Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.6-д заасан "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журам"-ын төсөлд нээлттэй санал авахаар танилцуулж байна. Журмын төсөлд таны ирүүлэх санал чухал тул Dulamkhand@moe.gov.mn цахим хаягаар бидэнд саналаа ирүүлнэ үү.
ТАНИЛЦУУЛГА
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д зааснаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журмыг батална”, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д “хуульд өөрөөр заагаагүй бол яам, эрхлэх ажлын хүрээнд нь үйл ажиллагаа явуулж байгаа агентлаг, харьяа бусад байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөх дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг Монгол Улсын Сайд батална” гэж заасан.
Түүнчлэн дээрх хуульд зааснаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтыг дараах 3 хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:
1. төрийн хяналтыг тухайн шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуйн газар, салбарын хяналт хэрэгжүүлэх газар /хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт/;
2. хөндлөнгийн хяналтыг суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөл, суралцагч, багшийн төлөөллийг оролцуулсан орон тооны бус хяналтын зөвлөл /хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт/;
3. дотоод хяналтыг сургууль /хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт/ хэрэгжүүлэхээр тус тус заасан.
“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журам”-аар ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд өдөр тутмын дотоод хяналтыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм.
Энэхүү журам батлагдсанаар суралцагчийн хоол, хүнсний чанар аюулгүй байдалд өдөр тутамд хяналт тавьж, хоол хүнсний хордлого, хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах нөхцөл бүрдэнэ.
Журмын төсөлд аймаг, орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, чиг үүргийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудаас санал авч, хэлэлцүүлж, эцэслэн боловсруулсныг танилцуулж байна.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС
БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛЫН ТӨСӨЛ
Журам батлах тухай
1. “Сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журам”-ыг нэгдүгээр, хяналтын бүртгэлийн маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т, журмыг хэрэгжүүлэхэд орон нутгийн боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн боловсролын газарт тус тус даалгасугай.
3. Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт үүрэг болгосугай.
САЙД П.НАРАНБАЯР
Боловсролын сайдын 2025 оны
...... дүгээр сарын .........-ны
өдрийн ................... дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
СУРГУУЛИЙН ХООЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ДОТООД ХЯНАЛТЫН ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль түүний дотуур байрны /цаашид “сургууль” гэх/ хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дотоод хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Дотоод хяналтын зорилго нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд түүхий эдийг захиалах, хүлээж авахаас эхлэн хоолоор үйлчлэх шат дамжлага бүрт үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх замаар хүүхдийг шим тэжээлийн тэнцвэртэй, баталгаатай хоол, хүнсээр хангаж, хоол хүнсний хордлого халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
1.3. Дотоод хяналтын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, ил тод, нээлттэй, шударга, үнэн зөв бодитой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
1.4. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Баяжуулсан хүнсний тухай, Эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам” болон бусад холбогдох стандарт, журам дүрэм, энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.5. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих дотоод хяналтыг сургуулийн захирал, дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан, хоол зүйч, эмч, нярав, ахлах тогооч, тогооч зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцон ажиллаж буй ажилтнууд хэрэгжүүлнэ.
Хоёр. Дотоод хяналтын хамрах хүрээ, зохион байгуулалт
2.1. Дотоод хяналтад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын зохион байгуулалт, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл, сав, баглаа боодол, инженерийн шугам сүлжээ, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг захиалах, худалдан авах, тээвэрлэх, хүлээн авах, хадгалах, бэлтгэх, дулааны боловсруулалт хийх, түгээх, үйлчлэх, зэрэг сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л шат дамжлага, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэх зэрэг хамаарагдана.
2.2. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.7-д заасны дагуу сургуулийн захирал нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээг стандартын шаардлага хангасан зориулалтын байр, гал тогоо, тоног төхөөрөмж ашиглан мэргэжлийн хүний нөөцтэйгөөр явуулах асуудлыг хариуцан, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж ажиллана.
2.3. Сургуулийн захирал энэхүү журмын 1.4-т тусгасан журамд заасны дагуу дотоод хяналтыг хэрэгжүүлэх нэгж эсхүл ажилтныг тушаалаар томилж, ажиллуулна. Нэгж ажиллуулах бол хоол зүйч, эмч, ахлах тогооч, бага ангийн сургалтын менежер зэрэг албан тушаалтныг оруулна.
