
Энэхүү хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн 15-17 насны охидод зориулсан 12 долоо хоногийн цахим сургалт бөгөөд STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн боловсролд сонирхлыг нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэжил сонголтод туслах, дэлхийн идэвхтэй иргэний ур чадвар эзэмших боломжийг олгоно.
- Дэлхий даяар нийт 300 бүрэн тэтгэлэг олгогдоно.
- Хөтөлбөр 2026 оны 05 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ.
- Дэлхийн олон орны STEM-д сонирхолт охидтой танилцах, туршлага солилцох боломж.
- АFS Global Competence Certificate сертификат олгоно.
Өргөдөл илгээх эцсийн хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 15
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл: ҮЗЭХ
Өргөдөл илгээх: ХОЛБООС
Асууж лавлах тохиолдолд 99786060 дугаар болон enkhjin.baasandorj@afs.org цахим шууданд холбогдох боломжтой.
