
Ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийн онцлогт тохирсон ерөнхий эрдэм болон хөдөлмөр заслын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, сургуулийн удирдлагууд болон дэмжих үйлчилгээ хэрэгжүүлдэг байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Бие бялдрын, мэдрэхүйн, сэтгэл санааны, зан авирын болон сурах үйлийг чанартай хүртээмжтэй болгох талаас нь багш, эцэг эх асран хамгаалагчдаа байнга сонсож, уулзаж байх шаардлагатай.
Олон дүрэм журам, горьдлого төрүүлсэн ч олддоггүй төсөв хөрөнгөний асуудал дээр түргэн шуурхай шийдэл гаргаж, төрийн дунд шатанд асуудлыг бие биерүүгээ түлхэж холдуулдаг, чирэгдэл учруулдаг байдлыг засна. Ойлгомжтой, хариуцлагатай, хүнлэг байх шаардлага тавьж ажиллах чиглэл өгнө.
Зогссон байсан Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсролын сайд нар, эцэг эх, асран хамгаалагчдын уулзалтыг ирэх 7 хоногоос дахин сэргээнэ. Тулгамдсан асуудлаа наана нь төлөвлөөд шууд шийдвэр гаргах түвшинд асуудлаа шийдээд явах нь зөв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулиас эцэг эх, асран хамгаалагчидтай гурвалсан гэрээ байгуулж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
Спортын болон урлагийн заалтай болох багшийн хөгжил, арга зүйд анхаарах, гэрээр асаргаанд байдаг хүүхдүүдийн асуудал, анги дүүргэлтийг багасгах, хамран сургах хэлтэс бий болгох зэрэг саналуудыг захирлын зүгээс хэллээ.