2.4. Сургуулийн захирал тухайн жилд хэрэгжүүлэх дотоод хяналтын төлөвлөгөөг баталж, биелэлтэд хяналт тавина. Төлөвлөгөөнд дараах асуудлыг тусган хэрэгжүүлнэ:
2.4.1.дотоод хяналтад хамруулах нэгж, ажилтныг хуваарь гарган төлөвлөх;
2.4.2.зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ажилтнуудад сургалт зохион байгуулах,
2.4.3.холбогдох хууль, дүрэм, журам, стандартын мэдээллийн сан бүрдүүлж, гарын авлага, үзүүлэн таниулах материал бэлтгэн ажилтнуудад өгч судлуулах;
2.4.4.дотоод хяналтын тайланг сургуулийн удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлэх;
2.4.5.дотоод хяналтын тайланг нийт ажилчдын хуралд хэлэлцүүлэх;
2.4.6.дотоод хяналтын үйл ажиллагааны тайланг хяналтын байгууллагад хүргүүлэх;
2.4.7.дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын болон холбогдох байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, хамтран ажиллах;
2.4.8.сургуулийн үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох талаар өөрийн байгууллагад судалгаа хийх, санал боловсруулж холбогдох газарт хүргүүлэх;
2.4.9.санал, гомдлын дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаа.
2.4.10.орон тооны бус хөндлөнгийн хяналтын зөвлөлтэй хамтран ажиллах үйл ажиллагаа;
2.4.11.эцэг, эх асран хамгаалагчидтай хамтран ажиллах үйл ажиллагаа зэрэг болно.
2.5. Дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан нь энэхүү журмын 2.1-т заасан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л үйл ажиллагаанд батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу, зөрчил, дутагдал илэрсэн, санал, гомдол ирсэн тохиолдолд тухай бүр хяналт тавьж ажиллах ба “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус хяналтын зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу уг зөвлөлтэй ажлаа уялдуулж, хамтарч ажиллана.
2.5. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын урсгал зохион байгуулалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, инженерийн шугам сүлжээ, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл болон шат дамжлага бүрт хариуцсан ажилтнууд буюу хоол зүйч, эмч, нярав, ахлах тогооч өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлж, энэхүү журамд заасаан дотоод хяналтын бүртгэлүүдийг хөтөлнө. Хоол зүйчгүй сургуульд эмч, багийн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өдөр тутмын дотоод хяналтыг тогооч хэрэгжүүлэх ба сумын сургуулийн дотоод хяналтын ажилтан цахимаар, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сургуулиас тусдаа байранд явуулдаг бол өдөр тутмын хяналтыг ахлах тогооч, тодорхой давтамжтай хяналтыг нэгж эсхүл ажилтан хэрэгжүүлнэ.
2.6. Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан, зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авч, зөрчлийн шалтгаан, түүнийг арилгах арга зам, урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Сургалт зохион байгуулах бүрт “Ажиллагсдад сургалт хийсэн бүртгэл”-ийг хөтөлнө.
2.7.Дотоод хяналтын үр нөлөө, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, хамтран ажиллах ба “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-д заасны дагуу холбогдох байгууллагаас хэрэгжүүлсэн хяналт, үнэлгээний дагуу үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээг тухай бүр авч ажиллана.
2.8.Дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан болон энэхүү журмын 2.5-д заасан холбогдох ажилтнууд дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдал, үүсч болзошгүй эрсдэлийн талаарх мэдээллээр сургуулийн удирдлагыг хангаж ажиллана.
2.9. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт ирсэн тохиолдолд дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан хүлээн авч, хяналт хийн, залруулах арга хэмжээг удирдан зохион байгуулж, “Санал, хүсэлт, авсан арга хэмжээний бүртгэл”-ийг хөтлөн, урьдчилан сэргийлж ажиллана.
2.10. Хоол, хүнсний бүтээгдэхүүн нь чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй нөхцөл байдал үүссэн зөрчлийг дотоод хяналтаар илрүүлсэн тохиолдолд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг түр зогсоон, удирдлагад шуурхай танилцуулж, холбогдох хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
2.11.Энэхүү журмын 2.10-т заасан хяналтын байгууллагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу үүссэн нөхцөл байдал, эрсдэлийг арилгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллана.
Гурав.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалахад тавих хяналт
3.1. Дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан нь “Сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам”-д заасны дагуу сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд тухайн жилд шаардлагатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэгцээ, тооцооллыг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлсэн байдал, нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт, захиалга хийж буй үйл ажиллагаа, нийлүүлэгч уг журамд заасан шаардлагыг бүрэн хангаж бүтээгдэхүүнийг нийлүүлж буй эсэх болон энэхүү журмын хэрэгжилтэд дотоод хяналтын нэгж, ажилтан хяналт тавьж ажиллана.
3.2.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалахад тавих өдөр тутмын дотоод хяналтыг сургуулийн нярав, хүнс хүлээн авч буй ахлах тогооч болон тогооч нар, хоол зүйч хэрэгжүүлнэ.
