системд оруулна.
2.6.Үр дүнгийн үнэлгээний үр дүнд тулгуурлан багш, цэцэрлэгийн удирдах ажилтан эргэцүүлэл хийж, мэргэжлийн багш нарын бүлгээр хэлэлцэн суралцагчийн ялгаатай хэрэгцээг харгалзан сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтөд холбогдох тохируулга хийж хэрэгжүүлнэ.
2.7.Суралцагчийн хөгжилд гарсан ахиц өөрчлөлт, хүрсэн үр дүнг тухайн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчдад багш танилцуулж, зөвлөгөө өгч, хамтран ажиллана.
Гурав.Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг зохион байгуулах
3.1.Суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна.
3.1.1.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд цэцэрлэгийн арга зүйч (арга зүйчгүй бол эрхлэгч), багш, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежер, бага ангийн 1-2 багшийг оролцуулна.
3.2.Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээнд энэ журмын хавсралтаар баталсан IV түвшний шалгуурыг баримтална.
3.3.Энэ журмын 3.1-д заасан ажлын хэсэг жил бүрийн 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас хүргүүлсэн удирдамжийн дагуу сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг дор дурдсаны дагуу зохион байгуулна.
3.3.1.тухайн жилд ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах хүүхдийг журмын 1.6-д заасан үнэлгээнд бүрэн хамруулах;
3.3.2.үнэлгээг тухайн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад нэмэлт ачаалал, хүндрэл үүсгэхгүй байхаар зохион байгуулах;
3.3.3. үнэлгээний мэдээллийг тухай бүрд нь журмын 2.5.4-д заасан цахим системд оруулах;
3.3.4.үнэлгээг зохион байгуулж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор үнэлгээний ажлын тайланг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад хүргүүлэх.
3.4.Цэцэрлэгийн эрхлэгч үнэлгээ зохион байгуулах орчин, нөхцөлийг бүрдүүлж, ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллана.
3.5.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага энэ журмын 3.1-д заасан ажлын хэсгийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах бөгөөд энэ хүрээнд дараах ажлыг зохион байгуулна.
3.5.1.үнэлгээний даалгаврын санг бүрдүүлж, хөгжүүлэх;
3.5.2.үнэлгээний ажил зохион байгуулах удирдамж, үнэлгээний даалгавар, бусад арга хэрэгслийг жил бүрийн 4 дүгээр сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж, арга зүйгээр хангах сургалт зохион байгуулах;
3.5.3.журмын 2.5.4-д заасан цахим системийн бэлэн байдлыг хангаж, үнэлгээний явцад хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
Дөрөв.Үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, ашиглах
4.1.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь энэ журмын 3.3.3-д заасан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үр дүн, тайланг жил бүрийн 10 дугаар сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагад тус тус хүргүүлнэ.
4.2.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь энэ журмын 4.1-д заасан тайланд үндэслэн сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж боловсруулан 11 дүгээр сард багтаан боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, багшийн хөгжлийг дэмжих үндэсний/бүсийн төвд тус, тус хүргүүлнэ.
4.3.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах ажлыг зохион байгуулна:
4.3.1.энэ журмын 4.2-т заасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлага зохицуулалтаар хангах;
4.3.2.үндэсний хэмжээнд багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, мэргэжил дээшлүүлэх болон мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах;
4.3.3.багшийг дадлагажуулах үйл ажиллагааны жишиг хөтөлбөрт суралцагчийн хөгжлийн үнэлгээний талаарх агуулгыг тусган хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
4.4.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь дараах ажлыг зохион байгуулна:
4.4.1.тухайн орон нутгийн хэмжээнд суралцагчийн хөгжлийн үр дүнгийн үнэлгээ болон сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний дүнд шинжилгээ хийж, багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах;
4.4.2.энэ журмын 4.2, 4.3-д заасан байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжид үндэслэн багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах;
4.5.Цэцэрлэг нь үнэлгээний үр дүнд тулгуурлан багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ, байгууллагын түвшинд авах арга хэмжээг тус тус тодорхойлж холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.6.Суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний үр дүн, дүгнэлтийг ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш энэ журмын 2.4.3-д заасан цахим системээс танилцаж, сургалт, үйл ажиллагаандаа тусган ажиллана.
