Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 2025 оны хагас жил

A- A A+
Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 2025 оны хагас жил

Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 2025 оны хагас жил Боловсролын яам

Д/д

Зорилт

Арга хэмжээ

Хэрэгжих хугацаа

Зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр (сая төгрөг)

2025 оны зорилтот түвшин, үр дүнгийн үзүүлэлт

Хүрсэн түвшин, үр дүн

Хэрэгжилтийн хувь

1. НЭГ. ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ

1

1.3. Үндэсний Монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ.

1.3.1. Бүх шатны сургалтын байгууллагад Монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлж, хүн бүрийн эх хэлний боловсролыг дээшлүүлнэ.

2021 - 2025

 

 

Гадаад дахь Монгол хэл, соёлын багш нарт зориулсан сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Монгол бичиг ба технологи хэрэглээ” сэдвээр зохион байгуулсан. Уг сургалтад Ази, Европын оронд ажиллаж амьдардаг 28 багш хамрагдаж өнөөгийн нөхцөлд монгол бичгийг цахим технологи ашиглан суралцах, хэрэглэх боломж бололцооны талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүртээн дэлгэрүүлэх, хүн бүрийн үндэсний ухамсарт суулгаж, сэтгэлийн чанадад хүргэн дархлаажуулах үүднээс Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын “Үндэсний бичиг-бидний бахархал” улсын IV уралдааныг 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж үндэсний бичгийн сургалт, судалгааны асуудлаар илтгэл, хэлэлцүүлэг хийв. Тус арга хэмжээг Шинэ иргэншил политехник коллеж санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагууд, эрдэмтэн судлаач, багш нар идэвх санаачилгатай дэмжин ажиллав. Үндэсний бичгийн үүсэл, хөгжлийн асуудлаас эхлэн өнөөдрийн түвшинд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах хүртэл хөгжиж ирсэн туршлага, үндэсний бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг олон талаас нь хөндлөө. Тус уралдаанд мэргэжлийн болон техникийн боловсролын 32 сургалтын байгууллагын 100 гаруй багш оролцов.

  Хавсралт : 1 файл

100%

2

1.3.2. Монгол хэл, бичгийг нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэж хэвшүүлнэ.

2021 - 2025

-

 

1. Монгол үндэстний хэл бичгээ чанартай эзэмших, нийгмийн харилцааны зөв зохистой хэрэглэдэг, эх хэлний дархлаа, түүх, соёл, өв уламжлалыг эрхэмлэн дээдэлдэг хамгаалдаг монгол хүнийг төлөвшүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын 2020 оны А/144 тушаалаар “Монгол хэлний талаар баримтлах сургалтын бодлого” батлан, хэрэгжүүлж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” 2019 оны А/491 дүгээр тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу “Монгол хэл, монгол бичиг, уран зохиол” гэсэн нэгдмэл хичээлийг “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уран зохиол” хэмээн тус тус бие даасан хичээлээр судалж байна. Мөн 10-12 дугаар ангийн “Монгол бичиг” хичээлийн цагийг тус бүр 35 цагаар нэмэгдүүлж, нэг ангид нийт 105 цагаар судалж байна.  2.  Монгол хэл, бичгийг нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэж хэвшүүлэх, албан хэрэг хөтлөлтийг 2025 оноос кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтлөх бэлтгал хангах зорилгоор Боловсролын яамны албан хаагчдад ТЗУГ-аас үндэсний бичгийн танхим, цахим хосолсон сургалтын 47 хоног бүр зохион байгуулж байна. Мөн Боловсролын яамнаас бусад байгууллагад гаргаж буй албан бичгийг 2024 оны 3 дугаар улирлаас эхлэн  кирилл болон үндэсний бичгээр хослуулан үйлдэж байна. Үндэсний бичиг хэрэглээнд албан ёсоор шилжсэнтэй холбогдуулан үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын 168 мэргэжлийн чиглэл, 170 хөтөлбөрийн мэргэшлийн нэрийн монгол бичгийн бичвэрийг боловсролын цахим системд оруулсан.  ЕБС-ийн 960 албан ёсны нэршил, 20 орчим шинэ байгууллагын нэр, 280 судлагдахууны нэрийг шинээр бүртгэгдэж буй 20 судлагдахууны нэрийг монгол бичгээр хөрвүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, сурагчдын Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сонирхлыг дээшлүүлэх зорилгоор "Үндэсний бичиг" нэртэй цахим хуудсыг нээж, төлөвлөгөөт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус цахим хуудаст нийт 54 пост, мэдээлэл оруулсан.