3.3 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа “Сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам”-д заасан нийлүүлэгчид тавигдах шаардлагаас гадна чанар, аюулгүй байдлын баталгаажилт, тоо хэмжээ, сав, баглаа боодолд дараах хяналтыг хэрэгжүүлнэ:
3.3.1.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн болон чанар, аюулгүй байдлыг тодорхойлуулсан итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудсыг бүтээгдэхүүний нэр, төрөл, цувралын дугаар, үйлдвэрлэсэн огноогоор тулгах;
3.3.2.захиалгын дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нэр төрөл, тоо хэмжээгээр нийлүүлсэн эсэх;
3.3.3.зориулалтын сав, баглаа боодолд савласан, бүрэн бүтэн байдал, битүүмжлэл алдагдсан эсэх;
3.3.4.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хаяг шошгод бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалт, хүнсний нэмэлт, органик хүнс, хувиргасан амьд организмын гаралтай эсэхийг тодорхойлсон тэмдэг, тэмдэглэгээ тавьсан эсэх, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бол шошгыг англи, орос хэлний аль нэгээр орчуулсан эсэх;
3.3.5.хагас боловсруулсан бүтээгдэхүүн хүлээн авч буй тохиолдолд бүтээгдэхүүний шошгод гүйцэд боловсруулах аргачлалыг тусгасан эсэх.
3.3.Энэхүү журмын 3.3-т заасан дотоод хяналтыг хэрэгжүүлж, шаардлага хангасан тохиолдолд “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийг хөтөлж хүлээн авна.
3.4.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авахад дотоод хяналтаар энэхүү журмын 3.1-т заасан журмын шаардлагыг зөрчсөн тохиолдолд “Хүнсний түүхий эд, материал буцаах бичиг”-ийг хөтөлж, нийлүүлэгч байгууллагаар буцаан татан авалт хийлгүүлж, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ажлын 3 хоногт нөхөн нийлүүлэх арга хэмжээг авхуулна.
3.5.Энэхүү журмын 3.4-т заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол нийлүүлэгч болон хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
3.6.Хүлээн авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтад дараах хяналтыг хэрэгжүүлнэ.
3.6.1.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бүрийн шинж чанар, хадгалах горим, нөхцөлийг харгалзан зориулалтын агуулах, хөргөгч, хөлдөөгчид ангилан хадгална.
3.6.2.сургуулийн нярав агуулахад хадгалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа, хадгалалтын хэмийн хяналтыг өдөр тутам хийж, энэхүү журмын 2.5-д заасан “Бичил цаг уурын бүртгэл”, “Хөргүүртэй агуулах, хөргөх төхөөрөмжийн хэмийн бүртгэл” -ийг тогтмол хөтөлнө.
3.6.3.хоол үйлдвэрлэлд ашиглахаар агуулахаас хүлээн авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн /хоолны бэлдэц/-ий хадгалалтад ахлах тогооч, тогооч хяналт тавьж, энэхүү журмын 3.6.2-т заасан бүртгэлүүдийг хөтөлнө.
3.6.4.хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад эхэлж орсон нь түрүүлж гарах зарчмыг баримтална.
3.6.5.хадгалалтын явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан, хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан тохиолдолд тусад нь шаардлага хангахгүй бүтээгдэхүүний хаягтай тавиурт байрлуулан, дотоод хяналтын нэгж, ажилтанд мэдээлнэ.
3.6.6 дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан энэхүү журмын 3.6.5-т заасан шаардлага хангахгүй болсон шалтгааныг хянаж, сургуулийн удирдлагад танилцуулан, холбогдох журмын дагуу устгах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Устгасан бүтээгдэхүүнд акт үйлдэн, баримт бичгийг хадгална.
3.6.7.сургуулийн захирал хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах явцад шаардлага хангахгүй болсон шалтгааны дагуу буруутай албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, дотоод хяналтын нэгж, ажилтан сургалт зохион байгуулж, алдаа дутагдлыг дахин давтан гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.
Дөрөв. Хоол үйлдвэрлэлийн бэлтгэл болон дулааны боловсруулалтад тавих хяналт
4.1.Хоол үйлдвэрлэлийн бэлтгэл, дулаан боловсруулалтын шатанд ахлах тогооч, тогооч нар дараах хяналтыг хэрэгжүүлнэ.
4.1.1.хүнсний түүхий эд бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа, анхан шатны боловсруулалт буюу угаах, ангилах, хэрчих, жижиглэх, бэлтгэх ажиллагааны дараалал, хэрэглэж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалт, угаалга цэвэрлэгээ, хадгалалт, бэлтгэсэн бүтээгдэхүүнийг халуун боловсруулалтад оруулах хугацаа, хадгалалтад тогооч хяналт тавьж ажиллана.
4.1.2.хоол үйлдвэрлэлийн дулааны боловсруулалтын шатанд ахлах тогооч технологийн горим, дулааны боловсруулалтын хэмд хяналт тавьж, “Хоол бэлэн болсон цаг, хэмийн бүртгэл”-ийг тогтмол хөтөлнө.
