Бруней Даруссалам Улсаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын иргэдийг тус улсын их дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа.
Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23:59 цаг (Брунейн цагаар)
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд дараах цахим хуудсаар нэвтэрч, өргөдлийн маягт болон холбогдох баримт бичгийг онлайнаар илгээнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://www.mfa.gov.bn/Pages/online-bdgs.aspx
Тэтгэлгийн хүсэлтийг зөвхөн дээрх цахим системээр хүлээн авах бөгөөд цаасаар болон шуудангаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх албан ёсны цахим хуудсаас авах боломжтой.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