90%

2. ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ

3

2.1. Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ.

2.1.1. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.

2021 - 2025

 

 

1. 2024-2025 оны хичээлийн жил 1407 цэцэрлэгт 264818 хүүхэд суралцаж, 3-5 насны хүүхдийн хамран сургалт улсын хэмжээнд 92.9 хувьтай байна. Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлж, 5 настай бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд заавал хамруулахын зэрэгцээ малчдын болон ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хамруулах, хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, 5 настай хүүхдийн хамран сургалтын цэвэр жин 2024-2025 оны хичээлийн жилд 94.1 хувь байна. 2. "Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам"-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2023 оны сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний үр дүнд үндэслэн боловсруулсан зөвлөмжийн 2, 3 дугаар бүлгийн "Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны үүрэг, оролцоо", "Даалгаврын тогтсон заавар, аргачлалын дагуу үг хэллэгийг хэрхэн ашиглах вэ?" агуулгыг боловсруулан, зөвлөмжийг танилцуулах сургалтыг зохион байгуулж, мэдээллийг байгууллагын цахим хуудсаар түгээн дэлгэрүүлсэн. Сургалтад төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дорноговь аймгийн ЕБС-ийн сургалтын менежер, бага боловсролын багш, 21 аймаг, 9 дүүргийн хөгжмийн багш нийт 239 хүн хамрагдсан. Зөвлөмжийг багш нарт хүргэснээр үнэлгээнд оролцогч талууд хамтран ажиллах, багш хүүхдийн хөгжлийг бодитой үнэлэхэд дэмжлэг үзүүлж, арга зүйн нэгдсэн ойлголттой болсон.

100%

4

2.1.2. Ерөнхий боловсролын сургалтын чанарын үндэсний үнэлгээг жил бүр хийж, олон улсын үнэлгээнд хамруулна.

2021 - 2025

 

 

1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/430 дугаар тушаалаар баталсан ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ-ын дагуу багшийн ажлын чанар, сургалтын үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлээ удирдах, хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх,сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг улсын хэмжээнд 05 дугаар сарын 12-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулсан. Үнэлгээний үр дүн 2025 оны 08 дугаар сард гарна. 2. Боловсролын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” хэмээн заасны дагуу Монгол Улс хоёр дахь удаагийн “PISA” үнэлгээнд 2025 онд хоёр дах удаагаа хамрагдах бэлтгэлийг хангах хүрээнд Боловсролын яам, харьяа байгууллагууд хамтран ажиллалаа. үүнд: 1. PISA 2025 туршилтын судалгааг 2025 оны 3 дугаар сард зохион байгуулж, нийт 32 сургуулийн 2513 сурагч даалгавар гүйцэтгэж, асуулга бөглөн, мөн тооны эцэг эх, 154 багш, 32 сургуулийн захирал, сургалтын менежер асуулга судалгаанд хамрагдсан. 2. PISA 2025 үндсэн судалгааг 2025 оны 03 дугаар сарын 13 ны өдрөөс 05 дугаар сарын 16 ны өдрийн хооронд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон Боловсрол, сургалтын байгууллагууд хамтран зохион байгуулж, 191 сургуулийн түүвэрт сонгогдсон 7450 орчим суралцагч, тэдний эцэг эх, асран хамгаалагч, түүвэрт сонгогдсон сургуулийн багш, удирдах ажилтнууд хамрагдлаа. Тус судалгааны үр дүнгийн тайлан 2026 онд нэгтгэгдэн гарна.

