Огноо: 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Зээлийн дугаар ба нэр: L3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл
Гэрээний дугаар ба нэр: FR-06 Сургуульд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер хүлээж авах, нээх огноо: 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14:00 цаг
- Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкнаас “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг FR-06 дугаартай Сургуульд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
- Боловсролын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сургуульд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
|
Багц 1 |
|
Багшийн ширээ, сандал, шүүгээ, самбар нийлүүлэх |
|
Багц 2 |
|
Сурагчийн ширээ, сандал нийлүүлэх |
|
Багц 3 |
|
6 настай хүүхдийн ширээ, сандал нийлүүлэх |
- Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:
Жилийн дундаж борлуулалт
Сүүлийн 3 жилд (2022, 2023, 2024) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь:
- FR-06-1: 744,800,000 /Долоон зуун дөчин дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгөөс багагүй байна.
- FR-06-2: 2,676,625,000 /Хоёр тэрбум зургаан зуун далан зургаан сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгөөс багагүй байна.
- FR-06-3: 182,000,000 /Нэг зуун наян хоёр сая/ төгрөгөөс багагүй байна.
Үүнийг 2022, 2023, 2024 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлангийн борлуулалтын орлогын дунджаар тодорхойлно.
Түншлэлийн бүх гишүүд хамтдаа шаардлагыг заавал хангах ба аль нэг гишүүн шаардлагын 40 хувийг, гишүүн тус бүр шаардлагын 25 хувийг заавал хангах ёстой.
Гэрээний туршлага
Сүүлийн 3 жилд (2022, 2023, 2024) үндсэн гүйцэтгэгчээр багц тус бүрд амжилттай ажиллаж дуусгасан бараа нийлүүлсэн хамгийн багадаа 1 гэрээ хэрэгжүүлсэн туршлагатай байна. Гэрээний үнийн дундаж хэмжээ нь:
- FR-06-1: 851,200,000 /Найман зуун тавин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгөөс доошгүй байна.
- FR-06-2: 3,059,000,000 /Гурван тэрбум тавин есөн сая/ төгрөгөөс доошгүй байна.
- FR-06-3: 208,000,000 /Хоёр зуун найман сая/ төгрөгөөс доошгүй байна.
Гэрээний агуулга ба иж бүрдэл нь:
- FR-06-1: Тавилга, хэрэгсэл нийлүүлж байсан туршлагатай байна.
- FR-06-2: Тавилга, хэрэгсэл нийлүүлж байсан туршлагатай байна.
- FR-06-3: Тавилга, хэрэгсэл нийлүүлж байсан туршлагатай байна.
Тендерт оролцогч нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох багадаа 1 гэрээг ирүүлэх ба захиалагчийн тодорхойлолт, бараа хүлээлцсэн актын хуулбарын хамт ирүүлнэ. Түншлэлийн бүх гишүүд хамтдаа шаардлагыг заавал хангасан байна.
Мөнгөн гүйлгээний чадавх
Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ нь:
- FR-06-1: 532,000,000 /Таван зуун гучин хоёр сая / төгрөг буюу түүнээс дээш байна.
- FR-06-2: 1,911,875,000 /Нэг тэрбум есөн зуун арван нэгэн сая найман зуун далан таван мянга/ төгрөг буюу түүнээс дээш байна.
- FR-06-3: 130,000,000 /Нэг зуун гучин сая/ төгрөг буюу түүнээс дээш байна.
Хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл хөрөнгийг зээлээр бүрдүүлэх боломжтой бөгөөд олгох зээлийн хэмжээг тодорхой бичсэн банкны албан бичиг ирүүлнэ. Тендерт оролцогч банкны шугаман зээлд бүртгэгдсэн нь дээрх шаардлагад нийцсэн гэж үзнэ.
Түншлэлийн бүх гишүүд хамтдаа шаардлагыг заавал хангах ба аль нэг гишүүн шаардлагын 40 хувийг, гишүүн тус бүр шаардлагын 25 хувийг заавал хангах ёстой.
5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслөөс нэмэлт мэдээлэл авч, 8:30 цагаас 17:30 цаг хүртэлх цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
6. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж 250,000 (Хоёр зуун тавин мянга) төгрөг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сангийн 100900011858 тоот дансанд шилжүүлсэн байна. Тендерийн баримт бичгийг урилгын төгсгөлд заасан хаягаар ирж авна.
7. Тендерийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ.
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт урилгын төгсгөлд заасан хаягт заасан байршилд нээх ба, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
- Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Боловсролын яам хариуцахгүй.
Байгууллагын нэр: Боловсролын яаман дээр хэрэгжиж буй Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл
Байгууллагын хаяг: Бага тойруу-1, 8-р хороо, Сити тавер
Давхар ба өрөөний дугаар: 15 давхар, 1504 тоот
Хот дүүрэг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Улс: Монгол Улс
- 976-77660888
Цахим шуудан: battuya@eduproject.mn