ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

A- A A+
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

БОЛОВСРОЛЫН ЯАМ

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН

АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Боловсролын яамны дараах сул орон тоонд байгууллагын нэгж дотор болон төрийн бусад байгууллагаас шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч холбогдох баримт бичгийг цахим шуудангаар ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

-Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

-Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;

-Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

-Хүсэлт;

-Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2025 оны 521 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу);

-Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;

-Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;

-Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийн  хуулбарууд;

-Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгснийг нотлох баримт (Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол);

-Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн тангаргийн хуулбар;

-Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн сүүлийн 3 удаагийн илтгэх хуудас;

-Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

-Сахилгын шийтгэлтэй эсэх тухай тодорхойлолт;

-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт  (E-Mongolia-аас татаж авах).

Материал хүлээн авах:

Хугацаа: 2026.08.18-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Хүлээн авах цахим шуудан: Tunamalerdene@moe.gov.mn

Холбоо барих утас: 51-266131

БОЛОВСРОЛЫН ЯАМ

Шилжүүлэн ажиллуулах ажлын байрны жагсаалт

Нэгжийн нэр

Албан тушаал

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

боловсрол

мэргэжил

мэргэшил

туршлага

1.

Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар

Боловсролын нэгдсэн бодлого, төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, тайлагнал хариуцсан ахлах шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

 ТЗ-4

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

- багш, мэргэжлийн (0114); 

  • боловсрол судлал (011101); 
  • эдийн засаг (0311);
  • бизнесийн удирдлага (041301);
  • үйлдвэрлэлийн менежмент (041302);
  • менежмент (041303);

-математик, статистик (054).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх.

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

2.

Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газар

Төрийн сангийн баталгаажуулалт, дотоод асуудал, шилэн данс хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

 ТЗ-5

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-боловсролын шинжлэх ухаан (0111);

-багш, монгол хэл, уран зохиолын багш (011430);

-нийгмийн ажил (092301);

-багш, нийгмийн ухааны боловсрол /011413).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх.

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

3.

Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газар

Төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл тусламж, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, нэгдсэн мэдээллийн сан хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

 ТЗ-5

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-санхүү, банк, даатгал (0412);

-эдийн засаг (0311);

-иргэний ба үйлдвэрлэлийн барилга байгууламж (0732);

-архитектур, хот төлөвлөлт (0731).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх.

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

4.

Төрийн захиргааны удирдлагын газар

Байгууллагын соёл, бүтээмж, зохион байгуулалт хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

 ТЗ-5

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-боловсролын шинжлэх ухаан (0111);

-социологи (031402);

-сэтгүүл зүй (0321);

-хүний нөөцийн удирдлага (041304);

-төрийн удирдлага (041306).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

5.

Төрийн захиргааны удирдлагын газар

Төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэл, эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

 ТЗ-5

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-багш, мэргэжлийн (0114);

  • төрийн удирдлага (041306);
  • эдийн засаг (0311);
  • менежмент ба удирдахуй (0413);

-статистик (0542).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

6.

Гадаад харилцааны газар

Мэргэжлийн болон дээд боловсрол, насан туршийн суралцахуйн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, төлөвлөлт, тайлагнал хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

 ТЗ-5

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-олон улсын харилцаа (031202);

-гадаад хэлний орчуулга (023101);

-гадаад хэл шинжлэл (023203) ;

-хэл шинжлэл (023202);

-бизнесийн удирдлага (041301)

-боловсролын шинжлэх ухаан (0111);

-олон улсын эрх зүй (042102).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

7.

Гадаад харилцааны газар

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл

 ТЗ-6

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-олон улсын харилцаа (031202);

-гадаад хэлний орчуулга (023101);

-гадаад хэл шинжлэл (023203);

-хэл шинжлэл (023202);

-багш, гадаад хэлний боловсрол (011435);

-бизнесийн удирдлага (041301);

-сэтгүүл зүй, мэдээлэл (032).

  •  

-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

Төрийн захиргааны удирдлагын газар