БОЛОВСРОЛЫН ЯАМ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН
АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу Боловсролын яамны дараах сул орон тоонд байгууллагын нэгж дотор болон төрийн бусад байгууллагаас шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч холбогдох баримт бичгийг цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах шаардлага:
1.Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
2.Зарласан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
3.Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
-Хүсэлт;
-Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2025 оны 521 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу);
-Иргэний үнэмлэхийн хуулбар;
-Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;
-Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
-Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;
-Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийн хуулбар;
-Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгснийг нотлох баримт (Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол);
-Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;
-Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн сүүлийн 3 удаагийн илтгэх хуудас;
-Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
-Сахилгын шийтгэлтэй эсэх тухай тодорхойлолт;
-Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт;
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia-аас татаж авах).
Материал хүлээн авах:
Хугацаа: 2026.10.13-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах цахим шуудан: Tunamalerdene@moe.gov.mn
Холбоо барих утас: 51-266131
БОЛОВСРОЛЫН ЯАМ
Шилжүүлэн ажиллуулах ажлын байрны жагсаалт
|
№ |
Байгууллага, нэгжийн нэр |
Албан тушаал |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
|
төрөл |
ангилал, зэрэглэл |
боловсрол |
мэргэжил |
мэргэшил |
туршлага |
|||
|
1. |
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газар |
Ерөнхий боловсролын үнэлгээний бодлого, зохицуулалт хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-5 |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
-боловсролын шинжлэх ухаан (0111); -багш, мэргэжлийн (0114). |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
Төрийн захиргааны удирдлагын газар