Боловсролын сайдын шуурхай хурал боллоо

A- A A+
Боловсролын сайдын шуурхай хурал боллоо

Боловсролын сайдын шуурхай хурлаар салбарт тулгамдсан асуудлуудыг сонсож, шийдвэрлэх, иргэдээс ирж буй гомдол, хүсэлт, саналыг нэгтгэн, тогтмол дүгнэлт хийж, хариу өгч ажиллахыг үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой чиглэлүүд өгөв. Үүнд:

  • “Эх хэл – Тусгаар тогтнол” зөвлөгөөнийг зохион байгуулах. Эх хэлний асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж бодлогын түвшинд анхаарах;
  • “Багшаа сонсъё”, “Хүүхдээ сонсъё”, “Эцэг эхээ сонсъё” арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнд оролцогч талуудын дуу хоолойг тусгах;
  • Боловсролын салбарт тайлан нэхдэг байдлыг бууруулах, үйл ажиллагааг их өгөгдөлд суурилан шуурхай, бодитой үнэлэх боломжийг бүрдүүлэх;
  • Үе тэнгийн дээрэлхлийн тухай асуудлыг тогтолцооны түвшинд шийдвэрлэх;
  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс батлагдаагүй байгаа журам, стандартыг 1 сарын хугацаанд багтаан батлуулах зэрэг үүрэг өглөө.