Боловсролын яам 2026 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

A- A A+
Боловсролын яам 2026 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Боловсролын яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Д.Одончимэг  /Утас: 88844558/

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
 даргын 2020 оны 100 тоот тушаалын
 7 дугаар хавсралт

Боловсролын яам

2026 оны хагас жил-н ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж

Төсөв

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Зорилтот түвшин

Хүрсэн түвшин буюу хэрэгжилт /хүрээгүй бол тайлбар/

Гүйцэтгэл-ийн хувь / Үнэлгээ

Нэг. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ

 

1.1.

Боловсролын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах

-

-

-

-

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хулийн төслийн үзэл баримтлал 2026 оны 03 дугаар сарын 09-нд шинэчлэн батлагдсан. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээний нэгдсэн удирдлага, зохион байгуулалт цогцоор хэрэгжиж, баталгаатай олон нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн урт хугацаанд, тогтвортой хүнээр ханган нийлүүлэгдэх, хүүхэд бүрд хүртээмжтэй үйлчилгээг доголдолгүй хүргэх, санхүүжилтийн үр ашиг нэмэгдэж, оролцогч талуудын хяналт сайжирч, хүн амын эрүүл мэндийн олон орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн үзүүлэлтэд эерэг үр дагавар бий болно. Хуулийн үзэл баримтлалыг 2026.05.13-ны өдөр ЦХИХХЯ-ы сайд, Боловсролын сайд, гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн үзэл баримтлал” -ыг баталсан. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль /анхдагч хууль/ -ийн төслийг 6 бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулж, www. Legalinfo.mn сайтад 2026.06.08-наас 06.23-ны өдөр хүртэл олон нийтийн санал авахаар байршууллаа. Судалгааны их сургуулийн тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг холбогдох талуудын саналыг авч Боловсролын сайдын 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/58 дугаартай тушаалыг батлуулсан. Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулж, ажиллах төлөвлөгөөний төсөл, хуулийн үзэл баримтлалын төсөл боловсруулагдах судалгаа хийж ажилласан. Ингэснээр тайланд хугацаанд 2 хуулийн төслийн үзэл баримтлал батлагдаж, 1 хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, судалгаа хийж байна.

Хавсралт: 3 файл

100% / 100%

1.1.1

Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл боловсруулна.

120.0

Боловсруулалтын хувь

-

40

Дээд боловсролын тухай хуулийн 7.8 дахь хэсэгт “Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулна” гэсэн зохицуулалтыг шинээр тусгаж, судалгааны их сургуулийн эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.2.7 дахь зорилтод төрийн өмчийн их сургуулиудыг сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгон хөгжүүлэх, академик эрх чөлөөг хангах, инновацын экосистемийг бүрдүүлэхээр тусгасан. Эдгээр бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсролын сайдын 2026 оны А/58 дугаар тушаалаар Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга ахалж, Боловсролын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн байгууллага, төрийн өмчийн их сургуулиуд болон ажил олгогчдын төлөөллөөс бүрдүүлэн ажиллаж байна. Ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр анхны хурлаа зохион байгуулж, ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Төлөвлөгөөний хүрээнд өмнө боловсруулагдсан Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох үзэл баримтлал, бодлогын баримт бичгүүдийг судалж, судалгааны их сургуулийн талаарх эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн нөхцөл боломжид дүн шинжилгээ хийсэн. Мөн АНУ, БНХАУ, БНСУ зэрэг судалгааны их сургуулийн тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудын эрх зүйн зохицуулалт, засаглал, санхүүжилт, судалгааны үйл ажиллагааны загварыг харьцуулан судалж, танилцуулга, мэдээллийн багц боловсруулсан. Үүнтэй холбогдуулан судалгааны их сургуулийн чиглэлээр судалгаа хийж ирсэн эрдэмтэн, судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлж, доктор Р.Бат-Эрдэнийн судалгааны үр дүн, санал зөвлөмжийг ажлын хэсгийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

Хавсралт: 3 файл

70% / 70%

1.1.2

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулна.

100.0

Боловсруулалтын хувь

Хуулийн төслийн үзэл баримтлал

30

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  i) Олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн “үл ялгаварлах” зарчим,  ii) Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд сайн засаглалын зарчим,  iii) Төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих зарчмыг баримтлан боловсруулсан. Хууль тогтоомжийн тухай хууль шинэчлэгдсэний хүрээнд батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг ХХААХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайдаар 2026.03.09-ний өдөр дахин батлуулав. Хуулийн төслийг Боловсролын сайдын 2026.03.02-ны өдрийн сайдын шуурхай хуралд танилцуулан, олон нийтээр нээлттэйгээр хэлэлцүүлэх, хүнс ханган нийлүүлэхтэй холбоотой бүхий л талыг хамруулах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд Боловсролын яамны сайтад байршуулсан https://moe.gov.mn/post/172441. Мөн хуулийн төслийг нийт 899 сургууль, аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэс, Хүнс хөдөө, аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Худалдан авах ажиллагааны газар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс зэрэг төрийн байгууллагын төлөөлөл 142, сургуулиас захирал, эмч, хоолзүйч, тогооч зэрэг албан хаагчдаас 3513 хүн, эцэг эхийн төлөөлөл 2697 хүн, хүнс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, ЖДҮ-ийн төлөөлөл 286 хүн, нийт 6504 хүн хамруулан хэлэлцүүлэхээр төлөвлөн ТНБД-ын 2026.05.05.-ны өдрийн 02/2620 дугаар албан бичгээр аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. 2026.05.07-ны өдөр удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан. ЕБСХҮҮ-ний тухай хуулийн хэрэгжилтийг Өргөдлийн байнгын хороонд 2026.04.01-ны өдөр танилцуулан, улмаар ажлын хэсэг байгуулагдаж, 2026.05.29-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2026-2030 он хүртэл арга хэмжээ KPI бүхий тогтоол батлагдсан.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.1.3

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулна.

-

Боловсруулалтын хувь

Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл

30

Хуулийн үзэл баримтлалыг 2026.05.13-ны өдөр ЦХИХХЯ-ы сайд, Боловсролын сайд, гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн үзэл баримтлал” -ыг баталсан. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль /анхдагч хууль/ -ийн төслийг 6 бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулж, www.Legalinfo.mn сайтад 2026.06.08-наас 06.23-ны өдөр хүртэл олон нийтийн санал авахаар байршуулсан байна. Энэхүү хуулийн төсөл нь нийгмийн сүлжээнд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор технологийн зохицуулалт хийх, оролцогч талуудын (төр, эцэг эх, үйлчилгээ эрхлэгч) эрх, үүргийг тодорхойлоход чиглэсэн.Хуулийн төслийн хэлэлцүүлгийг дараах байдлаар зохион байгуулаад байна. Үүнд: 1) НБГ-тай хамтран нийслэлийн ЕБС-ийн суралцагч, багш, нийгмийн ажилтнуудын дунд 2026.26-аас 29-ний өдрүүдэд нийслэлийн 8 дүүргийн 42 сургуульд зохион байгуулж, 1,740 сурагч, 63 багшийн төлөөлөл хамрагдлаа. 2) БЕГ, НБГ-тай хамтран нийслэлийн 175 ЕБС-ийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нарын төлөөлөл 3000 гаруй оролцогч танхимаар, хөдөө орон нутгийн 542 ЕБС-ийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш нарын төлөөлөл цахимаар нэг цэгээс оролцож, хүүхэд, өсвөр үеийнхний санал бодол, байр суурийг сонсож, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг бодлого болон эрх зүйн зохицуулалтад тусгах талаар санал солилцсон. 3) ЦХИХХЯ, Боловсролын яам болон NTV телевиз хамтран “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн хүрээнд “Нэг мөр цэг тавья” хоёр дахь хэлэлцүүлгийг зохион байгуулж, хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтыг олон нийтэд танилцуулж, тулгамдсан асуудал болон шийдвэрлэх арга замын талаар оролцогчдын санал, байр суурийг сонсоход чиглэв. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, багш, хуульч, эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 102 хүн оролцлоо.

Хавсралт: 2 файл

70% / 70%

1.1.4

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулна.

300,0

Боловсруулалтын хувь

Хуулийн төслийн тандан судалгаа

30

Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгон өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Боловсролын сайдын 2026 оны 02 сарын 13-ны өдрийн А/42 дүгээр тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн болон боловсролын салбарын бодлого, төлөвлөлт, санхүү, гадаад харилцаа, хууль эрх зүй, шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж буй холбогдох албан тушаалтнууд, шинжээчид болон байгууллагын төлөөллүүд оролцсон. Төлөвлөгөөний дагуу хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төслийн танилцуулгыг боловсруулахад шаардлагатай судалгаа, мэдээллийг цуглуулж, нэгтгэн боловсруулан ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, холбогдох мэдээллийг ажлын хэсгийн гишүүд нарийн бичигт өгч ажилласан. Мөн уг ажлын хэсэгт Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн талаарх практик, хэрэгцээ, шаардлагын төсөлд тусгах саналыг боловсруулан хүргүүлсэн. Мөн уг ажлын хэсэгт Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн талаарх практик, хэрэгцээ, шаардлагын төсөлд тусгах саналыг боловсруулан хүргүүлсэн. 2026 оны 6 дугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаас Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгох хуулийн төслийг боловсруулж 2026 оны 8 сард багтаан танилцуулахыг шийдвэр гарсан.

Хавсралт: 4 файл

90% / 90%

1.1.5

“Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах санал боловсруулна.

-

Боловсруулалтын хувь

Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны “Журамд өөрчлөлт оруулах тухай” 252 дугаар тогтоол

50

“Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах саналыг боловсруулан Боловсролын сайдын 2026 оны 1а/1449 албан бичгээр хүргүүлсэн. Энэхүү саналд СӨБ, ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлтэд шинээр багшийн чадамжийн стандарт шинэчлэн батлуулах гэж байгаатай холбоотойгоор багшаас мэргэжлийн чадамжийн шалгалт авахаар тусгасан. Мөн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинээр боловсруулсан.

Хавсралт: 2 файл

100% / 100%

1.1.6

Үндэсний хэв шинжийг бүрдүүлэх, үндэсний бахархалт, эв нэгдэлт, нүүдлийн соёл иргэншилт, монгол хэл, бичигтэй монгол хүн төлөвшүүлэх талаар төр, нийгэм, улс төр, соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа болон иргэдийн оролцоог нэгтгэн чиглүүлсэн үндэсний хөтөлбөр боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.

-

Боловсруулалтын хувь

-

50

1.Боловсролын сайдын "Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай" 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/46 дугаар тушаалаар "Бага боловсролын сургалтын хөтөлбөр"-ийг баталлаа. Бага боловсролын баталсан сургалтын хөтөлбөрт суралцагчдыг үндэсний бахархалтай, монгол хэл, бичигтэй иргэн болгон төлөвшүүлэх агуулга туссан болно. Боловсролын сайдын "Төлөвлөгөө шинэчлэн батлах тухай" 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн А/270-р тушаалаар "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр шинэчлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний дагуу 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн шинэчлэх суурь боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагчдыг үндэсний бахархалтай, монгол хэл, бичигтэй монгол иргэн болгон төлөвшүүлэх агуулга тусган боловсруулна. 2. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаас ирүүлсэн “Бүх нийтийн соёлын боловсрол II” арга хэмжээний төлөвлөгөө /2026-2028/-г боловсруулан санал авахаар ирүүлсэн ба энэхүү арга хэмжээний зорилго, зорилт болон оролцогч талуудын үүргийн 7.2-т "Боловсролын яам: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт үндэсний соёл, ёс заншил, харилцаа, соёлын өв, уламжлалт тоглоом наадгайг, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үндэсний болон хүн төрөлхтний соёлын өвийн мэдлэг, ойлголтын агуулгыг нэмэгдүүлж соёлын биет бус өвийг өвлөн уламжлах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, дуу хөгжмийн хичээлд морин хуур хөгжмийг тусгайлсан хөтөлбөрөөр оруулах, музейг сургалтын орчин болгон хамтрах замаар соёлын өвийг хадгалж хамгаалах агуулгыг нэмэгдүүлэх, багшийг мэргэшүүлэх, сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих" гэж тусгасан. Тус төлөвлөгөөг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Боловсролын сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар 2026 оны 6 дугаар сард багтаан батлуулахаар хамтран ажиллаж байна. Боловсролын сайдын 2026.06.04-ний 01/3524 албан бичгээр санал хүргүүлсэн.

Хавсралт: 4 файл

90% / 90%

1.1.7

Цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш болон бусад албан тушаалтны цалин, хөлсний бүтцийг шинэчлэх санал боловсруулна.

618,800.0

Цалин, хөлсний бүтцийн санал боловсруулалтын хувь

-

100

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, насан туршийн суралцахуйн төвүүдийн багш, ажилтны үндсэн цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувиар нэмэгдүүлсэн. 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дахин 26 хувиар нэмэгдүүлнэ. Багш, албан хаагчдын үндсэн цалинг Боловсролын сайдын 2026 оны А/20 дугаар тушаалаар баталсан хэмжээгээр тогтоож Засгийн газрын тогтоолын төсөл батлуулахаар Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн. Мөн багш, албан хаагчдын нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг 2026 оны 5 сарын 01-ны өдрөөс эхлэн Засгийн газрын 2018 оны 382 болон 2025 оны 225 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын баталсан цалингаас тооцож олгохоор шийдвэрлэсэн.

Хавсралт: 1 файл

100% / 100%

1.1.8

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт тавих шаардлага стандартыг шинэчлэх, багшийн номын стандартын төслийг боловсруулна.

60.0

Боловсруулалтын хувь

MNS 5418:2008 Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага

50

1. Боловсролын сайдын 2026 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг "Ерөнхий боловсролын сургуулийн багшийн номд тавих шаардлага"-ын төслийг боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулан, оролцогчдын саналыг тусган сайжруулсан. Шаардлагын төслийг Боловсролын сайдын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн A/82 дугаар тушаалаар баталж Боловсролын яамны 2026 оны 06 дугаар 02-ны өдрийн 02/3471 дугаартай албан бичгээр Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн. 2. "Ерөнхий боловсролын сургуулийн хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага"-ын төслийг боловсруулж, Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/103 дугаар тушаалаар баталсан. 3. "Ерөнхий боловсролын сургуулийн хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага" стандартын төслийг Боловсролын яамны 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/2943 дугаартай албан бичгээр Стандарт хэмжилт зүйн газарт хүргүүлж, Боловсролын техникийн хороо болон Баримт бичгийн техникийн хорооны 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлагдсан. Монгол Улсын Боловсролын ерөнхий хууль болон сургалтын шинэ хөтөлбөрийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулагдсан энэхүү шинэ стандарт нь сурах бичгийн агуулгыг цогц чадамж хөгжүүлэх, суралцахуйн үр дүнд хүрэх зорилгод бүрэн чиглүүлэх, орчин үеийн сургалтын арга зүй, суралцагчдад үйл ажиллагаагаа бүтээлчээр зохион байгуулах, дээд эрэмбийн танин мэдэхүйн үйлийн түвшинд (Higher-Order Thinking Skills) чиглэсэн үнэлгээг шаардлага болгосон, хэвлэлтийн чанарыг олон улсын түвшинд хүргэх зэрэг ач холбогдолтой.

100% / 100%

1.1.9

“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага”-ыг шинэчилнэ.

-

Боловсруулалтын хувь

MNS 6558:2015 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага

50

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавигдах шаардлага”-ын төслийг ирсэн саналууд болон шинэчилсэн сургалтын хөтөлбөр, тогтвортой хөгжил, жендер, дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулан сайжруулан боловсруулж 2026 оны 06 дугаар сард цэцэрлэгийн багш, удирдах ажилтны төлөөлөлд цахим хэлэлцүүлэг зохион байгуулан эцэслэн сайжруулж батлуулах шатанд оруулахаар ажиллаж байна. /https://moe.gov.mn/post/170069/ Стандартчиллын 2026-2027 оны шинээр болон шинэчлэн батлуулах стандартын төлөвлөгөөнд тусгуулан батлуулахаар шинэ ажлын сэдвийн саналыг албан бичгээр хүргэсэн.

50% / 50%

1.1.10

“Сурагчийн дүрэмт хувцас. Техникийн шаардлага” стандартад өөрчлөлт оруулж батлуулна.

20.0

Боловсруулалтын хувь

MNS 6814:2019 Сурагчийн дүрэмт хувцас. Техникийн шаардлага

50

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны шинэ нэр төрлийг загвар, материалын шинжилгээ, туршилт, хэрэглэгчийн судалгаанд үндэслэн хөгжүүлэх ажлын хүрээнд ШУТИС-ийн Хувцас судлалын төвтэй хамтран суралцагчийн нас, хэрэглээний онцлог, хөдөлгөөний хэрэгцээ, тав тухын шаардлагад нийцүүлэн поло цамцны 3 шинэ загварын шийдэл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. "MNS 6814:2026 Суралцагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартын төслийг шинэчлэн, боловсруулж Стандарт Хэмжил зүйн газрын Хувцасны техникийн хорооны 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн стандартын төсөл батлагдсан.

100% / 100%

1.1.11

Мэргэжлийн болон техникийн боловсролын стандартыг шинэчлэн батлуулна.

-

Боловсруулалтын хувь

MNS 2015-6841Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага

50

MNS 2015-6841: Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлагыг шинэчлэн боловсруулах ажлын баг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Стандартын төслийг боловсруулан анхны хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 45 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан.

Хавсралт: 1 файл

50% / 50%

1.1.13

Боловсролын чанарын баталгаажуулалт, хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах журам, аргачлал боловсруулж, батлуулна.