Тав.Бусад
5.1.Хүүхдийн хувийн хавтас, хөгжлийн үнэлгээгээр цуглуулсан баримт, нотолгоо, холбогдох материалыг цэцэрлэг төгсөх үед эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгнө. Эцэг эх, асран хамгаалагч нь уг баримт, мэдээллийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшид танилцуулна.
5.2.Суралцагчийн үр дүнгийн болон сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний гүйцэтгэлийн хувиар илэрхийлсэн дүнг суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэхгүй, зөвхөн үнэлгээний мэдээлэл боловсруулах, суралцагчийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, дүгнэлт гаргахад ашиглана.
5.3.Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагаас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөгжлийг үнэлэх аливаа шалгалт, судалгаа авахыг хориглоно.
5.4.Үнэлгээ нь зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор хийгддэг тул үнэлгээний үр дүнд үндэслэн тэдний эрхийг хязгаарлах, ялгаварлан гадуурхах үндэслэл болохгүй.
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд
хамрагдаж байгаа суралцагчийн хөгжил болон сургуульд
бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журмын хавсралт
СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
|
Чадамж |
№ |
Шалгуур (I түвшин) |
|
Мэдлэг, ойлголт |
1 |
Чанаж болгоогүй хүнсийг идэж болохгүйг мэддэг. |
|
2 |
Хүрээлэн байгаа орчноос болгоомжлох зүйлсийг таньдаг. |
|
|
3 |
Зурагт номоос танил эд юмсыг нэрлэдэг. |
|
|
4 |
Орчныхоо ургамал, амьтнаас заримыг нь нэрлэдэг. |
|
|
5 |
Өөрийн нэр, нас, биеийн эрхтнээ нэрлэдэг. |
|
|
6 |
Үндэсний хувцас (дээл, гутал, малгай)-ыг нэрлэдэг. |
|
|
7 |
Үндсэн гурван өнгийг нэрлэдэг. |
|
|
8 |
Тоглоом, юмсын заасан байршил (дээр, доор)-ыг нэрлэдэг. |
|
|
9 |
Болно, болохгүйг ойлгодог. |
|
|
10 |
Бусдын нүүрний хувирал, гарын дохио, дуу авиа, үгээр илэрхийлсэн харилцааг ойлгодог. |
|
|
Чадвар, гүйцэтгэл |
11 |
1-2 саадыг сүлжиж алхдаг. (10 метр зайд) |
|
12 |
Хоорондоо 20 см зайтай байрлуулсан зураасны дундуур шулуун чиглэлээр гүйдэг. |
|
|
13 |
20 см-ын зайтай зураасны хооронд дөрвөн хөллөж мөлхдөг. |
|
|
14 |
Тоглоом, юмс (бөмбөг, базсан цаас гэх мэт)-ыг тодорхой чиглэлд (урагш, дээш гэх мэт) шидэж дамжуулдаг. |
|
|
15 |
Гар, нүүр, шүдээ угаах, хоолой амаа зайлах үйлийг бусдын дэмжлэгтэйгээр хийж чаддаг. |
|
|
16 |
Бусдын яриаг сонсож ойлгоод, үг, үйлдэл, дохио зангаагаар харилцдаг. |
|
|
17 |
Энгийн өгүүлбэрийг дуурайн хэлдэг. |
|
|
18 |
Авиа, үгийг сонсоод давтан хэлдэг. |
|
|
19 |
