Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид ЖОЛООЧ сонгон шалгаруулах ажлын байрны зар

A- A A+
 Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид ЖОЛООЧ  сонгон шалгаруулах ажлын байрны зар

 

                                                          

Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид ЖОЛООЧ

сонгон шалгаруулах ажлын байрны зар

 

А. ТАНИЛЦУУЛГА

1. Гэрээний дугаар:

2. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Монгол Улсын Засгийн газар Боловсролын Яам

3. Төсөл, арга хэмжээний нэр:

“Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”

3.1. Орон тоо: Жолооч

4. Ажлын байрны шууд харьяалах удирдах албан тушаалын нэр: Боловсролын сайд, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, дэд зохицуулагч

5. Хариуцах төслүүд

Хугацаа

1. Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл /Нэмэлт санхүүжилт/

2027.02.28

2. Инженер технологийн дээд боловсролын төсөл

2026.12.31

3.Ерөнхий боловсролын сургуулиудад байгалийн ухаан, технологийн боловсрол олгох инноваци, хамтын ажиллагааны төсөл

2029.12.31

4. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл

2029.12.31

     

 

Б.ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго:

  • НТХН-ийн үйл ажиллагаанд шаардлагатай тээврийн хэрэгслийг аюулгүй, найдвартай, цаг хугацаанд нь жолоодож, зорчигч болон ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах.

2. Ажлын байрны гол зорилтууд:

  • НТХН-ийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагааг дэмжих зорилгоор тээврийн хэрэгслийг аюулгүй, найдвартай, үр ашигтайгаар жолоодож, төслийн багийн гишүүд, тоног төхөөрөмж, материал, баримт бичиг болон бусад шаардлагатай зүйлсийг цаг хугацаанд нь хүргэх, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.

3. Ажлын байрны үндсэн үйл ажиллагаа:

Хугацаа,  хуваарь

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Ажлын байрны зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ:

 

 

1.Байгууллагын автомашиныг аюулгүй, хариуцлагатайгаар жолоодох;                                              2.Тээвэрлэлтийн хуваарь, чиглэлийг дагаж мөрдөх;                                                                   3.“Автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, шаардлагатай үед засвар үйлчилгээ хийлгэх;                                                                        

4.Тээвэрлэж буй ачаа, зорчигчийн аюулгүй байдлыг хангах;

5.Зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, осол аваараас урьдчилан сэргийлэн ажиллах;

6.Улаанбаатар хот болон орон нутгийн зам, чиглэлийг сайн мэддэг, маршрутыг оновчтой төлөвлөх чадвартай байх;                                                              

7.Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх;                 8.Ажлын тайлан, замын хуудас, шатахууны зарцуулалтын бүртгэл хөтлөх;

9.Эрхэлсэн ажил үүргийн хүрээнд боловсруулах баримт бичгийг бэлтгэх, холбогдох албан тушаалтнуудаар хянуулах, албажуулах, зэрэг ажлыг бүрэн хариуцаж ажиллах;

10.Эрхэлсэн ажил үүргийн хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын явц, үр дүн, асуудлыг төслийн зохицуулагч, дэд зохицуулагчид хугацаа алдахгүй танилцуулах, үнэн зөв, бодит мэдээллээр бүрэн хангах;

11.Боловсролын сайд, ТНБД, төслийн захирал, төслийн зохицуулагч, дэд зохицуулагчаас өгсөн аливаа нэмэлт ажил үүрэг, даалгаврыг цаг хугацаа, чанарт нийцүүлэн бүрэн дүүрэн гүйцэтгэх.                                    

2026 оны I-IV улиралд

Холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын хүрээнд өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь бүрэн хариуцан гүйцэтгэх, хянах, шийдвэрлэх

Тайлбар: Ажил гүйцэтгэх хугацаа, хуваарийг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр тодорхойлно.

       

 

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

 1. Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой

 

   

Мэргэжил

B болон түүнээс дээш ангиллын жолооны үнэмлэхтэй, Жолооны эрхийн хүчинтэй байдал, зөрчилгүй байх

 

   

Туршлага

Жолоочоор ажилласан туршлага 5 болон түүнээс дээш жил ажилласан байх. Автомашины техникийн мэдлэгтэй байх. Олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно. Аюулгүй жолоодлоготой, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх.

 

Ур чадвар

 

 

1.2. Тусгай шаардлага:

Дүн шинжилгээ хийх

1. Ажлын байршил, цагийн хуваарь, орчны эрсдэлүүдийг тодорхойлох.                                          
2. Хөдөө орон нутагт томилолтоор явах, цаг агаарын нөлөө, замын нөхцөл тодорхойлох.                  
3. Техникийн эвдрэл, баримт бичгийн алдагдал гэх мэт эрсдэлүүд.
 

