“Global Educators Academy” бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр зарлагдлаа

A- A A+
“Global Educators Academy” бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр зарлагдлаа

“AFS Youth Assembly: Global Educators Academy” нь 18–35 насны залуу багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан, дэлхийн иргэншил, соёл хоорондын боловсролын практик ур чадварыг гүнзгийрүүлэх олон улсын бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр юм.
Хөтөлбөр нь онлайн сертификат сургалт болон Швейцарын Женев хотод танхимаар хэрэгжих сургалт, “AFS Youth Assembly”-д оролцох хосолсон бүтэцтэй. Тус хөтөлбөрийг 75 гаруй жилийн туршлагатай, ашгийн бус “AFS” олон улсын байгууллага хэрэгжүүлдэг.

  1. Хөтөлбөрийн агуулга, боломж

Хөтөлбөрт хамрагдсан оролцогчид:

  • “Global Up Educator” онлайн сургалтад хамрагдана;
  • Дэлхийн иргэншил, соёл хоорондын харилцаа, олон улсын өрсөлдөх чадварын бодит арга зүй эзэмшинэ;
  • Женев хотод зохион байгуулагдах “Global Educators Academy” танхимын сургалтад оролцоно;
  • “AFS Youth Assembly” (олон улсын залуучуудын чуулган) 31 дэх удаагийн чуулганд бүрэн хамрагдана;
  • Дэлхийн олон орны залуу багш, сурган хүмүүжүүлэгчидтэй сүлжээ үүсгэнэ;
  • “AFS Global Competence Certificate” батламж авна.
  1. Хэн өргөдөл гаргах боломжтой вэ?

Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлгээр хэрэгжинэ. Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Албан болон албан бус боловсролын салбарт ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгч байх;
  • 18–35 настай байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Дэлхийн иргэншил, залуучуудын манлайлал, Тогтвортой хөгжлийн зорилтуудад сонирхолтой байх;
  • Онлайн болон танхимын сургалтад бүрэн хамрагдах боломжтой байх.
  1. Хөтөлбөрийн хугацаа
  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 15
  • Онлайн сургалт: 2026 оны 06 дугаар сарын 22 – 08 дугаар сарын 02
  • Танхимын сургалт, чуулган: 2026 оны 08 дугаар сарын 09–15 (Швейцарын Холбооны Улсын Женев хот)

Тэтгэлэгт багтах зардал

  • Сургалтын төлбөр
  • Байр, ихэнх хоол
  • Нислэг болон визийн зардалд $2,000 хүртэлх тэтгэлэг
  • “Global Up” онлайн сургалтын хандалт

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Өргөдөл илгээх бол ЭНД ДАРНА УУ.