Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.9.Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний нийтлэг шаардлагыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Боловсролын орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын төслийг боловсруулан, Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу яамны сайтад нээлттэй байршуулж санал аваахаар илгээлээ. та саналаа Purevsaikhan@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД
ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв болон суралцагчдын дотуур байранд хүүхдийн эрх, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангах хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг нэгдсэн чиглэл, зохион байгуулалтыг стандартын дагуу хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд энэхүү нийтлэг шаардлагыг мөрдөж ажиллана.
1.2.Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургууль хүүхэд хамгааллын талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
1.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь Засгийн газрын тогтоолоор баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцох бүрэлдэхүүн”-д заасан хүүхэд хамгааллын зардалтай байна.
1.3.1.Хүүхэд хамгааллын зардлыг батлагдсан зааврын дагуу төлөвлөж, зарцуулалтыг энэ шаардлагын 3.2-т заасан зөвлөлд тайлагнана.
1.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Засгийн газрын тогтоолоор баталсан “Нэг суралцагчид ногдох хувьсах зардал түүний бүрэлдэхүүн” -д заасан багш, суралцагчийн сургалт, дадлагын ажлын үед ашиглагдах хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зардалд хүүхэд хамгааллын зардлыг тооцно.
1.5.Багш, ажилтан, эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь холбогдох хууль, тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн байж болзошгүй талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн удирдах ажилтан, нийгмийн ажилтанд тус тус мэдээлж, энэ шаардлагын 3.1.2-т заасан хүүхэд хамгааллын багтай хамтран ажиллана.
1.6.Хилийн чанадад оршин суугаа хүүхдийг цахим болон зайны сургалтад хамруулах нөхцөлийг бүрдүүлж, боловсролын хүртээмжийг хангахын зэрэгцээ хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө, дэмжлэгийг холбогдох этгээдэд үзүүлнэ.
1.7.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан боловсролын сургалтын, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, 23.7 дахь хэсэгт заасан төрийн захиргааны төв байгууллагууд нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавихдаа Боловсролын ерөнхий хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэхүү нийтлэг шаардлага, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.5.1 дэх заалт, 23.8 дахь хэсэгт заасан Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмыг үндэслэнэ.
Хоёр.Хүний нөөцөд тавих шаардлага
2.1. Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, дотуур байрын багш нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
2.1.1.Хүүхдийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиг үүрэг түүнийг хэрэгжүүлэх талаар хариу арга хэмжээг авахтай холбоотой ойлголт, мэдлэгтэй байх;
2.1.2.Хүүхдэд нийгэм-сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө, дэмжлэг, тусламжийг мэргэжлийн ёс зүйд нийцүүлэн үзүүлэх арга зүйн мэдлэгтэй, хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж, идэвхтэй бөгөөд анхааралтай сонсох, тулгамдсан асуудал, эрсдэлийг үнэлж таних чадвартай байх;
2.1.3.Хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, тэдний нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээллийг хадгалах, холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;
2.1.4.Хичээл, сургалт, үйл ажиллагааны бүхий л шатанд хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих, тэдний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таних, илрүүлэх, мэдээлэх, хүмүүжүүлийн эерэг аргын талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх сургалтад үе шаттай тогтмол хамрагддаг байх;
2.1.5.Хүүхэдтэй зүй бус харилцах үйлдэл, эс үйлдэхүйг гаргахгүй байх, хүүхэд хамгааллын талаар баримлах бодлого болон багш, ажилтны ёс зүйн дүрмийг тус тус зөвшөөрч, гарын үсэг зурсан байх;
2.1.6.Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш, ажилтан нь хүүхдийн зан байдал, сэтгэл зүй, харилцаанд гарч байгаа өөрчлөлт, хямралын шинж тэмдгийг таних тухайн суралцагчид тохирсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чадвартай байх;
2.1.7.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан нь хүүхдийн эрх, хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтад хамрагдсан байх;
2.1.8.Хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.
