БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ДЭД ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ДЭД ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ  ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ОРОН ТООНЫ БУС ДЭД ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД АЖИЛЛАХ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

2026 оны 05 дугаар сарын 15

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 186 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2023 оны “Журам, шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 402 дугаар тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам"-ын 8.1, 9.6, 9.7-д заасны дагуу Боловсролын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн гишүүн төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд нээлттэй хүргэж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн төрийн бус байгууллага, төлөөлөлд тавигдах шалгуур, бүрдүүлэх баримт бичиг:

            Хүснэгтэд заасан шалгуурыг хангасан оролцогч байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажилласан туршлагатай, бусад зөвлөлд гишүүнээр давхар ажилладаггүй нэг төлөөллийг дэд зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлж, доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

 

Тавигдах шалгуур

Бүрдүүлэх баримт бичиг

1.ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

1.1

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр 3-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;

Төрийн бус байгууллага нь төлөөллөө Дэд зөвлөлийн гишүүнээр ажиллуулах албан хүсэлт

Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар

1.2

Үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байр, хүний нөөцтэй байх;

Үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байртай эсэхийг нотлох баримт

Хүний нөөцийн талаарх мэдээлэл, холбогдох тушаал, шийдвэр

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

1.3

Тухайн салбарын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд санал өгч, хамтран ажиллаж ирсэн туршлагатай байх;

Нотлох баримт бичиг

2. НЭР ДЭВШИГЧ

2.1

Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн байх;

 

Нэр дэвшигчийн анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хамт олны хурлын шийдвэр

2.2

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажилласан туршлагатай байх;

Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж ажил байдлаа тодорхойлсон, гишүүнээр ажиллах хүсэлт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр үр дүн, санаачилгатай ажилласан тухай ажлын тайлан, үр дүн, нотлох баримт

Хоёр.Сонгон шалгаруулалтын үе шат:

-       Баримт бичгийн бүрдэл шалгах, үнэлэх;

-       Нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулах.

Гурав.Сонгон шалгаруулалт:

-    Шалгаруулалтыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан баг зохион байгуулна. Нэр дэвшигчтэй ярилцлага хийх хугацааг нэр дэвшигч бүрд тухай бүр мэдэгдэнэ.

  • PDF/-ээр ирүүлнэ.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах:

  • Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08.30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: amarjargal@moe.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-260728, 99295185

---о0о---