“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ТОГЛООМ НААДГАЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ын төсөлд санал авч байна
Та бүхэн шаардлагын төсөлтэй танилцан саналаа Gantugs@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Боловсролын сайдын 20.... оны
.... дугаар сарын .....ны өдрийн
...... дугаар тушаалын хавсралт
ТӨСӨЛ
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, ТОГЛООМ НААДГАЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Нэг. Ерөнхий зүйл.
- “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавих шаардлага” - бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэм-сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжих, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад ашиглах багшийн сургалтын хэрэглэгдэхүүн, хүүхдэд тарааж өгөх сургалтын хэрэглэгдэхүүн болон тухайн анги, бүлэгт/танхимд байх тоглоом, наадгайд тавих шаардлагыг тогтооно.
- Энэхүү шаардлагыг сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид, эцэг эх асран хамгаалагч, санхүүжүүлэгч, хандивлагч байгууллага, хувь хүн, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчид үйл ажиллагаандаа баримтална.
Хоёр. Нэр томьёо, тодорхойлолт.
2.1. Энэ стандартад дараах нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ. Үүнд:
2.1.1. Сургалтын хэрэглэгдэхүүний тодорхойлолт, төрөл.
Хэрэглэгдэхүүн гэж сургалтын зорилгод үр дүнтэй хүрэхэд сургалтын үйл ажиллагаанд шууд байдлаар ашиглагдаг. Хэрэглэгдэхүүнийг дараах байдлаар ангилна. Хэвлэмэл, биет үзүүлэн, цахим үзүүлэн, бодит үзүүлэн, тоглоом наадгай.
Тоног төхөөрөмж гэж сургалтын үйл ажиллагаанд дам байдлаар ашиглагдах, цэцэрлэг, ангид суурилагдсан, туршилт, дадлагын төхөөрөмж, багаж, хэрэгсэл.
2.1. 2. Тоглоом, наадгайн тодорхойлолт, төрөл
Тоглоом гэдэг нь олноороо нийлж байсан цэнгэх наадахыг хэлнэ. Тоглоом i) тоглоход хэрэглэх зүйл. ii) наадах хэрэгсэл. Тоглоом нь хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх гол хэрэгсэл юм.
Гурав. Сургуулийн өмнө боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн
3.1. Ерөнхий шаардлага
3.1.1. Хэрэглэгдэхүүн гарал үүслийн гэрчилгээтэй байх.
3.1.2. Эрүүл аюулгүй байдлыг хангасан нотлох бичигтэй байх.
3.1.3. Сав баглаа боодол, шошго, хаяг нь тодорхой байх.
3.1.4. Хэрэглэх заавар, хийсэн эд хэрэглэгдэхүүний танилцуулга Монгол хэл дээр бичигдсэн байх.
3.1.5. Хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн байх.
3.1.6. Хүүхдийн нас, сэтгэхүй, танин мэдэхүйн хөгжлийн онцлог, сонирхол хэрэгцээнд нийцсэн байх.
3.1.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай тэдний онцлог хэрэгцээнд тохирсон байх
3.1.8. Хүүхдийн оролцоо, бүтээлч үйлийг дэмжсэн байх.
3.1.9. Нийгмийн ялгаатай байдал, жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн байх.
3.1.10. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан байх.
3.2. Сургалтын хэрэглэгдэхүүн тавигдах тусгай шаардлага:
3.2.1. Сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд нийцсэн байх.
3.2.2. Хэрэглэгдэхүүний агуулга тодорхой, шинжлэх ухааны үндэслэлтэй
сургалтын технологид нийцүүлэн хувирган өөрчлөх боломжтой байх.
3.2.3. Хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн, бүтээлч үйлийг дэмжсэн,
сонголттой, хүрэлцээтэй байх.
3.2.4. Хүүхэд багштайгаа болон баг, бүлгээрээ, хамтран ажиллах, ярилцах,
тоглох, ганцаарчилсан байдлаар ажиллахад тохиромжтой байх.
3.2.5. Удаан хугацаанд хэрэглэх, хадгалахад эдэлгээ даадаг байх.