2.2. Суралцагчдад чиглэсэн олон нийтийн арга хэмжээнд багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, ажилтан нь дараах шаардлагыг мөрдөж ажиллана:
2.2.1.хүүхэд хамгааллын талаар баримтлах бодлогод заасан багш, ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
2.2.2.хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон улс төр шашны зан үйл, сургалт, сурталчилсан аливаа хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх;
2.2.3.хичээл, сургалт болон бусад үйл ажиллагааны явцад хүүхдийн аюулгүй байдлыг хариуцах, тэднийг хараа хяналтгүй орхихгүй байх;
2.2.4.арга хэмжээ зохион байгуулахын өмнө тухайн орчны аюулгүй байдалд нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээ хийсэн байх;
2.2.5.арга хэмжээний үед ажиллах албан ёсоор томилогдсон албан тушаалтан нь анхан шатны тусламжийн үйлчилгээ үзүүлэх иж бүрдлийг бэлэн байлгаж, өгсөн заавар, чиглэлийг баримтлан ажиллах;
2.2.6.хүүхдэд түгээх мэдээ, мэдээллийн агуулгыг хүүхэд хамгааллын багаар хянуулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хүүхдэд хориотой агуулга, 4.1.16-д заасан хүүхдэд хортой агуулга бүхий мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа түгээхгүй байх;
2.3.Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч, насан туршийн суралцахуйн төвийн захирал нь дараах нийтлэг шаардлагыг мөрдөж ажиллана:
2.3.1.батлагдсан норм, нормативын дагуу нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, дотуур байрны багш, эмч, хоол зүйчийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан хүний нөөцийг ажиллуулах;
2.3.2.боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, дотуур байрны орчинд хүүхэдтэй шууд ба шууд бус харилцах удирдах ажилтан, багш, ажилтан, сайн дурын ажилтныг тухайн албан тушаалд томилоход мэргэжлийн дипломоос гадна өмнөх ажил олгогчоос ажил байдлын тодорхойлолт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүйг нотлох эрх бүхий байгууллагын лавлагаа, тодорхойлолтыг авч тус тус хянаж, шалгасан байх;
2.3.3.хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ, нийгэм-сэтгэл хөдлөл, ёс зүйн сэдвийн хүрээнд шатлан гүнзгийрсэн агуулга бүхий сургалтад хүүхэд хамгааллын багийн гишүүдийг хамруулсан байх;
2.3.4.хүүхэд тээвэрлэх автобусны жолооч, хөтчийг хүүхэд хамгааллын болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах сургалтад хичээлийн жил эхлэхийн өмнө заавал хамруулсан байх;
2.3.5.хүүхдийн хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх шийдвэр гарахын өмнө тэднийг оролцуулан, саналыг нь заавал авч, шийдвэрийг танилцуулдаг байх;
2.4. Боловсрол сургалтын байгууллага болон насан туршийн суралцахуйн төвийн сургалт, үйл ажиллагаатай холбоотой дотоод мэдээлэл болон сургалтын явцын мэдээллийг олон нийтийн нийгмийн сүлжээнд байршуулахыг хориглох, албан ёсны мэдээллийн сувгаар харилцах.
2.5. Удирдлага болон багш, ажилтнууд суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй харьцахдаа олон нийтийн нийгмийн сүлжээ ашиглахгүй байх, албан ёсны мэдээллийн сувгаар харилцах.
2.6.Нийгмийн ажилтан нь багш, ажилтан, суралцагчдад, түүний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүмүүжлийн эерэг арга, хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таньж мэдэх, илрүүлэх, мэдээлэх талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран хагас жил тутам зохион байгуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд ахиц гаргасан байх.
Гурав. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд тавих шаардлага
3.1.Боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн суралцахуйн төв нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1.боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн суралцахуйн төв нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн, боловсролын сургалтын байгууллагын онцлогт тохирсон хүүхэд хамгааллын талаар баримтлах бодлоготой байх;
3.1.2.энэ нийтлэг шаардлагын 3.1.1-д заасан хүүхэд хамгааллын талаар баримтлах брдлогод хүүхэд хамгааллын багтай байх, багийн гишүүдийн чиг үүргийг тодорхой заасан байх;
3.1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах мэргэжлийн байгууллагын жагсаалттай байх, түүнийг ил тод байршуулсан байх;
3.1.4.энэхүү нийтлэг шаардлагын 3.1.3-т заасан байгууллагатай хамтран ажиллах талаар “Хүүхэд хамгааллын талаар баримтлах бодлогод”-д тусгасан байна.