4.1.3.хоол хүнсийг бэлтгэсэн цуврал бүрээс холбогдох стандартын дагуу дээж авч, хадгалан, устгах ба “Хоол, бүтээгдэхүүний дээжийн бүртгэл”-ийг хөтөлнө. Дээж авах, хадгалах, устгах болон бүртгэл хөтлөлтөд ахлах тогооч, сургуулийн эмч хяналт тавьж ажиллана.
4.1.4.хоол үйлдвэрлэл, үйлчилгээг батлагдсан технологийн карт, цэсний дагуу явуулж буй эсэх, хоол үйлдвэрлэлийн болон эрүүл ахуй зохистой дадлыг хэвшүүлж буй байдалд хоол зүйч, эмч, ахлах тогооч хяналт тавина.Технологийн карт, цэсний дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулж буй эсэхийг түүхий эд, бүтээгдэхүүний орц, гарцын хэмжээтэй тулган хянана.
Тав. Хоолоор үйлчлэх, түгээхэд тавих хяналт
5.1. Хоолоор үйлчлэх, түгээлтийн үйл ажиллагааны шатанд ахлах тогооч, тогооч, хоолзүйч, тухайн хоолны газарт ажиллаж буй бүх ажилтан дотоод хяналтыг хэрэгжүүлнэ. Анги танхимд хоолыг түгээж, үйлчлэх тохиолдолд ангийн багш дэмжлэг үзүүлж ажиллана.
5.2. Бэлтгэсэн хоолны савлагаа(зориулалтын, халуун барих саванд савлах), порц, тоо хэмжээ, түгээлтэд гарах болон олгох үеийн хэмд ахлах тогооч, хоол зүйч хяналт тавих ба “Хоол, бүтээгдэхүүний түгээлт, чанарын хяналтын бүртгэл”-ийг хөтөлнө.
5.3. Хоол зүйч эсхүл эмч энэхүү журмын 5.2-т зааснаас гадна хоолыг нэгдсэн заалаар бус анги танхимд зохион байгуулдаг бол савлагаа, битүүмжлэл, тээвэрлэлт, олгож буй хугацаа, хоолны хэм, порцлолт, багшийн хөдөлмөр хамгааллын хувцас ашиглалт, хүүхдийн гар угаалгах үйл ажиллагаа, хүүхдийн аяга, тавгийг цэвэрлэсэн байдал, үлдэгдэл хоолны цуглуулалт, устгалын байдалд хяналт тавина.
Зургаа. Цэвэрлэгээ, халдваргүйтгэлд тавих хяналт
6.1.Хүнсийг бохирдлоос хамгаалах үйл ажиллагаа буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний цэвэрлэгээ, халдваргүйтгэл, шавж, мэрэгч устгалын үйл ажиллагаа, үр дүн, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, бүртгэл хөтлөлтөд ахлах тогооч, сургуулийн эмч, дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан хяналт тавьж ажиллана.
6.2.Энэхүү журмын 6.1-д заасан үйл ажиллагааны явцад “Түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авах болон хадгалах өрөөнд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийсэн тухай бүртгэл”, “Бэлтгэлийн болон дулааны боловсруулалтын өрөөнд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийсэн тухай бүртгэл”, “Хоол олгох хэсэг, хоолны багаж, хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийсэн тухай бүртгэл”, “Хортон шавж, мэрэгчийн устгал хийлгэсэн тухай бүртгэл”, “Тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний бүртгэл” -ийг тогтмол хөтөлнө.
6.3.Ахлах тогооч энэхүү журмын 6.1-д заасан үйл ажиллагаанд өдөр тутам, сургуулийн эмч тодорхой давтамжтайгаар, дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу, шаардлагатай тохиолдолд тухай бүр хяналт тавьж ажиллах ба зөрчил дутагдал илэрсэн бол арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Долоо. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсдын хувийн ариун цэвэр, эрүүл мэндэд тавих хяналт
7.1.Сургуулийн эмч, ахлах тогооч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнтэй харьцдаг, боловсруулдаг, үйлчилгээ үзүүлдэг нярав, ахлах тогтооч, тогооч, бэлтгэгч, бага ангийн багш зэрэг ажилтныг холбогдох журамд заасны дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан эсэх, баталгаажуулалтын байдалд хяналт тавьж, хугацаа дуусахаас өмнө давтан үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг удирдан зохион байгуулна.
7.2.Энэхүү журмын 7.1-д заасан үзлэг шинжилгээний дүн “эерэг” гарсан бол сургуулийн эмч, захиралд танилцуулж, эмчилгээнд хамруулах эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх асуудлыг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу гүйцэтгэн, ажилчдад тогтмол сургалт зохион байгуулж ажиллана.
7.3.Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсдын хувийн ариун цэвэр, хөдөлмөр хамгааллын хувцасны угаалга, цэвэрлэгээ, хэрэглээ, гар угаах болон ажилтны өвчлөл, осол гэмтэлд ахлах тогооч өдөр тутам хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд сургуулийн эмчид мэдээлж, холбогдох арга хэмжээ авхуулах ба “Ажилтны эрүүл мэнд, ариун цэврийн үзлэгийн бүртгэл”, “Өвчний шинж тэмдгийг бүртгэх бүртгэл”-ийг хөтөлнө.