-

Боловсруулалтын хувь

Журмын төсөл

50

"Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай" Боловсролын сайдын 2026 оны А/65 дугаар тушаалаар "Боловсролын чанарын баталгаажуулалт хийх журам, аргачлал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн төлөвлөгөөг гаргаж батлан, ажлын хэсгийн хурлыг 6 удаа зохион байгуулж, СӨБ, ЕБС, МБСБ, ДБ-ын түвшин бүрийн шалгуур үзүүлэлтийг эцэслэн журмын төслийг боловсруулсан. Төслийг ажлын хэсгийн уулзалтуудаар танилцуулан ажлын хэсгийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган сайжруулж ажиллаж байна. Аргачлал, шалгуурыг 2026 оны хоёрдугаар хагас жилд батлуулна.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.1.14

Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам батлуулна.

-

Боловсруулалтын хувь

-

50

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.5-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх чиг үүрэгт боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг батлахаар заасан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд баримт бичгийн судалгаа хийж, журмын төслийг боловсруулж байна. Боловсролын сургалтын байгууллага нь зөвхөн сургалт явуулах байгууллага бус, хүүхдийн эрсдэлийг илрүүлэх, шуурхай тусламж үзүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний үндсэн нэгж байхаар журамд тусгаад байна. Мөн Хүүхдийн хөгжил хамгааллын талаар шинээр боловсруулж буй дараах хуулийн үзэл баримтлал болон хуулийн төсөлд нийцүүлэн ажиллаж байна. Үүнд: "Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслөөс хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, хамгаалах, технологийн болон арга зүйн дараах зохицуулалтуудыг тусгах, "Сургуулийн орчинд эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслөөс боловсролын орчны физик болон сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаарх чиглэл, "Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай" хуулийн төсөл ба үзэл баримтлалтай нийцүүлж хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, төлөвшил, авьяасыг дэмжихэд чиглэлд нийцүүлэх, уялдаа холбоог хангах шаардлага бий болж байна.

Хавсралт: 1 файл

70% / 70%

1.1.15

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа ялгаатай хэрэгцээтэй суралцагчид хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх журам боловсруулж батлуулна.

-

Боловсруулалтын хувь

-

50

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 6.6-д заасан "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа ялгаатай хэрэгцээтэй суралцагчид хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх журам"-ын төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/59 дүгээр тушаалаар баталсан. Ажлын хэсэгт Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны болон харьяа байгууллагуудын холбогдох албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож хамтран ажилласнаар "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа ялгаатай хэрэгцээтэй суралцагчид хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх журам"-ын төслийг боловсруулж, ажлын хэсгээр хэлэлцүүлсэн.

Хавсралт: 2 файл

100% / 100%

1.1.16

Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх агуулгын хүрээ боловсруулж батлуулна.

-

Боловсруулалтын хувь

-

40

БШУС-ын 2022 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” А/313 дугаар тушаалаар баталсан ЕБС-ийн хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрсдэлийн илрүүлэлт, кейс шийдвэрлэлт, холбон зуучлалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг анхан шатны маягтаар тогтмол бүртгэн авч тайлагнадаг. Энэхүү мэдээлэлд үндэслэн сургуулиудын хүүхэд хамгааллын үйлчилгээний гүйцэтгэл, хамрагдалт, хүүхдийн эрх зөрчигдсөн болон эрсдэлд өртсөн тохиолдлын нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, боловсролын асуудал эрхэлсэн байгууллагад шат дараатай хүргүүлдэг. Нэгдсэн тайланг жил бүр тухайн оны 6 дугаар сард эцэслэн нэгтгэж, боловсролын салбарын хүүхэд хамгааллын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үнэлгээ, цаашдын арга хэмжээг тодорхойлоход ашиглаж байна. Энэ нь Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, хүүхэд хамгааллын эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан энэхүү маягтыг шинэчлэх, цахим хэлбэрт шилжүүлэхээр баримт бичгийн судалгаа хийж, салбар дундын уялдааг хангахад анхаарч ажиллаж байна. Хүүхэд хамгааллын тухай хууль эрхзүйн шинэчлэл, бодлогын баримт бичигт тусгасан хүүхдийн эрх, хамгааллын тухай зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг үнэлэх, хэрэгжилтийг хангах зорилгоор ГБХНХ-ын сайдын 2026 оны 02.10-ны өдрийн А/26 дугаар тушаалаар "Хүүхдийн эрх, хамгааллын маягт, аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах" салбар дундын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хүүхдийн эрх, хамгааллын статистикийн үзүүлэлт тооцох аргачлал 10 бүлгийн 169 үзүүлэлтийн хүрээнд салбар дундын хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн ЗГ-ын тогтоолоор батлах ”Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хадгалах,аюулгүй байдлыг хангах, ашиглах журам”-ын төсөлд санал өгч ажиллалаа.

Хавсралт: 3 файл

70% / 70%

1.1.17

Мэргэжлийн болон техникийн боловсролын багц цаг тооцох, дүйцүүлэх журмыг боловсруулж батлуулна.

-

Батлагдсан  шийдвэр

-

Журам батлагдсан байна.

1. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/67 тоот тушаалаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын багц цаг тооцох, дүйцүүлэх журмыг боловсруулж, батлуулах” чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан. 2. Тус ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Барилгын политехник коллеж дээр ажиллаж, эхний үр дүн суралцагчийн 7 хоногийн ачаалал, мэргэжлийн боловсрол, техникийн боловсролын багц цагийн бүтэц дээр ажиллаж нийтлэг үндэслэл (1), багц цаг, багц цагийг хэрэглэх (2) хэсгүүдийг дуусгасан болно. 3. Журмын төсөлд иргэд олон нийтээс санал авахаар Боловсролын яамны сайтад саналыг авахаар байршуулсан. 4. Мөн журмын төсөлд Боловсролын ерөнхий газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал нараас санал авахаар 2026 оны 04 дугаар сарын 03-ны 05/1826 тоот албан бичгээр хүргүүлэн ирсэн саналуудыг авч нэгтгэсэн. 5. Журамтай холбоотой салбарын бүх оролцоог хангасан хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 7,8-нд Төв аймгийн Баянчандмань политехник коллеж дээр 45 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж хэлэлцүүлгээс гарсан саналыг дахин тусган 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Санал авах тухай” 05/3126 тоот албан бичгээр дахин дээрх байгууллагуудаас санал авахаар хүргүүлсэн.

Хавсралт: 2 файл

70% / 70%

1.1.18

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд тавих шаардлага, сургалт зохион байгуулах журмыг боловсруулан батлуулна.

-

Боловсруулалтын хувь

-

40

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд тавих шаардлага, сургалт зохион байгуулах журмын төслийг боловсруулж байна. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна. Энэ ажлыг 2026 оны сүүлийн хагас хийхээр төлөвлөн ажиллаж байна.

30% / 30%

1.1.19

Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах журмыг шинэчлэн боловсруулж батлуулна.

-

Боловсруулалтын хувь

-

50

Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах, удирдамж батлах тухай” А/74, А/46 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах журмын төсөл дээр ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын зөвшөөрөл, үйлчилгээний төв, Авто тээврийн үндэсний төв, мэргэжлийн холбоо, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, ажил олгогчийн төлөөлөл, багшийн төлөөлөл нийт 27 хүн оролцсон.

Хавсралт: 1 файл

50% / 50%

1.1.20

“Боловсролын салбарт жендэрийн талаар баримтлах чиглэл” боловсруулж, батлуулна.

100.0

Боловсруулалтын хувь

БСШУС-ын сайдын 2017.08.24-ний А/130 дугаар тушаалаар баталсан “БСШУС-ын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”

90

Боловсролын сайдын 2026.04.28-ний өдрийн "Хөтөлбөр арга хэмжээний 2026 оны жагсаалт шинэчлэн батлах тухай" А/28 дугаар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтын 5.2.8-д Салбарын жендерийн арга хэмжээг зохион байгуулахад зарцуулагдах зардлыг батлуулсан. ЖЭТБХТХ-ийн "22.2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гэрээгээр хариуцан гүйцэтгэж болно." заасны дагуу Боловсролын салбарт жендерийн талаар баримтлах чиглэлийг ТББ-тай хамтран боловсруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендерийн талаар баримтлах бодлого /2017-2024/-д үнэлгээ хийж, тайлан боловсруулан ажиллаж байна.

Хавсралт: 2 файл

70% / 70%

1.2.

Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх

-

-

-

-

Тайлант хугацаанд Боловсролын сайдын "Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай" 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/46 дугаар тушаалаар "Бага боловсролын сургалтын хөтөлбөр"-ийг баталлаа. Бага боловсролын баталсан сургалтын хөтөлбөрт суралцагчдыг үндэсний бахархалтай, монгол хэл, бичигтэй иргэн болгон төлөвшүүлэх агуулга туссан болно. Боловсролын сайдын "Төлөвлөгөө шинэчлэн батлах тухай" 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн А/270-р тушаалаар "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр шинэчлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний дагуу 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн шинэчлэх суурь боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагчдыг үндэсний бахархалтай, монгол хэл, бичигтэй монгол иргэн болгон төлөвшүүлэх агуулга тусган боловсруулна

Хавсралт: 1 файл

100% / 100%

1.2.1

Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн төслийг батлуулж, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангана.

-

Хэрэгжилтийн хувь

Сургалтын хөтөлбөрийн төсөл

50

Боловсролын сайдын "Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай" 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/46 дугаар тушаалаар "Бага боловсролын сургалтын хөтөлбөр"-ийг баталлаа. Тус тушаалаар бага боловсролын монгол хэл, математик, байгаль шинжлэл, дүрслэх урлаг, дизайн, компьютерын ухаан, хөгжим, нийгмийн ухаан, биеийн тамир, эрүүл мэнд, англи хэл зэрэг 11 сургалтын хөтөлбөр баталсан. Бага боловсролын сургалтын хөтөлбөр нь 1-5 дугаар ангийн суралцагчийн эх хэл, бичиг үсэг, математик, компьютерын ухаан ба цахим технологи, байгаль, нийгмийн ухаан, урлаг гоо зүй, гадаад хэлний суурь чадамж, бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах, нийгэм-сэтгэл хөдлөлийн ерөнхий чадамж, эрүүл мэнд, бие бялдрын зөв дадал, үндэсний болон дэлхийн өв соёлоос суралцах сурах арга барил, ерөнхий чадамжийг хөгжүүлэх зорилготой. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээр 3-р ангиас эхлэн суралцагчид "Компьютерын ухаан"-ы сургалтын хөтөлбөрийг судлах болсон. Өмнө суралцагчид "Компьютерын ухаан"-ыг дунд ангиас эхлэн судалж байсан.  "Компьютерын ухаан"-ы сургалтын хөтөлбөр нь суралцагчийн компьютер, ухаалаг хэрэгслийг зөв, аюулгүй ашиглах, энгийн код бичих, хиймэл оюуны хэрэгслийг зөв хэрэглэх, цахим орчинд өөрийгөө хамгаалах суурь чадамж болон бүтээлчээр сэтгэх, харилцах, хамтран ажиллах, шүүн тунгаах ерөнхий чадварыг хөгжүүлнэ.

Хавсралт: 2 файл

100% / 100%

1.2.2

Суурь боловсролын  сургалтын хөтөлбөрт дижитал шилжилт, технологийн өөрчлөлт, шинэчлэлийн сорилтыг даван туулах чадвар, кодчилол, роботик, хиймэл оюуны ур чадвар, өндөр технологи, байгаль орчин, сансар судлалын мэдлэг, чадвар олгох агуулгыг тусгана.

1162.7

Боловсруулалтын хувь

Сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгаа

50

1. Боловсролын сайдын "Төлөвлөгөө шинэчлэн батлах тухай" 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн А/270-р тушаалаар "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр шинэчлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө" батлагдсан. Уг төлөвлөгөөнд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж эхэлнэ гэж заасан. Суурь боловсролын хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын хөтөлбөрийг гадаад улс орны харгалзах сургалтын хөтөлбөртэй харьцуулан судлах ажлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр эхлүүллээ. 2. Суурь боловсролын сургалтын хөтөлбөр, шинэчлэн боловсруулах, турших, хэлэлцүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлын төсвийг Боловсролын сайдын тушаалаар батлуулахаар ажиллаж байна.

Хавсралт: 2 файл

50% / 50%

1.2.3

Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч хүмүүжил олгох, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухаан, үндэсний урлагийн цогц мэдлэг, чадвар олгох агуулгатай, үндэсний бахархалт, эв нэгдэлт, нүүдлийн соёл иргэншилт, монгол хэл, бичигтэй монгол хүн төлөвшүүлэх бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийг хөгжүүлнэ.

-

Боловсруулалтын хувь

Хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох сургалтын хөтөлбөр

50

1. Боловсролын яамны бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөр хариуцсан албан хаагчид хамтран сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын хөтөлбөрт "Монгол хүн төлөвшүүлэх" агуулга хэрхэн туссаныг тодорхойлох судалгаа хийлээ. Судалгааны энэхүү үр дүнг суралцагчдыг монгол хүн болгон төлөвшүүлэх агуулгатай харьцуулан судалж, бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусгавал зохих "Монгол хүн төлөвшүүлэх" агуулгыг тодорхойлохоор ажиллаж байна. Одоогоор Боловсролын сайдын "Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай" 2026 оны А/46 дугаар тушаалаар баталсан бага боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд "Монгол хүн төлөвшүүлэх" агуулгыг суурь чадамж, ерөнхий болон тусгай чадвар, судлагдахуун тус бүрийн хөтөлбөрт тусгасан. 2. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаас ирүүлсэн “Бүх нийтийн соёлын боловсрол II” арга хэмжээний төлөвлөгөө /2026-2028/-ний төслийн монгол иргэн төлөвшүүлэх зорилго, зорилтод “Монголын түүх, соёл, үнэт зүйл, үндэсний өв уламжлал, хэв шинж, зан заншил, нүүдэлчин ухаан, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, ёс суртахууныг дээдэлсэн үндэсний бахархалт, нүүдлийн соёл иргэншилт, эв нэгдэлт, эх оронч, монгол хэл, бичигтэй иргэнийг төлөвшүүлэх” талаар нэгтгэн томьёолж тусгалаа. Уг төлөвлөгөөг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Боловсролын сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар батлуулахаар хамтран ажиллаж байна.   3. Ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг Улаанбаатар хотод 2026 оны 04 дүгээр сард зохион байгуулж, 630 багш, судлаачид оролцлоо. Тус зөвлөгөөнөөр бүх шатны сургалтын байгууллагын түүхийн сургалтын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцэж, хүүхэд залуу үед эх түүхээ өвлүүлэн уламжлуулах, үндэсний ой санамж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт хүргүүлэв.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.2.4

Монгол хүний сэтгэлгээ, үнэт зүйл, шинжлэх ухааны судалгаанд үндэслэн нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэхэд чиглэсэн  албан ба албан бус сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсруулан сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд тусгана.

-

Боловсруулалтын хувь

“Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын Байнгын хорооны 2025 оны 04 тогтоол

50

1. Засгийн газрын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.3.1 дэх заалтын хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын сайдын 2024 оны А/137 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 10 дугаар ангид хэрэгжүүлэх “Ёс суртахууны хариуцлага” сургалтыг дэмжих хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг ЕБС-д хэрэгжүүлэх чиглэлээр АТГ, БЕГ, БСҮХ-тэй тус тус хамтран ажиллаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд БЕГ, АТГ , БСҮХ хамтран сургагч багш нарыг бэлтгэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийг ерөнхий боловсролын сургууль тус бүрд хүргүүлсэн бол 2025-2026 оны хичээлийн жилд /2026 оны 5-р сард хөтөлбөрийн хэрэгжилтийг тандан судлах, тулгамдаж буй асуудлыг тодруулах, цаашид хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор Боловсролын ерөнхий газар, АТГ хамтран тандалт судалгааг хийсэн бөгөөд судалгаагаар тус хөтөлбөрийн үр дүнд сурагчдын хандлага болон үйлдэлд бодитой эерэг өөрчлөлт, тодруулбал, "Бусдыг хүндэтгэх хандлага" 12%-иар, "Харилцааны соёл" 7%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан гэж үзсэн байна. Судалгааны зөвлөмжид орон нутгийн сургуулиудад чиглэсэн арга зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх, контент ба интерактив шийдлүүдийг ашиглах, сургууль дээр олж авсан ёс зүйн хандлагыг гэр бүлийн орчинд дадал болгох,од эцэг эхийн хариуцлага, үлгэрлэлийг нэмэгдүүлэх зэргийг зөвлөсөн байна. 2. Боловсролын сайдын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/577 дугаар тушаалаар "Хувь хүний хөгжлийг дэмжих амьдрах ухааны сургалтын жишиг хөтөлбөр"-ийг батлан 2026 оны эхний хагаст аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөр дамжуулан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.Тус хөтөлбөр нь 8 багц модуль, 21 модуль бүхий сургалтын хөтөлбөрийн агуулгын тогтолцоог боловсруулж, холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан нийгмийн ёс суртахуун, үнэт зүйл болон харилцааны соёлд чиглэсэн агуулгыг хүн төвтэй хандлагаар тодорхойлсон.

Хавсралт: 4 файл

100% / 100%

1.2.5

Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгаалал, хөгжил, боловсролыг гэр бүлийн орчинд дэмжих эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулна.