  Хавсралт : 4 файл

100%

5

2.1.3. Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагад хэрэгжүүлнэ.

2021 - 2025

 

 

1. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг ЗГ-ын 2024 оны 176 дугаар тогтоолоор баталсан үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, тохирц, нийцлийг түшиц ерөнхий боловсролын сургуулиудад шалган турших үйл ажиллагааг БСҮХ-ээс 2024 оны 11-р сараас 2025 оны 04-р сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан. Бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 1-2 дугаар ангид "Миний Монгол", 3-5 дугаар ангид ""Миний эх орон" сургалтын хөтөлбөрийг боловсруулан туршсан бөгөөд тус хөтөлбөр нь үндэсний болон дэлхийн өв соёлд суралцах, Монгол хүний эрхэмлэх үнэт зүйл, үндэсний соёл, өв уламжлалаа мэдэж, бахархах, баримталж хэвшихэд чиглэсэн агуулгатай. 2. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн агуулгад БЕ Хуулийн 14.4-д тусгагдсан заавал тусгах агуулгыг тухайн мэргэжлийн хөтөлбөрт мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хөтөлбөрийн 60-80 хувьд нь олгож байсныг өөрчлөн МБТБ-ын сургалтын хөтөлбөрт заавал тусгах агуулгыг 100 хувь судлахаар боловсруулав. Мөн сургалтын хөтөлбөрийн заавал тусгах агуулгын хүрээг нарийвчлан судлах, цаг нэмэх, шинэчлэн сайжруулалт хийх хэрэгцээ шаардлага үүсэж “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар”-т заавал тусгах агуулгад авлигаас урьдчилан сэргийлэх, шударга, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэхтэй холбоотой агуулгыг Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, Амьдрах ухааны ур чадварыг эзэмших зэрэг Чадамжийн нэгжид тусгасан боловсруулан баталж 2024-2025 оны хичээлийн жилээс нийт 69 сургалтын байгууллага хөтөлбөрийн агуулгаа шинэчлэв. Дээд боловсролын ерөнхий суурь хэсгийн суралцахуйн үр дүнгийн "Хүмүүнлэгийн ухааны" агуулгын чиглэлд түүх, соёл, гүн ухаан, урлаг, гoo зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, иргэний ёс зүй болон зан төлөв, хүмүүнлэг иргэн, тогтвортой хөгжил, эх хэлээр утга төгс ярих, илтгэх, найруулан бичих, эрдэм шинжилгээний бичлэгт хэрэглэх мэдлэг ойлголтыг  хэрэглэх чиглэлийг 6+ багц цаг судлахаар журамд тусгасан.

100%

6

2.1.4. Төрийн өмчит их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгож, эрх зүйн орчныг сайжруулан судалгааны их сургууль болгоно.

2021 - 2025

 

 

1. Судалгаанд суурилсан үндэсний их сургуулийн эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. УИХ-аар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "Судалгааны их сургууль" гэж судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг, бакалавр болон ахисан түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг дээд боловсролын сургалтын байгууллага" гэж тодорхойлон мөн хуулийн 7.8 заалтаад "Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулна" гэсэн зохицуулалтыг шинээр тусгасан. Шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар салбарын сайд төрийн өмчит их, дээд сургуулийн захирлыг томилдог байсныг өөрчлөн нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрхийг тухайн байгууллагын удирдах зөвлөлд олгосон. БШУ-ны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Журам батлах тухай" А/145 дугаар тушаалаар "Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам"-ыг баталж, тус журмын дагуу дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлөөс захирлыг томилж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн захиралтай гүйцэтгэлийн гэрээ байгуулах, гэрээг дүгнэх, сургалтын төлбөрийг төрөөс хараат бусаар тогтоохыг сургуулийн өөрийн удирдлагад шилжүүлсэн. 2. Засгийн газрын 2022 оны 409 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тогтоож, санхүүжүүлэх журам"-ын дагуу Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны “Судалгааны үндсэн чиглэлийг 2025 онд санхүүжүүлэх зардал батлах тухай” А/66 дугаар тушаалаар ШУТИС-ийн харьяа 5, МУИС-ийн харьяа 4 хүрээлэнд болон СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэнд нийт 174.472.00 төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээ байгуулж байна.