3.1.5.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж, ахиц, өөрчлөлтөд дүн шинжилгээ хийдэг байх;
3.1.6.хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээл, сургалтын үйл ажиллагаанаас завсардах эсхүл тухайн өдөр цэцэрлэг, сургуульдаа ирээгүй (танхим/цахим) тохиолдолд хичээл зааж байгаа багш анги удирдсан багшид тухай бүр заавал мэдэгдэх;
3.1.7.энэ шаардлагын 3.1.6-д заасан тохиолдлын талаар анги удирдсан багш нь тухайн хүүхдийн гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд хамгааллын багт тухай бүр мэдэгдэх;
3.1.8.багш, ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол тухайн байгууллагын удирдах ажилтан, нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх.
3.1.9.эрсдэлт нөхцөлд байгаа эсэх, эрсдэлд өртөж болзошгүй суралцагчийг илрүүлэх, хүүхэд бүрийн нийгэм-сэтгэл зүйд тулгарсан асуудлыг илрүүлэх, тандан судлах ажлыг нийгмийн ажилтан, сэтгэл зүйч хичээлийн жилийн эхэнд хийж, шаардлагатай хариу арга хэмжээг хичээлийн жилийн турш хэрэгжүүлж, ахиц өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх;
3.1.10.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг цаг тухайд нь үзүүлдэг байх.
3.1.11.Сэтгэл зүйч Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлсэн байх.
3.1.12.хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан суралцагчийн мэдээллийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.5.2-д заасан мэдээллийн санд бүртгэж, хувийн хэргийг баталгаажуулан, “Нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 6949:2021” стандартын дагуу хөтлөн, хадгалж, хамгаалдаг байх;
3.1.13.хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс санал, хүсэлт, гомдол мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг ажиллуулж, ирсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тухайн үйлдэл дахин давтагдахгүй байх арга хэмжээ авах, таслан зогсоох, хариу мэдэгдэн, түүнийг байнгын ажиллагаатай байлгах;
3.1.14.эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорил болон хүүхдийг төлөөлөн аливаа үйл ажиллагаа зохион байгуулахын өмнө суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг цахим болон бичгээр авах;
3.1.15.тэмцээн, уралдаанд оролцсон, ар гэрт нь гачигдал гарсан, чөлөө авсан болон дотуур байранд амьдарч байгаа суралцагч улирлын амралтаас буцаж ирэх үед тухайн суралцагчаас эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг нийгмийн ажилтан, сэтгэл зүйч хамтран тандан судлах;
3.1.16.үйлдвэрлэлийн дадлага, сургалтын үед насанд хүрээгүй суралцагчийг төлөөлж эцэг эх, асран хамгаалагч, боловсролын сургалтын байгууллагын төлөөлж захирал, аж ахуйн нэгжийг төлөөлж байгууллагын удирдлага хамтарсан гэрээ байгуулахдаа "Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, “13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл”-ийг тус тус мөрдөх;
3.2.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 23.2.3, 23.2.5-д заасан хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тайлан, үр дүнг хичээлийн жилийн эцэст хэлэлцдэг байх;
3.3.Боловсролын сургалтын байгууллага, дотуур байранд гадны хүн нэвтрэхэд баримтлах дэг, дотуур байранд байрлуулахгүй байх зохицуулалтыг байгууллагын дотоод журам, дүрэмд тусгаж, хэрэгжилтийг хянадаг байх;
3.4.Багш, ажилтан, хүүхэд хамгааллын багийн гишүүд хүүхдийн хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг хувийн гар утас, компьютер, бусад хувийн ухаалаг төхөөрөмжид хадгалах, ашиглахыг хориглосон зохицуулалт байгууллагын хэмжээнд мөрдөх дүрэм, журамд тусган хэрэгжүүлэх, хяналт тавьдаг байх;
3.5.Энэ нийтлэг шаардлагын 3.4-т заасан мэдээллийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.5.2-д заасан мэдээллийн сан /байгууллагын төхөөрөмж/-д шилжүүлж, хувийн ухаалаг төхөөрөмжөөс устгадаг байх;
3.6.Боловсролын сургалтын байгууллагын орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд “Нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 6949:2021”, “Хүүхдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нийтлэг шаардлага MNS 7065:2025”, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 7066:2025”, “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 7065:2025” стандартыг тус тус мөрдөх;
3.7.Суралцагчийн цахим хэрэглээнд хортой болон хориотой агуулга нэвтрэхээс урьдчилан сэргийлэх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авсан байх.