-

Боловсруулалтын хувь

-

50

Боловсролын яам НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран бага насны хүүхдийн цогц хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих зорилготой “Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”, сургалтын модуль, гарын авлагын төслийг боловсруулах, турших, сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн төсөлд санал авах зорилгоор 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эхний хэлэлцүүлэгт ЭМЯ, БЯ болон харьяа байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн сан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 30 төлөөлөл оролцож, хөтөлбөрийн агуулга, сургалтын модуль, гарын авлагад тусгах санал, зөвлөмжийг хэлэлцэв. Оролцогчид гарын авлагыг сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан нь давуу тал болохыг онцолж, сайжруулах санал гаргасан. Хөтөлбөрийн төсөл, сургалтын материалыг турших зорилгоор нийслэлийн СХД-ийн 261 дүгээр цэцэрлэгт ажиллаж, багш, удирдлага болон эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулсан хэлэлцүүлэг, туршилтыг зохион байгуулав. Туршилтын хүрээнд багш нарт сургалт зохион байгуулж, 4 бүлгийн 80 эцэг эх, асран хамгаалагчийг сургалтад хамруулсан. Асуулга, ярилцлага, ажиглалтын үр дүн болон хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгаалал, хөгжил, боловсролын чиглэлийн экспертүүдийн саналд үндэслэн хөтөлбөр, гарын авлагыг сайжруулан боловсруулав. Мөн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан ээлжит хэлэлцүүлэгт Боловсролын яамны харьяа байгууллагууд, ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, багш бэлтгэдэг их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн нийт 41 хүн оролцож, төслийг дахин хэлэлцэн санал, зөвлөмжөө өгсөн. Хэлэлцүүлэг, туршилт, экспертүүдийн үнэлгээний үр дүнд хөтөлбөрийн төслийг боловсронгуй болгож, ГБХНХЯ болон ЭМЯ-тай хамтран батлуулахаар хөтөлбөр, сургалтын модуль, хамтарсан сайдын тушаалын төслийг хүргүүлэн санал авч байна.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.2.6

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангана.

-

Хэрэгжилтийн хувь

Төрийн нарийн бичгийн даргын баталсан “СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих 2026 оны арга хэмжээний төлөвлөгөө”

50

2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээр Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 3 чиглэлийн хүрээнд 22 арга хэмжээг төлөвлөн батлуулж, харьяа байгууллагууд хамтран нэгж байгууллагын түвшинд хүртэл мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа. Үүнд төрийн болон орон нутгийн өмчийн 1399 цэцэрлэгийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж байгааг 22 арга хэмжээний хүрээнд явц, үр дүн, тулгамдсан асуудлыг тодруулж, нэгтгэн дүгнэж цаашид хэрэгжүүлэх ажлыг чиглэлээр цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж 21 аймаг,9 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан ахлах арга зүйч, мэргэжилтнүүд нийт 45 оролцогч хамрагдлаа. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн мониторингийн ажлыг 2026 оны 05 дугаар сард нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн төв болон 4 сум нийт 24 хүүхдийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаатай танилцаж зөвлөн тусалсан. “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх хүрээнд 4 удаагийн үндэсний цахим хэлэлцүүлэгт 2,554 удирдах ажилтан, арга зүйч, багш оролцож, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцсэн. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд багш нарт зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн багш нарын бүлгээр багш нараас санал авч,тулгамдсан асуудлаа тодруулж хамтран хэлэлцэж ажиллаж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байна. Багшлахуй, суралцахуйн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд 319 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж 283 ажлыг хэрэгжүүлж, хэрэгжилтийн явц 78,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус арга хэмжээний үр дүнд 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд 2-5 насны 19,957 суралцагч, 4,830 багш, 10,372 эцэг эх, асран хамгаалагч хамтран ажилласан.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.2.7

Ерөнхий боловсролд үндэсний урлагийн цогц боловсрол (морин хуурын) олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.

995.0

Хэрэгжилтийн хувь

-

50

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаас ирүүлсэн “Бүх нийтийн соёлын боловсрол II” арга хэмжээний төлөвлөгөө /2026-2028/-ний зорилго, зорилтод болон Оролцогч талуудын үүргийн 7.2-т "Боловсролын яам: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт үндэсний соёл, ёс заншил, харилцаа, соёлын өв, уламжлалт тоглоом наадгайг, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үндэсний болон хүн төрөлхтний соёлын өвийн мэдлэг, ойлголтын агуулгыг нэмэгдүүлж соёлын биет бус өвийг өвлөн уламжлах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, дуу хөгжмийн хичээлд морин хуур хөгжмийг тусгайлсан хөтөлбөрөөр оруулах, музейг сургалтын орчин болгон хамтрах замаар соёлын өвийг хадгалж хамгаалах агуулгыг нэмэгдүүлэх, багшийг мэргэшүүлэх, сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих" гэж тусгасан. Боловсролын сайдын 2026 оны А/46 дугаар тушаалаар баталсан Бага боловсролын Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрт морин хуур хөгжмийн үүсэл гарлын тухай буюу Хөхөө Намжилын домог-ийг уншиж, судлах суралцахуйн зорилт орсон бөгөөд, хөгжмийн сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүнд үндэсний болон хөгжмийн бүтээлээс сонсох, ардын дуу дуулах, хөгжимдөх, бүжиглэх чадвартай болох, өөрийн болон бусад улс орны соёлын өв, дуу хөгжмөөс төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ эх хэлээрээ бүтээлчээр илэрхийлдэг болохоор тус тус тусгасан тул түүнд нийцүүлэн үндэсний урлаг, түүний дотор морин хуур хөгжимд зориулсан бүтээлд сонсголын ажиглалт хийж, төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ бусадтай хуваалцах, эх хэлээрээ ойлгомжтой тайлбарлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. Суралцагчийн нас, сэтгэл зүйн онцлогийг харгалзан суурь боловсролын сургалтын хөтөлбөрт морин хуур хөгжмийн зэмсэг ашиглан тоглож сурахад чиглэсэн суралцахуйн зорилтыг тусгах боломжтой байна.

Хавсралт: 2 файл

70% / 70%

1.2.8

Бүсчилсэн хөгжлийн зорилт, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан КООСЭН сургалтын хөтөлбөрийг политехник коллежид үе шаттай нэвтрүүлнэ.

300,000.0

КООСЭН сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлсэн  байгууллагын тоо

3

4

2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн удирдлага, багш нарт сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн талаар арга зүйн сургалтыг зохион байгуулж, цаашид "Механик инженерчлэл" чиглэлээр КООСЭН сургалтын хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэх талаар зөвлөж, ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн. ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн захирлын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Механик инженерчлэл мэргэжлийн КООСЭН сургалтын хөтөлбөрийг боловсруулах, туршин хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай" А/32 дугаар ажлын хэсгийг байгуулж, хөтөлбөрийг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулан, төлөвлөгөө гарган ажиллаж байна. ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн коллеж, Орхон уул аймаг дахь ШУТИС-ийн технологийн коллежид КООСЭН хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2026-2027 оны хичээлийн жилд бүсчилсэн хөгжлийн зорилт, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан КООСЭН сургалтын хөтөлбөрийг 4 политехник коллежид үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна.

50% / 50%

1.2.9

Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч ажиллангаа сурах, суралцангаа ажиллах ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг нэмэгдүүлнэ.

-

Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн тоо

10

15

Монголын хөдөлмөр эрхлэгчид, ажил олгогчдын дунд танигдсан ажлын зарын платформ болох Зангиа Портал ХХК нь Zangia.mn ажлын байрны платформ, Zangia Academy компанийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж 2025-2026 оны хичээлийн жилд төгсөгчдийг төгсөөд ажлын байранд хамрагдах, оюутан суралцагчдыг өөрт ойр ажлын байранд ажиллах боломж нөхцөлөөр хангах, төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй мэдлэг, ур чадваруудад суралцуулах, Дээд боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн салбарт хамтран ажиллах 2025 оны 25/69 тоот албан хүсэлтийн дагуу дээд боловсролын сургалтын байгууллагуудад хамтран ажиллах мэдээлэл хүргүүлж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллан 2000 гаруй оюутан, суралцагчдыг сургуультай ойр цэсээр дамжуулан ажлын байранд зуучилсан байна. Суралцагчдыг цалинтай дадлагын хөтөлбөрт хамруулсан талаарх мэдээллийг өмнөх жилүүдэд тусад нь нэгтгэн бүртгэж байгаагүй болно. Харин 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, цалинтай дадлагын боломжуудыг суралцагчдад тогтмол түгээж эхэлсэн. Тухайлбал, Таван Богд Групп, Капитрон Банк, MCS Групп, Оюу Толгой ХХК зэрэг байгууллагуудын зарласан цалинтай дадлагын хөтөлбөрүүдийн мэдээллийг суралцагчдад хүргэн ажиллах гэх мэт дээд боловсролын сургалтын байгууллага бүр идэвх санаачилгатай ажиллаж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 18 дээд боловсролын сургалтын байгууллагаас нийт 121 хөтөлбөрийн хүрээнд хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дээд боловсролын сургалтын 24 байгууллагаас 2026 оны 6 сард авсан судалгааны үр дүнгээс дүгнэхэд суралцагчдынхаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг бүртгэдэг үү гэсэн асуултад 58.3% тийм, 20.8% үгүй, 16.7% Цахим систем хөгжүүлж байгаа, 4.2% нь Цахим системээр бүртгэдэг гэж хариулсан байна. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналыг авч байна.

100% / 100%

1.2.10

Бага боловсролын сургалтын хөтөлбөрт нийцүүлэн сурах бичгийг шинэчилнэ.

5,269,624.0

Шинээр зохиосон сурах бичгийн тоо

Бага боловсролын хөтөлбөрийн төсөл

-

Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг Боловсролын сайдын 2026 оны А/46 дугаар тушаалаар, Ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангийн сургалтад хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг 2026 оны А/94 дүгээр тушаалаар тус тус батлан, сурах бичгийн жагсаалтад ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан тохируулга нэмэлт өөрчлөлтийг Боловсролын сайдын 2026 оны А/73 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан. Шинэчлэн баталсан сургалтын хөтөлбөр, жагсаалтад нийцүүлэн сурах бичгийн эх зохиох, хэвлэх, түгээх тендер шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газар 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зарлаад байна. Тендер шалгаруулалтын дүнд сурах бичгийн эх зохиогдож, холбогдох журмын дагуу баталгаажин хэвлэгдсэний дараа шинэ сурах бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэнэ.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.2.11

Мэргэжлийн болон техникийн боловсролд эдийн засгийн тэргүүлэх чиглэл, орон нутгийн хөгжилтэй уялдуулан хосмог, ажлын байрны сургалтыг өргөжүүлнэ.

-

Хосмог сургалтад хамрагдаж байгаа суралцагчийн тоо

1140

1200

"Хосмог сургалт зохион байгуулах журам"-ыг боловсруулан Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/544 дүгээр тушаалаар батлуулсан. Журмын дагуу сургалтын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хосмог сургалтын чиглэлээр зөвлөмж мэдээлэл өгч, журмын хэрэгжилтийг сайжруулах үйл ажиллагааг МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж ажилласан. 2025-2026 оны хичээлийн жилд 20 сургалтын байгууллага 100 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран хосмог сургалт хэрэгжүүлж 1300 орчим суралцагч хамрагдаж байна. Хосмог сургалтын чанарыг сайжруулах, аж ахуйн нэгжүүд, сургалтын байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлийг Боловсролын ерөнхий газарт ДМББЗГ-ын даргын 2026 оны 03 дугаар сарын 03-ны 05/948 тоот албан бичгээр, мөн хосмог сургалтад дагалднаар суралцагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлөх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлийг сургалтын байгууллагуудад, Боловсролын ерөнхий газарт, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ДМББЗГ-ын даргын 2026 оны 06 дугаар сарын 02-ны 05/3451 тоот албан бичгээр тус тус хүргүүлж хэрэгжилтийг хангуулж байна. Боловсролын сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний А/89 тушаалаар 2026-2027 оны хичээлийн жилд хосмог сургалтыг 25 сургалтын байгууллага хэрэгжүүлж 1780 суралцагчийг хамруулах элсэлтийн хяналтын тоог батлаад байна. Ингэснээр хосмог сургалтаар суралцагчийн тоо өмнөх жилээс нэмэгдэж салбарын хэмжээнд хосмог сургалтыг нэвтрүүлэх үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байна. Цаашид хосмог сургалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэн хэрэгжүүлэх зорилгоор “Мэдлэг ур, чадварын хоцрогдлоос ЧӨЛӨӨЛЬЕ” топ 100-Ур чадвартай ажилтан санамж бичиг байгуулах үйл ажиллагааг салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулж, Монгол Улсын ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, топ ААН-ийн удирдлагууд оролцов. Арга хэмжээний үеэр шилдэг 16 ААН-тэй төрийн өмчийн 32 сургалтын байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.2.12

Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг олон улсын байгууллагатай хамтран тогтооно.

1,860,000.0

Арга хэмжээний хэрэгжилтийн хувь

20

100

Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, өгөгдөлд суурилсан үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх, салбарын бодлого шийдвэрийг нотолгоо, мэдээлэлд тулгуурлан боловсруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 2.3 дахь заалтын хүрээнд дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, өгөгдөлд суурилсан үнэлгээний тогтолцоонд шилжүүлэх, салбарын бодлогын шийдвэр гаргалтыг мэдээлэлд суурилсан үндэслэлтэй болгох зорилгоор Боловсролын сайдын 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/36 дугаар тушаалаар “Дээд боловсролын цахим мэдээллийн сангийн өгөгдөл бүрдүүлэх, баталгаажуулах” ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Дээд боловсролын цахим мэдээллийн сан дах 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилийн мэдээллийг шинэчлэх, нөхөн бүрдүүлэх, баталгаажуулах, баталгаажуулсан өгөгдөлд үндэслэн Дээд боловсролын тухай хуулийн 12.9-д заасан үндэсний эрэмбэ, чансаа болон хөтөлбөрийн чанарын үнэлгээг хийх талаар дээд боловсролын сургалтын байгууллагуудад 2026 оны 05/3038 тоот албан бичгээр мэдэгдсэн. Боловсролын сайдын 2026 оны А/37 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг тогтоох үйл ажиллагааг зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд үүрэг болгосон.

Хавсралт: 2 файл

100% / 100%

1.3.

Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих нийгмийн баталгааг сайжруулах

-

-

-

-

Тайлант хугацаанд Боловсрол,Шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/164 дүгээр тушаалаар байгуулагдсан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дэргэдэх Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Тус төвөөс Боловсролын сайдын 2025 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 2.8-д заасан төрөлжсөн сургалтыг үндэсний түвшинд зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 25,301 багш, цэцэрлэгийн 7,668 багш, нийт 32,969 багшийг хамруулсан. Сургалтын модулиудыг Кембрижийн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих PDQ хөтөлбөрийн агуулгад суурилан боловсруулсан. Түүнчлэн НҮБ-ийн Хүүхдийн Сан, Их Британы Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлсэн "Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь" төслийн II шатанд Архангай, Булган, Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн 456 англи хэлний багш, 20 ментор багшийн сургалтыг зохион байгуулсан. Мөн МУБИС-ийн 604 оюутныг хамруулсан оюутны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулсан. Ингэснээр Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв 2026 оны эхний хагаст нийт 34,049 багш, ажилтан, багшийн хөтөлбөрөөр суралцагчийн хөгжлийг дэмжиж ажиллалаа. Цаашид 2026 онд нийт 42000 багш, ажилтны мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулна.

100% / 100%

1.3.1

Сайн багш таны дэргэд-Багшийн 3 тулгуурт бодлогын арга хэмжээний хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлнэ.

1,000,000.0

Төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийн хувь

Төлөвлөгөөний төсөл

50-иас доошгүй

Боловсролын сайдын 2026 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн "Төлөвлөгөө батлах тухай" А/615 дугаар тушаалаар "”Багшийн гурван тулгуурт бодлого” цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлэх төлөвлөгөө (2026-2028 он)” батлагдсан. Төлөвлөгөөний Гурав дахь хэсэгт "Сайн багш таны дэргэд" арга хэмжээ хэрэгжүүлэхээр туссан. Урьдчилсан байдлаар төлөвлөгөөний дагуу 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт 45 хувьтай байна. Тайлант хугацаанд цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/18 дугаар тушаалаар “Багшийн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх замын зураглал тодорхойлох” чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Түүнчлэн Боловсролын сайдын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар тушаалаар багшийн чадамжийн стандартын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, стандартын төслийг ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн боловсрууллаа. Багшийн чадамжийн хүрээ /стандарт/-г 5 ай, 242дэд ай, дэд ай тус бүрийг 4 түвшингээр тодорхойлж гаргав. Багшийн чадамжийн хүрээний эхний хувилбарыг цахим болон танхимын хэлбэрээр үндэсний хэмжээнд нийт 644 ерөнхий боловсролын болон багш бэлтгэдэг их сургуулийн багш, мэргэжилтэн, судлаачдад хэлэлцүүлж, санал авсан.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.3.2

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлын норм, нормативыг туршиж, батлуулна.

74,878.0

Боловсруулалтын хувь

Норм, нормативын төсөл

50

Багшийн ажлын норм, нормативыг 2007 оны 8-р сарын 31-ний БСШУ, НХХ, Сангийн сайдын хамтарсан 307/91/237 тоот тушаалаар зохицуулж байна. Боловсролын ерөнхий хуульд Хөдөлмөрийн тухай хуулийн 106.3-т заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлын жишиг норм, нормативыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газар батлахаар заасан. Боловсролын сайдын 2025 оны А/142 дугаар тушаалаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлын жишиг норм, нормативын төсөл боловсруулах ажлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр эхлүүлсэн. Тайлант хугацаанд цалин хөлсийг тооцож олгох журмын хэрэгжилт, өнөөгийн байдал, багшийн ачаалал, үүрэг, ажилбарт хийсэн “Task analyze” – ын шинжилгээнд үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын жишиг норм, нормативын төслийг хувилбартайгаар боловсруулж, сайжруулах, санал авах ажил хийгдлээ. БСҮХ-ээс 2026.06.05-ны өдрийн 01/129 тоот албан бичгээр хийгдсэн шинжилгээ болон бодлогын зөвлөмжийг ирүүлснийг үйл ажиллагаандаа тусгахаар ажиллаж байна.

Хавсралт: 3 файл

100% / 100%

1.3.4

Багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоог багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн бэхжүүлж,  багшийн хөгжлийн төвүүдийн сургалт, үйл ажиллагааг тогтворжуулахад дэмжлэг үзүүлнэ.