  Хавсралт : 1 файл

100%

7

2.1.5. Хөгжлийн тэргүүлэх чиглэл болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгоно.

2021 - 2025

 

 

Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоол, 2025 оны 215 дугаар тогтоолын дагуу 2025 онд хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 7495 суралцагчид нийт 14.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг, зээл буцалтгүй тусламжийг олгосон байна.

  Хавсралт : 1 файл

100%

8

2.1.6. Засгийн газрын тэтгэлгээр дотоод, гадаадад суралцагчидтай гэрээ хийж, хөдөлмөрийн зах зээлийн захиалгатай уялдуулан мэргэжлээр нь томилон ажиллуулдаг болгоно.

2021 - 2025

 

 

Засгийн газрын тэтгэлгээр дотоод, гадаадын их, дээд сургуулиудад суралцаж буй иргэдтэй хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн гэрээ байгуулж, зээл, тэтгэлгийг олгож байна. Энэхүү гэрээнд орон нутагт 3 жил, нийслэлд 5 жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцөлийг тусгаж, гэрээг байгуулсны үндсэн дээр санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Боловсролын сайдын 2024 оны "Босго оноог тогтоох тухай" 228 дугаар тушаалаар Мега төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн чиглэлээр элсэгчдийн босго оноог эрэлттэй нийцүүлэн тогтоосон. Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам”-ын дараах заалтуудад уг нөхцөл тодорхой тусгагдсан. Үүнд: 5.4.4 – Гадаадын сургалтын байгууллагад суралцаж төгсөөд ирсэн суралцагч нь 5 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллах боломжтой байх. Хэрэв суралцагч өндөр насны болон цэргийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл төрийн тусгай албанд 20–25 жил ажилласан бол үлдсэн хөдөлмөрийн чадвартай хугацаа нь 10 жилээс доошгүй байх ёстой., 7.6 – Суралцагч нь журмын 2.1, 2.2-т заасан нийтлэг шаардлагуудаас гадна төгссөнөөс хойш орон нутагт 3 жил, нийслэлд 5 жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна., 12.1.10 – Журамд өөрөөр заагаагүй бол дотоодын сургалтын байгууллагад тэтгэлэг, хөнгөлөлтөөр суралцсан суралцагч нь төгсөөд мэргэжлээрээ 3–5 жил, гадаадын сургалтын байгууллагад тэтгэлгээр суралцсан суралцагч нь төгсөөд эх орондоо, тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажиллах үүрэг хүлээнэ гэж батлагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд төгсөж ирсний дараа орон нутагт 3 жил, нийслэлд 5 жил ажиллах нөхцөлтэй бөгөөд 2025 оны эхний хагас жилд нийт 1,012 суралцагчид 16.2 тэрбум төгрөг олгосон. Тус хөтөлбөрийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн захиалгатай уялдуулан мэргэжлээр нь томилон ажиллуулах гэрээний хэрэгжилт 2026 оноос хэрэгжиж эхэлнэ

90%

9

2.1.7. Багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэн, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгож, нийгмийн баталгааг хангана.