Дөрөв. Орчны аюулгүй байдалд тавих шаардлага
4.1.Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, дотуур байрны орчин нь хүүхэд хамгаалал, эрүүл, аюулгүй байдлын доор дурдсан шаардлагыг хангасан байна:
4.1.1. байгууллагын гадаад, дотоод орчны эрсдэлийн үнэлгээг хагас жил тутам хийж, гэмтэл, аюулыг нэн даруй засварлах, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангадаг байх;
4.1.2.харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан газарт гэрэлтүүлгийг сайжруулж, стандартын шаардлага хангасан хяналтын камерыг зөвшөөрөгдсөн байршилд суурилуулан, түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах заавартай байх;
4.1.3.стандарт, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан ундны ус, ариун цэврийн байгууламжтай, ариун цэврийн болон хувцас солих өрөө нь суралцагчийн эрүүл, аюулгүй байдлыг хангасан, хүйсийн ялгаатай байдалд нийцсэн байх;
4.1.4.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, гал түймэр, газар хөдлөлт, гамшгийн үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, суралцагч, багш, ажилтанд дадлага, сургуулилтыг хагас жил тутам хийдэг байх;
4.1.5.тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчийн ялгаатай хэрэгцээг харгалзсан, суралцахуйн түгээмэл загварын зарчимд нийцсэн хэрэглэгдэхүүн, орчныг бүрдүүлж, хүртээмжийг сайжруулсан байх;
4.1.6.суралцагчтай уулзалт хийх, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө өгөх тусгай өрөө нь сэтгэл зүйч, нийгмийн ажилтны өрөөнөөс тусдаа байх бөгөөд өрөө нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд ашиглах тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай бүхий таатай орчин бүрдүүлсэн байх.
4.1.7.Байгууллагын интернэт сүлжээнд сурагчдын нэвтрэх вэбсайт болон программ хангамжид зохих хязгаарлалт тогтоох тохиргоотой байх.
4.2.Сургуулийн болон буддын шашны дацан хийдийн дэргэдэх хүүхдийн дотуур байр нь стандартад зааснаас гадна суралцагчийн аюулгүй байдлыг хангах дараах шаардлагыг хангасан байна.
4.2.1.Суралцагч, суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр суралцагчийг дотуур байранд байрлуулж, тэдний амьдрах, сурах, хөгжих хэвийн, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх, асран хамгаалах, эрүүл мэнд, хөгжил хамгаалал, хоол хүнсний үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээ авах.
4.2.2.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ дотуур байранд оруулахаас өмнө шаардлагатай эрүүл мэндийн үзлэгт оруулж хүлээн авах маягтын дагуу харшлах хоол хүнс, биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээний талаар мэдээллийг дотуур байрны захиргаанд өгсөн байна
4.2.3.Дотуур байранд гадны иргэн, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, дотуур байрны ажилтныг нэвтрүүлдэггүй, байрлуулдаггүй байх;
4.2.4.дотуур байрны жижүүрийн ээлж хүлээлцэх дэвтэрт дотуур байрны орчны аюулгүй байдлын хяналт, суралцагчдын бүртгэл, тухайн өдөр зохион байгуулсан үйл ажиллагааны хяналт, яаралтай тусламжийн бэлэн байдал, суралцагчийн сэтгэл санааны байдал зэргийг хөтөлдөг байх;
4.2.5.дотуур байранд амьдарч буй хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонуулахгүй байх;
4.2.6.дотуур байранд байрлаж буй суралцагч дотоод, гадаадын уралдаан, тэмцээнд оролцоход эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс зөвшөөрлийг бичгээр болон цахим хэлбэрээр авсан байх;
4.2.7.эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ эргэж ирэхдээ амархан муудах, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн авчирч өгөхгүй байна.
4.2.8.буддын шашны дацан хийдийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдэд эрүүл ахуйн шинжилгээний бичигтэй манж, цавыг барих.
4.2.9.эрүүл мэндийн яаралтай тусламж, галын аюул, болзошгүй гэнэтийн гамшиг, эрсдэлийн үед хүүхдийг аврах, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ур чадвар олгох сургалт, үйл ажиллагааг хичээлийн жилд нэг удаа мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, дадлага, сургуулилт хийдэг байх.
4.3.Суралцагчдын эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн орчин байх шаардлагыг тогтоосон “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын орчин, үйлчилгээ MNS:2019:6781 стандарт”-ыг мөрдөх.
Тав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
5.1.Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр дүнг үнэлэх доор дурдсан хяналт шинжилгээ, үнэлгээг хийсэн байна:
5.1.1.хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр дүнг тогтмол хянаж, боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хэрэгжилтийг жил бүр үнэлж, цэцэрлэг, сургуулийн эцэг, эхийн зөвлөл, хамт олонд тайлагнах;
5.1.2.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасны дагуу гадаад улсад шашны байгууллага /сургууль/-д суралцаж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд 2 жил тутамд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хяналт тавина.
5.1.3.Хүүхдийн эрхийн улсын байцаагч жилдээ 1 удаа буддын шашны дацан хийдийн дэргэдэх дотуур байранд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, шавилан суралцаж байгаа хүүхэд, тэдний гэр бүлтэй уулзалт ярилцлага хийж, санал хүсэлтийг авах;
5.1.4.хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, хэлбэр болон үйлчилгээ авсан хүүхдийн тохиолдол бүрийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.5.2-д заасан мэдээллийн санд тогтмол бүртгэсэн байдлыг үнэлэх;
5.1.5.дотоод хяналт-шинжилгээг хагас жил тутам хийх;
5.1.6.хүүхэд хамгааллын үйлчилгээ, түүний үр дүнд хөндлөнгийн үнэлгээ болон өөрийн үнэлгээг хоёр жилд нэг удаа хийсэн байх.
---000---
БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ХУУДАС (төсөл)
|
№ |
Үнэлэх үзүүлэлт |
Тийм / Үгүй |
Тийм (нотлох баримт дурдах) Үгүй (Тайлбар бичих) |
|
|||
|
1.1 |
Байгууллагын хүүхэд хамгааллын талаар баримтлах бодлого, төлөвлөгөөтэй эсэх; |
|
|
|
1.2 |
Байгууллагын нийт цалингийн сангийн 1%-ийг хүүхэд хамгаалалд төсөвлөсөн эсэх; |
|
|
|
1.3 |
Байгууллагын дотоод журамд хүүхэд хамгааллын асуудлыг тусгасан эсэх; |
|
|
|
1.4 |
Нийт багш, ажилтан, удирдлагууд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдсан эсэх; |
|
|
|
1.5 |
Гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг (хайрцаг, утас г.м) байгаа эсэх; |
|
|
|
1.6 |
Хүчирхийллийн мэдээллийг холбогдох байгууллагад (108, Цагдаа) мэдэгддэг эсэх; |
|
|
|
1.7 |
Бэлэн байдлын төлөвлөгөөг ил байршуулсан эсэх (Emergency plan); |
|
|
|
1.8 |
Хүүхэд хамгааллын багтай эсэх; |
|
|
|
1.9 |
Ажилтнуудын ял шийтгэлийн лавлагааг авдаг эсэх; |
|
|
Цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эерэг хүмүүжлийг чухалчилна. |
|||
|
2.1 |
Хүүхэд хамгааллын зардал, зарцуулалт, тайлагнадаг эсэх; |
|
|
|
2.2 |
Эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийн судалгаатай эсэх; |
|
|
|
2.3 |
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гурвалсан гэрээ байгуулсан эсэх; (хүүхэд бүрээр) |
|
|
|
2.4 |
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хамруулдаг эсэх; |
|
|
|
2.5 |
Хүүхэд хүлээн авах, хүүхэд хүлээлгэн өгөх зохицуулалттай эсэх; |
|
|
|
2.6 |
Хүүхэд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй үед ар гэрт нь мэдэгддэг, холбогддог эсэх; |
|