250,000.0

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшийн хөгжлийг дэмжих төвд мэргэжил дээшлүүлсэн багш, удирдах ажилтны тоо

41284

42000

Тайлант хугацаанд Боловсрол,Шинжлэх ухааны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/164 дүгээр тушаалаар байгуулагдсан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дэргэдэх Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Тус төвөөс Боловсролын сайдын 2025 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 2.8-д заасан төрөлжсөн сургалтыг үндэсний түвшинд зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 25,301 багш, цэцэрлэгийн 7,668 багш, нийт 32,969 багшийг хамруулсан. Сургалтын модулиудыг Кембрижийн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих PDQ хөтөлбөрийн агуулгад суурилан боловсруулсан. Түүнчлэн НҮБ-ийн Хүүхдийн Сан, Их Британы Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлсэн "Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь" төслийн II шатанд Архангай, Булган, Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн 456 англи хэлний багш, 20 ментор багшийн сургалтыг зохион байгуулсан. Мөн МУБИС-ийн 604 оюутныг хамруулсан оюутны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулсан. Ингэснээр Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв 2026 оны эхний хагаст нийт 34,049 багш, ажилтан, багшийн хөтөлбөрөөр суралцагчийн хөгжлийг дэмжиж ажиллалаа. Цаашид 2026 онд нийт 42000 багш, ажилтны мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулна.

Хавсралт: 2 файл

100% / 100%

1.3.5

Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэг, бага анги, ерөнхий боловсролын сургуулийн багш, англи хэл, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг гадаад, дотоодод бэлтгэж, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

7,700.00

Цэцэрлэгийн бүлгийн, хөгжмийн, биеийн тамирын, тусгай хэрэгцээт боловсролын багшаар бэлтгэгдэж, мэргэшсэн багшийн тоо

8023

3500

СӨБ-ын сургалтын хөтөлбөр шинэчлэгдэн 2025-2026 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж буйтай холбогдуулан цэцэрлэгийн багш нарыг чадавхжуулах, нэгдсэн ойлголттой болгох зорилготой сургалт, үйл ажиллагааг тогтворжуулахад багшийн хөгжлийн төвүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудад бодлого, хэрэгжилтийн дэмжлэг үзүүлэн улсын хэмжээнд нийт 8462 багш, удирдах ажилтан мэргэжил дээшлүүлсэн үр дүнтэй байна. Мөн багш нарыг чадавхжуулах чиглэлээр дараах сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ. 1."Steam сургалтыг сургуулийн өмнөх боловсролд үр дүнтэй хэрэгжүүлэх нь" цахим сургалтыг 2026 оны 01 сарын 23-ны өдөр БЕГ, steam боловсролын академитай хамтран зохион байгуулж 2025-2026 оны хичээлийн жилд steam хэрэглэгдэхүүн, “Багшийн гарын авлага” тараагдсан аймаг, дүүргийн 56 цэцэрлэгийн 100 гаруй эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах арга зүйч, мэргэжилтэн хамрагдлаа. Тус сургалтаар хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч нарт STEAM сургалтын суурь ойлголт, арга зүйг таниулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн үр дүнтэй ашиглах мэдлэг, чадварыг дэмжихэд чиглэсэн бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн багшид зориулсан стеам гарын авлага очсон нь багшийн ажлын ачааллыг бууруулах, арга зүйн дэмжлэг өгч мөн сургалтын чанарыг сайжруулахад AI хэрэгслийг ашиглах боломж, чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, олгоход чиглэсэн үр дүнтэй сургалт болсон ач холбогдолтой юм. 2.Сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт “Орчин үеийн хөгжмийн кабинет дижитал ба практик” сэдэвт сургалтыг 2026 оны 03 сарын 20-ны өдөр зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн хөгжмийн 37 багшийг сургагч багшаар бэлтгэлээ. Цаашид БЯ, БЕГ, БСҮХ, МУБИС-СӨБС, НБГ, Хөгжим бүжгийн консерватур, Нийслэлийн хөгжмийн багш нарын мэргэжлийн бүлэг хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1399 цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллаж буй 898 багшийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийн ажлын удирдамж, хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

Хавсралт: 5 файл

90% / 90%

1.3.6

Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэг, бага анги, ерөнхий боловсролын сургуулийн багш, англи хэл, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг гадаад, дотоодод бэлтгэж, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

-

Мэргэшүүлэх  сургалтад хамрагдсан сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн тоо

20

40

Багш мэргэжлээр дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 1507 оюутанд олгох 2,8 тэрбум төгрөгийн 2025 оны санхүүжилтийг 2026 оны улсын төсвөөс шийдвэрлэн олгосон. Мөн багш мэргэжлээр суралцагчдад олгох хяналтын тоог Боловсролын сайдын 2026 оны А/67 дугаар тушаалаар баталж, Боловсролын зээлийн санд хүргүүлсэн байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 2,150 суралцагчид 15.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон бөгөөд үүнээс 113 суралцагчид Боловсролын ерөнхий хуулийн 12.10-д заасан орон нутагт мэргэжлээрээ ажиллах нөхцөлтэй багшийн тэтгэлэг олгогджээ. Дээд боловсролын багшийн хөгжлийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан форумд нийт 12 их, дээд сургууль оролцож, төвүүд хоорондын туршлага солилцох үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Сургууль (МУИС)- ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)- ийн Нээлттэй боловсролын хүрээлэнд төрийн болон хувийн хэвшлийн 15 их, дээд сургуулийн багшийн хөгжлийн төвийн 21 төлөөлөл оролцож, харилцан туршлага солилцсон. Мөн “Дээд боловсролын багшийн сэтгэл зүйн сайн сайхан байдал” сэдэвт сургалтыг TDLA, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл зүйн төв хамтран зохион байгуулж, TDLA-ын дэмжигч гишүүн байгууллагуудын багш мэргэжилтнүүдээс 15 хүн хамрагдсан байна.

100% / 100%

1.3.7

Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэг, бага анги, ерөнхий боловсролын сургуулийн багш, англи хэл, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг гадаад, дотоодод бэлтгэж, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

225.0

Бага ангийн багшаар бэлтгэгдэж, мэргэшсэн багшийн тоо

3948

1500

Боловсролын сайдын 2025 оны А/25 дугаар тушаалаар баталсан "Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх сургалтын журам"-ын дагуу 2025–2026 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд зохион байгуулсан төрөлжсөн сургалтад 28,303 багш, орон нутгийн түвшний сургалтад 26,109 багш, нийт 64,413 багш хамрагдсан. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт нь төсөв, санхүүжилтийн нөхцөл байдлын улмаас хойшлогдсон бөгөөд 2026 оны 9–10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын манлайлал, менежментийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан сургалт, арга хэмжээ, зөвлөн туслах үйл ажиллагаанд 680 сургуулийн захирал, 692 сургалтын менежер, нийт 1,372 удирдах ажилтан хамрагдсан. Багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн түвшинд 20, үндэсний хэмжээнд 11 сургалт зохион байгуулж, мөн үндэсний хэмжээнд 4 удаагийн зөвлөгөөн, туршлага солилцох арга хэмжээг зохион байгууллаа. Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр үндэсний түвшинд 6, орон нутгийн түвшинд 3 их сургуультай хамтран ажиллаж, багш бэлтгэх 9 их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, арга зүйн чадавхыг боловсролын салбарын хөгжлийн үйл ажиллагаатай уялдуулан ажиллаж байна. Боловсролын сайдын 2026 оны хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад 1 тэрбум төгрөгийг хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд төсөвлөн, Боловсролын сайдын 2026 оны "Зардал гаргах тухай" А/48 дугаар тушаалаар Боловсролын ерөнхий газарт тус үйл ажиллагааг зохион байгуулахаар даалгаж санхүүжилтийг зарцуулах эрхийг олгосон. Тус тушаалын дагаа БЕГ нь Багш, ажилтныг СТЕМ боловсрол болон сургалтын дижитал технологи, хүүхдийн эрүүл ахуйн чиглэлээр гадаад улсад туршлага судлуулах сургалтад хамруулахаар удирдамж батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хавсралт: 1 файл

90% / 90%

1.3.8

Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэг, бага анги, ерөнхий боловсролын сургуулийн багш, англи хэл, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг гадаад, дотоодод бэлтгэж, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

1,410.00

Ерөнхий  боловсролын багш /тусгай хэрэгцээт боловсролын багш/-аар бэлтгэгдэж, мэргэшсэн багшийн тоо  Англи хэлний багшаар бэлтгэгдэж, мэргэшсэн багшийн тоо

9079 1013

9400  1000

1. Боловсролын сайдын 2024 оны А/25 дугаар тушаалаар баталсан "Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх сургалтын журам"-ын дагуу 2026 оны эхний хагас жилд Багшийн мэргэжил дээшлүүлэх үндэсний түвшний төрөлжсөн сургалтад 28,303 багш, орон нутгийн түвшний төрөлжсөн сургалтад 26,109 багш, нийт 64,413 багш мэргэжлийн хөгжлийн сургалтад хамрагдсан. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт нь төсөв, санхүүжилтийн нөхцөл байдлын улмаас хойшлогдсон бөгөөд 2026 оны 9–10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. 2.Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын манлайлал, менежментийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан сургалт, арга хэмжээ, зөвлөн туслах үйл ажиллагаанд нийт 1,372 удирдах ажилтан, үүнээс 680 захирал, 692 сургалтын менежер хамрагдсан байна. 3.Багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн түвшинд 20, үндэсний хэмжээнд 11 сургалт зохион байгуулж, мөн үндэсний хэмжээнд 4 удаагийн зөвлөгөөн, туршлага солилцох арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 4.Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр үндэсний түвшинд 6, орон нутгийн түвшинд 3 их сургуультай хамтран ажиллаж, нийт 9 багш бэлтгэх их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, арга зүйн чадавхыг боловсролын салбарын хөгжлийн үйл ажиллагаатай уялдуулан ажиллаж байна 5. Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвөөс НҮБ-ын Хүүхдийн Сан, Их Британийн Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлсэн "Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь" төслийн II шатанд Архангай, Булган, Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн 456 англи хэлний багш, 20 ментор багшийн сургалтыг зохион байгуулсан.

90% / 90%

1.3.9

Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэг, бага анги, ерөнхий боловсролын сургуулийн багш, англи хэл, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийг гадаад, дотоодод бэлтгэж, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

-

Мэргэшүүлэх  сургалтад хамрагдсан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн тоо

1636

1500

ГОУХАН-ийн Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг сургалтад хамруулж байна. Мөн АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтан, багш Кэти Энн Марквалдерын санаачилгаар англи хэлний багш нарыг мэргэшүүлэх 1 жилийн багц сургалтад 81 багш хамрагдаж 30 багш заах арга ур чадварын танхимын сорилго тэмцээнд оролцлоо. 2025-2026 оны хичээлийн жилд дотоодын сургалтад-855 багш, гадаадад 186 багш сургалтад хамрагдаж мэргэжлээ дээшлүүлсэн бөгөөд нийт 1122 багш сургалтад хамрагдсан байна.

70% / 70%

1.4.

Хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах, насан туршийн суралцахуйн чанар, хүртээмжийг сайжруулах

-

-

-

-

Тайлант хугацаанд тэгш хамран сургах боловсролын талаар баримтлах чиглэлийг боловсруулж, яам, харьяа байгууллага, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан 2 удаа хэлэлцүүлж, сайжруулан боловсруулаад байна. Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд Бага боловсролын сургалтын хөтөлбөрт тохируулга хийх зөвлөмжийн төслийг боловсруулахад БСҮХ-тэй хамтран ажиллаж, хөтөлбөрт тохируулга хийх зөвлөмжийг боловсруулсан. Хос хэлний боловсрол сургалтын талаар баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, хэлэлцүүллээ. Бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд казах тува хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, сурах бичгээс гадна сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан монгол хэл 1,2, дохионы хэл 1,2 сурах бичгийг боловсруулах талаар хэлэлцэж, шинээр боловсруулж, хэвлүүлэх сурах бичгийн жагсаалтад тусгууллаа. Боловсролын сайдын 2025 оны А77 дугаар "Малчин өрхийн гишүүний боловсрол сургалтыг дэмжих" арга хэмжээг 2026 онд Хойд, Хангай, Төвийн бүсэд хэрэгжүүлэх талаар БЕГ болон Насан туршийн суралцахуйн төвийн "байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн ажиллагааны төлөвлөгөөнд тусгах талаар цахим уулзалт зохион байгуулан нэгдсэн зөвлөгөө мэдээлэл хүргэсэн. Малчин өрхийн гишүүний боловсрол сургалтыг дэмжих арга хэмжээний хүрээнд малчин хүүхэд залуусын боловсролын түвшнийг тогтоох судалгаа, энтерпенершид суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалт, бэлчээрийн менежмент, малын түүхий эдийг бүтээгдэхүүн болгох, зах зээлд нийлүүлэх, санхүүгийн боловсрол, малчдын эрүүл мэнд, цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлүүдээр сургалтуудыг зохион байгуулан ажилласан. Хойд, Хангай, Төвийн бүсийн 10760 малчин залуус үүнээс Хойд бүсэд - 5728, Хангайн бүсэд - 2645, Төвийн бүсэд- 2387 тус тус малчин хүүхэд залуучуудад мэдлэг ур чадвар олгох сургалтыг зохион байгуулсан.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.4.3

Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хүн амын нягтаршил, газар зүйн байршил зэрэг хүчин зүйлийг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн дахин төлөвлөлт хийж, "Цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр цэцэрлэг/сургууль-хамгийн сайн цэцэрлэг/сургууль" арга хэмжээг хэрэгжүүлнэ.

-

Боловсруулалтын хувь

Ерөнхий  боловсролын сургуулийн бүтцийн судалгаа

30

Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн өнөөгийн байдлын шинжилгээг тухайн сургуулийн төвөөс алслагдсан байдал, суралцагч, багшийн тоо, бүлэг дүүргэлт, хичээлийн байр ашиглалтын коэффициент, зэрэг үзүүлэлтээр тооцож, үр дүнг тооцсон. Орон нутагт байршилтай ерөнхий боловсролын 539 сургуулийн 74.0 хувь нь бүрэн дунд сургууль, 18.9 хувь нь 1-9 дүгээр ангитай дунд сургууль, 7.1 хувь нь бага сургууль байна. Сургуулийн бүтцийн энэхүү харьцаанаас үзэхэд 12 жилийн сургалттай сургууль давамгайлж, бага, дунд сургуулийн эзлэх хувь бага байгаа нь бүтцийн харьцаа алдагдсан гэж үзэж болох талтай. Нэг сургуульд ногдох суралцагчийн тоо суманд 482 бол аймгийн төвд 1,373, харин сумын 199 сургуулийн ахлах ангийн бүлэг дүүргэлт 25-аас бага байна. Аймгийн төвөөс 66 хүртэл километрт байршилтай 12 жилийн сургалттай 37 сургууль (16 аймаг) байх бөгөөд тэдгээр сургуулийн ээлжийн коэффициент 1.0, бүлэг дүүргэлтийн дундаж 22.9, үүнээс ахлах анги 20.6, нийт суралцагчдын 18.1 хувийг ахлах ангийн суралцагчид бүрдүүлж байна. Эдгээр сургуулийн ахлах анги 16-278 суралцагчтай байгаа бол 8 аймгийн 12 сургууль <200-аас доош суралцагчтай, ахлах ангид 16-41 суралцагчтайгаар сургалтын ажиллагаа эрхэлж байна. Мөн ахлах ангийн бүлэг дүүргэлтийн дундаж 25-аас доош суманд байршилтай 199 сургууль байна. Сургуулийн бүтцийн дахин төлөвлөлт шийдлийн хувьд (i) аймгийн төвд ойр байршилтай 12 жилийн сургалттай боловч ахлах ангийн суралцагчдын тоо цөөн сумын сургууль, (ii) 12 жилийн сургалттай боловч нийт суралцагчийн тоо 200-аас бага байгаа сумын сургууль, (iii) тухайн суманд ерөнхий боловсролын 2 сургууль үйл ажиллагаа эрхэлдэг боловч суралцагчийн тоо цөөн сургуулиудын бүтцийг дахин төлөвлөлтийн холбогдох тооцоо, судалгаа үргэлжлэн хийгдэж байна.

Хавсралт: 1 файл

90% / 90%

1.4.4

Ахлах сургуулийг бие даасан хэлбэрээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.

5,320.7

Боловсруулалтын хувь

Төлөвлөгөөний төсөл

70

Боловсролын сайдын "Чиглэл батлах тухай" 2025 оны 05-р сарын 02-ны өдрийн А/188-р тушаалаар "Төрөлжсөн ахлах сургуулийн талаар баримтлал чиглэл"-ийг баталсан. Тус чиглэлд үндэслэн төрөлжсөн ахлах сургуулийн суралцагчдын судлах хичээл, түүний агуулгыг тогтоолгохоор төрөлжсөн ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөний төслийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн боловсруулсан. Уг төслийг хянан БСҮХ-нд сургалтын төлөвлөгөөний төслийг сайжруулан боловсруулах чиглэл өгсөн. Сургалтын төлөвлөгөөний сайжруулсан төслийг их, дээд сургуулийн удирдах ажилтан, багш нараар хэлэлцүүлэн санал авч, дахин боловсрууллаа. Уг төлөвлөгөөг Боловсролын сайдын тушаалаар батлуулахаар бэлтгэж байна. Төрөлжсөн ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөг батлуулснаар ерөнхий боловсролын ахлах ангийн суралцагчдын хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын хөтөлбөрт тохируулга хийн дахин боловсруулна.

Хавсралт: 2 файл

90% / 90%

1.4.5

Боловсролын сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагч сурах тохируулгат орчныг бий болгоно.

