Бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөртэй танилцана уу.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь Засгийн газрын 2024 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-д нийцүүлэн бага боловсролын сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулан түшиц ерөнхий боловсролын сургуулиудад туршиж, туршилтын үр дүн болон олон нийт, багш, судлаач, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг тусган сайжруулах үйл ажиллагааг 2024-2026 онд зохион байгуулсан билээ.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.4-т заасан Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн Боловсролын сайдын 2026 оны "Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай" А/46 дугаар тушаалаар бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан.
Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангид, 2027-2028 оны хичээлийн жилээс эхлэн 3-5 дугаар ангид тус тус хэрэгжүүлж эхэлнэ.