2021 - 2025

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 158 дугаар тогтоолоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх “Боловсролыг дэмжих жил”-ийн төлөвлөгөөний төслийг боловсруулсан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Боловсролын сайдын 2025.07.09-ний өдрийн 1/3204 дугаартай албан бичгээр хүргүүлээд байна. “Боловсролыг дэмжих жил”-ийн төлөвлөгөөний төсөлд багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэн, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгож, нийгмийн баталгааг хангах чиглэлээр дараах арга хэмжээг тусгасан. Үүнд: - Боловсролын цахим шилжилтийн хэрэгжилт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, нийслэлийн сургуулиудын бүлэг дүүргэлтээс шалтгаалсан ажлын ачааллаас үүдэн цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш болон бусад албан тушаалтны чиг үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан цалин, хөлсний бүтцийг шинэчилж, танилцуулах; - Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нийгмийн баталгааг хангах арга хэмжээг багшийн бодит хэрэгцээнд нийцүүлэн уян хатан, сонголттой, орон сууцны дэмжлэг үзүүлэх боломжтой байхаар хэрэгжүүлж ажиллах; - Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, жил бүр 300-аас доошгүй бага ангийн болон англи хэлний багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож жил бүрийн төсвийн төсөлд тусгах. Боловсролын сайдын 2025 оны "Журам батлах тухай" А/25 дугаар тушаалаар "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааны журам"ын 2.2-т "Багшийг дадлагажуулах үйл ажиллагаа"-г нэг хичээлийн жилийн турш хэрэгжүүлэх ,2.2.3-т "цэцэрлэг, сургуульд анхны жилдээ ажиллаж байгаа багш болон Боловсролын ерөнхий хуулийн 12.16-д заасан дагалдан багш, 2.2.4-т багшийн чадамжийн стандартад хүрсэн түвшин, ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан 2, 3 дахь жилдээ ажиллаж байгаа болон сүүлийн 5-аас доошгүй жил багшаар ажиллаагүй багшийг тус тус энэхүү үйл ажиллагаанд хамруулахаар зааж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

  Хавсралт : 2 файл

100%

10

2.1.8. Газар зүйн мэдээллийн системд үндэслэн сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүчин чадал, ашиглалт, бүтэц, хэв шинж, байршлыг оновчтой тогтоож, хүн амын өсөлтийн хэтийн төлөвтэй уялдуулан хүртээмжийг нэмэгдүүлэн, тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ.

2021 - 2025

 

 

Болосролын салбарт 2026 онд шинээр хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүчин чадал, бүтэц, байршлыг газар зүйн мэдээллийн систем болон орон нутаг, нийслэлээс ирүүлсэн судалгаа, ESIS системийг үндэслэн Монгол улсын 2026 оны төсвийн хязгаарт нийт 314 төсөл, арга хэмжээ хүргэгдснээс төсвийн төслийн саналд 170 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 47700 хүчин чадалтай 72 сургууль, 8385 хүүхдийн 60 цэцэрлэг, 2615 ортой 19 дотуур байр тус тус судалгаа хийгдэж төсвийн төслийн саналд хүргүүлэхээр ажиллаж байна.

50%

11

2.1.9. Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуульд "Үдийн хоол" үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ.

2021 - 2025

 

 

1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3000 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Үүний дагуу улсын хэмжээнд төрийн өмчийн 997 цэцэрлэгийн 230547 хүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчилсэн зардлаар хоолонд хамрагдаж эхэлсэн. Мөн Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 73 дугаар тогтоол, Боловсролын сайдын 84 дүгээр тушаалын дагуу нийслэлийн төрийн өмчийн 306 цэцэрлэгийн 98129 хүүхэд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 4000 төгрөгийн өртөгтэй хоолонд хамрагдаж байна. Үүнээс 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч нар хариуцан төлж, төлбөрийг Арта Софт Скүүл, Их Нүүдэл, ЕСМ ХХК, Дижитал Менежмент ХХК зэрэг цахим систем хөгжүүлэлтийн компаниудтай хамтран төвлөрүүлэн зарцуулж байна. 2. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хоолны зардлын норматив шинэчлэгдэн батлагдсан. Үүний дагуу 1-5 дугаар ангийн 343289 суралцагч 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2500 төгрөгийн өртөгтэй “Үдийн хоол”-д хамрагдаж байна. Сургуулийн дотуур байранд амьдарч буй 35486 суралцагч дараах байдлаар үдийн хоолонд хамрагдаж байна. Үүнд: - Бага ангийн 11754 сурагч– 6000 төгрөг - Дунд ангийн 14875 сурагч– 6300 төгрөг - Ахлах ангийн 9157 сурагч– 6300 төгрөгөөр үдийн хоолонд хамрагдаж байна. Мөн Говь-Алтай, Завхан, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Ховд зэрэг 7 аймгийн 81 сургуулийн 6-12 дугаар ангийн 17952 сурагч орон нутгийн болон эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр үдийн хоолонд хамрагдаж байна.