500.0

Сургалтын тохирох хэрэглэгдэхүүн нийлүүлсэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тоо

40

40

1. ЕБС-ийн Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд зориулсан хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг боловсруулж, батлуулан ажиллалаа. Тус хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаа холбогдох журмын дагуу зохион байгуулагдаж, нийлүүлэгч ХХК-г сонгон шалгаруулсан. Үүний үр дүнд ерөнхий боловсролын 40 сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын танхимд шаардлагатай хэрэгсэл, тохируулгат хэрэглэгдэхүүнийг шийдвэрлэснээр нийт ЕБС-ийн 36% буюу 332 ЕБС хүүхдийн хөгжлийг дэмжих танхимтай болно. 2. Цэцэрлэгийн хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүнийг үе шаттай олгохоор ажиллаж байна. Тус ажлын хүрээнд: - Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийлүүлэх хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлогт тохирох хэрэглэгдэхүүний техникийн тодорхойлолтыг боловсруулсан. - Тус хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаа холбогдох журмын дагуу зохион байгуулагдаж, нийлүүлэгч ХХК-г сонгон шалгаруулсан. Тус ажлын үр дүнд шинээр байгуулагдсан 15 цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа 15 цэцэрлэг нийт 30 цэцэрлэгт шаардлагатай хэрэгсэл, тохируулгат хэрэглэгдэхүүнийг шийдвэрлэсэн. - Боловсролын салбарын статистикийн мэдээллийн сургуулийн өмнөх боловсролын маягтад налуу зам, тохируулгат угаалтуур, суултуурын асуулгыг нэмж тусгуулсан.

Хавсралт: 1 файл

90% / 90%

1.4.7

Иргэдийн бичиг үсгийн чадамжийг үнэлэх үнэлгээний систем хөгжүүлж, иргэдийн монгол хэл бичгийн чадамжийг хөгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

250,000.0

Түвшнийг тогтоох үнэлгээнд хамруулах 15-65 насны иргэдийн тоо

-

6,000

Иргэдийн бичиг үсгийн чадамжийн талаар судалж үзэхэд бичиг үсэгт тайлагдсан 1991 суралцагчаас анхан шатны суралцагч 179, дунд шатны суралцагч 471, гүнзгий шатны суралцагч 296 байгаагаас түвшин ахисан 326 суралцагч, бичиг үсэгт тайлагдсан 453 суралцагч байна. Монгол Улс ОУ-н мэдээллийн технологийн Unicode ISO/IEC 10646-ийг мөрдөж байгаа бөгөөд үндэсний стандартыг батлаагүй байна. https://www.unicode.org/charts/ Цахим хэл шинжлэлийг тогтвортой хөгжүүлэхийн тулд ШУ-ны академийн Тэргүүлэгчдийн хурлын 2022.12.26-ны өдрийн А/20 дугаар тогтоолд үндэслэсэн Хэл зохиолын хүрээлэнгийн Захирлын 2023.06.30-ны өдрийн Б/51 тушаалаар Компьютер хэл шинжлэлийн лабораторийг байгуулав. Тус лаборатори нь цахим хэл шинжлэлийн МУ-д хөгжүүлж, их өгөгдөл, цахим бичвэрт суурилсан хэлний мэдээллийн боловсруулалт, салбар дундын судалгааг хөгжүүлж, Монгол толь /mongoltoli.mn/, www.dict.ac.mn цахим толь бичгүүдийн хэвийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ жил бүр шинэчлэн баяжуулах ажлыг хийж гүйцэтгэх юм. 2026 онд Монгол толь /mongoltoli.mn/-ийн цахим бичвэрийн 60,000 гаруй толгой үгэнд олон улсын дуудлагын (IPA) галиг хадах Монгол толь, 120,000 орчим холбоо үгийн монгол бичгийн бичлэгийг шинээр нэмэх, мөн ШУ-ны түлхүүр нэр томьёоны өгөгдлийн санг www.dict.ac.mn химийн ШУ-ны нэр томьёогоор баяжуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэв. Мөн “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” арга хэмжээний үеэр Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран боловсруулсан монгол орос нэр томьёоны https://terminology.mn/ цахим хуудасны нээлтийг хийж, олон нийтийн хүртээл болголоо.

70% / 70%

1.4.8

Малчдын хүүхэд, малчин залуучуудын боловсролыг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлнэ (хойд, хангай, төвийн бүс)

250,000.0

Хэрэгжилтийн хувь

20

50

Боловсролын сайдын 2025 оны А77 дугаар "Малчин өрхийн гишүүний боловсрол сургалтыг дэмжих" арга хэмжээг 2026 онд Хойд, Хангай, Төвийн бүсэд хэрэгжүүлэх талаар БЕГ болон Насан туршийн суралцахуйн төвийн "байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн ажиллагааны төлөвлөгөөнд тусгах талаар цахим уулзалт зохион байгуулан нэгдсэн зөвлөгөө мэдээлэл хүргэсэн. Малчин өрхийн гишүүний боловсрол сургалтыг дэмжих арга хэмжээний хүрээнд малчин хүүхэд залуусын боловсролын түвшнийг тогтоох судалгаа, энтерпенершид суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалт, бэлчээрийн менежмент, малын түүхий эдийг бүтээгдэхүүн болгох, зах зээлд нийлүүлэх, санхүүгийн боловсрол, малчдын эрүүл мэнд, цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлүүдээр сургалтуудыг зохион байгуулан ажилласан. Хойд, Хангай, Төвийн бүсийн 10760 малчин залуус үүнээс Хойд бүсэд - 5728, Хангайн бүсэд - 2645, Төвийн бүсэд- 2387 тус тус малчин хүүхэд залуучуудад мэдлэг ур чадвар олгох сургалтыг зохион байгуулсан.

Хавсралт: 3 файл

100% / 100%

1.4.9

Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн ялгаатай бүлгийн хүүхэд, залуучууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахимаар боловсрол эзэмших арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Хувьсах зардлаар

Цахимаар сургалтад хамрагдсан нийгэм, эдийн засгийн ялгаатай бүлгийн хүүхэд, залуучуудын тоо

17,700

20,000

1. ЕБС-ийн ахлах ангийн бүлэг дүүргэлт хүрээгүй суралцагчдыг цахим сонгонд хамруулахад дэмжлэг үзүүлэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, сонгон судлах хөтөлбөр, хичээлийн жилийн бүтцийн талаар БМТТ-өөс хүссэн мэдээлэл тус бүрийг шуурхай хүргүүлж, зөвлөлдөж хамтран ажилласан. Ахлах ангийн цахим сонгонд 2025-2026 оны хичээлийн жилд 16 хичээлээр 10 дугаар ангийн 6740, 11 дүгээр ангийн 5384, 12 дугаар ангийн 4874, нийт 16,998 суралцагч хамрагдлаа. 2. Мэдлэ цахим сургуульд хүүхэд, эцэг эх, багш нарт зориулсан хэл засал, дохионы хэлний цахим анги нээх ажлыг зохион байгуулж, цахим сургалт зохион байгуулах багшийг 2 шатны сургалтад хамруулж бэлтгэсэн. Мөн сургалтад хамрагдах суралцагч, багш, эцэг эхийн бүртгэлийг мэдлэ цахим сургуультай хамтран зохион байгуулж, судалгаа авч /Боловсролын яамны 2025 оны 2/2263 тоот албан бичиг/, нийт 230 хүүхэд, эцэг эх, багш бүртгүүлсэн. Мэдлэ цахим сургуульд хэл засал, дохионы хэлний ангийг нээж, 2026-2027 оны хичээлийн жилд сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган Люксембургийн их хант улсын Гадаад Хэргийн Яамтай хамтран хэрэгжүүлж буй "ЕБС-ийн багш нарт тэгш хамран сургах боловсрол олгох онлайн платформ бий болгох нь" төслийн хүрээнд дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох 20 видео хичээлийг бүтээж, https://adina.org.mn вэб сайтын сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн онлайн модульд байршуулсан бөгөөд дараагийн шатны 15 видео хичээлийг Адина ТББ боловсруулж байна. 3. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар тогтоолоор олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий төрийн өмчийн "Ерөнхий боловсролын цахим сургууль"-ийг байгуулахаар шийдвэрлэгдсэн. Тогтоолд заасан сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, дүрмийг батлах чиглэлээр Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Цахим боловсрол хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.  https://legalinfo.mn/mn/detail?lawId=17433703524692

100% / 100%

1.4.10

"Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-

Хөтөлбөрт хамрагдсан дунд ангийн суралцагчдын тоо

130,681

250,000

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.2.2.13-д тусгагдсан "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын кальци, D амин дэмийг нөхөх, дархлааг дэмжих зорилгоор 2026 оны 01-р сараас нийслэлийн хэмжээнд “Сүүн дархлаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 238 сургуулийн I-V ангийн 184,255 сурагч хамрагдаж, хичээлийн 3 өдөр 200-250 мл сүүг нийслэл, дүүрэг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн дэмжлэгтэйгээр өгсөн. Тайлангийн хугацаанд нийслэлд байршилтай төрийн өмчийн 178 сургуулиас 164 сургуулийн 153,507 сурагч, хувийн өмчийн 119 сургуулийн 30,748 сурагч буюу нийт суралцагчдын 97.5 хувь (184,255 сурагч) тус хөтөлбөрт хамрагдсан байна. Арга хэмжээний явцад хяналт, зохицуулалтыг оновчтой болгох үүднээс сургуулиудад ашиглагддаг сургалтын удирдлагын мэдээллийн систем (LMS)-ийн эцэг эхийн аппликейшныг ашигласан. Хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн эхний 7 хоногт нийт сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдаас “хөтөлбөрт хамрагдах эсэх”-ийг цахим судалгааг авах бөгөөд сурагчдын өдрийн ирцийн мэдээлэл, судалгаанд үндэслэн сүүний бодит хэрэглээ, гүйцэтгэлийг үнэн зөв, бодитой тооцоход анхаарч ажилласан. Хөтөлбөрийн санхүүжилтийг төр, орон нутаг болон эцэг эх, асран хамгаалагчдын хамтын оролцоо, түншлэлд тулгуурлан зохион байгуулсан бөгөөд 2 өдрийн сүүний зардлыг Нийслэл, дүүргүүдийн Засаг дарга, үлдсэн 1 өдрийн зардлыг эцэг эх, асран хамгаалагчид хариуцан санхүүжүүлсэн. 2026 оны эхний хагас жилийн байдлаар 6,105,195 ширхэг сүү ууснаас 70.3 хувийн зардлын санхүүжилтийг төр, орон нутгаас, 29.7 хувийн зардлын санхүүжилтийг эцэг эх, асран хамгаалагчдаас татан төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулсан байна.

Хавсралт: 11 файл

100% / 100%

1.5.

Боловсролын цахим шилжилтийг эрчимжүүлэх

-

-

-

-

ЮНЕСКО-ийн "Боловсролын цахим шилжилтийн зургаан тулгуур" (2024) хүрээ баримт бичигт үндэслэн, МУ-н боловсролын салбарын онцлогт тохируулсан Боловсролын салбарын мэдээллийн технологийн талаар авч хэрэгжүүлэх төлөвлөгөө (2027-2030)-г шинэчлэн боловсруулж байна. Энэхүү төлөвлөгөө нь цахим шилжилтийг ашиглан боловсролын чанарыг сайжруулах, тэгш бус байдлыг арилгах, суралцагчдад ирээдүйн нийгэмд ажиллаж, амьдрах чадвар олгох зорилготой. Хүний эрхэд суурилсан, ёс зүйтэй, хүртээмжтэй, тогтвортой, өгөгдөлд суурилсан зарчимд тулгуурласан “технологи нь боловсролын зорилтуудыг тодорхойлох бус, харин тэдгээр зорилтод хүрэх замыг хурдасгагч байна” гэсэн алсын хараатайгаар хэрэгжүүлнэ. Цахим шилжилтийг боловсролын системийн суурь зорилтуудыг (чанар, хүртээмж, тэгш байдал) хурдасгах хүнд төвлөрсөн, системчилсэн хэрэгсэл болгон ашиглаж, технологийг нийтийн сайн сайхны төлөөх "нийтийн баялаг" (public good) болгон бэхжүүлэхэд оршино. • Зохицуулалт ба Манлайлал: Боловсролын цахим шилжилтийг стратегийн алсын хараатайгаар чиглүүлэх, удирдлага болон засаглалын үр дүнтэй бүтцийг бэхжүүлж, салбар хоорондын оролцоог хангана. • Дэд бүтэц ба Холболт: Техникийн дэд бүтцийн (цахилгаан, интернэт, техник хэрэгсэл) хүртээмж, найдвартай байдлыг хангах замаар цахим боловсролын тэгш хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ. • Өртөг ба Тогтвортой байдал: Цахим шилжилтийн санхүүжилтийн тогтвортой загвар, нөөцийн үр ашигтай удирдлагыг бий болгож, байгаль орчинд ээлтэй "ногоон" шийдлүүдийг нэвтрүүлж хэвшүүлнэ. • Чадавх ба Соёл: Багш, суралцагч, эцэг эхчүүдийн цахим ур чадварыг дээшлүүлж, инновац болон тасралтгүй суралцах өсөх сэтгэлгээ, соёлыг төлөвшүүлнэ. • Агуулга ба Шийдэл: Сургалтын хөтөлбөрт нийцсэн, чанартай, нээлттэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хүртээмжтэй цахим контент, платформын нөөцийг нэмэгдүүлнэ. • Өгөгдөл ба Нотолгоо: Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг боловсролын бүх түвшинд нэвтрүүлж, мэдээллийн системийн уялдаа холбоо болон хиймэл оюун ухааны ёс зүйтэй хэрэглээг хангана.

Хавсралт: 3 файл

100% / 100%

1.5.1

Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахимжсан боловсрол арга хэмжээ хэрэгжүүлнэ.

450.0

Сургагч багшийн тоо

40

80

Дата аналитикийн системийг өргөжүүлэх бэлтгэл ажил хийх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн. 2023 оны Боловсролын багц хуульд заасан шинэ нэр томьёо, ангиллыг Боловсролын салбарын мэдээллийн системд (ESIS) бүрэн оруулж, хуучин маягтуудыг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. БЯ, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй "Системийн чадавхыг сайжруулах" төслийн "Мэдээллийн систем, статистик өгөгдлийг сайжруулах" бүлгийн хүрээнд Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн статистик хариуцсан 80 гаруй мэргэжилтэн, ЕБС, СӨБ-ын сургалтын менежер, мэдээллийн ажилтнуудад зориулсан “Өгөгдөл баталгаажуулалтын дүрмийн удирдлага болон шинэ үзүүлэлт хэрэгжүүлэх семинар”, “Шинэ индикатор боловсруулах” сэдэвт ярилцлага уулзалтыг 2026 оны 03, 05-р сар зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн бэлтгэл ажлыг хангасан. Дата аналитикийн системийг өргөжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Хойд бүсийн 3 аймгийн хөгжлийн үзүүлэлтээр BI дашбоард хөгжүүлсэн. Мөн "Их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын цахим шилжилт" зорилтот арга хэмжээний хүрээнд 2025 оны статистик мэдээлэлд тулгуурласан ЕБС болон СӨБ-ын нэгдсэн дашбоардыг боловсрууллаа. Энэхүү хяналтын самбар нь мэдээллийг олон хэмжээстээр шүүх боломжтой бөгөөд салбарын ерөнхий статистик болон анги дүүргэлтийн ачааллыг стандартад нийцүүлэн харуулдаг. Түүнчлэн багш, суралцагчдын мэдээллийн технологийн төхөөрөмжийн хүртээмж, интернэт холболт зэрэг цахим дэд бүтцийн хангагдсан байдлыг нарийвчлан нэгтгэсэн. Мөн боловсролын байгууллагуудын удирдлагын мэдээллийн системийн (SMS/LMS) нэвтрүүлэлт болон STEAM боловсролын хөрөнгө оруулалтын төлөв байдлыг цогцоор нь багтаасан. Уг дашбоардыг ашиглалтад оруулснаар удирдлагууд салбарын нөөцийн хуваарилалтыг бодит өгөгдлөөр хянаж, нотолгоонд суурилсан оновчтой шийдвэр гаргах суурь нөхцөл бүрдэж байна.

Хавсралт: 1 файл

100% / 100%

1.5.2

Боловсролын сургалтын байгууллагад нэгдсэн стандарт, архитектур бүхий удирдлага, мэдээллийн системийг нэвтрүүлж, мэдээлэл солилцоог сайжруулна.

13,000.0

Систем нэвтрүүлсэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тоо

810

1897

Дэлхийн банкны "Системийн чадавхыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд БСМС-ийн архитектурыг шинээр боловсруулж, индикаторуудыг сайжруулсан бөгөөд үүнд тулгуурлан системийг шинээр хөгжүүлэх 1 сая ам.долларын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны нэмэлт төслийн хүрээнд шийдвэрлүүлсэн байна. Мөн Боловсролын сайдын 2025 оны А/465 дугаар тушаалаар батлагдсан “Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсролын салбарын мэдээлэл солилцооны сервис хөгжүүлэлтийн 2026 оны эхний хагас жилийн төлөвлөгөөг ТНБД-ын А/60 дугаар тушаалаар батлуулан, менежерийн модулийг SMS/LMS систем рүү үе шаттайгаар шилжүүлэх ажил хэрэгжиж байна. БМТТ-өөс МБТБ-ын салбарын удирдлага мэдээллийн системийг (tvets.edu.esis.mn) шинэчлэн хөгжүүлж, бүрэн ажиллагаанд оруулснаар 2025-2026 оны элсэлт болон статистик тайланг цахимаар гүйцэтгэсэн бөгөөд энэ хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг тус системээр зохион байгуулахаар бэлтгэж байна. tvets.edu.esis.mn ашиглалтад орсноор салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ цахимжиж, диплом, суралцах үеийн болон үнэмлэхийн тодорхойлолт зэрэг 4 төрлийн лавлагааг E-Mongolia системээс авах боломж бүрдсэн юм. 2025-2026 оны хичээлийн жилийн статистикаар улсын хэмжээнд СӨБ-ын 1399, ЕБС-ийн 900, МБТБ-ын 70, их сургуулийн 68 байгууллагад нийт 1.2 сая орчим суралцагч суралцаж, 114.1 мянган багш, ажилтан ажиллаж байна. Боловсролын яамнаас Боловсролын ерөнхий хуулийн 43.7-д заасны дагуу систем хөгжүүлэгч хувийн хэвшлийн 36 байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөв 2026 оны эхний хагас жилийн байдлаар 897 ЕБС, 556 СӨБ хувийн хэвшлийн системийг нэвтрүүлж, БСМС-тэй бодит цагийн горимоор мэдээлэл солилцож байна. Үүний үр дүнд сурагчдын дэвшилт, төгсөлт, хичээлийн жилийн хаалт, элсэлт, статистик нэгтгэлийг хувийн хэвшлийн системээр гүйцэтгэдэг болсон төдийгүй нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг өдрийн ирцэд тулгуурлан эцэг эхээс татан төвлөрүүлэх үйл ажиллагааг цахимжуулаад байна.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.5.3

Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг нэвтрүүлнэ.

