Гээж үрэгдүүлсэн салбарын шагналын үнэмлэх, тэмдэг нөхөн олгох

A- A A+
Гээж үрэгдүүлсэн салбарын шагналын үнэмлэх, тэмдэг нөхөн олгох

Хаясан, гээсэн тэмдэг, үнэмлэхийг нөхөн авахад яах вэ?

 Шагналын тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлсний улмаас нөхөн авах тохиолдолд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн яаманд хандан, газар дээр нь шийдүүлэх болно.

  1. Өргөдөл эсвэл албан бичиг
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Шагналын үнэмлэхийн хуулбар, үнэмлэх, жуух нь үрэгдсэн бол шагнасан  тухай тушаалын хуулбар
  4. Мөнгө тушаасан баримт /БШУЯ-ны Төрийн сангийн 100900015003 дансанд тэмдэг үрэгдүүлж нөхөн авахад 20 000 /хорин мянга/ төгрөг,  үнэмлэх, жуух бичгийг нөхөн авахад тус бүр 10 000 /арван мянга/ төгрөг төлсөн баримт.

Онцгойлон хүндэтгэх /гал, усны аюул, төлбөрийн чадвар, Монгол Улсын гавьяат болон түүнээс дээш цолтой гэх мэт/ шалтгааны улмаас үнэ төлбөргүй олгож болно.