ГЕРМАНЫ ТЮРИНГЕН МУЖ УЛСЫН ФАВ БАЙГУУЛЛАГЫНХАНТАЙ УУЛЗЛАА

A- A A+
ГЕРМАНЫ ТЮРИНГЕН МУЖ УЛСЫН ФАВ БАЙГУУЛЛАГЫНХАНТАЙ УУЛЗЛАА

Боловсролын яам 2024 оны 4 дүгээр сард ХБНГУ-ын Тюринген мужийн Эрфурт хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ФАВ Сервис-Ашгийн бус ХХК, “Хөгжил” Мэргэжлийн чиг баримжаа, боловсролын төвтэй хамтран ажиллахаар санамж бичиг зурж, мөн оны 7 дугаар сард гэрээ байгуулсан.

Манай улсын мэргэжилтэй ажиллах хүчний дутагдлыг харгалзан залуучуудад ажил мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, туршилт судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж байна.

Судалгааны дүнгээс харахад Монгол Улсад жилд 40 орчим мянган оюутан төгсдөг ч зөвхөн 28,5 хувь буюу 10 мянга орчим нь ажлын байраар хангагддаг.

Гэхдээ тэдний олонх буюу бараг гуравны хоёр нь төгссөн мэргэжлээрээ бус ямар ч хамаагүй ажил эрхэлж буйг судалгааны үр дүн харуулсан. Тиймээс залуучуудад мэргэжлийн боловсролыг хосолмол хэлбэрээр эзэмших боломж олгохоор тохирсон.

2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 20 сургуулийн 11, 12 дугаар ангийн 7000 гаруй суралцагчид ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, боловсролын болон хөдөлмөрийн зах зээлд зуучлах, мэдээллээр хангах, дадлага сургалтыг ААН-тэй хамтран зохион байгуулжээ.