100%

12

2.1.10. Цахим, зайн сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг тогтоон, сургалтын платформыг хөгжүүлэн багш нарын оролцоог дэмжиж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлсэн насан туршийн тогтолцоог бэхжүүлнэ.

2021 - 2025

 

 

1. ЗГ-ын 2024 оны 39 дүгээр тогтооолоор баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын бүрэлдэхүүнд багшийн хөгжлийн зардлыг тугсан санхүүжүүлж байна. Багш гүйцэтгэлийн үнэлгээний дүнд үндэслэн өөрийн хэрэгцээгээ тодорхойлон, шаардлагатай сургалтад хамрагдах, цэцэрлэг, сургуулийн багшийн хөгжлийн зардлаас мэргэжлийн хөгжлийн сургалт, үйл ажиллагаанд зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн. 2. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим систем (BAGSH.EDU.MN) -д суурилан багшийн мэргэжлийн хөгжлийг модуль боловсруулан хэрэгжүүлэхэд ЕБ, их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид баг бүрдүүлэн оролцох, Medle.mn цахим платформд цахим хичээл, контентын сан бүрдүүлэх үйл ажиллагааг багш нарын дунд зөвлөх сонгон шалгаруулах зарчмаар зохион байгуулж байна. Шаардлага хангасан цахим хичээл боловсруулсан багш нартай гэрээ байгуулж, холбогдох урамшууллыг олгож байна. 3. 3. Боловсролын салбарын мэдээллийн систем Esis.edu. medle.edu.mn (бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын платформ), elselt.esis.edu.mn (цэцэрлэгчийн элсэлтийн систем), license.edu.mn (боловсролын салбарын тусгай зөвшөөрлийн систем)-үүдийг ашиглан боловсролын мэдээлэл, лавлагаа, статистик мэдээлэл, тайлан, суралцагчдын ирц бүртгэл, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тугсай зөвшөөрөл зэргийг цахимаар шийдвэрлэн ажиллаж байна. Esis.edu.mn -ээс үйлчилгээ авахтай холбоотой бусад салбарын мэдээллийн сан, төрийн үйлчилгээний ХУР, ДАН системтэй холбогдож, лавлагаа мэдээллийг авч үйлчилгээг түргэн шуурхай болгосон. Дээд боловсролын тухай хуулийн 19.7.Дээд боловсролын сургалтын байгууллага нь бие даан, эсхүл хамтран цахим сургалтын системийг бүрдүүлэн, сургалт зохион байгуулж болно гэж тусгаж өгсөн.

100%

13

2.1.11. Боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүх түвшинд хөгжүүлж, бусад салбарын мэдээллийн сантай холбон, бодлого, төлөвлөлт, статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээнд ашиглан, боловсролын үйлчилгээг цахимжуулна.

2021 - 2025

 

 

1. Боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор салбарын болон төрийн байгууллагуудын мэдээллийн санг нэгтгэх, боловсруулах, дата анализын шинжилгээ хийх, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нотолгоонд суурилсан мэдээллийн сангийн тогтолцоог бүрдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх БШУ-ны сайдын 2023/08/21-ний А/336 тоот тушаалын хүрээнд мэдээллийн сангийн бүрдэл, шаардлагатай статистик тоон мэдээллийг бэлтгэн хүргэсэн. Боловсролын салбарын бүх түвшний хүрээнд суурь мэдээлэлд сүүлийн хичээлийн жилийн мэдээлэл шинэчлэгдэн нэмэгдэж https://esis.edu.mn/hr/index.html#/infographic сайтад BI DASHBOARD хэсэгт байршаад байна. 2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эцэг эх, асран хамгаалагчтай хийх гэрээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ онд дахин үргэлжлүүлж, И-гэрээ, И-Монголиа академитай хамтарч цаашдын төлөвлөлтийг гарган, бэлтгэн ажлыг эхлүүлээд байна. Тус үйлчилгээг цэцэрлэгийн цахим элсэлтийн үр дүнг мэдээлэх үед эцэг эхэд санал болгох бөгөөд цаашид цахим системийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүрэн нэвтрүүлнэ. 3. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 05 дугаар сард улсын хэмжээнд 600 сургуульд 6-12 дугаар ангийн 303431 суралцагч давхардсан тоогоор 513121 хүн/шалгалтыг цахимаар амжилттай зохион байгуулсан. 4. 2024-2025 оны хичээлийн жилд 65 их дээд сургууль, коллеж дээд боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар 233 хөтөлбөрөөр 4291 хүн дээд боловсрол эзэмшиж, шинээр 69 хөтөлбөрт 2813 иргэн элсэн орсныг ДБУМС-д бүртгэн баталгаажуулсан. Дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн дипломын дугаарыг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системээр олгож, уг дугаар дээр суурилан дипломын мэдээллийг төрийн нэгдсэн мэдээллийн санд байршуулах, блокчэйн технологи ашиглан баталгаажуулах зэрэг үйл ажиллагааг жигдрүүлж, боловсролын үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн.

100%

14

2.1.12. Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлнэ.

2021 - 2025

 

 

1.ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилгоор, Засгийн газрын 2024 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-д нийцүүлэн бага боловсрол сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулж, тохирц нийцлийг хот хөдөөгийг 27 сургуульд шалган туршиж, үр дүнд үндэлэн бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн шинэчлэн боловсруулан төслийг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.6-д заасанчлан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж авахаар ажиллаж байна. 2. БШУ-ны сайдын 2023 оны А/338 тушаалын дагуу олон улсын жишигт нийцсэн “Pearson English” хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 705 сургуулийн 5-7 дугаар ангийн 224,718 суралцагч сургалтын төлөвлөгөөнд заасан цагаар, Боловсролын сайдын 2024 оны А/68 дугаар тушаалын дагуу уг хөтөлбөрийг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 105 сургуулийн 3, 4 дүгээр ангид туршилтаар, "Мэдлэ" цахим сургуулийн англи хэлний сонгон судлах хичээлээр суралцагчид тус тус судаллаа. 3. Математикийн сургалтын Эдүтэн цахим системийг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 705 сургуулийн 1-5 дугаар ангийн 379,647 суралцагч ашиглаж, математикийн хичээлийн хөтөлбөрөөр эзэмших чадвараа ахиулах, сурлагын хоцрогдлоо арилгах, амжилтаа ахиулахад тус тус хэрэглэн суралцав. 4. Боловсролын яамнаас олгосон олон улсын хөтөлбөрийн сургалт эрхлэн тусгай зөвшөөрлийн дагуу ерөнхий боловсролын 34 сургуульд олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дээд сургуулийн үндэсний эрэмбэ, чансааг анх удаа урьдчилсан байдлаар тогтоож 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олон нийтэд нээлттэй зарласан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/50, А/343 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээ, үндэсний эрэмбийг эцэслэн тогтоох үйл ажиллагааг зохион байгуулсан.

  Хавсралт : 2 файл

100%

3. ГУРАВ. АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА

15

3.5. Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ.

3.5.5. Хоол, хүнсний тухай боловсрол олгох талаар сургалтын хөтөлбөрт тусгана.