Асуудал шийдвэрлэх

1. Тогтмол урьдчилсан үзлэг хийх, засвар үйлчилгээний хуваарь гаргах, нөөц автомашин бэлэн байлгах.                                                             

2. Урьдчилсан маршрутын төлөвлөлт хийх, замын нөхцөл, цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах.         
3. Шатахууны зарцуулалтын бүртгэл хөтлөх, хяналтын систем ашиглах, хэмнэлттэй жолоодох арга барилд сургах.                                                        

4. НТХН-ийн багтай тогтмол холбоо барих, ажлын чиглэл, хуваарийг тодорхой болгох, мэдээлэл солилцоог сайжруулах.                                                   

5. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хамгаалалтын хэрэгсэл ашиглах, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх.                              
6. Ачаа, баримт бичгийг зөв савлах, хамгаалах, хүлээлгэн өгөх, хүлээн авах бүртгэл хөтлөх.

7. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбарын эерэг, сөрөг үр дагаврын талаар удирдлагад танилцуулах;

8. Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэрийг шуурхай гаргах;

9. Аливаа харилцааг зохицуулах арга замыг хууль тогтоомжийн төсөлд тусгах;

10. Албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн нийцүүлэн, ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх;

11. Гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах;

12. Аливаа шийдвэрийг гаргахдаа хамт олны саналыг харгалздаг байх;

13. Үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах;

14. Бусад.

 

Манлайлах

1.Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хамгаалалтын хэрэгслийг ашиглахыг бусдад үлгэрлэн үзүүлэх                                                               2.Мэдээллийг шуурхай, ойлгомжтой дамжуулах       
3.Тээвэрлэлтийн маршрутыг оновчтой төлөвлөх 
4.Автомашины эвдрэл, саатлыг урьдчилан мэдэрч, засвар үйлчилгээ санал болгох                     
5. Төслийн зорилго, үнэт зүйлсийг ойлгож, түүний хэрэгжилтэд хувь нэмэр оруулах                                
6. Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалтын менежмент сайтай байх;

7. Багаар ажиллах,

Багаар ажиллах

1. Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа эерэг мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;

2. Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц, ажил хэрэгч нээлттэй харилцааг бий болгох;

3. Багийн зорилго, үйл ажиллагааг ойлгох, хүрээлэлд дасан зохицох, үр бүтээмжтэй ажиллах;

4. Мэдлэг туршлага ур чадвараа бусадтай  хуваалцах;

5. Хамт олны эерэг, нээлттэй уур амьсгалыг дэмждэг байх;

6. Бусад

 

Нэмэлт шаардлага

1. Ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж, ёс зүйн шаардлагыг биелүүлэх,

2. Ажлын цагийг  баримтлан ажиллах;

3. Жендэрийн эрх тэгш байдлын зарчмыг  баримтлах;

4.Үр дүнтэй, нээлттэй харилцаа бий болгох, эргэх холбоотой ажиллах;

5. Иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах;

6. Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах

Энэхүү ажлын байранд сонирхож буй нэр дэвшигчид дараах баримт бичгийн хамт өргөдлөө ирүүлнэ үү.

  1. Төрийн албан хаагчийн анкет (Монгол Улсын 1-р маягт, 3х4 хэмжээтэй цээж зурагтай);
  2. Намтар (CV-Монгол, Англи хэлээр);
  3. Диплом, гэрчилгээний хуулбарууд болон тэдгээрийн англи орчуулга;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (ажил олгогчийн бүртгэл бичигдсэн байх);
  6. Өмнөх ажил олгогчдоос авсан тодорхойлолт, үүнд хамгийн сүүлд ажилласан байгууллагын тодорхойлолт багтсан байх (монгол,англи хэлээр).

Тайлбар: Дээр дурдсан баримт бичгүүдээс аль нэг нь дутуу тохиолдолд нэр дэвшигчийг шаардлага хангаагүйд тооцно. Энэхүү ажлын байр нь зөвхөн Монгол Улсын иргэдэд нээлттэй.

Хэрэв та дээрх шаардлагыг хангаж байгаа бол шаардлагатай баримт бичгүүдийг битүүмжилсэн дугтуйнд хийж дараах хаягаар ирүүлнэ үү.

Хүлээн авагч: Ж.Баттуяа, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
Захиалагчийн хаяг: Боловсролын яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-1, 8-р хороо, МУБИС 1-р давхар, 116 тоот
Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: +976 7766-0888
И-мэйл: battuya@eduproject.mn

Баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл.