Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2020 оны 3 дугаар сарын мэдээ

A- A A+
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2020 оны 3 дугаар сарын мэдээ

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  1. Музейн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1а/1800 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүллээ.  
  2. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг үндэслэн “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг батлуулахаар төслийг холбогдох журамд нийцүүлэн боловсруулж, БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1а/1695 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүллээ.
  3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд “Кино урлагийг дэмжих сан” байгуулахаар тусгагдсантай холбогдуулан “Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, түүнд хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж дууссан бөгөөд бусад яамдаас санал авахад бэлэн болсон.
  4. БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Жагсаалт батлах тухай” 161 дүгээр тушаалаар Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг шинэчлэн баталлаа.
  5. БСШУС-ын яам болон салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бодлогын баримт бичгүүдийн судалгааг нэгтэн гаргах ажлыг зохион байгуулсан.
  6. Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах санал, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг БСШУС-ын сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/107 дугаар тушаалаар байгуулан ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг “Шинжлэх ухаан, технологийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа. Тогтоолын төслийн хүрээнд Засгийн газрын 2019 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах дүрмийн төсөл, “Шинжлэх ухаан, технологийн төсөлд тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулаад байна.
  7. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын хуульд нийцүүлэн боловсруулж, ЗГХЭГ-т хүргүүлсэн.
  8. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулж “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам”-ыг  шинэчлэн боловсруулж, Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулж, яамдаас санал авч нэгтгэсэн. 
  9. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтран баталсан “Спортын тэмцээн, наадам зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын төсөлд аймаг, дүүргийн БТСГ-уудаас ирүүлсэн саналыг журмын төсөлд тусган дахин боловсруулалт хийсэн.
  10. ”Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ыг УИХ-д өргөн мэдүүлэх хүсэлтийг ЗГХЭГ-т 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1а/1275 албан тоот хүргүүлэв.
  11. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ийг батлах Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэв. Үндэсний хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөрийг 2020-2024 онд  хэрэгжүүлнэ.
  12. Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-ийг үндэслэн “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ыг боловсруулж БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/152 дугаар тушаалаар баталлаа.
  13. “Боловсролын мэдээллийн төв” ТӨҮГазар байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлүүлэв.
  14. Дээд боловсролын захиргааны статистикийн мэдээний маягт, түүний нөхөх зааврыг шинэчлэн Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн Үндэсний статистикийн хорооны даргын 03 дугаар сарын 24-ний А/30 тоот тушаалаар батлагдав.
  15. Соёл, урлагийн захиргааны болон бүртгэлийн статистикийн мэдээллийн маягт, нөхөх зааврыг шинээр боловсруулан Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлд танилцуулж Үндэсний статистикийн хорооны даргын 03 дугаар сарын 24-ний А/36 тоот тушаалаар батлагдав.
  16. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл”-ийг хэлэлцүүлэн батлуулсан. Засгийн газрын тогтоолоор инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх 5 чиглэлийн 11 технологийн үндсэн шинж чанарын тодорхойлолт, хүрэх үр дүнгийн төсөөллийг тодорхойлсон.
  17. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн үндэсний хөтөлбөрийг батлуулах асуудлаар Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох материалын хамт 12 яам болон шадар сайдаас санал авч нэгтгэн 03 дугаар сарын 23-ний өдрийн 1а/1706 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүллээ.
  18. “Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хуралдаанаар хэлэлцүүлэхээр 04 дүгээр сарын 03-ний өдрийн 1а/2001 тоотоор ЗГХЭГ-т хүргүүллээ.
  19. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ын төслийг боловсруулан аймаг, нийслэлийн боловсролын газар, МУБИС-ийн СӨБ-ын  сургууль, НҮБ-ын Хүүхдийн сан, БҮТ, БМДИ  зэрэг байгууллагуудад журмын төслийг санал авахаар хүргүүлэн ажиллалаа.
  20. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж байна. 
  21. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулах журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүллээ.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө” хэрэгжүүлэх удирдамжийг батлан ажиллаж байна.
  2. Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан биелэлтийг онцлох 22 ажлын тайлан мэдээлэлтэй хамт Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүллээ. Соёл, урлагийн үндэсний зөвлөлөөс 2020 оны 4-6 дугаар сард бүх нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсрууллаа.