5,550.0

Виртуал туслах багш хөгжүүлсэн судлагдахууны тоо,  Виртуал туслах сургасан багш, удирдах ажилтны тоо

0 (Монгол хэл, математик),

2200 (Монгол хэл, математик)

GPE-ийн санхүүжилттэй “Системийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хиймэл оюунд суурилсан Багшийн виртуал туслах (TVA) системийн прототипыг AI Asia Academy-тай хамтран хөгжүүлж байна. Уг ажил нь 1-5 дугаар ангийн математикийн хичээлийн төлөвлөгөө, даалгавар үүсгэх RAG загварт суурилж, багшийн ажлын ачааллыг бууруулах зорилготой. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/243 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 14 хоног тутамд хуралдаж, явцыг хэлэлцэж байна. 2026 оны 03 дугаар сарын байдлаар БСҮХ, БҮТ, БМТТ-ийн платформын агуулгад тулгуурласан 5,900 нэгж өгөгдлийг бэлтгэж, чанарын хяналтын шатанд шилжүүлэв. Одоогоор системийн хэрэглэгчийн интерфейс, монгол хэл дээрх орчин бэлэн болж, “Багшийн хөгжлийн платформ” (bagsh.edu.mn)-той холбох техникийн интеграци хийгдэж байна. TVA системийн хичээл төлөвлөх, ялгаатай түвшний даалгавар үүсгэх функцүүд прототип түвшинд ажиллаж эхэлсэн бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд нийслэл болон аймгийн төвийн сургуулиудад туршихаар төлөвлөгдсөн. Төслийн хэрэгжилт тогтоосон хугацааны дагуу хэвийн үргэлжилж байна.

70% / 70%

1.5.5

Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурах бичгийг цахимжуулна.

-

Цахим сурах бичгийн тоо

33

133

Боловсролын сайдын 2024 оны А/68 дугаар тушаалаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дижитал сурах бичгийг интерактив хэлбэрт хувиргах, сургалтад ашиглах төлөвлөгөөг баталж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Энэ хүрээнд бага боловсролын сургалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, сурах үйл ажиллагааг орчин үеийн технологид суурилан зохион байгуулах зорилгоор бага ангийн хэвлэмэл сурах бичгүүдийг интерактив хэлбэрт бүрэн хөрвүүлж, олон улсын жишигт нийцсэн цахим сургалтын системийг амжилттай туршин нэвтрүүлээд байна. Төслийн хүрээнд нийт 33 нэр төрлийн сурах бичгийн агуулга, дасгал, даалгаврыг интерактив хэлбэрт шилжүүлж, ойролцоогоор 15,000 интерактив дасгал, даалгаврын санг бүрдүүлсэн. Жишээлбэл, Монгол хэлний хичээлд 3,146, Математикт 3,968, Хүн ба орчин, Хүн ба нийгэм, Хүн ба байгаль хичээлүүдэд 1,812, Иргэний ёс зүй ба эрүүл мэндийн хичээлд 1,420, Дүрслэх урлаг, технологид 1,189, Дуу хөгжимд 990 интерактив дасгал тус тус боловсруулсан. Мөн багш, сурагчдад зориулсан цахим гарын авлагуудыг боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Мөн Польш, Унгарын компаниудтай хамтран ЕБС-ийн 133 сурах бичгийг интерактив хэлбэрт шилжүүлэх, 3D үзүүлэн, дижитал хичээлүүд боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Англи хэл, математикийн Eduten, Pearson цахим сургалтын платформ, Мозайк цахим сурах бичиг, контентын санг бие даан суралцахуй болон танхимын сургалтад ашиглаж байна.

Хавсралт: 4 файл

100% / 100%

1.5.6

Бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ялгаатай хэрэгцээтэй (хөгжлийн бэрхшээлтэй)  суралцагчдад боловсрол эзэмшүүлэхэд технологи ашиглах, сургалтын хөтөлбөрт тохируулга хийх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

500.0

Цахим контент хэрэглэгдэхүүн,  гарын авлага, сургалтын модулийн тоо

-

30, 10

Боловсролын сайдын 2026 оны А/46 дугаар тушаалаар баталсан Бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөр, Боловсролын сайдын 2026 оны А/62 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ерөнхий боловсролын 1-2 дугаар ангийн сургалтын төлөвлөгөөнд тус тус хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялгаатай хэрэгцээг харгалзан зохион байгуулах "Нийгэм ахуйн баримжаа", үндэстний цөөнхийн эх хэлээр бага ангийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулдаг ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх казах хэл, тува хэлний сургалтын хөтөлбөр, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх цагийг тус тус тусган батлуулсан. Мөн боловсролын сайдын 2026 оны А/42 тушаалаар баталсан сурах бичгийн эх зохиохтой холбоотой журам, А/94, А/73 тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангийн сургалтад хэрэглэх сурах бичгийн жагсаалтад үндэстний цөөнхийн суралцагчдад зориулсан казах, тува хэл, сонсголын бэрхшээлтэй суралцагчдад зориулсан дохионы хэлний сурах бичгийг зохиож ашиглахаар, мөн хараа, сонсголын бэрхшээлтэй суралцагчдад зориулан зарим сурах бичгийг брайл болон аудио хэлбэрт, зарим сурах бичгийг казах, Тува хэл дээр тус тус хөрвүүлж Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 7.2-т заасан үндэстний цөөнхийн эх (казах/тува) хэл дээр бага ангийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг ерөнхий боловсролын сургуульд хэрэглэхээр тус тус зааж, оруулсан. Мөн сурах бичгийг жагсаалтад Монгол хэлний сурах бичгийг сонсголын бэрхшээлтэй суралцагчид зориулсан тохируулсан хувилбартай байхаар заасан. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс Сургалтын хөтөлбөрт тохируулга хийх зөвлөмжийг боловсруулсан.

Хавсралт: 5 файл

100% / 100%

1.5.7

Дээд боловсролын судалгааны ажлын хуулбарлалтыг шалгах нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлнэ.

300.0

Цахим системийн хөгжүүлэлтийн хувь

40

70

Боловсролын сайдын 2025 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/55 дугаар тушаалын хавсралтаар "Судалгааны ажлын хуулбарлалтыг шалгах журам" батлуулан Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянаад захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7188 дугаарт бүртгэгдсэн. Журмыг дээд боловсролын байгууллага, эрдэм шинжилгээний судлаач, багш суралцагч, Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан, цахим дэд бүтэц хариуцагч дагаж мөрдөнө. Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн ажлын албанаас Дээд боловсролын судалгааны ажлын хуулбарлалтыг шалгах нэгдсэн системийн хөгжүүлэлтийн талаар Цахим бодлогын газарт танилцуулж, хийгдэх ажлын талаар санал солилцсон. Боловсролын сайдын А/557 дугаар тушаалаар байгуулагдсан Их сургуулиуд дээрх докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах ажлын хэсэг 24 их сургуульд докторын хөтөлбөрөө дүүргэж, докторын зэргээ хамгаалсан 607 төгсөгчдийн холбогдох материалтай танилцсан. Сургуулиуд судалгааны ажлын хуулбарлалтын хувийг тогтоохдоо харилцан адилгүй программаар гүйцэтгэж байна. Энэ тодорхойгүй, хяналтгүй байдлаас судалгааны ажлын чанар, судлаачийн ёс зүйн асуудал хөндөгдөх учраас диссертацийн хуулбарлалтын хувийг ижил түвшинд нэгдсэн байдлаар зохион байгуулалтад оруулах шаардлага байгааг удирдлагуудад танилцуулсан. 2026 онд Хуулбарлалт шалгаруулалтын дата баазад 343 диссертацийн баяжилтыг шинээр болон нөхөн хийсэн бөгөөд зөвхөн өөрийн сургуулийн датагаа ашиглахаас гадна хэд хэдэн байгууллагын датаг нэмж хасаж хуулбар шалгуурыг хийх бололцоог бүрдүүлсэн. Эрх зүйн орчныг бүрдүүлсэн тул системийг хөгжүүлэх зардлыг 2026 оны төсвийн төсөлд санал өгсөн боловч хасагдсан. Мөн Засгийн газрын 2026 оны “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” 127 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан 2027 оны төсвийн төсөлд өгсөн санал дэмжигдээгүй болно. Үндэсний шинжлэх ухаан технологийн сангийн ажлын алба болон яамны Цахим боловсрол, статистик, мэдээллийн хэлтэстэй хамтарсан уулзалт хийж төлөвлөгөөг гарган ажиллана.

Хавсралт: 2 файл

100% / 100%

1.5.10

Боловсролын салбарын тусгай болон энгийн зөвшөөрлийн хуульд заасан нөхцөл шаардлага, байнгын шалгуурын тохиргоог зөвшөөрлийн нэгдсэн системд нэвтрүүлэх, цахимжуулах ажлыг зохицуулалтаар хангана.

-

Арга хэмжээний хэрэгжилтийн хувь

30

100

Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн жагсаалтын 7.1–7.4, 7.10–7.12 болон энгийн зөвшөөрлийн жагсаалтын 6.2–6.5, 6.14-т заасан зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харин 7.6–7.7-д заасан тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан олгохоор хуульчилсан байдаг. Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын дагуу Санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтран боловсролын салбарын зөвшөөрлүүдийг үе шаттайгаар цахимжуулж, 2024 оны 1 дүгээр сараас эхлэн “Зөвшөөрлийн цахим систем” (license.mn)-ээр хүсэлтийг хүлээн авч байна. Системээр дамжуулан хууль, журмын шаардлага хангасан хуулийн этгээдэд 7 төрлийн тусгай, 5 төрлийн энгийн зөвшөөрлийг олгож байна. Боловсролын яамнаас зөвшөөрлийн нэгдсэн санд дээд боловсролын сургалтын байгууллагын 68 тусгай, 2178 энгийн; мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын 69 тусгай, 1022 энгийн; ерөнхий боловсролын байгууллагын 41 тусгай, 17 энгийн; сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 8 тусгай зөвшөөрлийн мэдээллийг тус тус байршуулан, цахим лавлагаа авах боломжийг бүрдүүллээ. Аймаг, нийслэлийн Засаг даргын олгох боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг 2025 оноос эхлэн license.mn системээр дамжуулан олгох бэлтгэлийг хангаж, уг системээр тусгай болон энгийн зөвшөөрлийг олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын зөвшөөрөл олгох чиг үүрэг бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 3 удаа зохион байгуулаад байна.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан боловсролын чиглэлийн зөвшөөрлүүдийн хураамжийн хэмжээ болон холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг нэгтгэн Эдийн засаг, хөгжлийн яаманд 2026 оны 1б/344 тоот албан бичгээр хүргүүлэв. Мөн Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээнд тусгай зөвшөөрлийн цахим системийн админ эрхийн дагуу хэрэглэгчийн болон системийн тохиргоог тогтмол гүйцэтгэж, холбогдох тайланг хүргүүлж байна.

Хавсралт: 3 файл

100% / 100%

1.6.

Боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулах

-

-

-

-

Боловсрол сургалтын байгууллагыг компьютероор хангах ажлын хүрээнд цахим төхөөрөмжөөр хангах зориулалт бүхий нийт 23 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 20-н худалдан авах ажиллагаа зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулаад байна. Үүнд зөөврийн компьютер 2,488, Суурин компьютер 512, зөөврийн компьютер 2,976, Таблет 7,760 нийт 13,736 ширхэг төхөөрөмж багтсан болно. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Булган, Дархан-Уул, Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл аймаг болон Нийслэлийн нийт 60 сургуульд тус бүр 2 цахим анги нийлүүлэх төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Тус төслийг хэрэгжүүлэх БНХАУ-ын төлөөлөл 2026 оны 06 дугаар сарын 14-өөс 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 60 сургууль дээр нэг бүрчлэн ажиллаж цахим анги байгуулах анги, танхим, бусад техникийн нөхцөлийн судалгааг хийх юм. Боловсролын яамнаас 2026-2028 онд хэрэгжүүлэх “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” арга хэмжээний хүрээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютероор хангах, анги, танхим бүрийг ухаалаг самбараар тоноглох зорилгоор “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлж, Монгол Улсын 2026 оны 223 дугаар тогтоолоор батлуулаад байна. Арга хэмжээг 3 үе шаттай хэрэгжүүлэх ба I үе шат 2026 он 09 сар, II үе шат 2027 он 09 сар, III үе шат 2028 он 02 сард тус бүр 100,000 ширхэг зөөврийн компьютер, 3,350 ширхэг цэнэглэгч хайрцаг, 5,000 ухаалаг самбар худалдан авч ерөнхий боловсролын сургуульд нийлүүлнэ. Тус арга хэмжээг улсын төсвөөс нэг дор шийдвэрлэх боломж хязгаарлагдмал тул санхүүгийн түрээсийн үйлчилгээг ашиглахаар шийдвэрлэсэн.

Хавсралт: 2 файл

100% / 100%

1.6.7

Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, лаборатори, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийнэ.

4,476.1

Байгалийн ухааны лаборатори нийлүүлэх ерөнхий боловсролын сургуулийн тоо

20

30

2026 оны төсвийн тухай хуулиар улсын хэмжээнд тоног төхөөрөмж 74.5 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд БС-ын задаргаагаар 97 багц болгон задалж ХАА зарласан болно. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн хугацаа дууссан бөгөөд шалгарсан байгууллагуудтай гэрээний хэрэгжилтийн хүрээнд тоног төхөөрөмж хүлээн авах ажиллагааг Боловсролын ерөнхий газар хэрэгжүүлж байна.

100% / 100%

1.6.8

Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, лаборатори, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийнэ.

1,680.0

Компьютер олгох багшийн тоо

450

600

Боловсрол сургалтын байгууллагыг компьютероор хангах ажлын хүрээнд цахим төхөөрөмжөөр хангах зориулалт бүхий нийт 23 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 20-н худалдан авах ажиллагаа зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулаад байна. Үүнд зөөврийн компьютер 2,488, Суурин компьютер 512, зөөврийн компьютер 2,976, Таблет 7,760 нийт 13,736 ширхэг төхөөрөмж багтсан болно. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Булган, Дархан-Уул, Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл аймаг болон Нийслэлийн нийт 60 сургуульд тус бүр 2 цахим анги нийлүүлэх төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Тус төслийг хэрэгжүүлэх БНХАУ-ын төлөөлөл 2026 оны 06 дугаар сарын 14-өөс 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 60 сургууль дээр нэг бүрчлэн ажиллаж цахим анги байгуулах анги, танхим, бусад техникийн нөхцөлийн судалгааг хийх юм.

90% / 90%

1.6.9

Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, лаборатори, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийнэ.

9,500.0

Сурагчийн ширээ, сандал, тавилга нийлүүлэх сургуулийн тоо

43

45

Боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх 39 барилга, хэрэгжиж буй төсөв нэмэгдсэн 75 тах д дахин тендер зарлах, тоног төхөөрөмж 97 багцад задлан ХАА хэрэгжүүлж ажилласан бөгөөд 2026.06.05-ны өдрийн байдлаар тоног төхөөрөмжид 87 багц гэрээ байгуулсан, нэмэлт тендерийн гэрээ байгуулсан 69 тах, шинэ барилгын 31 тах гэрээ байгуулж гүйцэтгэгч шалгарсан байна.

Хавсралт: 1 файл

90% / 90%

1.6.10

Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, лаборатори, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийнэ.

2,313.5

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх боловсролын сургалтын байгууллагын тоо

70

90

Боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх 39 барилга, хэрэгжиж буй төсөв нэмэгдсэн 75 тах д дахин тендер зарлах, тоног төхөөрөмж 97 багцад задлан ХАА хэрэгжүүлж ажилласан бөгөөд 2026.06.05-ны байдлаар тоног төхөөрөмжид 87 багц гэрээ байгуулсан, нэмэлт тендерийн гэрээ байгуулсан 69 тах, шинэ барилгын 31 тах гэрээ байгуулж гүйцэтгэгч шалгарсан байна

Хавсралт: 1 файл

90% / 90%

1.6.11

"Нэг суралцагч-нэг компьютер" арга хэмжээг хэрэгжүүлнэ.

12,000.0

Нэг компьютерт ногдох суралцагчийн тоо

10.9

10

Боловсролын яамнаас 2026-2028 онд хэрэгжүүлэх “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” арга хэмжээний хүрээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютероор хангах, анги, танхим бүрийг ухаалаг самбараар тоноглох зорилгоор “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлж, Монгол Улсын 2026 оны 223 дугаар тогтоолоор батлуулаад байна. Арга хэмжээг 3 үе шаттай хэрэгжүүлэх ба I үе шат 2026 он 09 сар, II үе шат 2027 он 09 сар, III үе шат 2028 он 02 сард тус бүр 100,000 ширхэг зөөврийн компьютер, 3,350 ширхэг цэнэглэгч хайрцаг, 5,000 ухаалаг самбар худалдан авч ерөнхий боловсролын сургуульд нийлүүлнэ. Тус арга хэмжээг улсын төсвөөс нэг дор шийдвэрлэх боломж хязгаарлагдмал тул санхүүгийн түрээсийн үйлчилгээг ашиглахаар шийдвэрлэсэн.

Хавсралт: 2 файл

100% / 100%

1.6.12

Салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах бэлтгэл ажил хангана.