2021 - 2025

 

 

“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-д үндэслэн боловсруулсан Бага боловсролын 1-5 дугаар ангийн Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт суралцагчдын "Шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх" чадамжийг хөгжүүлэх хүрээнд " Өсөлт хөгжилтөд нөлөөлөх хүчин зүйлийг таних, үнэлэх, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэхүйн үүднээс шийдвэр гаргаж, зөв сонголт хийх чадвартай болох ба өөрийн өдөр тутмын хоололт, дасгал хөдөлгөөнийг зөв сонгож хэрэглэдэг болох агуулгыг тусгасан. Эрүүл мэндийн судлагдахууны "Хувийн эрүүл мэнд" агуулгын айн хүрээнд анги бүрд хоол, хүнсний боловсрол олгох талаар дараах суралцахуйн үр дүнг тодорхойлж тусгасан. Үүнд: I анги - Эрүүл өглөөний цайны ач холбогдлыг ойлгож, хэрэглээг хэвшүүлж эхэлнэ. II анги - Эрүүл болон эрүүл бус хүнсний ялгааг тодорхойлж, эрүүл хүнсийг сонгох чадвартай болно. III анги - Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээллийг уншиж сонголт хийдэг болно. IV анги - Эрүүл үдийн хоолны цэсийг төлөвлөх чадвартай болно. V анги - Өөрийн өдөр тутмын хоололтыг эрүүл байлгах зарчмуудыг тодорхойлж, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тайлбарлаж чаддаг болно.

  Хавсралт : 1 файл

100%

9. ЕС. УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ

16

9.1. Нийгмийн дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

9.1.3. Хотын соёлт иргэнийг төлөвшүүлэхэд бүх шатны боловсролын байгууллагуудыг хамарсан төсөл хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж хэвшинэ.

2021 - 2025

 

 

БСШУ-ны сайдын 2019 оны А/492 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж буй Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт орчны бохирдол, хог хаягдлыг ангилах, багасгах зэрэгтэй холбоотой агуулга тусгагдсан. Тухайлбал: бага ангийн Хүн орчин хичээлийн 3.3а. Сургуулийн гадаад орчны аюулгүй байдлыг үнэлж цэгнэх, 4.1е. Хүрээлэн буй орчинд нөлөөлж буй хүний үйл ажиллагаанаас жишээлэн тайлбарлах,орон нутаг, сургууль орчмын хог хаягдал, түүнийг багасгах арга замуудын (хог хаягдлыг багасгахын тулд өөрийн оруулах хувь нэмэрийг гаргах, хог хаях аргыг хэлэлцэх) Суурь боловсролын сургалтын хөтөлбөрт 7-р анги химийн хичээлд Х7.4б. Хүний үйл ажиллагаа хүрээлэн буй орчин (хөрсний бохирдол)-д хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох Бүрэн дунд боловсролын газарзүйн сургалтын хөтөлбөрт 12.13в. Хотын орчны бохирдол (дуу чимээ, хог, тоосжилт, хөрс г.м) ба амьдралын чанарын хамаарлыг дүгнэх 12.13г. Хотын цэвэрлэх байгууламж, хотын тулгамдсан асуудал, гэмт хэрэг, хүн амын бөөгнөрөл, ядууралд дүгнэлт хийх зэрэг суралцахуйн зорилтууд тусгагдсан. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, сурагчдын оролцооны байгууллага, эко клубын үйл ажиллагаагаар сургуулийн орчны үнэлгээ хийх, хог хаягдлыг ангилан хаях, багасгахад чиглэсэн сургалт, нөлөөлийн ажлууд, бүтээлч үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. 2. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагууд хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж буй Дэлхийн байгаль орчны боловсролын байгууллага /FEE/-ын дэлхийн 101 гаруй улс орныг хамарсан, 15 сая сурагч, 1 саяас их багш ажилчид, 49600 сургууль, 8000 гаруй орон нутгийн удирдлага, түншлэлийг оролцуулсан томоохон хөдөлгөөн болох Олон улсын Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөрийг Монгол улсад "Байгаль, орчны мэдээлэл сургалтын төв" НҮТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Монгол улсад Эко сургуулийн сүлжээнд нэгдсэн ерөнхий боловсролын сургууль 380, цэцэрлэг 278, мэргэжлийн сургалтын боловсролын 13 байгууллага буюу нийт 671 сургалтын байгууллага хамрагдан хэрэгжүүлж байна.

70%