Ярилцах болон тоглох явцад асуулт асуухыг оролддог. |
|
|
20 |
3 хүртэлх тоглоом, юмсыг тоолдог. |
|
|
21 |
Том, жижгийг ялгадаг. |
|
|
22 |
Юмсыг нэг ижил шинжээр нь ангилдаг. |
|
|
23 |
Харандаагаар мөр, зураас гаргадаг. |
|
|
24 |
Бусдын үйлийг ажиглаж дуурайдаг. |
|
|
25 |
Бэлдэц дүрс ашиглан бусдын дэмжлэгтэй наамал хийдэг. |
|
|
26 |
Хэв ашиглан хэлбэр гаргадаг. |
|
|
27 |
Тоглоом, эд юмсыг бусдын дэмжлэгтэй өрдөг. |
|
|
28 |
Дуу, хөгжмийн хэмнэлийг хөдөлгөөн (алга таших, өвдөг цохих гэх мэт)-өөр илэрхийлдэг. |
|
|
Төлөвшил
|
29 |
Бусдын бүтээлийг ажиглаж сонирхдог. |
|
30 |
Хогийг хогийн саванд хийдэг. |
|
|
31 |
Өөр хэн нэгэн аргадах (уурлаж тавгүйтсэн, уйлсан үед)-д тайвширдаг.) |
|
|
32 |
Хэрэглэсэн эд зүйл, тоглоомоо хураадаг. |
СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
|
Чадамж |
№ |
Шалгуур (II түвшин) |
|
Мэдлэг, ойлголт |
1 |
Гэмтэж болзошгүй үйлдлийг ойлгодог. |
|
2 |
Хоорондоо хамааралтай хоёр юмыг таньдаг. |
|
|
3 |
Орчиндоо байгаа зурган тэмдэглэгээ (гэрлэн дохио, гарц, ангид баримтлах дүрмийг харуулсан зураг гэх мэт)-г ойлгодог. |
|
|
4 |
Таван хошуу мал, гэрийн тэжээмэл амьтны үр төлийг нэрлэдэг. |
|
|
5 |
Үндэсний баяр ёслолын зарим үйл (золгох, бөх барилдах гэх мэт)-ийг нэрлэдэг. |
|
|
6 |
Дараалан байрлуулсан тоглоом, дүрс, юмсыг ажиглаж, зүй тогтлыг тайлбарладаг. |
|
|
7 |
Тоглоом, юмсын байршил (дотор, гадна)-ыг нэрлэдэг. |
|
|
8 |
Уран зураг, баримлын бүтээлд юу дүрсэлснийг нэрлэдэг. |
|
|
Чадвар, гүйцэтгэл |
9 |
Сэтгэл хөдлөлөө үг, эсвэл үйлдлээр илэрхийлдэг. |
|
10 |
Өөрийн хийх дуртай болон дургүй зүйлсээ илэрхийлдэг. |
|
|
11 |
Алхалтын үед гарын хөдөлгөөнийг өөрчилж (гараа алдлах, өргөх гэх мэт) гүйцэтгэдэг. |
|
|
12 |
Хоорондоо 15 см зайтай байрлуулсан зураасны дундуур шулуун чиглэлээр гүйдэг. |
|
|
13 |
Зааврын дагуу 2-3 саадыг сүлжиж мөлхдөг. (10 метр зайд) |
|
|
14 |
0.5-1м зайнаас шидсэн тоглоом, бөмбөг, эд юмсыг барьж авдаг. |
|
|
15 |
Зааврын дагуу өдөр тутмын хувийн ариун цэвэр сахих үйл (гар, нүүр, ам угаах)-ийг бие даан гүйцэтгэдэг. |
|
|
16 |
Жимс, хүнсний ногоог насанд хүрэгчдийн тусламжтай угаадаг. |
|
|
17 |
3-4 үгтэй өгүүлбэрийг давтаж хэлдэг. |
|
|
18 |
Сургалт, үйл ажиллагаанд оролцох, хамтдаа тоглох явцад асуулт асуудаг. |
|
|
19 |
Яриандаа өнгө, хэмжээ, тоо ширхэг заасан үгсийг хэрэглэдэг. |
|
|
20 |
5 хүртэл тоглоом, юмсыг тоолдог. |
|
|
21 |
Олон ба цөөн тооны тоглоом, юмсыг зааж хэлдэг. |
|
|
22 |
3 хүртэлх тооны юмсыг уртаар нь харьцуулдаг. |
|
|
23 |
