Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2020 оны 2 дугаар сарын мэдээ

A- A A+
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2020 оны 2 дугаар сарын мэдээ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 2 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/85 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн үндэсний хөтөлбөр боловсруулах” ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хоол, хүнсний үндэсний хөтөлбөртэй уялдуулах, тэдгээр хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн, дүгнэлттэй танилцах, шинээр боловсруулах үндэсний хөтөлбөрийн бүтцийг судалж байна.

Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд нараас ирүүлсэн ”Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ыг УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1а/1275тоот албан бичгээр хүргүүлэв.

Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны 30 дугаар тэмдэглэлд “Тэргүүлэх мэргэжлийн чиглэлийн жагсаалт батлах тухай” асуудлыг дахин боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулсны дагуу Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай” 87 дугаар тогтоолын 4.2 дахь хэсэгт “Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, цаашид хугацаа хэтэрсэн өр, авлага үүсгэхгүй байх чиглэлээр холбогдох журамд өөрчлөлт оруулах” гэсэн заалтыг тусгуулсан.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Байнгын хорооны болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн гишүүд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраатай уулзалт зохион байгуулж, уг хуулийн төсөл болон Шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг үндэслэн “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулгын хамт боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2 дугаар сарын 12-ны өдрийн 1а/854 албан тоотоор Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлэн саналыг авч нэгтгэж байна.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт тусгах арга хэмжээний саналыг танилцуулгын хамт Сангийн яаманд 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1а/1155 тоот албан бичгээр хүргүүллээ.

Дээд боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний төслийг боловсруулсан ажлын хэсэг, яамны холбогдох нэгжийн мэргэжилтэн бүхий 20 орчим хүнийг оролцуулан 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцүүлж, дахин хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэж тогтжээ. Улмаар 2020 оны  02 дугаар сарын 17-ны өдөр төлөвлөгөөний төслийг харьяа байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл бүхий 30 гаруй хүнийг оролцуулж  зохион байгуулж сайжруулалт хийсэн. 

 Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцогчдоос гаргасан зөвлөмж, “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2019 оны 379 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалыг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

Цэцэрлэгийн туслах багш бэлтгэдэг их дээд сургуульд багш бэлтгэх эрх зүйн орчныг бий болгохтой холбогдуулан 2020-2022 онуудад улсын хэмжээнд шаардлагатай байгаа туслах багшийн хэрэгцээний судалгааг авч, нэгтгэлээ. Улсын хэмжээнд 2020 онд 508, 2021 онд 221, 2022 онд 150, нийт ойрын 3 жилд 879 туслах багшийн хэрэгцээ байгаа судалгааны дүн гарч байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн цэцэрлэгүүдэд суралцаж буй зорилтот бүлгийн хүүхдүүдийн нөхцөл байдлын судалгаа хийж үр дүнг хэлэлцэв. Судалгаагаар Улсын хэмжээнд 24 цагийн цэцэрлэгт 2716 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд үүнээс зорилтот бүлгийн 371 хүүхдийн 134 нь хагас өнчин, бүтэн өнчин 16, хоол хүнсээр дутмаг 236 , өдрийн цагаар харах хүнгүй гэртээ үлддэг 123, эцэг эх, асран хамгаалагч нь үл хайхардаг 58, хамаатан болон айлд  амьдардаг 42 хүүхэд тус тус байна. Судалгааны дүнг үндэслэн Швейцарын хөгжлийн агентлаг болон

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын “ПИН” ТББ-аас санаачлан нийслэлийн 24 цагт хамрагддаг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнс болон ариун цэврийн багц бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Түүнчлэн боловсролын салбарын мэдээллийн сангаас хүүхдийн амьдралын нөхцөл байдлын судалгааг 4 үзүүлэлтээр авч үзэхэд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдардаг 8542, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхөд амьдардаг 1608, эцэг эх нь хоёулаа ажилгүй өрхөд амьдардаг 12774, нэн ядуу өрхөд амьдардаг 2227 хүүхэд байна.

Шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосноос хүүхдийг гэр бүлийн орчинд хараа хяналттай байлгах, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тусламж, үйлчилгээ шаардлагатай хүүхдэд цаг алдалгүй хүргэх, шаардлагатай амин дэмийн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан удирдамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5/938 албан тоотоор хүргүүллээ.

Цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагаа түр зогсоосонтой холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн сургуулийн өмнөх боловсролын теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Теле хичээлийг 2 дугаар сарын 1 дүгээр долоо хоногт 150 минутын 15 хичээл, 2 дугаар долоо хоногт 150 минутын 15 хичээл, 3 дугаар долоо хоногт 10 минутын 10 хичээл, 4 дүгээр долоо хоногт 10 минутын 10 хичээл, нийт 500 минутын 50 хичээлийг бэлтгэн зайны сургалтыг зохион байгуулж байна.

Теле хичээлийг нийслэлийн цэцэрлэгүүдийн 12 багш, БМДИ, БХ-ийн арга зүйч ажилтнуудын бүрэлдэхүүнтэй зохион байгуулан NTV телевизээр өглөө 10:00, орой 16:30 цагт 2 удаагийн давталттайгаар үзүүлж байна. Теле хичээлийг мөн тус телевизийн цахим сайт, боловсролын эрхтэй цахим сайтуудаар хүргэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” KА/626 дугаар тушаалаар байгуулагдсан БСШУСЯ, БХ, Монголын бурхан шашинтны төвийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг БНЭУ-д томилолтоор ажиллалаа. Ажлын хэсэг БНЭУ-ын сүм хийдэд шавилан суугаа монгол хүүхдийн сурах орчин нөхцөл, ерөнхий боловсрол эзэмшиж байгаа байгаа байдал, албан болон албан бус хэлбэрээр монгол улсын ерөнхий боловсрол, үндэсний ёс заншлыг цаашид эзэмших боломж, эзэмшсэн боловсролыг дүйцүүлэх арга замыг  судалсан.

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаагийн улмаас Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан боловсролын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах чиглэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн  1а/867 дугаар албан бичгээр орон нутагт хүргүүллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны А/626 дугаар тушаалаар байгуулагдсан иргэний ёс зүйн боловсролын 6-9 дүгээр ангийн сурах бичиг бичих ажлын хэсэгт “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга танилцуулах уулзалтыг 2020 оны 2 дугаар сарын 05,11,18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд заасан сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эдийн жагсаалтын төслийг ЭМЯ, ХХААХҮЯ-тай хамтран боловсруулж, 1а/695 албан тоотоор 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сангийн яаманд санал хүргүүлсэн.

Насан туршийн боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар телевизийн хичээл зохион байгууллаа. Бага, дунд ангийн монгол хэл, математик, иргэний ёс зүйн боловсрол, насанд хүрэгчдэд зориулсан хичээлээр 15 минут нийт 14 хичээл боловсруулан “star” телевизээр түгээсэн. Энэ нь холимог бүлгийн сургалтын арга зүй ашиглан зайны хэлбэрээр олон нийтэд түгээсэн анхны хичээл байсан бөгөөд агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүний хувьд дүйцсэн хөтөлбөрийн суралцагч, үзэгчдийн сайшаал хүлээсэн үйл ажиллагаа боллоо.

Телевизийн хичээлийн агуулгыг уян хатан байдлаар боловсруулан ерөнхий боловсролын үндсэн хичээлүүдийн зэрэгцээ үндэсний соёл уламжлал, зан заншил, ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх, өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх зорилго бүхий 35 цагийн хичээлийг цагаан сарын үеэр олон нийтийн хүртээл болголоо.  

“Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур” боловсруулах ажлын хэсгийг сайдын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/95 дугаар тушаалаар баталлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн цахим сан болох www.econtent.edu.mn цахим хуудсанд VI-XII ангийн засан сайжруулалт хийгдсэн сурах бичгийг шинэчлэн байршуулсан.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Коосэн хөтөлбөрт Япон Улсад суралцах оюутны нэрсийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 2 дугаар сарын 12-ны А/27 дугаар тушаалаар батлав.

Багшийн хөгжлийг дэмжих төвийн 5 дэд ажлын хэсгийн 53 судлаачдын хийсэн олон улсын багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, бодлогын баримт бичгийн харьцуулсан судалгааны ажлын тайлангийн эхний төслийг АХБ-нд хүлээлгэн өглөө.

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрт туссан “Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвийг тусгах” ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн суралцагчдын тоон мэдээллийг урьдчилсан байдлаар хүргүүлсэн. Эрх зүйн хөтөлбөрөөр сургалт эрхэлж буй сургуулиудын хөтөлбөрүүдийг татан авч шинжлэх шаардлагатай гэсэн тул АТГ-тай хамтран ажиллаж байна.

Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын дагуу эрдэм шинжилгээний ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ХНХЯ, СЯ-д хүргүүлэн санал авахаар ажиллаж байна.

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төслийн саналыг http://www.project.edu.mn/ цахим хаягаар 2020 оны 2 дугаар сарын 28-ыг дуустал хүлээн авч, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/35 дугаар тушаалаар байгуулагдсан Бүтээлийн хуулбарлалтыг илрүүлэх системийг хөгжүүлэх, зөвлөмж боловсруулах, нөхцөл байдлын шинжилгээ хийх ажлын хэсгийн анхны хурлыг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж судалгааны ажлыг эхлүүллээ.

ОХУ-ын Оросын суурь судалгааны сан, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамтай хамтран 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын  яармагт  оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд  мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу БНХАУ-д зохиогддог Учаогийн олон улсын циркчдийн наадам, Монакогийн Вант Улсын Монте-Карлогийн олон улсын циркчдийн наадам, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог  Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1а/878 тоот албан бичгээр яамдаас санал авч байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл хурлаас гаргасан санал дүгнэлт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Өвлөн уламжлагчийг шагнах тухай” А/54 дүгээр тушаалаар Соёлын  биет  бус  өвийг  ур  чадварын  өндөр  түвшинд  өвлөн  эзэмшсэн өвлөн уламжлагч, туульч Авирмэдийн Балдандоржийг тодрууллаа. Туульч А.Балдандоржид “Хүндэт өргөмжлөл” гардуулах ёслолын ажиллагааг 2020 оны 02 дугаар  сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Чингис хаан музейн үзмэр цуглуулах, шинээр бүтээн туурвих ажлыг нэгдсэн удирдлагаар хангах болон уг үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулах тухай” А/79 дүгээр тушаалыг баталлаа.

Ерөнхий сайдын ивээл дор 2020 оны 4 дүгээр сарын 23-нд зохион байгуулагдах “Тэргүүний уншигч 1000 хүүхдийн чуулган”-нд гардуулах “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналын үнэмлэх, тэмдгийг хэвлэхэд шаардагдах зардлыгБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А/89 дүгээр тушаалаар шийдвэрлэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.9 дэх хэсэгт заасны дагуу Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх Үндэсний шигшээ багийг бүрдүүлж буй спортын төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулав. Хурлаар шинээр нэр дэвшсэн спортын төрлүүдийг хэлэлцэж дүгнэлт гаргав.

“Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй 3x3 сагсан бөмбөг, гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлоны спортын төрлүүдийг Үндэсний шигшээ багт шинээр оруулах тухай дүгнэлтийг гаргаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/73 дугаар тушаалаар Үндэсний шигшээ багийн спортын төрлөөр баталсан.

“Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах” тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/746 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/69 дугаар тушаалаар Олимп, паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг спортын төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд олгох сар бүрийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу ЗГХА-Биеийн тамир, спортын газартай хамтарсан ажлын хэсэг 2020 оны 2 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газруудын үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллаа.

Удирдамжийн дагуу салбарын хууль тогтоомж, зарлиг, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт хангуулах зорилгоор Аймгийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг төслийг боловсруулах, хавсралт судалгааг хийх, тухайн орон нутагт хийх төлөвлөлтийн талаар газруудын дарга, асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зөвлөмж зааварчилгаа өгч ажиллалаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/26 дугаар тушаалаар биеийн тамирын арга зүйчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох эсэх асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Орон тооны бус зөвлөл”-ийг байгуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран хэрэгжүүлсэн “Дээд боловсролын хамтын ажиллагаа” сэдэвт хөтөлбөрт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 2020 оны 2 дугаар сарын 1-ээс 13-ны өдрүүдэд хамрагдаж, ажилласан.

Тус хөтөлбөрийн хүрээнд:

  • АНУ-ын дээд боловсролын тогтолцоо, дээд боловсролын өнөөгийн тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг сайжруулах,
  • Эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, олон улсын солилцоо, дэлхийн хамтын ажиллагаанд үзүүлэх төрийн болон хувийн хэвшлийн дэмжлэг, их сургуулийн хандлагыг судлах,
  • Засаглал, санхүүжилт, төгсөгчдийн оролцоог хангах зэрэг үйл ажиллагаатай холбоотой их сургуулийн бүтэц, захиргааны чиг үүрэгтэй танилцах,
  • Оюутнуудын карьер хөгжүүлэлт, гадаад оюутнуудыг дэмжих зэрэг оюутны үйлчилгээтэй холбоотой асуудлаар ойлголт авах чиглэлээр тус тус ажилласан болно.

ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Салбарын 2020 оны урсгал зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 42 хоног /хуанлийн 60 хоног/ түр зогсоосон. Энэ хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмнэлт 42,246.9 сая төгрөгийн тооцоо гарсан. Хэмнэлтийн зардлаар дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

  • 2020 оны 4 ба 5 дугаар сарын бямба гарагуудад нөхөж хичээллүүлэхээр шийдвэрлэсний дагуу Улсын хэмжээнд ажиллах ЕБС-ийн 31837 багш, 20582 багш бус ажилтны цалингийн зардал 24,279.9 сая төгрөгийн тооцоо гарсан.
  • Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийг олон нийтийн телевизүүдээр сурагчдад заах теле хичээлийн зардлын тооцоолол хийж 218,283.0 мянган төгрөгийг зарцуулах тухай Сайдын 2020 оны А/52, А/82, А/116 тоот тушаалыг боловсруулж, батлуулав.
  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр ариутгал халдваргүйтгэлийн зардалд 500.9 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан.
  • Боловсролын байгууллагын багш, ажиллагсдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг теле хэлбэрээр зохион байгуулах зардалд 210,000.0 мянган төгрөгийн тооцоо гарч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын сайдын А/106 тоот тушаал гарсан.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн зарим сургуулийг 2 ээлжээр хичээллүүлэх зорилгоор энэ хичээлийн жилд нийслэлд иргэн аж ахуйн нэгжийн байрыг түрээслэх зардлыг тооцооллыг хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын  2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/87 тоот тушаалыг баталсан. Энэ түрээсийн төлбөрт нийт 1,258.4 сая төгрөгийн тооцоолол гарлаа. Нийслэлд 3 дүүргийн 7 цэцэрлэгт байр түрээслэхэд 443.4 сая төгрөг, 6 дүүргийн 9 сургуульд байр түрээслэхэд 824.9 сая төгрөгийн зардал гарсан байна.