7.4.Ажилтан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан боловч холбогдох журамд заасан дараагийн үзлэгт хамрагдах хугацаа болоогүй байхад халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл өвчтөн асарсан тохиолдолд ажилдаа буцаж орохоос өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ баталгаажуулсан магадалгаа гаргуулсан эсэхэд сургуулийн эмч дотоод хяналт тавьж ажиллана.
Найм. Тайлагнах үйл ажиллагаа
8.1.Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сургуулийн удирдлагад тухай бүр танилцуулж, зохих шийдвэр гаргуулан хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллана.
8.2.Илэрсэн зөрчлийг арилгаагүй, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаагүй ажилтанд хариуцлага ногдуулах саналыг байгууллагын удирдлагад тавьж шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль, хяналтын байгууллагад мэдээлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
8.3.Дотоод хяналтын үйл ажиллагааны тайланг сургуулийн дотоод хяналтын нэгж эсхүл ажилтан хагас, бүтэн жилээр гаргаж, сургуулийн удирдах зөвлөлд танилцуулж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сайжруулах төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж ажиллана.
8.4.Дотоод хяналтын тайланг жилд 1-ээс доошгүй удаа нийт ажилчдын хуралд танилцуулж, Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-д заасны дагуу хяналтын байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.
8.5.Дотоод хяналтыг хэрэгжүүлсэн ажлын тайлан, холбогдох материалыг архивын нэгж үүсгэн байгууллагын архивт хүлээлгэн өгч, мэдээллийн сан бүрдүүлнэ.
Ес.Хариуцлага
9.1. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын шинж байдлаас хамааран буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулна.
9.2. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал нь зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол асуудлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
........... ооОоо ...........
Боловсролын сайдын 2025 оны ...... дугаар
сарын .........-ны өдрийн ................... дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
ДОТООД ХЯНАЛТЫН БҮРТГЭЛИЙН ЗАГВАР
1. Ажлын байр, тоног төхөөрөмжийн өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэл, засвар үйлчилгээний талаарх бүртгэлийн загвар:
ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ ӨРӨӨ /АГУУЛАХ/-НД ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙСЭН ТУХАЙ БҮРТГЭЛ
|
Он, сар, өдөр, цаг минут |
Түүхий эд хүлээн авах хэсэг |
Түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах хөргүүртэй өрөө, камер, хөргөлтийн тоног төхөөрөмжүүд |
Бусад агуулах /хуурай бүтээгдэхүүн, мах, ногоо г.м-ээр/ |
Гүйцэтгэ сэн ажилтны нэр, гарын үсэг |
Хянасан хүний нэр, гарын үсэг |
|||
|
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
БЭЛТГЭЛИЙН БОЛОН ДУЛААНЫ БОЛОВСРУУЛАЛТ /ГАЛ ТОГОО/-ЫН ӨРӨӨНД ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙСЭН ТУХАЙ БҮРТГЭЛ
|
Он, сар, өдөр, цаг минут |
Мах бэлтгэлийн цех /хэсэг/, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл |
Ногоо бэлтгэлийн цех /хэсэг/, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл |
Талх, нарийн боовны цех /хэсэг/, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл |
Дулааны боловсруулалтын /гал тогоо/ цех /хэсэг/, тоног төхөөрөмж |
Гүйцэтгэсэн ажилтны нэр, гарын үсэг |
Хянасан хүний нэр, гарын үсэг |
||||
|
|
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ХООЛ ОЛГОХ ХЭСЭГ, ХООЛНЫ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙСЭН ТУХАЙ БҮРТГЭЛ
|
Он, сар, өдөр, цаг минут |
Хоолны хэрэгсэл угаалгын өрөө /хэсэг/, тоног төхөөрөмж, хэрэгсэл* |
Хоол олгох хэсэг, сав багаж хэрэгсэл |
Хоол, хүнсийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл |
Гүйцэтгэсэн хүний нэр, гарын үсэг |
Хянасан хүний нэр, гарын үсэг |
|||
|
Цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийсэн |
Хяналт хийсэн |
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
Цэвэрлэгээ хийсэн |
Хяналт хийсэн |
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хянах арга: *Уг хяналтыг сургуулийн хоол зүйч хийнэ. Угааж, ариутгасан хоолны сав багаж хэрэгсэл, аяга тавагны угаалга, ариутгал, халдваргүйтгэл сайн байвал 0, муу байвал Х, дутуу байвал ∆ гэх зэргээр тэмдэглэнэ. Дээрх угаалга, ариутгал, халдваргүйтгэл хангалтгүй хийгдсэн тохиолдолд дахин хийгдэнэ.