Тоглоомыг 2 ижил шинж (өнгө, дүрс, хэмжээ гэх мэт)-ээр нь ангилдаг. |
|
|
24 |
Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн талаар ярьдаг. |
|
|
25 |
Хялбар, ойлгомжтой заавар, дүрмийг ойлгож тайлбарладаг. |
|
|
26 |
Өөрийн дуртай зүйлээ зурж (зураас, толбо, дардас гэх мэт) дүрсэлдэг. |
|
|
27 |
Баримлын шавраар хоёр хэсгээс бүтсэн зүйлийг бие даан барьдаг. |
|
|
28 |
Бэлдэц дүрс ашиглан багшийн заавраар наамал хийдэг. |
|
|
29 |
Тоглоом, эд юмс (блокон тоглоом, шагай, савх гэх мэт)-ыг бие даан бүтээл хийж, тайлбарладаг. |
|
|
30 |
Тоглоом, хэрэглэгдэхүүн ашиглан аялгуунд тохируулж жигд хэмнэлээр дуугаргадаг. |
|
|
31 |
Хэмнэл, аянд тохирсон хөдөлгөөн хийдэг. |
|
|
32 |
Үлгэр, зохиолын танил дүрд тоглодог. |
|
|
Төлөвшил |
33 |
Бусдад өөрийн санаачилгаар тусалдаг. |
|
34 |
Бусадтай хамтран үйл ажиллагаанд оролцдог. |
|
|
35 |
Энгийн заавар, дүрэм (ус хэмнэх, хогийг ангилж хаях гэх мэт)-ийг биелүүлдэг. |
|
|
36 |
Тасалгааны ургамлын тоосыг арчиж, усалдаг. |
|
|
37 |
Дууг бусадтай хамтран дуулдаг. |
СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
|
Чадамж |
№ |
Шалгуур (III түвшин) |
|
Мэдлэг, ойлголт |
1 |
Эрүүл мэндэд тустай хоол, хүнсийг нэрлэдэг. |
|
2 |
Өөрийн болон бусдын биеийн хүрч болох, болохгүй хэсгийг мэддэг. |
|
|
3 |
Ухаалаг төхөөрөмжийг зохистой хэрэглэхийг мэддэг. |
|
|
4 |
Сэтгэл хөдлөл илэрхийлсэн 2-3 зургаас таатай, таагүй байгааг тайлбарладаг. |
|
|
5 |
Тайвшрахад туслах аргуудыг мэддэг. |
|
|
6 |
Хоёр зүйлийн хоорондын хамаарлыг тайлбарладаг. |
|
|
7 |
10 хүртэл цээжээр тоолдог. |
|
|
8 |
Чиглэл заасан үгсийн утгыг ойлгодог. |
|
|
9 |
Гэр бүлийн гишүүдийг нэрлэж, ажил мэргэжлийг нь хэлдэг. |
|
|
Чадвар, гүйцэтгэл |
10 |
Вандан сандал дээр тэнцвэрээ хадгалан алхдаг. (Вандан сандлын өндөр нь 25 см, өргөн нь 20 см байна.) |
|
11 |
5-6 саадыг сүлжиж гүйдэг. (10 метр зайд) |
|
|
12 |
Өвдөг, тохойгоор 3-4 нуман доогуур мөлхдөг. |
|
|
13 |
Бөмбөгийг 1-1.5м зайд бие бие рүүгээ газарт ойлгон дамжуулдаг. |
|
|
14 |
Бусдын сануулгаар ариун цэврийг сахих үйлүүдийг бие даан гүйцэтгэдэг. |
|
|
15 |
Анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ нь ямар аюул, эрсдэл байгааг анхааруулсныг тайлбарладаг. |
|
|
16 |
Өөрийн хэрэгцээ, чадах, чадахгүй, дуртай, дургүй зүйлсээ ярьдаг. |
|
|
17 |
Хийж болох, болохгүй үйлдлийн учир шалтгааныг тайлбарладаг. |
|
|
18 |
Үгийг сонсоод, урт ба богино авианы дуудлагыг ялган дуурайдаг. |
|
|
19 |
Тоглоом, юмсын 2-3 онцлог шинжийг тоочиж ярьдаг. |
|
|
20 |
Юмсын учир шалтгааныг өөрийн ойлгосноор тайлбарладаг. |