350.0

Боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл, тоо

-

1

Зураг төсөл боловсруулах чиг үүрэг нь Төсвийн тухай хуульд заасны дагуу ЭЗХЯ-нд хамаардаг. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын хичээлийн байрны жишиг нэг маягийн зураг төсөв, 500 суудал /Улсын хэмжээнд, Коосен хөтөлбөр/ төсөл, арга хэмжээг ЭЗХЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төсвийн тодотголын шийдвэртэй холбоотойгоор шийдвэр хүлээгдэж байна.

90% / 90%

1.6.13

Дээд боловсролын сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, хотхоныг төрөлжүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажил хангана.

680.0

Боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл, тоо

-

1

Төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг бүсүүдэд хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажил үе шаттайгаар хийгдэж байна.
Дархан-Уул аймагт бүтээн байгуулах “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн ТЭЗҮ, Ерөнхий төлөвлөгөөний ажлын даалгавар боловсруулж батлуулсан. Өмнөговь аймагт бүтээн байгуулах “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн ТЭЗҮ батлагдаж, Ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын хөрөнгө оруулалтыг магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажиж, Төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
Орхоны бүтээн байгуулах “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн ТЭЗҮ, Ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын хөрөнгө оруулалтыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ санхүүжүүлж байна.
“Хүннү” хотод бүтээн байгуулах “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн ШУТИС-ийн харъяа Олон улсын сургуулийн инженерийн сургуулийн санамж бичиг, ТЭЗҮ батлагдсан, гэрээ зурагдсан. Концепц боловсруулан танилцуулагдаж байна.
Дорнод аймагт бүтээн байгуулах “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн ТЭЗҮ, Ерөнхий төлөвлөгөө батлагдсан, хөрөнгө оруулалтын боломжууд судлагдаж байна.
Ховд аймаг дахь "Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ын төслийн инженер геологийн суурь судалгааг 2012 онд хийгдсэн. Судалгаа хийгдсэнээс хойш 13 жил өнгөрсөн тул шинэчлэх шаардлага үүсэж байна. Мөн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврын төслийг боловсруулсан.

Хавсралт: 4 файл

100% / 100%

Гурав. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ

 

4.1.

Төрийн захиргааны төв байгууллагын болон харьяа байгууллагын хүний нөөцийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах

-

-

-

-

1.Хүний нөөцийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, шинэчлэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын цахим системд давхардсан тоогоор 78 албан хаагчийн ажил эрхлэлт, тусгай шалгалт болон бусад мэдээллийг тухай бүр шинэчлэн бүртгэсэн. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор 89 албан тушаалын тодорхойлолтыг системд бүртгэн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. 2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын чиглэлийн дагуу “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн систем”-д байгууллагын бүтэц, нэгж болон 106 албан хаагчийн мэдээллийг бүрэн оруулж, хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэлтийг хугацаанд нь ханган ажилласан. 3.Төрийн албаны зөвлөлийн Боловсролын яамны дэргэдэх салбар зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр томилогдон ажиллаж эхэлснээс хойш харьяа байгууллагуудын тэргүүн түшмэлийн 1, ахлах түшмэлийн 3, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 9 сул орон тооны захиалгыг цахимаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Мөн яамны гүйцэтгэх албан тушаалын 7 сул орон тооны захиалгыг салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Нийслэлийн хоёр дүүргийн Боловсролын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг холбогдох журам, зааврын дагуу зохион байгуулсан. 4. Хүний нөөцийн хөдөлгөөний хувьд тайлант хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 15 албан хаагчийг шатлан дэвшүүлэн томилсон бөгөөд үүний 13 нь эмэгтэй албан хаагч байсан нь эмэгтэйчүүдийн манлайлал, карьерын өсөлтийг дэмжсэн үзүүлэлт болсон. Төрийн өөр байгууллагад 6 албан хаагч шилжин ажилласны 2 нь удирдах, 4 нь гүйцэтгэх албан тушаалтан байв. Харин шинээр болон шилжин ирж ажилласан 17 албан хаагчийн 6 нь эрэгтэй албан хаагч байна. Байгууллагын хүний нөөцийн бүтэц, хүйсийн харьцааны судалгаагаар албан хаагчдын хүйсийн тэнцвэрт байдал 70:30 харьцаатай байна.

100% / 100%

4.1.1

Яамны албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлж, харьяа байгууллагын удирдлагыг манлайллаар хангана.

Үйл ажиллагааны зардлаар

Шийдвэрийн тоо

2025 оны гүйцэтгэл

100

1.Албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Удирдлагын академийн эрхэлсэн түшмэлийн сургалтад 3, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтад 1, ёс зүйн сургагч багшийн сургалтад 1 албан хаагчийг хамруулсан. Мөн яамны нийт албан хаагчдад зориулсан мэдээллийн цаг, сургалтыг 7 удаа зохион байгуулж, нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь хамрагдсан нь байгууллагын сургалт хөгжлийн үйл ажиллагааг тогтмолжуулсан үр дүнтэй ажил боллоо. 2.Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр 10 албан хаагчид 5-10 хоногийн цалинтай чөлөө, 2 албан хаагчид 3 сарын, 1 албан хаагчид 1 сарын цалинтай тэтгэмж олгож, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэв. Мөн “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ын 8.5 дахь заалтын дагуу 3 албан хаагчид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нөхөх төлбөр олгосон байна. Гадаад хамтын ажиллагаа, туршлага судлах чиглэлээр 15 удаагийн олон улсын сургалт, семинар, зөвлөгөөнд нийт 22 албан хаагч оролцсон бөгөөд үүнээс 16 нь эмэгтэй, 6 нь удирдах албан тушаалтан байв. Мөн 4 албан хаагч орон нутагт байгууллагын болон зохион байгуулагч талын зардлаар томилолтоор ажилласан байна. 3.Төрийн албаны карьерын удирдлага, зэрэг дэвийн асуудлын хүрээнд төрийн захиргааны 96 албан хаагчийн зэрэг дэвийн судалгааг гаргаж, зэрэг дэв олгох болзол шаардлага хангасан 2 удирдах албан тушаалтанд Ерөнхий сайдын захирамжаар, 10 албан хаагчид Боловсролын сайдын тушаалаар төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулсан. 4.Ажиллах нөхцөл, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/111, А/112 дугаар тушаалаар ажлын уян хатан зохицуулалт болон долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллах журмыг батлуулсан.

Хавсралт: 1 файл

90% / 100%

4.1.2

Яамны болон салбарын мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллана.

Үйл ажиллагааны зардлаар

Хэрэгжилтийн хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшингээр

90

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан байнга ил тод байлгах мэдээллийг хариуцсан салбарын хэмжээнд нэгтгэн, нээлттэй мэдээллийн нэгдсэн “shilen.gov.mn” системд байршуулах ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд 2026 онд ТНБДаргын 02/455, мөн ТЗУГазрын даргын 03/1385 тоот албан бичгүүдээр харьяа 7 байгууллагад үүрэг, чиглэл хүргүүллээ. Үүний зэрэгцээ системд мэдээлэл байршуулдаг харьяа байгууллагуудын админы мэдээллийг шинэчилж, тэдгээрийн тайлангийн үнэлгээг Хууль зүйн яамны зөвлөлд хүргүүлсэн. Мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр Боловсролын яам 2025 оны IV улиралд 71%-ийн гүйцэтгэлтэй байсан бол 2026 оны I улиралд 92%-д хүрч, үнэлгээгээ 21%-иар ахиулсан бөгөөд харьяа байгууллагуудынхаа ил тод байдлын үнэлгээг ахиулахаар чиглүүлэн ажиллаж байна. ЗГ-ын 2024 оны 96-р тогтоолоор баталсан “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ийн дагуу “Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиудын нээлттэй өгөгдөл”, мөн хуулийн 12.6-д заасан жагсаалтын 124 дэх нээлттэй өгөгдөл “Хяналт шалгалтад хамрагдах 376 объектын нэрсийн жагсаалт”-ыг “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем”-д хугацаанд нь байршуулсан. Харин тогтоосон хугацаанд мэдээллээ байршуулаагүй БҮТ-д 2026 оны 4 дүгээр сарын 13-нд чиглэл өгч, улмаар хэрэгжилтийн тайланг авахаар 5 дугаар сарын 27-ны өдөр ТНБД-ын 02/3347 тоот албан бичгийг хүргүүллээ. Одоогийн байдлаар СӨБ, ЕБС, МБТБ, дээд боловсролын салбарын багш, ажилтан, хүний нөөцийн тоон мэдээллийг улс, аймаг, нас, хүйсээр ангилсан мэдээлэл, мөн мэргэжлийн болон дээд боловсролын мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэр, индексийн жагсаалтыг боловсролын түвшин бүрээр Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем (opendata.gov.mn)-д тогтоосон хугацаанд байршуулахаар бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байна.

Хавсралт: 5 файл

90% / 90%

4.1.3

Төрийн удитын байгууллагаас төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар өгсөн албан шаардлага,, төлбөрийн актын биелэлтийг хангаж, зөвлөмжийг хэрэгжүүлж, төсвийн хэрэгжилтийг тайлагнахад хариуцлагатай байх, ил тод байдлыг хангаж ажиллана.

Үйл ажиллагааны зардлаар

Шийдвэрийн тоо

2024 оны гүйцэтгэлийн хувь

100

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар санхүүгийн тайлагналтай холбоотой төлбөрийн акт байхгүй ба 99,920,263,543.0 төгрөгийн 9 албан шаардлага, 8,503,963,440.57 төгрөгийн 7 зөвлөмж өгөгдсөн бөгөөд өгөгдсөн албан шаардлага, зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Боловсролын сайдын 2026 оны... дугаар тушаалаар батлуулан Үндэсний ауитын газарт хүргүүлсэн. Тушаалд заасан хугацаанд биелэлтийг тайлагнахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Хавсралт: 2 файл

100% / 100%

4.1.4

Салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн болон түүний үзэл баримтлалын төслийг боловсруулах, салбарын  захиргааны хэм хэмжээний актын мэдээллийн санг эрхлэн хөтлөх, хөдөлгөөнийг тогтмол бүртгэх, сурталчлах ажлыг зохион байгуулна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангана.

Үйл ажиллагааны зардлаар

Хэрэгжилтийн хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшингээр

70

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг төлөөлөн идэвхтэй оролцож ажилласан. Иргэн О.Сийлэгмаагийн Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий захиргааны хэрэгт ёс зүйн дэд хороог төлөөлөн оролцсон бөгөөд анхан шатны шүүхээс дүгнэлтийг хүчингүй болгосон шийдвэр гаргасантай холбогдуулан давж заалдах журмаар гомдол гарган ажиллаж байна. Мөн “Лаулау Од Дизайн” ХХК-ийн Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Боловсролын яаманд холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, шүүх хуралдааны бэлтгэлийг ханган ажилласан. 2.Яамнаас баталсан дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актуудад дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд урьдчилсан байдлаар нийт 176 шийдвэрийг нэгтгэн судалснаас Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн 66, хуулиар батлах эрх олгосон боловч бүртгэлд хамрагдаагүй 66, эрх олголтгүйгээр баталсан 22, Засгийн газрын тогтоолоор баталсан дүрэм, журам 22 байгаа нь тогтоогдсон. Эдгээр шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Ажлын хүрээнд яамны дотоод ажлын хэсгийг байгуулж, холбогдох нэгжүүдээс мэдээлэл авч нэгтгэн боловсруулсан.

90% / 90%

4.1.5

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллана.

Үйл ажиллагааны зардлаар

Хэрэгжилтийн хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшин

70

Төрийн нарийн бичгийн даргын 2026 “Төлөвлөгөө батлах тухай” А/69 дүгээр тушаалаар Шударга байдлын үнэлгээг сайжруулах 2026 оны төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Боловсролын яамны албан хаагчдад зориулсан Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08:30 цагт Боловсролын яамны 400А танхимд зохион байгуулсан. Тус сургалтыг “Авлигын ойлголт, хор хөнөөл түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Э.Ариунзаяа, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам нар тус тус мэдээлэл өгсөн. Боловсролын яам, харьяа байгууллагын албан тушаалд нэр дэвшсэн иргэн, албан хаагч, их сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд нэр дэвшин байгаа 156 иргэнд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг /ХАСУМ/, 163 албан хаагчаас хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ -ийг баталгааны маягтын хамт бүрдүүлэн авч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан. АТГ-аас ирүүлсэн зөвлөмж, хугацаатай албан бичгийн хэрэгжилтийг ханган ажиллаж, заасан хугацаанд тогтмол хариу хүргүүлж ажилласан. Их сургууль, 21 аймгийн боловсролын газрын эрх бүхий албан тушаалтнуудыг зөвлөгөө мэдээллээр тухай бүр ханган ажилласан.

Хавсралт: 5 файл

90% / 90%

4.2.

Урт болон богино хугацааны бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр,  хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн болон үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, архив, албан хэрэг хөтлөлт, дотоод үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх

-

-

-

-

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 555 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн байна. Үүнээс 528 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 27 өргөдөл, гомдол хугацаандаа судлагдаж, 95% -тай байна. БЕГ, БЗС, БСҮХ, БМТТ, БҮТ, ИДСХМТ, БМИҮЗ харьяа 7 газрын өргөдөл, гомдлыг нэгтгэн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02/1699 албан бичгээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 1 дүгээр улирлын тайланг хүргүүлсэн. 11-11 төвийн менежертэй тогтмол хамтран ажиллаж, тус төвөөс илгээсэн иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж, зөвлөгөө, мэдээллээр ханган ажилласан. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тогтмол хяналт тавьж, холбогдох мэдээ, мэдээллийг яамны дотоод сүлжээгээр нийт албан хаагчдад тухай бүр мэдээлж ажиллалаа.

100% / 100%

4.2.1

Яамны архив албан хэрэг хөтлөлтийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, үе шаттай  цахим хэлбэрт шилжүүлэх, байгууллагын дотоод журмын хэрэгжилтийг хангах, яамны болон харьяа байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх дүгнэх үйл ажиллагааг зохицуулалтаар хангана.

Үйл ажиллагааны зардлаар

Хэрэгжилтийн хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшингээр

100

1. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай яаманд нийт 555 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн байна. Үүнээс 528 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 27 өргөдөл, гомдол хугацаандаа судлагдаж, 95% -тай байна. БЕГ, БЗС, БСҮХ, БМТТ, БҮТ, ИДСХМТ, БМИҮЗ харьяа 7 газрын өргөдөл, гомдлыг нэгтгэн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02/1699 албан бичгээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 1 дүгээр улирлын тайланг хүргүүлсэн. 11-11 төвийн менежертэй тогтмол хамтран ажиллаж, тус төвөөс илгээсэн иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж, зөвлөгөө, мэдээллээр ханган ажилласан. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тогтмол хяналт тавьж, холбогдох мэдээ, мэдээллийг яамны дотоод сүлжээгээр нийт албан хаагчдад тухай бүр мэдээлж ажиллалаа. 2. Байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг нийт 11 зорилт, 95 арга хэмжээг тусган эцэслэн боловсруулсан. Батлагдсан төлөвлөгөөг төрийн байгууллагын төлөвлөлтийн цахим системд https://plan.igovernment.mn/planemployee/ оруулж, ТНБД-аар хянуулан баталгаажуулсан. ЗГХЭГ-аас шинээр нэвтрүүлсэн “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн систем”-д байгууллагын стратеги төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, нэгжийн төлөвлөгөө болон албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн оруулж, холбогдох шатны баталгаажуулалтыг зохион байгуулан батлуулсан. 3. Төрийн захиргааны удирдлагын газрын 2026 оны нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын стратеги төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон холбогдох бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулсан. Төлөвлөгөө боловсруулах хүрээнд газрын чиг үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, холбогдох албан хаагчдын санал, мэдээллийг нэгтгэн тусгаж батлуулах ажлыг зохион байгуулсан. 4. Боловсролын яамны албан хаагчдын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, үнэлгээний багийн бүрэлдэхүүнийг ТНБД-ын 2026 оны А/175 дугаар тушаалаар баталсан.

Хавсралт: 1 файл

100% / 100%

4.2.2

Урт болон богино хугацааны бодлогын баримт бичиг,  төсөл, хөтөлбөр, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнана.

Үйл ажиллагааны зардлаар

Хэрэгжилтийн хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшингээр

70

1. Боловсролын салбарт мөрдүүлэхээр батлагдсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтийг 665 заалт, 2026 оны 1-р улирлын хэрэгжилтийг 452 заалт, Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны үүрэг даалгаврын хэрэгжилтийг 101 заалтын хүрээнд холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллагуудаас авч нэгтгэн Салбарын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд https://meds.igovernment.mn/home/ нэгтгэн тайлагнасан. 2. Боловсролын яамны 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 51 гүйцэтгэлийн зорилт, 141 арга хэмжээний хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор тайлагнаж, ЗГХХГ-т хүргүүлсэн. 3. МУ-ын Засгийн газрын 2026.04.22-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах цаглаварыг шинэчлэн баталсан. /Жилд 1 удаа/

Хавсралт: 4 файл

100% / 100%

4.3.

Боловсролын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад улсад хүний нөөц бэлтгэх

-

-

-

-

Тайлант хугацаанд нийт 3 санамж бичгийг эцэслэн байгуулсан. Үүнд: Японы 'NIHONGO Partners' хөтөлбөрийн санамж бичиг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэжон хотын Боловсролын газартай харилцан ойлголцлын санамж бичиг, Times Higher Education байгууллагатай санамж бичгийг байгуулсан. Тайлант хугацаанд Монгол Улсын боловсролын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэх, бодлого, шинэчлэлийг гадаад орнуудад таниулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлэв. Салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах хүрээнд тайлант хугацаанд гадаад улсын Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй Сайдын түвшинд 32, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд 15 уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны бодлого, чиглэл, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар санал солилцов. Тайлангийн хугацаанд яам, харьяа байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дараах хурал, сургалт, туршлага судлах, солилцооны арга хэмжээнүүдэд оролцож, зохион байгуулалтын бэлтгэлийг ханган ажиллав.