Засгийн газрын 13 удаагийн хуралдаанаар Засгийн газрын нөөц сангаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр нийт 4,835.7 сая төгрөгийг санхүүжүүлэх шийдвэр гаргасан байна. Жилийн эцсийн байдлаар гүйцэтгэл 3,602.9 сая төгрөг, хэмнэлт 1,232.8 сая төгрөг, үүнээс улсын төсөвт буцаан төвлөрүүлсэн 404.1 сая төгрөг байна. Санхүүжилтээ бүрэн ашиглаагүй 4 төсөл байна. Үүнд:

 

Тогтоолын агуулга

Шийдвэрийн батлагдсан төсөв

Гүйцэтгэл

Хэмнэлт

Улсын төсөвт буцаан төвлөрүүлсэн

1

ЗГ-364 дүгээр тогтоол

Хөвсгөл, Улаан уул, Хорих уулын орчимд малтлага, судалгаа хийх

360,000.0

144,000.0

216,000.0

216,000.0

2

ЗГ-410 дугаар тогтоол

Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын үеэр зохион байгуулах зарим арга хэмжээний зардал

325,744.7

1360591.8

189,152.9

-

3

ЗГ-165 дугаар тогтоол

Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын зураг төсөл боловсруулах

800,000.0

517,500.0

282,500.0

57,500.0

4

ЗГ-326 дугаар тогтоол

Байгалийн түүхийн музейг буулгах, урлагийн салбарын 6 бүтээн байгуулалтын эх загвар хийх

520,000.0

457,218.9

62,781.1

50,802.1

5

ЗГ-192 дугаар тогтоол

УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сангийн шинэ барилгын зураг төсөл боловсруулах

1,200,000.0

717,938.2

482,061.8

79,770.0

6

ЗГ-127 дугаар тогтоол

Баянмонгол чуулгын найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэх

250,000.0

249,675.6

324.4

-

Нийт дүн

4,835,744.7

3,602,924.5

1,232,820.3

404,072.1

Барилга хөгжлийн төвтэй байгуулсан хяналтын гэрээний тайланг гаргалаа.

Барилгын хөгжлийн төвтэй хийсэн гэрээгээр 2019 онд нийт 226 төсөл арга хэмжээг хянуулахаар тусгаж, 5,190.9 сая төгрөгийн суутган шилжүүлсэн байна. Үүнд:

  • Соёлын салбарын 35 төсөл арга хэмжээнд 830.2 сая
  • Спортын салбарын 13 төсөл арга хэмжээнд 292.3 сая төгрөг
  • Боловсролын салбарын 169 төсөл арга хэмжээнд 3,965.8 сая төгрөг
  • Барьцаа хөрөнгийн дансанд байршиж байсан 9 төсөл арга хэмжээнд 102.8 сая төгрөгийг шилжүүлсэн байна.

Тоног төхөөрөмжийн үлдэгдлийг тооцож гаргалаа.

Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд нийлүүлсэн бараа материалын үлдэгдлийг тооцож гаргалаа. Үүнд:

Ангилал

Эцсийн үлдэгдэл

Ширхэг

Мөнгөн дүн

1

Ерөнхий боловсролын сургууль

3,308

1,525.6 сая төгрөг

2

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

4,354

490,3 сая төгрөг

3

Биеийн тамир, спортын салбар

211

31,3 сая төгрөг

Нийт

7,873

2,047.2 сая төгрөг

Ашиглалтад оруулсан барилга байгууламжийн тооцоог гаргалаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 176 барилга, байгууламж ашиглалтад орсон.  Үүнд:

  • 10020 хүүхдийн хүчин чадал бүхий 76* цэцэрлэг ашиглалтад орсон. (*- 1 нь цэцэрлэгийн гадна тохижилтын ажил)
  • 17790 сурагчийн хүчин чадал бүхий 46 сургууль ашиглалтад орсон.
  • 1320 ор бүхий 12 сургуулийн дотуур байр ашиглалтад орсон.
  • 6070 суудлын хүчин чадал бүхий 23 соёлын барилга ашиглалтад орсон.
  • 1700 суудлын хүчин чадал бүхий 11 спортын барилга ашиглалтад орсон.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл гаргууллаа.

