
“OpenAI” компанийн Ази, Номхон далайн бүсийн түншлэлийн асуудал хариуцсан захирал Дээпс Дэ Силватай цахим уулзалт зохион байгууллаа.
Тус компани “ChatGPT Edu” зэрэг боловсролын бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжуудыг танилцуулав.
“OpenAI” компани боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр Улс орнуудын Засгийн газруудтай хамтран ажиллах зорилгоор “Education for Countries” санаачилгыг эхлүүлжээ.
Энэхүү санаачилга нь хиймэл оюунд суурилсан шийдэл, багшийн чадавхыг бэхжүүлэх сургалт, судалгаа, үнэлгээг дэмжих замаар улс орнуудын боловсролын тогтолцоонд хиймэл оюуныг үр ашигтай, хариуцлагатайгаар нэвтрүүлэхэд чиглэдэг.
Боловсролын яам хиймэл оюуны шийдлийг боловсролын салбартаа нэвтрүүлж 1 хүүхэд 1 AI туслах багш, 1 багш 1 AI туслахтай болох хөтөлбөрөөс гадна мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх технологи нэвтрүүлэх, ерөнхий боловсролын сурагчдыг компьютер төхөөрөмжөөр хангах “Нэг сурагч – нэг компьютер, нэг анги - нэг ухаалаг самбар” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Education for Countries” санаачилгад нэгдэх чиглэлээр “OpenAI” компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа манай зүгээс илэрхийллээ.