100% / 100%

4.3.1

Салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулна.

Үйл ажиллагааны зардлаар

Хэрэгжилтийн хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшингээр

70

Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэжон хотын Боловсролын газар, Монгол Улсын Боловсролын яам хоорондын Боловсролын солилцоо ба хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 04 сарын 20-ны өдөр шинэчлэн байгуулав. Мөн 2026 оны Дэжон хотын боловсролын газрын тусламжаар Нийслэлийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль болон 51 дүгээр сургуулиудад ухаалаг анги тохижуулах ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн газрын албан хаагчидтай хамтран төслийн хүрээнд Дэжон хотод сургалтад хамрагдах багш нар болон яамны албан хаагчдын хамруулсан. Түүнчлэн Times Higher Education байгууллагатай санамж бичгийг байгуулсан. Улмаар их сургуулиудын эрэмбийг хамтран зохион байгуулах боломжтой болж байна. Япон хэлний хөтөлбөртэй боловч төрөлх япон хэлний багшгүй ерөнхий боловсролын 5 сургуульд төрөлх япон хэлтэй 5 сайн дурын багшийг хичээлийн нэг жилийн хугацаанд ажиллуулах “NIHONGO Partners” хөтөлбөрийн Санамж бичгийг эцэслэн байгуулав. Тус хөтөлбөрийн хүрээнд Japan Foundation (Япон сан)-аас сайн дурын багш нарыг сонгон шалгаруулж, одоогоор чиглүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Манай талаас хөтөлбөрийн зохицуулагчийн виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд сайн дурын багш нар 2026 оны 9 дүгээр сард Монгол Улсад ирж, сургуулиудад ажиллаж эхлэхээр төлөвлөгдөж байна.

Хавсралт: 2 файл

100% / 100%

4.3.2

Боловсролын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

Үйл ажиллагааны зардлаар

Хэрэгжилтийн хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшингээр

30

Тайлант хугацаанд Монгол Улсын боловсролын салбарын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, өндөр түвшний харилцаа, зохицуулалтыг хангах чиглэлээр дараах ажлуудыг хэрэгжүүлэв. Монгол Улсын Боловсролын сайдын санаачилгаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам-тай хамтран байгуулсан “Боловсролын олон нийтийн бүлэг”-ийн 2026 оны дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг БТГ-тай хамтран 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот дахь “Шангри-Ла” зочид буудлын “Ballroom” танхимд амжилттай зохион байгууллаа. Төслийн хэрэгжилтийг дэмжих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх зорилгоор Asian Development Bank (АХБ)-ны төлөөлөгчидтэй Сайдын түвшинд 3, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд 2 удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Төслийн зээлийн хэлэлцээрийг АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлуулах бэлтгэл ажлын хүрээнд Санамж бичгийн төсөлд шаардлагатай мэдээллийг Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид хүргүүлж, төслийн Санамж бичгийн төслийг батлуулахаар Сангийн яаманд албан ёсоор хүргүүлэв. Мөн төслийг дагалдуулан 15 сая ам.доллар хүртэлх буцалтгүй тусламжийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх санал хүсэлтийг Сангийн яам болон IFFEd байгууллагад хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж, төслийг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай тушаал, шийдвэр, албан бичгүүдийг албажуулан зохицуулсан. Япон Улсын Засгийн газрын шугамаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд JICA-д хүргүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй дунд болон ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх” сургалтын төсөл Япон Улсын 2026 оны санхүүгийн жилд хэрэгжихээр батлагдаж, 2027 оны 2 дугаар сард сургалт зохион байгуулагдахаар боллоо. Сургалтыг зохион байгуулахад шаардлагатай асуулгыг холбогдох газруудтай хамтран боловсруулж, айлын талд хүргүүлэв. Түүнчлэн Япон Улсын 2027 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх төслийн саналыг БТГ, ЖАЙКА-тай зөвшилцөн, СТАРТ-2 төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Хавсралт: 3 файл

100% / 100%

4.4.

Боловсролын салбарын эдийн засгийн төлөвлөлтийг сайжруулах, төсвийн гүйцэтгэл, хэрэгжилтийг ханган ажиллах

-

-

-

-

Боловсролын сайдын багцын сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн шилэн дансанд байршуулан ажилласан. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллага, төсвийн захирагч нарыг мэдээлэл, арга зүйгээр хангах, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн оруулж, мэдээлсэн байна. Тайлант хугацаанд хамаарах ТЕЗ-ийн болон харьяа байгууллагуудын мэдээллийг бүрэн оруулж, тайлагнасан байдалд улирал бүр дүн шинжилгээ хийж, мэдээлэл арга зүй, удирдлагаар хангасан. "Мөн ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ" Засгийн газрын 2026 оны 149 дүгээр тогтоолын хавсралтуудаар батлагдсан "Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн", "Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн", "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамааран өсөн нэмэгдэх итгэлцүүр" , "Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам"-ыг тус тус батлуулсан.

100% / 100%

4.4.1

Боловсролын салбарын эдийн засгийн төлөвлөлтийг сайжруулна.

Үйл ажиллагааны зардлаар

Боловсруулалтын хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшингээр

30

Цэцэрлэг, сургуулийн удирдлагад багшийн сургалтаа бие даан зохион байгуулах, төсвийн тодорхой хэсгийг хамт олонтойгоо зөвшилцөн шийдвэр гаргах, зарцуулах, сургууль хөгжүүлэх сангаа удирдах гэх мэт эрх мэдлийг шилжүүлсэн. Засаглалын энэ шинэчлэл нь бодлого тогтвортой хэрэгжих, байгууллага эрэлт, хэрэгцээндээ нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Боловсрол яам нь 2026 оны төсвийн төсөл боловсруулах үйл явцаас эхлэн салбарын төсөв санхүүг цахимжуулсан “Цахим төсвийн төсөл” арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж 2025 оны 2 дугаар сараас эхлэн цахим платформ, модулийг боловсролын мэдээллийн цахим системд суурилан боловсруулсан. Тус цахим системээр дамжуулан Боловсролын төсвийн ерөнхийлөн захирагчийн сайдын төсвийн төслийн 88 хувийг хүлээн авч, хянан, нэгтгэсэн бөгөөд тус үйл ажиллагаанд нийт хоёр мянга гаруй нягтлан бодогч санхүүгийн ажилтан, нийт найман мянга гаруй бусад албан хаагчид оролцож ажиллаа. Цахим төсвийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр боловсролын цахим шилжилтийн болон байгууллагын удирдлага, нягтлан бодогч, санхүүгийн ажилтан томилолтоор яваагүй бөгөөд хоёр мянга гаруй архивын цахим баримт бичиг үүсэж, албан хаагчдын ажлын цаг, хөдөлмөр, үйл ажиллагааны зардлыг ихээхэн хэмжээгээр хэмнэсэн үйл ажиллагаа болсон.

70% / 70%

4.4.2

Боловсролын салбарын төсвийн гүйцэтгэл, хэрэгжилтийг ханган ажиллана.

Үйл ажиллагааны зардлаар

Хэрэгжилтийн хувь

2025 оны гүйцэтгэлийн түвшингээр

30

Боловсролын сайдын багцын сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн шилэн дансанд байршуулан ажилласан. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллага, төсвийн захирагч нарыг мэдээлэл, арга зүйгээр хангах, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн оруулж, мэдээлсэн байна. Тайлант хугацаанд хамаарах ТЕЗ-ийн болон харьяа байгууллагуудын мэдээллийг бүрэн оруулж, тайлагнасан байдалд улирал бүр дүн шинжилгээ хийж, мэдээлэл арга зүй, удирдлагаар хангасан. Мөн ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН, ИТГЭЛЦҮҮР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ" Засгийн газрын 2026 оны 149 дүгээр тогтоолын хавсралтуудаар батлагдсан "Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн", "Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн", "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамааран өсөн нэмэгдэх итгэлцүүр" , "Хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилан санхүүжүүлэх журам"-ыг тус тус батлуулсан.

Хавсралт: 1 файл

100% / 100%

4.5.

Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит

-

-

-

-

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 115 дугаар тогтоолоор эрүүл мэнд болон байгаль орчны салбараас бусад салбарын 2026 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг цуцалсан тул уг арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй болсон. Гэхдээ иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус аудит болон санхүүгийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэв. Үүнд: иргэн Б.Золзаяагаас ирүүлсэн гомдлын дагуу Сэлэнгэ аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн үйл ажиллагаанд, иргэн Х.Энхбулганаас ирүүлсэн гомдлын дагуу Монгол Улсын их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирлын үйл ажиллагаанд иргэн Г.Зулаас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой гомдлын хүрээнд холбогдох байгууллагуудад шалгалт явуулж, зөрчлийг арилгуулах талаар зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургуулийн багш, ажилчдаас ирүүлсэн захирал болон нягтлан бодогч нарыг шалгуулах тухай хүсэлтийн дагуу уг сургуульд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлын талаар дүгнэлт гаргаж, холбогдох арга хэмжээ авч ажиллав. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу Монгол Улсын их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтын дүн, дүгнэлтийг агуулсан тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн ажилласан.

70% / 70%

4.5.1

Урт болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг,  төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  биелэлтэд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тухай бүр тайлагнаж, зөвлөмж хүргүүлж, үнэлгээний үр дүнг сайжруулна.

-

Зорилт арга хэмжээний тоо, үнэлгээний дундаж хувь

2025 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн

70

ЗГҮАХ, УХЖТ-ний хэрэгжилтэд Засгийн газрын 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 43 дугаар тогтоолын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл, арга хэмжээ 2025 оны жилийн эцсийн байдлаар өөрийн үнэлгээгээр 92.4 хувь, шалгуур үзүүлэлтийн дундаж 96.8 хувьтай тус тус үнэлэгдлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний нийт 86 төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц зорилтот түвшний 85 хувиас дээш буюу "үр дүнтэй" хэрэгжсэн 59 (68.6 хувь), 60-84 хувь буюу үр дүн хүлээгдэж байгаа 8 (9.3 хувь), 30-59 хувь буюу үр дүн хангалтгүй 9 (10.5 хувь), 0-29 хувь буюу үр дүн гаргаагүй 10 (11.6 хувь) арга хэмжээ байна. Дээд шатны байгууллагын үнэлгээгээр төсөл арга хэмжээний дундаж 79.11 хувь, шалгуур үзүүлэлтийн дундаж 74.7 хувьтай үнэлэгдсэн. Энэ нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 88.9 хувь, Гадаад харилцааны яам 88.8 хувь гэсэн үзүүлэлтийн дараа буюу нийт яамдаас 3-т эрэмбэлэгдэх үзүүлэлт боллоо.  2026 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 452 заалт бүхий ХТТШ-ийн биелэлтэд Монгол Улсын хуулийн 106, УИХ-ын тогтоолын 51, УИХ-ын байнгын хорооны тогтоолын 121, Ерөнхийлөгчийн зарлигийн 21, Засгийн газрын тогтоолын 40, ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийн 92, ЗГ-ын албан даалгаврын 11, Ерөнхий сайдын захирамжийн 3, ҮАБЗ-ийн зөвлөмжийн 7 заалт хүрээнд гаргаж үнэлгээ хийсэн. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд өөрийн үнэлгээгээр бүрэн хэрэгжсэн-249, хэрэгжих шатанд /ахиц гарсан, тодорхой үр дүнд хүрсэн, удаашралтай, эрчимжүүлэх шаардлагатай/ 163, хэрэгжээгүй-3, хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй-1, хэрэгжих боломжгүй /хэрэгжүүлэх хугацаа тодорхойгүй, чиг үүрэг тодорхойгүй, зардал, санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, үйл ажиллагаа, зорилго тодорхойгүй, хэмжигдэхүйц биш/ 36 заалт тус тус үнэлэгдэж, байгууллагын өөрийн үнэлгээгээр хэрэгжилтийн дундаж 79.64 хувь байна.

Хавсралт: 2 файл

100% / 100%

4.5.2

Салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандартын хэрэгжилт, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргана.

-

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүрэм, журам, стандартын тоо

2,0

2,2

Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх, байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, цаашид хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн түвшин, үр дүн, чанар, хүртээмжид дүн шинжилгээ хийж, илэрсэн хүндрэл бэрхшээл, сайн туршлагыг нэгтгэн дүгнэхээр төлөвлөсөн. Мөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан хүргүүлэхээр ажиллаж байна.

30% / 30%

4.5.3

Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад тохируулгат орчны бүрдүүлэлт, хувьсах зардал, хэрэгжилтийн бодит үр дүн, нийгэмд төрүүлж буй эргэлзээтэй асуудлуудыг тодорхойлж, үнэлгээ хийнэ.

75,000.0

Үнэлгээ хийгдэж, дүгнэлт зөвлөмж гаргах ажлын гүйцэтгэлийн хувь

-

70

Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Үнэлгээ хийх журам”-ын 4.3.1-дэх заалтад “байгууллага жилд нэг ба түүнээс дээш бодлогын баримт бичигт үнэлгээ хийх” гэж заасан. Засгийн газрын 2026 оны 188 дугаар тогтоолын хавсралтаар “Бодлогын үнэлгээний 2026 оны нэгдсэн төлөвлөгөө” батлагдсан. Тус төлөвлөгөөний 2.8-д “Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад тохируулгат орчныг бий болгох” арга хэмжээнд явцын үнэлгээ хийхээр тусгагдсан байна. ЗГХХГ-аас үнэлгээний ажлын даалгаврыг 6 дугаар сарын 12-ны өдрийн дотор батлуулж ирүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу "Үнэлгээний багийн бүрэлдэхүүн, үнэлгээний ажлын даалгавар батлах тухай" сайдын тушаалын төслийг боловсруулж, батлуулан ЗГХХГ-т хүргүүлэв. Үнэлгээний баг хуралдаж, хуваарь, үнэлгээний асуулт, шалгуурыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Хавсралт: 3 файл

70% / 70%

4.5.4

Боловсролын болон төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, дотоод аудит  хийж, тайлагнана.

-

Үйл ажиллагаа, санхүүгийн зөрчлийг арилгасан хувь

Үйл ажиллагаа, санхүүгийн 2025 оны тайлан

90

Дотоод аудитын 2026 оны төлөвлөгөөний дагуу Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт гаргах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хяналт шалгалтын ажлын удирдамжийн төслийг боловсруулж, холбогдох бэлтгэл ажлыг ханган ажилласан. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 115 дугаар тогтоолоор иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулахгүй байх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор эрүүл мэнд болон байгаль орчны салбараас бусад салбарын 2026 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг цуцлахаар шийдвэрлэсэн.

Хавсралт: 3 файл

50% / 50%

4.5.5

Архив, албан хэрэг хөтлөлт, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх хүрээний төсвийн байгууллагуудын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, хууль, хяналт, аудитын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, албан шаардлага, актын биелэлтэд тус тус хяналт шалгалтыг хийж, зөвлөмж өгч хэрэгжилтийг хангуулна.

-

Хэрэгжилтийн хувь

Байгууллагын тайлан

50

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах зорилгоор 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/3145 дугаар албан бичгээр боловсролын сургалтын байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжөөр: 1.Шилэн дансны тухай хуулийн үндсэн зарчим, шаардлагыг баримтлан мэдээллийг үнэн зөв, иж бүрэн, тогтоосон хугацаанд Шилэн дансны цахим системд тогтмол байршуулж хэвших; 2.Цалингийн зардлаас бусад 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр нь, гүйлгээний агуулга болон хүлээн авагчийн мэдээллийн хамт цахим системд тогтмол мэдээлж хэвших; 3.Төсвийн захирагчийн төсөв, өмч, хөрөнгө мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн тушаал, шийдвэрийг гарснаас хойш долоо хоногийн дотор цахим системд мэдээлж байх; 4.Байгууллагын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, хяналт шалгалтын тайлан, зөвлөмж болон тэдгээрийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор цахим системд байршуулж хэвших; 5.Зарлагын гүйлгээ бүрд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбар, түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдлийг хавсарган цахим хуудсанд байршуулах; 6.Шилэн дансны цахим хуудсанд байршуулах мэдээллийн үнэн зөв, иж бүрэн байдал, хугацаанд нь мэдээлж байгаа эсэхэд байгууллагын удирдлагын түвшний хяналтыг сайжруулж ажиллахыг тус тус зөвлөсөн. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 2026 оны эхний хагас жилийн байдлаар 55%-тай хэрэгжиж байна.

Хавсралт: 4 файл

100% / 100%

4.5.6

Их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн  боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт, нэгдсэн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийнэ.

95,000.0

Зөрчил арилгуулалтын хувь  Хууль сахин мөрдөлтийн түвшин

75,  75

90 90

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 115 дугаар тогтоолоор эрүүл мэнд болон байгаль орчны салбараас бусад салбарын 2026 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг цуцалсан тул уг арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй болсон. Хэдийгээр хүчингүй болсон ч тус тогтоол батлагдахаас өмнө төлөвлөгөөт шалгалтын бэлтгэлийг ханган Мэргэжлийн болон техникийн боловсролын хууль, дүрэм журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан 03/6.1-3 кодтой "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас", 03/6.1-6 кодтой "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас", 03/6.1-2 кодтой “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 03/6.1-5 кодтой “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дотуур байрын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 03/6.1-1. кодтой "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас", "03/6.1-4 кодтой Дээд боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас"-ыг тус тус шинэчлэн боловсруулж, Боловсролын сайдын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/95 дугаар тушаалаар батлуулсан. Тус хяналтын хуудсыг хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглах талаар боловсролын хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байцаагч нарыг арга зүйн удирдлагаар хангаж ажилласан. Засгийн газрын 115 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд салбарын хэмжээнд боловсролын хяналтын улсын байцаагчид нийт 430 төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 130 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчил, дутагдлыг бууруулах, байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болсон.

Хавсралт: 1 файл

50% / 50%