3.2.7. Оюун өмчийн болон зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
3.3. Хэвлэмэл хэрэглэгдэхүүн:
3.3.1. Үзүүлэнгийн суурь болон дэвсгэр өнгө нь цайвар өнгөтэй, олон төрлийн дүрс болон бичиггүй байх.
3.3.2. Дагалдах арга зүйн удирдамж, аргачлалтай, ашиглалтын заавартай
байх.
3.3.3. Хүүхдийн ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн хэт жижиг биш байх.
3.3.4. Зураг, тэмдэг, тэмдэглэгээ нь тод өнгөтэй, арилж, ховхрохгүй, эрээн биш байх.
3.3.5. Хэрэглэгдэхүүн нь цаасан, даавуун, зартон, нимгэн пластик болон
мөн тэдний хослол байж болно.
3.3.6. Хурц ирмэггүй, өнцөггүй байх.
3.4. Бодит үзүүлэн:
3.4.1. Хэлбэр, хэмжээ нь бодит байдалтай зохицсон байх.
3.4.2. Амьдрал ойр, танил зүйлсийг дүрсэлсэн байх.
3.4.3. Дүрсэлж буй зүйлийн харьцаа зөв, тухайн зүйлийн бүтэц, зохион байгуулалтыг харах боломжтой байх.
3.4.4. Хэрэглэгдэхүүний хийц, өнгө будаг нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх.
3.4.8. Хүүхэд салгах, эвдэх, залгих зэрэг аюул учруулахгүй овор хэмжээтэй
байх.
3.4.10. Угааж цэвэрлэх, ариутгах боломжтой, хэрэглэгдэхүүнээр хийсэн байх.
3.5. Цахим үзүүлэн:
3.5.1. Видео, мультимедиа, интерактив контент, дижитал powerpoint, prezi
3.5.2. Тухайн сургалт, үйл ажиллагааны агуулгыг бүрэн хамарсан байх.
3.5.3. Үзүүлэнгийн суурь болон дэвсгэр өнгө нь цайвар өнгөтэй, олон төрлийн дүрс болон бичиггүй байх.
3.5.4. Үзүүлэнгийн дүрс, зураг хэт жижиг биш байх.
3.5.5. Дуу, дүрсний нягтрал сайн байх.
3.5.6. Дүрс бичлэгийн хэлбэр (формат) MP4,MOV, WMV, AVI байх.
3.5.7. Дүрс бичлэгийн нарийвчлал нь 720Р(1280x720) ба түүнээс багагүй байх бөгөөд харьцаа нь 16:9 харьцаатай бичигдсэн байх.
3.5.8. Дууны өнгө тод ойлгомжтой байх.
3.5.9. Дуу бичлэгийн секунд бичих фреймийн тоо нь 30fps байх.
3.5.10. Дүрс бичлэгийн үргэлжлэх хугацаа 15 минутаас ихгүй байх.
3.6. Техник хэрэгсэл:
3.6.1. Зурагтын шингэн талст дэлгэц (LED - light-emitting diode: LCD – Liquid Crystal Display) байх
3.6.2. Дэлгэцийн хэмжээ 40инч-ээс багагүй, хананд бэхлэгдсэн байх.
3.6.3. Ашиглах заавар, аюулгүй ажиллагааны дүрэмтэй байх.
3.6.4. Ашиглахад энгийн, зөөвөрлөх болон тээвэрлэх, засварлахад хялбар байх.
3.6.5. Сургалт зорилго, агуулга, арга зүйд нийцсэн байх.
Дөрөв. Сургуулийн өмнөх боловсролын тоглоом, наадгай
4.1. Ерөнхий шаардлага
4.1.1. Чанарын гэрчилгээтэй байх.
4.1.2. Хүүхдийн сэтгэхүй, оюун ухаан, бие бялдрын хөгжлийг дэмжсэн байх.
4.1.3. Сургалт, үйл ажиллагаанд ашиглах боломжтой байх
4.1.4. Хүүхдийн анхаарлыг татсан, хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх.
4.1.5. Насны хязгаарыг заасан байх.
4.1.6. Ашиглахад хялбар, аюулгүй байдлыг хангасан байх.
4.1.7. Санамж, шаардлагатай ашиглалтын заавартай байх.
4.1.8. Хүүхдийн эрүүл мэндэд харшлах нөлөөгүй байх.
