Фулбрайтын Оюутны хөтөлбөрт (2027-2028) өргөдөл хүлээн авч эхэллээ

A- A A+
Фулбрайтын Оюутны хөтөлбөрт (2027-2028) өргөдөл хүлээн авч эхэллээ

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2027-2028 оны Фулбрайтын Оюутны хөтөлбөртөө өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог. Монгол Улсаас жил бүр 20 хүртэлх тооны суралцагч хамруулж байна.

Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь бүх мэргэжлийн чиглэлээр зарлагддаг боловч Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ.

Тэтгэлгийн шалгуур, хэмжээ, өргөдөл гаргах заавар, сонгон шалгаруулалтын явц зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.