ХОРТОН ШАВЖ, МЭРЭГЧИЙН УСТГАЛ ХИЙЛГЭСЭН БҮРТГЭЛ
|
Огноо |
Устгал хийсэн байгууллагын нэр |
Устгал хийлгэсэн газар, цехийн нэр |
Хэрэглэсэн бодис, уусмалын нэр |
Устгал хийсэн актын дугаар |
Гарын үсэг |
|
|
|
|
|
|
|
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ
|
Газар, цехийн нэр |
Засвар, үйлчилгээ хийсэн |
Хийсэн засвар, үйлчилгээний талаарх мэдээлэл |
Засвар үйлчилгээ хийсэн байгууллага, ажилтны нэр |
Шалгаж, хүлээн авсан ажилтны нэр, гарын үсэг |
|
|
Тоног төхөөрөмжийн нэр |
Огноо |
||||
|
|
|
|
|
|
|
2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсдын ажлын хувцас, хувийн эрүүл мэнд, эрүүл ахуйг хянах бүртгэлийн загвар:
АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНД, АРИУН ЦЭВРИЙН ҮЗЛЭГИЙН БҮРТГЭЛ
Ажилтны овог, нэр: .......................
Албан тушаал: .............................. ...... оны .... -р сарын ..... -р долоо хоног
|
№ |
Үзүүлэлт |
Гараг |
||||
|
Даваа |
Мягмар |
Лхагва |
Пүрэв |
Баасан |
||
|
1 |
Ажлын хувцас, хэрэгслийг бүрэн өмссөн эсэх |
|
|
|
|
|
|
2 |
Ажлын хувцасны ариун цэвэр |
|
|
|
|
|
|
3 |
Гар, хуруу, хумсны ариун цэвэр |
|
|
|
|
|
|
4 |
Үс гэзэг далдалсан эсэх |
|
|
|
|
|
|
5 |
Ээмэг, бөгж, бугуйн цаг хэрэглэсэн эсэх |
|
|
|
|
|
|
6 |
Арьс салст гэмтэж шархалсан эсэх |
|
|
|
|
|
|
7 |
Халуурсан болон өвчний ямар нэг зовиуртай эсэх |
|
|
|
|
|
|
8 |
Халдварт өвчнөөр өвчилсөн эсвэл өвчтэй хүн асарсан эсэх |
|
||||
Хянах арга: Хоол хүнстэй шууд харьцагч ажилтан тус бүрт хөтөлнө. Үзлэгийг ажил эхлэхийн өмнө ахлах /ерөнхий/ тогооч эсвэл эрүүл ахуйч, эмч хийнэ. Зөрчилтэй бол “Х”, зөрчилгүй бол “-” гэж тэмдэглэнэ. Халуурсан болон өвчний ямар нэг зовиуртай байгаа тохиолдолд сургуулийн эмч Өвчний шинж тэмдгийг бүртгэх бүртгэлийг хөтөлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана.
ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДГИЙГ БҮРТГЭХ БҮРТГЭЛ
Ажилтны овог, нэр: .......................
Албан тушаал: ..............................
Гэрийн хаяг: .................................. ....... оны ....-р сарын ..... өдөр
Өвчний шинж тэмдгийн тодорхойлолт
|
Илэрсэн шинж тэмдэг |
Тийм |
Үгүй |
Шинж тэмдэг илэрсэн он, сар, өдөр, цаг, минут |
|
Бөөлжсөн |
|
|
|
|
Суулгасан |
|
|
|
|
Удаан хугацаанд ханиалгасан |
|
|
|
|
Халуурсан |
|
|
|
|
Нүд, чих, хамраас шингэн ялгадас гоожсон |
|
|
|
|
Арьс салст гэмтэж шархалсан |
|
|
|
Эдгээр асуултын заримд нь та ТИЙМ гэж хариулсан бол өөрийн өвчний байдлын талаар бичнэ үү:
.........................................................................................................................................................
Дээрх хариултууд нь үнэн зөв болохыг баталж байна.
Ажилтны гарын үсэг, он, сар, өдөр: ..................................................................................
Эмнэлгийн үзлэгт орох зайлшгүй шаардлагатай эсэх /эмч бөглөнө/: ТИЙМ ҮГҮЙ
Авсан арга хэмжээ: ..........................................................................................................
Эмчийн гарын үсэг, он, сар, өдөр, цаг, минут: ................................................................
3. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн загвар:
ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛ МӨРИЙГ МӨРДӨН ТОГТООХ БҮРТГЭЛ
...... он ..... сар .... өдөр ........... гараг
|
Ангилал |
Түүхий эд, бүтээгдэхүүний нэр |
Өмнөх үлдэгдэл хэмжээ /кг, ширхэг/ |
Нийлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын нэр |
Гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний хариу, баримтын дугаар, огноо |
Хүлээн авсан тоо, хэмжээ /кг, ширхэг/ |
Буцаасан байдал* |
Хоол үйлдвэрлэлд хэрэглэсэн байдал |
Үлдэгдэл хэмжээ /кг, ширхэг/ |
||
|
Буцаасан шалтгаан |
Хэмжээ /кг, ширхэг/ |
Сурагчийн тоо |
Хэрэглэсэн хэмжээ /кг, ширхэг/ |
|||||||
|
Махны төрөл |
Үхрийн мах |
|
|
|
|
|
|
|
|
|
|
................. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үр тарианы төрөл г.м |
Гурил |
|
|
|
|
|
|
|
|
|
|
................ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
*хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа стандарт, чанарын шаардлага хангахгүй тохиолдолд нийлүүлэгч байгууллагад буцаах арга хэмжээ авах бөгөөд дараах бичгийг хөтөлнө.
Хүнсний түүхий эд, материал буцаах бичиг
|
Сургуульд үлдэх хуудас |
Хүнсний түүхий эд, материал буцаах бичиг № ......
Баталгаажуулсан: .................................... /албан тушаал/ ....................................... /овог, нэр/ ...................................... /гарын үсэг/
|
4. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горимын мөрдөлтийг хянах бүртгэлийн загвар:
ХӨРГҮҮРТЭЙ АГУУЛАХ /КАМЕР/, ХӨРГӨХ ТӨХӨӨРӨМЖИЙН
ХЭМИЙН БҮРТГЭЛ
...... он ...... сар ......... өдөр
|
Гараг |
Хөргүүртэй агуулах /камер/ №1, 2... /махны, цагаан идээний гэх зэргээр бүтээгдэхүүнээр нь ялгаж болно/ |
Хөлдөөгч №1, 2... /махны, сүү, цагаан идээний гэх зэргээр бүтээгдэхүүнээр ялгаж болно/ |
Хөргөгч №1, 2... /сүүний, ногооны гэх зэргээр бүтээгдэхүүнээр ялгаж болно/ |
Хоолны дээжийн хөргөгч |
Тэмдэглэл хөтөлж бүртгэсэн хугацаа, ажилтны нэр |
|
Даваа /өглөө орой/ |
|
|
|
|
|
|
Мягмар /өглөө орой/ |
|
|
|
|
|
|
Лхагва /өглөө орой/ |
|
|
|
|
|
|
Пүрэв /өглөө орой/ |
|
|
|
|
|
|
Баасан /өглөө орой/ |
|
|
|
|
|
Хянах арга:
- Хөргөгч, хөргүүр, камерын хэм 0-аас +50, хөлдөөгчийн хэм -180-аас доош байна.
- Хөргөх төхөөрөмжүүдийн хэмийг ахлах /ерөнхий/ тогооч шалгаж бүртгэнэ.
- Хөргөх төхөөрөмжүүдийн хэмийг өдөр бүр 2 удаа /ажил эхлэх болох ажил дуусах үед/ хянаж бүртгэх бөгөөд тухайн үеийн хэмийг хүснэгтийн нүдэнд гаргацтай тэмдэглэнэ.
- Хөргөх төхөөрөмжүүдэд зориулалтын термометр байрлуулсан байна.
- Бүртгэлийн хуудсыг хөргөх төхөөрөмжүүдийн гадна талд байрлуулсан байна.
- Сарын эцэст бүртгэлийн хуудсыг сольж, өмнөх хуудсыг хадгална.
БИЧИЛ ЦАГ УУРЫН БҮРТГЭЛ
Хоол, хүнс хадгалах, бэлтгэх боловсруулах өрөөний нэр: ......................................................
|
Гараг |
Харьцангуй чийг /хувиар/ |
Өрөөний хэм /0С/ |
Гэрэлтүүлэг /люкс/ |
Агааржуулалтын систем хэвийн ажиллагаатай эсэх |
Тэмдэглэл хөтөлж бүртгэсэн хугацаа, ажилтны нэр |
|
Даваа |
|
|
|
|
|
|
Мягмар |
|
|
|
|
|
|
Лхагва |
|
|
|
|
|
|
Пүрэв |
|
|
|
|
|
|
Баасан |
|
|
|
|
|
Хянах арга:
- Хоол, хүнс хадгалах /ногооны, хуурай хүнсний агуулах г.м/, бэлтгэх, боловсруулах, савлах, түгээх зэрэг бүх өрөө /хэсэг/ тус бүрт бүртгэл хөтөлнө.
- Бүртгэлийг томилогдсон ажилтан шалгаж бүртгэнэ.