  3. Ерөнхий сайдын дэргэдэх Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2020 оны анхдугаар ээлжит хурлын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд 2019 оны үйл ажиллагааны тайланг бэлтгэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээллийн сувгаар соён гэгээрлийн нэвтрүүлэг, хэлэлцүүлгийн хийхээр сэдэв агуулгыг гаргаж 2020 оны хийх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.
  4. БСШУС-ын салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн байдалд  хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралт “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” зэргийг үндэслэн бодлогын баримт бичгүүдийн 2019 оны хэрэгжилтийн тайланд хяналт-шинжилгээ хийсэн. Тайланг сайдын зөвлөлийн цахим хурлаар 03 дугаар сарын 27-ний өдрийн хэлэлцүүлсний дараа 03 дугаар сарын 30-ний өдрийн 1а/1866 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүлсэн.
  5. БСШУС-ын сайдын “Сургалтын бодлого батлах тухай” 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар “Монгол хэлний сургалтын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Бодлогод монгол хэлний сургалтын зорилгыг суралцагчдыг тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон хэл, соёлоо эзэмшсэн, хэлнийхээ баялаг, найруулгын яруу тансаг үнэ цэнг мэдэрч хэрэглэдэг, эрхэмлэн дээдэлж, нандигнадаг, бахархдаг, дархлааг нь хамгаалдаг, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг эх оронч иргэн болгож төлөвшүүлэхэд оршино хэмээн өргөтгөн томьёоллоо.
  6. Монгол Улсын Шадар сайд, БСШУС-ын сайдын хамтарсан “Хүүхэд хэрэглэгч” өдрийг тэмдэглэх тухай 2018 оны 121/А/780 дугаар тушаалын хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан зорилгоор БСШУС-ын сайд, ХНХ-ын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” арга хэмжээг цахим орчинд, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах удирдамжийг баталж хэрэгжилтийг ханган ажиллалаа.
  7. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал, Засгийн газрын 2019 оны “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 379 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг БСШУС-ын сайдын 2020 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/104 дүгээр тушаалаар батлан холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
  8. Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 98 дугаар тогтоолын дагуу АШУҮИС-ийн эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар арга хэмжээ авч ажиллах ажлын хэсгийг БСШУС-ын сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/139 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан теле хичээлийг 02 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 30 удаагийн 300 минутын хичээлийг бэлтгэн хүргэж байна. Сургуулийн өмнөх боловсролын теле хичээлийн онцлог нь эцэг эх, насанд хүрэгчийн дэмжлэг, чиглүүлэгтэй хэрэгжих бөгөөд хичээлийн агуулгыг эцэг эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөмж, хүүхдийн хийх үйлийн уялдааг хангаж, эрүүл мэндээ хамгаалах дадал олгох, хөдөлгөөн, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, Монгол зан заншил, өв уламжлалыг эзэмшүүлэх зорилгыг хангахаар тодорхойлон хичээлийг бэлтгэн үзүүлж байна. Хичээлийг NTV телевизээр өглөө 10.00 цаг, орой 16.30 минут гэсэн 2 удаагийн давталттайгаар үзүүлэхээс гадна тус телевизийн цахим сайт болон БСШУС-ын яамны econtent.edu.mn сайтад байршуулан эцэг эх, багш нарт давтан үзэх боломжийг бүрдүүллээ. Теле хичээлтэй холбоотой асуудлаар аймаг, нийслэлийн Боловсролын газруудад 2 удаа зөвлөмжийг хүргүүлсэн.
  2. БСШУС-ын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн цэцэрлэгийн 1700 хүүхдийн гэр бүлийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ” хийсэн бөгөөд үнэлгээний дүнд судалгаанд хамрагдсан 2-5 насны нийт хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлтэй байна. Хүүхэд хамгааллын өндөр эрсдэлд буй, хамгаалал шаардлагатай 43 хүүхдийн судалгааг СӨБГ-ын даргын 2020.03.06-ны өдрийн 5/1325 албан тоотоор ГБХЗГ-т хүргүүллээ. Тус үнэлгээний тайланд үндэслэн нийслэлийн 24 цагийн болон захын дүүргийн цэцэрлэгүүдийн зорилтот бүлгийн 1150 хүүхэд, тэдний гэр бүлд коронавирусээс хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУС-ын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, ПИН ТББ хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүллээ.
  3. “Сургуулийн өмнөх боловсролын туслах багшийн талаар авах зарим арга хэмжээний тухай“ 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн туслах багшийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг, магадлан итгэмжлэгдсэн, дэргэдээ дадлага явуулах клиник цэцэрлэг бүхий их дээд сургуульд бэлтгэх талаар судалгаа хийгдэж байна.
  4. СӨБ-ын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй (нийт 16) стандартын цахим сан бүрдүүллээ.  Энэ нь цаашид хөрөнгө оруулалтыг дэмжих, хүүхдийн цэцэрлэгт тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй орчин бүрдүүлэхэд баримтлах суурь баримт бичиг бөгөөд шинэчлэх болон шинээр боловсруулах шаардлагатай стандартын жагсаалт гаргана.
  5. Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан БСШУС-ын сайдын 2020 оны А/118 дугаар тушаалаар баталлаа. Энэхүү тушаалаар ЕБС-ийн суралцагчийн 2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцалж, шалгалтын дүнг жилийн эцсийн дүнгээр тооцох, нэгдмэл агуулга бүхий шалгалтын үнэлгээ /дүн/-г тооцох аргачлал, хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсролын үнэлгээний байгууллагаас боловсруулж хүргүүлэх зохицуулалтыг хийлээ.
  6. Цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор Насан туршийн боловсролын үндэсний төвөөс дүүрэг, аймгийн Насан туршийн боловсролын төвүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран эрүүл мэнд, амьдрах ухаан, санхүү, мэдээллийн технологи, онцгой байдал зэрэг чиглэлээр теле хичээл боловсруулан “Стар” телевизээр нэвтрүүлж байна. Нийт хичээлийн тоо 43, цагийн хэмжээ 645 минут болж байна.  Мөн дүйцсэн хөтөлбөрийн бага, суурь боловсролын түвшний “Монгол хэл”, “Математик”, “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлээр тус бүр 15 минут үргэлжлэх нийт 13 хичээл бэлтгэж, “СТАР” телевизээр нийтийн хүртээл болголоо.
  7. “Цэцэрлэг, сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгсэл, сүлжээний зохистой хэрэглээг бий болгох нь” гарын авлагыг боловсруулж, хэвлүүллээ.
  8. Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын  яармагт  оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд  мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу БНХАУ-д зохиогддог Учаогийн олон улсын циркчдийн наадам, Монакогийн Вант Улсын Монте-Карлогийн олон улсын циркчдийн наадам, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог  Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай асуудлыг шийдвэрлүүллээ. Энэ тогтоолоор 24 уран бүтээлчид 139,0 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон.
  9. БСШУС-ын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтарсан хурал 03 дугаар сарын 11-ны өдөр тус яаман дээр болж, 2 талын байгуулсан хэлэлцээрийн биелэлтийг 80,9% -иар дүгнэсэн. 2020-2021 онд хэлэлцээр хийх бүрэлдэхүүнийг БСШУС-ын сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/26 дугаар тушаалаар баталлаа.
  10. БСШУС-ын сайдын А/79 дүгээр тушаалаар байгуулсан Чингис хаан музейн үзмэр цуглуулах, шинээр бүтээн туурвих ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа. Хурлаар музейн шинэ барилгын шав тавих арга хэмжээний төлөвлөлтийн талаарх мэдээлэл болон музейн сурталчилгааны шторк бүтээх ажлын явцтай танилцаж, цаг үеийн шаардлагатай бусад асуудлыг хэлэлцлээ.
  11. Коронавирусээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Соёл, урлагийн байгууллагын удирдлагуудад БСШУС-ын яамны  7/535, 7/830, 7/898 албан тоотоор чиглэл, зөвлөмжийг тус тус хүргүүллээ. Вирусээс хамгаалах халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн мэдээллийг 7 хоног бүр ажлын 3-7 хоногт тус газрын мэйлээр хүлээн авч байна. Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед ахуйн хүрээнд гэмт хэрэг ихсэж байгаатай холбогдуулан соён гэгээрүүлэх агуулга /контент/ бэлтгэх үүргийг соёл, урлагийн байгууллагын удирдлагуудад өгч, урын сан хөмрөгт байгаа агуулга/контентын жагсаалтыг нэгтгэн гаргалаа.
  12. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу 2019 онд зохион байгуулагдсан Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээн, тивийн наадам, Монголын хүүхдийн спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн 43 спортын төрлийн 1601 тамирчин, дасгалжуулагчдад БСШУС-ын  сайдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны А/135 дугаар тушаалаар 834.5 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор шийдвэрлэсэн.
  13. Төрийн нарийн бичгийн даргын Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Жем Ал Гумыштэй 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хийсэн уулзалтын мөрөөр (1) “Дээд боловсролын тэтгэлэгийн талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон (2) “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл болон Монгол Улсын БСШУС-ын яам хоорондын санамж бичиг”-ийн Монголын талын төслүүдийг боловсруулан Туркийн талд 03 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн.
  14. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монголын талын хариу төслийг ГХЯ-аар дамжуулан Катарын талд 03 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн.
  15. Ази, Номхон Далайн орнуудын боловсролын солилцооны хүрээнд хэрэгжиж буй 2020 оны Монгол-Солонгосын Багш солилцооны хөтөлбөрийн гэрээний хэрэгжилтийн хугацаанд өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн БНСУ-ын Боловсролын яаманд хүргүүлж, 2020 оны Багш солилцооны хөтөлбөрийг 9-11 дүгээр саруудад хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн.
  16. Оросын талаас 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлын шугамаар ирүүлсэн (1) “Ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУС-ын яам, ОХУ-ын Гэгээрлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон (2) “Сургалт-арга зүйн ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын БСШУС-ын яам болон ОХУ-ын Е.Д.Стасовагийн нэрэмжит Интердом олон улсын боловсролын төв хоорондын гэрээ”-ний Монголын талын хариу төслийг Оросын талд уламжилж, төслийг эцэслэх саналыг 03 дугаар сарын 19-ны өдөр хүргүүлсэн.
  17. Италийн талтай байгуулах боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийн төслийг боловсруулан ГХЯ-аар дамжуулан Италийн талд 03 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн.
  18. Монгол Улсын 2016-2019 оны Соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр дуусгавар болсонтой холбогдуулан 2020-2023 онуудад Соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрийн төслийг боловсруулaн Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.
  19. 03 дугаар сарын 30-ний өдөр зохион байгуулагдсан 200 гаруй орны Шинжлэх ухааны сайд, удирдах ажилтнуудын оролцсон “COVID-19 болон “Нээлттэй шинжлэх ухаан” сэдэвт ЮНЕСКО-ийн цахим хэлэлцүүлэгт БСШУС-ын сайд оролцлоо.
  20. 2020 оноос эхлэн хэрэгжих суурь судалгааны төслийн жагсаалтыг БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны А/143 дугаар тушаалаар баталлаа.  
  21. Улсын захиалгаар 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх Шинжлэх ухаан, технологийн төслийг БСШУС-ын сайдын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Шинжлэх ухаан, технологийн захиалгат төсөл батлах, санхүүжүүлэх тухай”  А/146 дугаар тушаалаар баталлаа.
  22. “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 4.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оноос хэрэгжих Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн болон гадаадтай хамтарсан төслийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслүүдийн агуулга, үр дүнгийн даалгаврын давхардал, гүйцэтгэгч, удирдагчийн өмнө нь хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлийн байдалд хяналт тавьж ажиллалаа.
  23. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж http://www.project.edu.mn цахим хаягаар бүртгэж хүлээн авсан.
  24. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд гүйцэтгэсэн “Салбар дундын нээлттэй, сүлжээ лабораторийн итгэмжлэлийн техникийн шаардлага болон Судалгааны нээлттэй, дундын болон сүлжээ лабораторийн стандарт, эрх зүйн зөвлөх үйлчилгээ”-ний гэрээт ажлын тайланг цахимаар хэлэлцэн 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авлаа.
  25. Монгол судлалын үндэсний зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар 2019 оны Монгол судлалын үндэсний зөвлөлийн төлөвлөгөөний биелэлт, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. Боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шаардагдах зардлыг БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах, зардал батлах тухай” А/154 дүгээр тушаалаар баталлаа. 
  2. “Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөр, “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”,“Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр, “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр, “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийн 2019 оны биелэлтийг хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн дагуу гарган цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтийг боловсрууллаа.
  3. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2020-2021 оны хичээлийн жилд ОХУ-д суралцуулах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг дуусгаж ярилцлагыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр онлайн хэлбэрээр шалгалт авахаар шийдвэрлэсний дагуу хэрэгжилтийг ханган ажиллалаа.
  4. “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн  үзэл баримтлалын хүрээнд салбарт хийгдэх бүтээн байгуулалтын саналыг боловсруулж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ.
  5. Салбарын хэмжээнд хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, ЗГХЭГ-т хүргүүлсэн.
  6. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.54 зорилтын 2 дэх хэсэгт “Биеийн тамир, спортын шинжлэх ухааны бие даасан бүтэц бий болгох” зорилгоор “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоолыг 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн.
  7. ЮНЕСКО-ийн үндэсний комисст БМИҮЗ-ийн дэргэд байгуулах Үндэсний мэдээллийн төвд ЮНЕСКО-оос техникийн туслалцаа авах тухай БСШУС-ын яамны дэд сайдын 2020 оны 03 дугаар сарын 06-ны албан тоотыг явуулав.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Төрийн нарийн бичгийн даргын “Чингис хаан” музейн барилгын зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, Үндэсний урлагийн их театрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах, “Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын "Үнэлгээний хороо байгуулах тухай" 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар Улсын филармонид тоног төхөөрөмж, сандал худалдан авах, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын их засварын ажлыг сонгон шалгаруулах, Хэнтий аймгийн Дадал сумын Биеийн тамир, спортын заалны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Спорт заалны барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлуудыг зохион байгууллаа.
  2. Засгийн газрын хуралдааны 2020 оны 14 дүгээр тэмдэглэлийн дагуу “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг  Сангийн яамтай зөвшилцөхөөр саналыг албан бичгээр хүргүүлсэн.
  3. Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/58 дугаар тушаалаар байгуулагдсан “XII.6.1.3.11 Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд техник хэрэгсэл худалдан авах” нэртэй,  “БСШУСЯ/202002508” дугаартай үнэлгээний хорооны анхны хурлыг зохион байгуулж, тус тендерийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цахим хэлбэрээр зарласан.
  4. Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/57  дугаар тушаалын дагуу “Спортын байгууллагуудад тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх” худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичгийн боловсруулж, үнэлгээний хороог хуралдуулж, худалдан авах ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зарласан.
  5. “Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн дотуур байранд тавилга худалдан авах тухай” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлтийг хийж үнэлгээг зохион байгуулан гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн.
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх цахим гарын авлага үйлдвэрлэн нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэх тендерийн баримт бичгийг боловсруулж цахим тендер шалгаруулалтыг зарласан.
  7. Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суурин компьютер нийлүүлэх тендерт 920.5 сая төгрөгийн үнийн санал ирүүлж гүйцэтгэгчээр шалгарсан “Бодь-Электроникс” ХХК-тай  бараа нийлүүлэх гэрээг байгуулах ажлыг зохион байгуулсан.
  8. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх БСШУСЯ/202002504 дугаартай тендерт  гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжид гэрээ байгуулах, бусад оролцогч нарт шалгараагүй мэдэгдлийг хүргүүлж ажиллаа.
  9. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тоглоом худалдан авах БСШУСЯ/202002500 дугаартай тендерийн нээлтийг хуулийн хугацаанд хийж Үнэлгээний хороо хуралдаж оролцогч аж ахуйн нэгжүүдийн материалыг хянан үзэж үнэлгээ хийж гүйцэтгэгчийн сонгон шалгарууллаа.
  10. БСШУС-ын яамнаас аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлаг, спортын газар, хэлтсүүдийн хэрэгцээнд автомашин нийлүүлэх тендерийг зарлалаа.
  11. БСШУС-ын салбарын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны худалдаа авах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах жагсаалтыг БСШУС-ын сайдын А/149 дугаар тушаалаар баталлаа.
  12. Чингис хаан музей барилга угсралтын ажлын тендерт гүйцэтгэгчээр шалгарсан “Билгүүн монгол констракшн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний төслийг боловсруулан хуулийн хугацаанд гэрээ байгуулан ажиллалаа.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвийн удирдлага, санхүүгийн 2018, 2019 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хийх удирдамжийг боловсруулан Ажлын хэсэг байгуулах  тухай БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А/113, А/114 тоот тушаал батлагдсан. Боловсролын үнэлгээний төвийн удирдлага, санхүүгийн 2018, 2019 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хийх ажлыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд биеийн тамир, спортын талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулж, Төрийн захиргаа удирдлагын газарт хүргүүлсэн.
  3. Засгийн газар болон Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоосон хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, сургалтын үйл ажиллагааг видео хэлбэрээр хүргэж буй 13 телевизийн 540 гаруй хичээлүүдийг цуглуулан архивлаж, тус яамны e-content.edu.mn сайтад байршуулж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн ажилласан.
  4. Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай” А/84 дүгээр тушаалын гарган яамны нийт албан хаагчид дагаж мөрдөн ажиллаж байна.
  5. “Ковид-19” вируст халдварын үед салбарын хэмжээнд 1800-1209 шуурхай утас болон 1209@mecs.gov.mn хаягаар иргэдээс санал хүсэлт авч, мэдээллээр шуурхай ханган ажиллаж байна. 03 дугаар сарын 02-ны өдрөөс 30-ны өдрийн хүртэлх хугацаанд 191 санал хүсэлт, өргөдөл гомдол ирүүлсэн байна. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн ихэнх хувь нь их, дээд сургуулийн цахим сургалтын чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг яамнаас нэгдсэн журмаар авах, их дээд сургууль болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөр төлөхтэй холбоотой гарч буй хүндрэлийг багасгах, төлбөр төлөх хугацааг хойшлуулах, хөнгөлж өгөхийг хүссэн асуудлуудыг ирүүлж байна.  
  6. Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр хөл хорио, хязгаарлалт тогтоосон хугацаанд БСШУС-ын салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх чиглэлийг сайдын 2020 оны 1а/526 албан тоотоор аймаг, нийслэлийн засаг дарга нарт болон салбарын харьяа байгууллагуудад хүргүүллээ.
  7. Яам болон салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажлын уян хатан цагаар ажиллах, мөн гэрээсээ цахимаар ажиллах зааврыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг заавар, чиглэлд эрх бүхий албан тушаалтны баталсан томилолт, удирдамжгүйгээр орон нутагт ажиллахгүй байх, гадаад томилолтыг бүрэн зогсоох удирдамж, чиглэлийг яамны албан хаагчдад болон харьяа байгууллагуудын удирдлагад хүргүүлэн ажиллаж байна.
  8. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн байдалд  хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралт “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” зэргийг үндэслэн бодлогын баримт бичгүүдийн 2019 оны хэрэгжилтийн тайланд хяналт-шинжилгээ хийлээ.
  • Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар тогтоолын хавсралт Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” –ийн хэрэгжилтийн зорилт тус бүрийн үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, нэгтгэхэд ерөнхий үнэлгээ 99,68 %-тай байна.
  • Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ‘Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого’ –ийн хэрэгжилтийн зорилт тус бүрийн үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан ‘Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам’-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, нэгтгэхэд ерөнхий үнэлгээ 89 %-тай байна.
  • Монгол Улсын Их хурлын 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ‘Төрөөс соёлын талаар баримтлах бодлого’ –ийн хэрэгжилтийн зорилт тус бүрийн үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан ‘Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам’-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, нэгтгэхэд ерөнхий үнэлгээ 94,5%-тай байна.
  • Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ‘Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого’–ийн хэрэгжилтийн зорилт тус бүрийн үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан ‘Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам’-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, нэгтгэхэд ерөнхий үнэлгээ 80%-тай байна.
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, 10.6-д заасны дагуу Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг дунд хугацаанд хэрэгжүүлэх Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаар тогтоолоор батлахдаа 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжихээр баталсан. Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн А/827 дугаар тушаалаар Төрөөс баримтлах бодлого, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаад байна. Иймд “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлог”-ын хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх хугацаа болоогүй байна.

 

 

*****