Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсролын, шинжлэх ухааны яам хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд Казахстан Улсад суралцах 25 хүртэлх суралцагчид тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн мэдээлэл
- Суралцах түвшин: Бакалавр, магистр, доктор.
- Квот: Нийт 25 хүртэл суралцагч.
- Тэтгэлэгт багтах зардлууд:
- Сургалтын төлбөр;
- Сар бүрийн амьжиргааны тэтгэмж.
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх;
- Тасралтгүй суралцах боломжтой байх;
- Сонгон шалгаруулалтад орох хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байх;
- Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 85-аас дээш дүнтэй суралцаж буй, эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голчтой суралцаж байх;
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын түвшнийг 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч төгссөн байх (2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай);
- Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын түвшнийг 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй сурч төгссөн байх (2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай);
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
- Бүх материал монгол хэлээр байх бөгөөд англи, орос, казах хэлний аль нэг хэлээрх орчуулгын хамт илгээнэ.
- Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагчид давуу тал олгоно.
Бүртгэл ба хугацаа
- 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл;
- Өргөдлийн материал илгээхдээ scholarship.esis.edu.mn-д хандан бүртгэл үүсгэж, цахим өргөдөл бөглөн илгээнэ үү.
- Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Бүрдүүлэх бичиг баримт
Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.
- Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн 300-400 үгтэй эсээ /монгол хэлээр бичиж, шаардлагад дурдсан аль нэг хэл рүү орчуулсан байх/;
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж шаардлагад дурдсан аль нэг хэл рүү орчуулсан байх/;
- Их сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжааны дүнгийн хуулбар, орчуулгын хамт /их сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд суралцдаг тохиолдолд/;
- Гадаад хэлний мэдлэгийн батламж (англи, орос);
- Гадаад паспортын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Эрүүл мэндийн шинжилгээний хуудас (HIV, AIDS);
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой/.
Магистр, докторын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.
- Тодорхойлох захидал /багш-1, ажлын газар-1/;
- Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн 300-400 үгтэй эсээ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /монгол хэлээр бичиж, шаардлагад дурдсан аль нэг хэл рүү орчуулсан байх/;
- Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар /нотариатаар баталгаажуулж шаардлагад дурдсан аль нэг хэл рүү орчуулсан байх/;
- Гадаад хэлний мэдлэгийн батламж (англи, орос);
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах);
- Гадаад паспортын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Эрүүл мэндийн шинжилгээний хуудас (HIV, AIDS);
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой/.
Анхаарах зүйлс
- Цахим бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товч дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. (Илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирнэ.)
- Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар ажлын өдөр 09:00-17:00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар 09.00-17.00 цагт Боловсролын яамны 51-262916 дугаараас тус тус лавлана уу.
- Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
- Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
