Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12 дэх хэсэгт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага харьяалалдаа чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, гарааны компани, бизнес инкубатор төв, туслах аж ахуйтай байж болно” гэж, 9.13 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.12-т заасан чадамжийн төв, дадлагын баазад тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасныг тус тус үндэслэн “МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАМЖИЙН ТӨВ, САЛБАР ДУНДЫН ДАДЛАГЫН
БААЗАД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 04 дүгээр сарын 10-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.








