ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

A blue and white logo

AI-generated content may be incorrect.                                                                                                                                                                                                                   

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Зээлийн дугаар ба нэр: L3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: FR-08 Сургууль, цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер хүлээн авах, нээх хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цаг

  1.  Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкнаас “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг FR-08 дугаартай Сургууль, цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  2. Боловсролын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сургууль, цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

  1. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:

       Жилийн дундаж борлуулалт

Сүүлийн 3 жилд (2022, 2023, 2024) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь: 1,589,320,000  /Нэг тэрбум таван зуун наян есөн сая гурван зуун хорин мянга/ төгрөгөөс багагүй байна.

Үүнийг 2022, 2023, 2024 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлангийн           борлуулалтын орлогын дунджаар тодорхойлно.

Гэрээний туршлага

Сүүлийн 3 жилд (2022, 2023, 2024) үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан бараа нийлүүлсэн хамгийн багадаа 1 гэрээ хэрэгжүүлсэн туршлагатай байна. Гэрээний үнийн дундаж хэмжээ нь 1,589,320,000  /Нэг тэрбум таван зуун наян есөн сая гурван зуун хорин мянга/  төгрөгөөс доошгүй байна.

Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй ижил байна. Үүнд: FR-08: Сургууль, цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байна.

Тендерт оролцогч нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох багадаа 1 гэрээг      ирүүлэх ба захиалагчийн тодорхойлолт, бараа хүлээлцсэн актын хуулбарын хамт ирүүлнэ.  Түншлэлийн бүх гишүүд хамтдаа шаардлагыг заавал хангасан байна.

Мөнгөн гүйлгээний чадавх

Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ нь 993,325,000 / Есөн зуун ерэн гурван сая гурван зуун хорин таван мянга/ төгрөг буюу түүнээс дээш байна.

 

Хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл хөрөнгийг зээлээр бүрдүүлэх боломжтой бөгөөд олгох зээлийн хэмжээг тодорхой бичсэн банкны албан бичиг ирүүлнэ. Тендерт оролцогч банкны шугаман зээлд бүртгэгдсэн нь дээрх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Түншлэлийн бүх гишүүд хамтдаа шаардлагыг заавал хангах ба аль нэг гишүүн шаардлагын 40 хувийг, гишүүн тус бүр шаардлагын 25 хувийг заавал хангах ёстой.

5.       Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслөөс нэмэлт мэдээлэл авч, 8:30 цагаас 17:30 цаг хүртэлх цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

6.       Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж 250,000 (Хоёр зуун тавин мянга) төгрөг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сангийн 100900011858 тоот дансанд шилжүүлсэн байна. Тендерийн баримт бичгийг  урилгын төгсгөлд заасан хаягаар ирж авна.   

7.     Тендерийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цагт  эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ.

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны  өдрийн 15:00 цагт урилгын төгсгөлд заасан хаягт заасан байршилд нээх ба, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

  1. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Боловсролын яам хариуцахгүй.

Байгууллагын нэр: Боловсролын яаман дээр хэрэгжиж буй Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл

Байгууллагын хаяг: Бага тойруу-1, 8-р хороо, Сити тавер

Давхар ба өрөөний дугаар: 15 давхар, 1504 тоот

Хот дүүрэг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 

Улс: Монгол Улс

  • 976-77660888

Цахим шуудан: battuya@eduproject.mn