Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

A- A A+
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг, хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталсан. 

Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоо оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлснээс 52.2 хувь нь  суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх,  дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн байна.

Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход харгалзсан хүчин зүйлс:

  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаа
  • Бусад улс орнуудын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
  • Монгол орны цаг уур, байгалийн нөхцөл байдал
  • ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж
  • Нийслэлийн  агаарын бохирдол болон ханиад, томуугийн дэгдэлтийн үе
  • Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой хийсэн судалгаа, санал, бодлогын зөвлөмж
  • Багш, суралцагч эцэг, эх, асран хамгаалагчдын санал, өмнөх туршлага, сургамж
  • Хөдөө орон нутгийн хувьд мал төллөх хугацаа зэргийг харгалзан үзсэн болно. 

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаал: