
“Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлж 2 өдөр үргэлжилнэ. Тус хуралд Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцлоо.
Үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 236 буюу сургуулийн өмнөх боловсролын 101, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын 135 багш, удирдах ажилтнууд оролцож 21 аймаг 9 дүүргээс шалгарч ирсэн 60 илтгэлээ танилцуулах юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
Багшийн хөгжил, үр дүнд суурилсан санхүүжилт, цахим шинэчлэл, хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоо, улс төрөөс хараат бус удирдлагын менежмент гэсэн 6 үндсэн шинэчлэлийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.
*Багшийн ачааллыг чөлөөлөхийн тулд энэ сараас эхлэн БАГШАА СОНСЬЁ аяныг өрнүүлнэ.
• Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг ойлголтыг бид нэг дуугаар хэлэх биш хүүхдүүд, эцэг эхчүүд нэг дуугаар хэлж, ойлгуулах хэрэгтэй.
• Цэцэрлэгийн сугалааны асуудлыг шийдэж чадсан бол одоо хотхондоо бага сургуулийн тогтолцоог нэвтрүүлнэ.
• Зарим хувийн сургуулийн төлбөр 70-100 сая төгрөг болсон байна. Хувийн сургуулиудад хүүхдийн сурлагын үнэлгээ оруулна.
• 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 багш 1 AI туслах багш, 1 хүүхэд 1 AI туслах багштай болно.
• Сургуулиа дэмждэг эцэг эхчүүдийг алдаршуулж эхлэх хэрэгтэй зэрэг олон сэдвийг хөндөж, мэдээлэл өглөө.