5. Хоолны дээжийн бүртгэлийн загвар:
ХООЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЭЖИЙН БҮРТГЭЛ
|
Огноо |
Хоол, бүтээгдэхүүний нэр |
Хоол хийсэн тогооч |
Хоол болсон цаг, минут |
Дээжийн хэмжээ /грамм, мл/ |
Дээж авах үеийн хөргөгчийн хэм |
Түгээсэн хүүхдийн тоо |
Дээж устгасан огноо, цаг, минут |
Дээж устгах үеийн хөргөгчийн хэм |
Хянасан ажилтны гарын үсэг |
|
|
|
1-р ээлж |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
2-р ээлж |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
Хянах арга:
- Дээжийн зориулалтын сав, хөргөгч тусдаа байна.
- Хүүхдийн хоол, хүнсэнд олгосон хоол, бүтээгдэхүүн тус бүрээс дээж авч, бүртгэл хөтөлнө. Дээжийн хэмжээ 150 гр-аас доошгүй байна.
- Дээж тус бүрд хоолны дээж хадгалах бичгийг хөтлөн хадгална.
- Дээжийг 72 цаг хадгална.
- Бүртгэлд хоолзүйч эсвэл сургуулийн эмч хяналт тавина.
Хоолны дээж хадгалах бичиг
|
Хадгалсан өдөр |
Он, сар, өдөр: Цаг, минут: |
|
Хоол, бүтээгдэхүүний нэр: |
|
|
Дээж авсан хүний нэр: |
|
|
Устгах хугацаа: |
Он, сар, өдөр: Цаг, минут: |
6. Бэлэн гарсан хоол, хүнсний чанар, түгээлтийн үеийн бүртгэлийн загвар:
ХООЛ БЭЛЭН БОЛСОН ЦАГ, ХЭМИЙН БҮРТГЭЛ
|
Огноо |
Хоолны нэр |
Хоол бэлэн болсон цаг, минут |
Хэм |
Хоол хийсэн тогоочийн нэр, гарын үсэг |
|
|
|
1-р ээлж |
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
||
|
2-р ээлж |
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
||
ХООЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТҮГЭЭЛТ, ЧАНАРЫН ХЯНАЛТЫН БҮРТГЭЛ
...... он ...... сар ......... өдөр
|
Ээлж |
№ |
Анги |
Сурагчийн тоо |
Хоол түгээсэн /олгосон/ цаг, минут |
Хоол түгээсэн /олгосон/ хэм |
Хоол түгээсэн /олгосон/ ажилтан, гарын үсэг |
Хүүхдийн хооллох байдал, үлдэгдлийн хэмжээ |
Хянасан ажилтны гарын үсэг |
|
1-р ээлж |
1 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
2-р ээлж |
1 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
Хянах арга:
- Хоол бэлэн болсон даруйд түгээх бөгөөд бэлэн болсон хоолыг зориулалтын хоол халуун байлгагчид хадгалах хугацаа 2 цагаас хэтрэхгүй байна.
- Хоол олгох хэм 1-р хоол +750С, 2-р хоол +650С-аас доошгүй байгаа эсэхийг шалгана.
- Хоол түгээж, олгож буй ажилтан ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг /амны хаалт, бээлий г.м/ бүрэн өмссөн байна.
- Бүртгэлийг хоолзүйч, сургуулийн эмч, ангид хооллож буй тохиолдолд ангийн багш хянана.
- Хүүхдийн хооллох байдал, үлдэгдлийн хэмжээг 7 хоногт 1 удаа түүвэрчилсэн байдлаар хоолзүйч хянаж бүртгэх бөгөөд уг хяналтыг хийснээр хүүхдийн хоол шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, хоолны цэс төлөвлөлтөд ашиглана.
7. Ажиллагсдад сургалт хийсэн бүртгэлийн загвар:
АЖИЛЛАГСДАД СУРГАЛТ ХИЙСЭН БҮРТГЭЛ
|
№ |
Сургалтын нэр, агуулга |
Сургалт хийсэн сар, өдөр, үргэлжилсэн хугацаа |
Сургалтыг зохион байгуулсан газрын нэр |
Сургалт хийсэн хүний албан тушаал, нэр |
Сургалтад оролцсон албан тушаалтан |
Хянаж бүртгэсэн ажилтан |
|
|
|
|
|
|
|
|
8. Хоол хүнстэй холбоотой санал, хүсэлтийн бүртгэлийн загвар:
САНАЛ ХҮСЭЛТ, АВСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ
|
№ |
Он, сар, өдөр, цаг минут |
Санал, хүсэлт гаргасан байгууллага, иргэн |
Санал, хүсэлтийн агуулга |
Хянасан ажилтан |
Хариуцсан ажилтан |
Засаж залруулах арга хэмжээ авсан байдал |
|
|
|
|
|
|
|
|
Хянах арга:
- Санал, хүсэлт ирсэн тохиолдолд хяналт хийх ажилтан /ахлах тогооч, хоолзүйч, эмч зэрэг/ танилцан холбогдох ажилтанд хариуцуулан залруулах арга хэмжээг авна. Арга хэмжээ авч ажилласан талаар тэмдэглэл хөтөлнө.
........... ооОоо ...........