|
|
21 |
Ном, үлгэр, зохиолын гол санааг ойлгож, үйл явдлыг тайлбарладаг. |
|
|
22 |
5 хүртэлх тооны юмсыг оноож тоолдог. |
|
|
23 |
Дараалан байрлуулсан тоглоом, дүрс, юмсыг ажиглаж, зүй тогтлыг үргэлжлүүлдэг. |
|
|
24 |
Юмсыг хэмжээ (урт, хүнд)-гээр нь харьцуулдаг. |
|
|
25 |
Өглөө, өдөр, орой хийдэг үйл явдлыг харуулсан 4 зургийг зөв дараалалд оруулдаг. |
|
|
26 |
Тоглоом, эд юмсыг нэг шинжээр нь 4 хүртэлх хэсэгт ангилдаг. |
|
|
27 |
Дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрсийг ялган нэрлэдэг. |
|
|
28 |
Дүрс ба биетийг ялгадаг. |
|
|
29 |
Зурган зааварчилгааг ойлгож тайлбарладаг. |
|
|
30 |
Амьтдын амьдрах орчныг ялгадаг. |
|
|
31 |
Зураг бүтээлээ толбо, дардсаар чимэглэдэг. |
|
|
32 |
Биет наамал урладаг. |
|
|
33 |
Өрж байгуулдаг, эвлүүлж, угсардаг тоглоом, савх, харандаа (байшин, барилга, гудамж талбай, тээврийн хэрэгсэл гэх мэт)-аар зохион бүтээдэг. |
|
|
34 |
Дууг ая хэмнэлийн дагуу дуулдаг. |
|
|
35 |
Хэмнэлийн өөрчлөлтийг мэдэрч, хөгжмийн энгийн зэмсгээр тоглодог. |
|
|
36 |
Ая, хэмнэл солигдоход хөдөлгөөнөө тохируулдаг. |
|
|
37 |
Үлгэр зохиолын дүрээс сонгон онцлог шинжийг илэрхийлдэг. |
|
|
Төлөвшил |
38 |
Бусдын сэтгэлийн хөдөлгөөн өөр, өөр байдгийг мэдэн зохицож харилцдаг. |
|
39 |
Бусадтай тоглоом, наадгай, эд зүйлсээ хуваалцан хамтарч тоглодог. |
|
|
40 |
Өдөр тутмын үйл ажиллагаанд бие даан оролцдог. |
|
|
41 |
Харилцан ярианд идэвх санаачилга (тодруулах асуулт асуух, хариу өгөх, санаагаа илэрхийлэх)-тай оролцдог. |
|
|
42 |
Тасалгааны ургамлыг арчлахад оролцдог. |
|
|
43 |
Үндэсний тоглоом, наадгайгаар тоглодог. (шагай, хөлөгт тоглоом зэрэг) |
СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
|
Чадамж |
№ |
Шалгуур (IV түвшин) |
|
Мэдлэг, ойлголт |
1 |
Аюултай нөхцөлд (галаас хол байх, шатаар болгоомжтой явах гэх мэт) юу хийхийг мэддэг. |
|
2 |
Хүмүүсийн хоорондын харилцаа хэрхэн өрнөж байгааг ойлгодог. |
|
|
3 |
20 хүртэл цээжээр тоолдог. |
|
|
4 |
Долоо хоногийн гарагийг дарааллаар нь нэрлэдэг. |
|
|
5 |
Тоглоом, юмсын ижил ба ялгаатай шинжийг нэрлэдэг. |
|
|
6 |
Ургамлын ургалтад хэрэгтэй зүйлийг нэрлэдэг. |
|
|
7 |
Уран зураг, уран баримлын бүтээлийг хайрлан хамгаалахыг мэддэг. |
|
|
Чадвар, гүйцэтгэл |
8 |
Вандан сандал дээгүүр алхахдаа гарын хөдөлгөөн (гараа алдлах, өргөх гэх мэт)-ийг хослуулдаг. |
|
9 |
7-8 саадыг сүлжиж гүйдэг. (10 метр зайд) |
|
|
10 |
Вандан сандал дээр элгээр гулсаж мөлхдөг. |
|
|
11 |
1.5-2м зайд байгаа хүүхдэд бөмбөгийг газарт ойлгож өгөх, газарт ойлгож өгсөн бөмбөгийг барьж авдаг. |
