Монголын хувийн цэцэрлэгүүдийн "Боловсролын өсөлт" холбооны төлөөлөлтэй уулзлаа

A- A A+
Монголын хувийн цэцэрлэгүүдийн

Монголын хувийн цэцэрлэгүүдийн "Боловсролын өсөлт" холбооны төлөөлөлтэй уулзлаа. Хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27600 гаруй хүүхэд суралцаж байна.

Сүүлийн 5 жилийн судалгааг харахад хувийн цэцэрлэгийн тоо 128-оор буурсан. Хүүхдийн тоо 4984-өөр буурсан үзүүлэлт гарчээ.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сугалааны цэцэрлэгийг халж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 96%-д хүргэж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бид хамтарч ажилласан.

  • СӨБ-ын сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.
  • Сургуулийн өмнөх боловсролын тусгай боловсролын багшийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах.
  • 5 настай хүүхдүүдийн 96%-ийн цэцэрлэгт хамрагдаж байгааг 100%-д хүргэх, үүнд хувийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх.
  • СӨБ-д тусгай хэрэгцээт боловсрол тэр дундаа хэл засалч мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллах.
  • Хувьсах зардлын тогтолцоог шинэчлэхэд холбооны саналыг тусгах.
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт багшийн цалингийн нэмэгдэл зэрэг нь хувийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
  • Хувийн цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах.
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын бизнес конференцийг хамтран зохион байгуулах.
  • Монголын хувийн цэцэрлэгүүдийн боловсролын өсөлт холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж төр-хувийн хэвшлийн түншлэлээ шинэ шатанд гаргаж ажиллах.
  • Хотхоны бага сургууль төсөлд хувийн цэцэрлэгүүдийг манлайлж ажиллах зэрэг олон асуудлыг ярилцаж, яамны зүгээс дэмжиж ажиллахаар боллоо.