Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Ерөнхий боловсролын сургуулийг ухаалаг ангитай болгох” төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийн судалгааны багийн асуудлаар ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газарт 2023 онд хүргүүлсэн 14 сая доллар бүхий “Ерөнхий боловсролын сургуулийг цахим ангитай болгох” төслийн ТЭЗҮ-ийн судалгааны баг томилсонд баяртай байгаагаа илэрхийллээ.
Энэхүү төслийн хүрээнд Дархан-Уул, Сүхбаатар, Дархан, Говьсүмбэр, Дундговь аймгуудын 120 сургуульд ухаалаг анги бий болгохоор төлөвлөсөн.
Монгол Улсын Засгийн газраас мэдлэгийн хоцрогдлоос Монгол хүүхдийг чөлөөлье зорилгын хүрээнд цахим шилжилтийг эрчимтэй бий болгох 2 сурагч дундаа нэг компьютертэй болгох нөхцөлийг бий болгоход 300,000 компьютер шаардлагатай.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Монголын их сургуулиудад сурч байгаа өөрийн орны оюутнуудад анхаарал хандуулахыг хүссэн. Учир нь Монголын зарим хувийн сургуулиуд сургалтын чанарын баталгаагүй мөртлөө өндөр төлбөртэй байгааг онцлон хэллээ.