|
|
12 |
Сургалт, үйл ажиллагааны явцад тодорхой үйл, үйлдлийг хийж чадах, чадахгүй шалтгаанаа тайлбарладаг. |
|
|
13 |
Өөрийн хэрэгцээгээ илэрхийлдэг. |
|
|
14 |
Гэр бүлийн гишүүдээ танилцуулж, ажил хөдөлмөрт нь хэрхэн тусалдагаа тайлбарлан ярьдаг. |
|
|
15 |
Тайвшрахад туслах аргуудыг багшийн тусламжтай хэрэглэдэг. |
|
|
16 |
Нэрлэсэн үгийн эхэнд ба төгсгөлд орсон авиаг ялгадаг. |
|
|
17 |
Үлгэр зохиолын төгсгөлийг өөрийн төсөөллөөр үргэлжлүүлэн зохиож ярьдаг. |
|
|
18 |
Өөрийн нэрийн дармал үсгийг дагуулж бичдэг. |
|
|
19 |
Ном болон үлгэр, зохиол, болсон үйл явдлыг дэс дараатай тайлбарладаг. |
|
|
20 |
10 хүртэлх эд юмсыг оноож тоолдог. |
|
|
21 |
Өгөгдсөн тооноос 20 дотор нэгээр нэмэгдүүлж, хорогдуулж тоолдог. |
|
|
22 |
10 хүртэлх тооны дарааллаас орхигдсон 1-2 тоог олдог. |
|
|
23 |
Нэг юмсын байрлалаар нөгөө юмсын байрлалыг тодорхойлдог. |
|
|
24 |
Юмсын хэмжээ (урт, хүнд, багтаамж)-гээр нь таамаглан харьцуулдаг. |
|
|
25 |
Юмсыг шинж чанараар нь бүлэглэн учрыг тайлбарладаг. |
|
|
26 |
Сэдвийн хүрээнд үйл явдал (байгалийн үзэгдэл, үлгэр гэх мэт)-ыг бүтээлчээр зохиомжлон зурдаг. |
|
|
27 |
Баримлын шавар, байгалийн материал зэргээр сэдэвт баримал барьдаг. |
|
|
28 |
Өгөгдсөн сэдвийн хүрээнд наамал хийдэг. |
|
|
29 |
Эд зүйлсээр юмсыг зохиомжлон бүтээж, дүрслэлийг баяжуулдаг. |
|
|
30 |
Гарын дохионы дагуу дууны өндөрлөг, хурдыг зохицуулан дуулдаг. |
|
|
31 |
Хөгжмийн энгийн зэмсгээр аялгууны хэмнэлд нийцүүлэн хөгжимддөг. |
|
|
32 |
Хөгжмийн аялгуунд нийцсэн хөдөлгөөн хийдэг. |
|
|
Төлөвшил |
33 |
Хувийн ариун цэвэр сахихын ач холбогдлыг ойлгож, тогтмол дагаж мөрддөг. |
|
34 |
Хоол хүнс, зууш бэлтгэхэд өөрийн хэмжээнд оролцож тусалдаг. |
|
|
35 |
Ухаалаг төхөөрөмжийг хэрэглэх үедээ бусдын зааврыг баримталдаг. |
|
|
36 |
Тоглоомын дүрэм баримтлан хамтран тоглодог. |
|
|
37 |
Гэр бүл, цэцэрлэг, анги, олон нийтийн газарт тогтсон дүрмийг баримталдаг. |
|
|
38 |
Өөрийнх нь үйлдэл бусдын сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлж буйг мэдэж зохицон харилцдаг. |
|
|
39 |
Харилцан ярианд идэвх санаачилга (асуулт асуух)-тай оролцдог. |
|
|
40 |
Амьтдыг хайрлан хамгаалдаг. |
|
|
41 |
Бусдын сонирхол, ялгаатай байдалд хүндэтгэлтэй харилцдаг. |
|
|
42 |
Орчиндоо хариуцлагатай хандаж, хог ангилж, байгаль бохирдуулахгүй байх үйлийг хийдэг. |
|
|
43 |
Үндэсний соёл, зан заншлын зарим үйлийг бие даан болон найз нөхөдтэйгээ хамтран хийдэг. |
|
|
44 |
Дүрийн зан чанарын талаар харилцан ярилцдаг. |
✦ ✦ ✦