Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны А/85, А/55, А/49 дүгээр тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрэм”-д өөрчлөлт оруулахаар “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулан санал авахаар цахимд байршуулж байна. Тушаалын төсөлтэй танилцан amarjargal@moe.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.