|
|
2.7 |
Хүүхдийн хүчирхийллийн мэдээлэл хүлээн авах замын зураглал, холбоо барих дугаарын ил байршуулсан эсэх; |
|
|
|
2.8 |
Гадаад, дотоод орчны эрсдэлийн үнэлгээг хийсэн эсэх; |
|
|
|
2.9 |
Тоглоом, наадгай нь стандартын шаардлага хангасан эсэх; |
|
|
|
2.10 |
Хяналтын камертай болон түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах дүрэм, журамтай эсэх; |
|
|
|
2.11 |
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүмүүжлийн эерэг арга, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх талаарх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулдаг эсэх; |
|
|
|
2.12 |
Багш, ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг эсэх; |
|
|
|
2.13 |
Хүүхэд хамгааллын талаар баримтлах бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр үнэлж, эцэг эхийн зөвлөл, хамт олонд тайлагнадаг эсэх; |
|
|
Үе тэнгийн дээрэлхэлт, цахим аюулгүй байдал, сургалтын орчны эрсдэл |
|||
|
3.1 |
Хүүхэд хамгааллын зардал, зарцуулалт, тайлагналт; |
|
|
|
3.2 |
Эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийн судалгаатай эсэх; |
|
|
|
3.3 |
Ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гурвалсан гэрээ байгуулсан эсэх; (суралцагч бүрээр); |
|
|
|
3.4 |
Цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт (cyber-bullying) болон бусад хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүлээн авах "Нээлттэй суваг" тогтмол ажиллаж буй эсэх; |
|
|
|
3.5 |
Хичээл, сургалт үйл ажиллагаа тасалсан суралцагчийн ар гэртэй холбогдсон тэмдэглэл байгаа эсэх; |
|
|
|
3.6 |
Суралцагч бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлж, бүртгэсэн эсэх; |
|
|
|
3.7 |
Нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх өрөөтэй эсэх; |
|
|
|
3.8 |
Хүүхдийн хүчирхийллийн мэдээлэл хүлээн авах замын зураглал, холбоо барих дугаарын ил байршуулсан эсэх; |
|
|
|
3.9 |
Багш болон сургуулийн ажилтнууд сурагч, эцэг эхчүүдтэй харьцахдаа олон нийтийн нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох, албан ёсны мэдээллийн сувгаар харилцдаг эсэх; |
|
|
|
3.10 |
Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорил болон хүүхдийг төлөөлөн аливаа үйл ажиллагаа зохион байгуулахын өмнө суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авдаг эсэх; |
|
|
|
3.11 |
Орчны эрсдэлийн үнэлгээг улирал тутам хийсэн эсэх; |
|
|
|
3.12 |
Хяналтын камер, аюулгүйн тэмдэг тэмдэглэгээ стандарт хангасан эсэх; |
|
|
|
3.13 |
Хяналтын камертай болон түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах дүрэм, журамтай эсэх; |
|
|
|
3.14 |
School police ажиллах дүрэм, хуваарь, хяналт тогтолцоотой эсэх; |
|
|
|
3.15 |
Нийгмийн ажилтан, Сэтгэл зүйч нарын мэргэжлийн хөгжлийн бүлэг ажилладаг эсэх; |
|
|
|
3.16 |
Нийгмийн ажилтан, Сэтгэл зүйч нарын мэргэжлийн хөгжлийг дэмждэг эсэх; |
|
|
|
3.17 |
Салбар дундын Хүүхэд хамгааллын багийн хамтын ажиллагаатай эсэх; |
|
|
|
3.18 |
Хүүхэд тээвэрлэх автобусны жолооч, хөтчийг хүүхэд хамгааллын болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах сургалтад хамруулдаг эсэх (хичээлийн жил эхлэхийн өмнө заавал хамруулсан байх); |
|
|
|
3.19 |
Интернэт сүлжээнд сурагчдын нэвтрэх вэбсайт болон программ хангамжид зохих хязгаарлалт тогтоодог эсэх; |
|
|
|
3.20 |
Хүүхэд хамгааллын талаар баримтлах бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр үнэлж, эцэг эхийн зөвлөл, хамт олонд тайлагнадаг эсэх; |
|
|
Ажлын байран дахь дадлага, үйлдвэрлэлийн орчны аюулгүй байдал |
|||
|
4.1 |
Эрсдэлд нөхцөлд байгаа суралцагчдын судалгаатай эсэх; |