Монгол Улсын 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэх Засгийн газрын “Жагсаалт батлах тухай” 21 тоот тогтоолыг гаргуулсан. Уг тогтоолд:

  • Орон нутагт 219 төсөл арга хэмжээ,
  • Нийслэлийн ЗДТГ-т 37 төсөл арга хэмжээ,
  • ТХААГ-т 93 /97/ төсөл арга хэмжээ /2019 онд зарлагдаагүй 4 төсөл/,
  • БСШУСЯ-д 13 төсөл арга хэмжээ зохион байгуулахаар тусгасан байна.

Уг тогтоол гарсантай холбогдуулан “шийдвэр хэрэгжүүлэх тухай” 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 1а/734 тоот албан бичгийг эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээний нэрсийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн.

Салбарын 2020 оны бараа худалдан авах төлөвлөгөөг баталлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2020 онд нийт 31,340.0 сая төгрөгөөр бараа худалдан авахаар төлөвлөж сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/63 тоот тушаалаар баталлаа. Үүнд:

  • Боловсролын салбарын тоног төхөөрөмжид 22,320.0 сая төгрөг
  • Соёлын салбарын тоног төхөөрөмжид 3,820.0 сая төгрөг
  • Спортын салбарын тоног төхөөрөмжид 950.0 сая төгрөг
  • Шинжлэх ухааны салбарын тоног төхөөрөмжид 500.0 сая төгрөг
  • Бусад тоног төхөөрөмжид 3,750.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

ТАВ. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Соёл, урлагийн газрын төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын нийт 670 албан хаагчийн ХАСХОМ-ын мэдүүлгийг хуулийн хугацаанд нь гаргуулан авч, Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн санд баталгаажуулалт хийж, холбогдох тайланг  хүргүүллээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хүбэй мужийн Үхань хотод дэлгэрсэн шинэ төрлийн “2019-n CoV” короновирусээр үүсгэгдсэн хүнээс хүнд дамжин халдварладаг уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэж буй тус улсын ард иргэдэд туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 44 байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдын зүгээс сайн дураараа нэг өдрийн үндсэн цалин хөлс болон мөнгөн тусламжид нийт 75,4 сая төгрөгийн хандивыг цуглуулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хандивын дансанд төвлөрүүлж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд холбогдох төлөөллийн хамт албан ёсоор гардуулан өглөө.

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгуулагдаж, Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг ханган хөл хорио тогтоосон хугацаанд салбарын харьяа байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, улмаар тус яамны зүгээс 2020 I улиралд хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эрэмбэлж, шуурхай зохион байгуулж ажиллах талаар чиглэл өглөө.

Засгийн газар болон Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоосон хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, сургалтын үйл ажиллагааг видео хэлбэрээр хүргэж буй 13 телевизийн 540 гаруй хичээлүүдийг цуглуулан архивлаж, тус яамны e-content.edu.mn сайтад байршуулж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн ажилласан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2019 оны 02 дугаар сарын байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 1297 хариутай бичиг, 502 шууд бичиг, 430 өргөдөл гомдол, нийт 2229 бичиг ирүүлсэн байна. 886 хариутай албан бичиг, 347 өргөдөл, гомдол буюу нийт 1233 бичгийг шийдвэрлэж, хариутай бичиг, өргөдөл, гомдлын 71.4%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 15.6% нь буюу 201 албан бичиг, 69 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.

Мөн энэ сард яамнаас бусад гадны байгууллага, иргэдэд 1154 албан бичиг явуулсан бол биечлэн ирж уулзсан болон утсаар хандсан иргэдэд нийт 1725 удаа мэдээлэл, лавлагаа өгч ажилласан байна.

*****