НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БЕАТЕ ДАСТЕЛТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БЕАТЕ ДАСТЕЛТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Суурин төлөөлөгч Беате Дастелтай хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан шинээр томилогдсон Суурин төлөөлөгчид баяр хүргэж Боловсролын зургаан шинэчлэлийг товч танилцууллаа.

Өнгөрсөн жилүүдэд UNICEF-тэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих”, “Таблеттай багш”, “Нэг баг – Нэг сургууль” зэрэг төслүүдийн үр дүнг онцоллоо.

Эдгээр хөтөлбөр нь хөдөө, орон нутгийн багш, суралцагчдын сургалтын орчныг сайжруулж, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлж хүүхэд бүрт тэгш боловсрол олгох чиглэлд ажиллахаа илэрхийллээ.

Суурин төлөөлөгч Беате Дастел уулзалтын үеэр сургуулийн орчин дахь дээрэлхэлт зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсныг дурдан, энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.