|
|
|
4.2 |
Байгууллагын дотоод журам болон бусад баримт бичигт суралцагчдын эрх, хамгааллын асуудлыг тусгасан эсэх; |
|
|
|
4.3 |
Мэргэжлийн болон техникийн боловсролд хамрагдаж байгаа суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гурвалсан гэрээ байгуулсан эсэх; (суралцагч бүрээр) |
|
|
|
4.4 |
Нийгэм -сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх өрөөтэй эсэх; |
|
|
|
4.5 |
Дадлага хийх үед суралцагчдын аюулгүй байдлыг хангах гэрээнд хүүхэд хамгааллын талаар тусгасан эсэх; |
|
|
|
4.6 |
Хүүхдийн хүчирхийллийн мэдээлэл хүлээн авах замын зураглал, холбоо барих дугаарын ил байршуулсан эсэх; |
|
|
|
4.7 |
Тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлж буй эсэх; |
|
|
|
4.8 |
Хорт зуршил, мансуурах донтохоос сэргийлэх арга хэмжээ авдаг эсэх; |
|
|
|
4.9 |
Суралцагчийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулсан эсэх; |
|
|
|
4.10 |
Хяналтын камертай болон түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах дүрэм, журамтай эсэх; |
|
|
|
4.11 |
Багш, суралцагчийн сургалт, дадлагын ажлын үед ашиглагдах хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зардалд хүүхэд хамгааллын зардлыг тооцдог, төлөвлөдөг эсэх; |
|
|
Нийгмийн бүлэгт чиглэсэн нөлөөлөл, мэдээллийн нууцлал, хүртээмж |
|||
|
5.1 |
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, мэргэжлийн байгууллагад мэдээлдэг эсэх; |
|
|
|
5.2 |
Хүүхэд хамгааллын нөлөөллийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг эсэх; |
|
|
|
5.3 |
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид тэгш боломж, хүртээмж бүрдүүлсэн эсэх; |
|
|
|
5.4 |
Хяналтын камер, аюулгүйн тэмдэг тэмдэглэгээ стандарт хангасан эсэх; |
|
|
|
5.5 |
Хяналтын камертай болон түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах дүрэм, журамтай эсэх; |
|
|
|
5.6. |
Холимог бүлэгт хичээллэж буй суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гурвалсан гэрээ байгуулсан эсэх; (18 нас хүртэл суралцагч бүртэй) |
|
|
Байнгын хяналт, шөнийн цагийн аюулгүй байдал, хамгаалалт |
|||
|
6.1 |
Дотуур байранд гадны хүн нэвтрэхэд баримтлах дэгийг дотоод журамдаа тусган, ил байршуулсан эсэх; |
|
|
|
6.2 |
Дотуур байранд амьдарч буй суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гурвалсан гэрээ байгуулсан эсэх;(суралцагч бүрээр) |
|
|
|
6.3 |
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хүүхдийг хяналтгүйгээр орхидоггүй байх; |
|
|
|
6.4 |
Дотуур байранд байрлаж буй суралцагч дотоод, гадаадын уралдаан, тэмцээнд оролцоход эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг бичгээр болон цахим хэлбэрээр авдаг эсэх; |
|
|
|
6.5 |
Орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагаас хяналт тавьж, дүгнэлт гаргасан эсэх; |
|
|
|
6.6 |
Дотуур байрны хоол, хүнсний хангамж стандарт хангасан эсэх; |
|
|
|
6.7 |
Хүүхэд өөрийн санал, гомдлоо нууцлалтайгаар хүргэх боломжтой эсэх; |
|
|
|
6.8 |
Нийгэм -сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх, хүүхэд хөгжлийн өрөөтэй эсэх; |
|
|
|
6.9 |
Дотуур байранд гадны хүн нэвтрэхэд баримтлах дэг, дотуур байранд байрлуулахгүй байх зохицуулалтыг дотоод журам, байгууллагын дүрэмд тусгаж, хэрэгжилтийг хянадаг эсэх; |
|
|
|
6.10 |
Дотуур байрны жижүүрийн ээлж хүлээлцэх дэвтэр, тэмдэглэл хөтөлдөг эсэх; |
|
|
|
6.11 |
Хяналтын камер, аюулгүйн тэмдэг тэмдэглэгээ стандарт хангасан эсэх; |
|
|
|
6.12 |
Хяналтын камертай болон түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах дүрэм, журамтай эсэх; |
|
|
---oOo---