4.1.9. Хүүхэд салгаж, эвдэж залгих зэрэг аюул учруулахгүй овор хэмжээтэй байх.
4.1.10. Тоглоомын хэсгүүд нь хурц үзүүргүй, хамгийн жижиг хэсэг нь 30мм-ээс
багагүй байх.
4.1.11. Угааж цэвэрлэх, ариутгах боломжтой, материалаар хийгдсэн байх.
4.1.12. Хэсгүүд болон баглаа боодол нь эрсдэлгүй байх.
4.1.13. Дуу гаргадаг тоглоомын дуу шуугианы хэжмээ хүүхдийн сонсголыг
гэмтээхгүй байх.
4.1.14. Галын аюулгүй байдлыг дэмжсэн материалаар хийгдсэн байх.
4.1.15. Соронзтой тоглоомын соронз хэмжээ нь 30мм-ээс багагүй, сайн
бэхлэгдсэн байх.
4.2. Цахилгаан үүсгэвэртэй тоглоом:
4.2.1. Аюулгүй ажиллагааны заавар болон ашиглалтын хугацаатай байх.
4.2.2. Хэт чанга дуу чимээ, гэрэл гаргахгүй байх.
4.2.3. Олс, кабель, бэхэлгээ нь гэмтлийн эрсдэлийг бууруулахаар хийгдсэн
байх.
4.2.4. Тоглоомын зайны хаалт, таглаа нь бат бөх байх.
4.2.5. Удирдлагатай нисдэг тоглоом, үрлэн сумтай буу, усан буугаар ангид
тоглохгүй, аялал, зугаалгын цагаар багш, багшийн туслахын
дэмжлэгтэйгээр удирдлага доор тоглох.
4.3. Модон тоглоом:
4.3.1. MNS 0884:1989 баримтална.
4.3.2.Өрж эвлүүлэх, зохион бүтээх зэрэг олон хувилбараар тоглодог байх.
4.3.3. Цавуу ашиглаагүй байх.
4.3.4. Хурц өнцөг, ирмэггүй байх.
4.3.5. Овор хэмжээ хэт том, хүнд биш байх.
4.3.6. Будаг, лак нь халцарч унахгүй, үнэргүй байх.
4.3.7. Цэвэр модон тоглоом нь цавгүй, өө сэвгүй, сайн өнгөлөгдсөн гөлгөр гадаргуутай байх.
4.4. Хуванцар тоглоом:
4.4.1. PVC-free, Free phthalate, байгалийн гаралтай болон органик “Эко” шошготой эсэх.
4.4.2. Хурц үнэргүй байх.
4.4.3. Шатамхай байдлыг дэмжихгүй байх.
4.4.4. Эвдэрч, цуурсан хуванцар тоглоом хэрэглэхгүй байх.
4.5. Хүүхэлдэй:
4.5.1. Хүүхэлдэйн биеийн ерөнхий бүтэц хүүхдэд ойр байх.
4.5.2. Хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл, цахилгаан эд ангиуд хэт жижиг биш цавуугаар наагаагүй байх.
4.5.3. Хэрэглэхийн өмнө хүүхэлдэйн чимэглэлүүдийг сайтар угааж цэвэрлэдэг байх.
4.6. Чихмэл тоглоом:
4.6.1 Урт ширхэгтэй нийлэг үслэг даавуугаар хийсэн тоглоом ашиглахгүй байх
4.6.2. Үслэг эдлэлийн үс унахгүй байх.
4.6.3. Амьтны гаралтай үс, ноосоор хэрэглэгдэхүүн хийхээс өмнө эрүүл ахуйн лабораторийн шинжилгээ хийлгэсэн байх.
4.7. Монгол ардын тоглоом, наадгай:
4.7.1. Тоглоход авсаархан, хялбар дөхөм байх.
4.7.2. Олон хувилбартай, хэдэн ч хүүхэд оролцох боломжтой байх.
4.7.3. Гурав хүртэлх насны хүүхдэд уяа, утас, шүр, шагай зэргийг
хэрэглүүлэхүй байх.
4.7.4. Уламжлалт ёс, соёлын үнэт өвийг тээсэн байх.
---оОо---