БЕЛАРУСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛСЫН ХОРООТОЙ ХАМТРАН 2021 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТАРСАН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

A- A A+
БЕЛАРУСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛСЫН ХОРООТОЙ ХАМТРАН 2021 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТАРСАН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Монгол Улсын Боловсрол,  шинжлэх ухааны яам (БШУЯ), Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо (ШУТУХ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2021 оноос хэрэгжүүлэх хамтарсан судалгааны төслийн уралдааныг зарлаж байна.

1. Ерөнхий мэдээлэл

Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Беларусийн эрдэмтдийн хамтран гүйцэтгэх ажлууд байна.

Монголын талын төслийн саналыг БШУЯ, Беларусийн талын төслийн саналыг ШУТУХ тус тус хүлээн авна. Монгол, Беларусийн эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БШУЯ-аас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй төслийн удирдагчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

Монголын талын төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталж, 2018 оны 343 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан технологийн төслийн төсөвт өртөг зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/696 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах аргачлал”-ын дагуу сонгон шалгаруулна.

2. Төслийн хугацаа, санхүүжилт

Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг БШУЯ болон ШУТУХ хариуцна.

-           Монголын талын төсөл хүлээн авах хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 17-ний 23:59 цаг хүртэл

-           Эцсийн сонгон шалгаруулалтын дүн 2021 оны 1 дүгээр улиралд гарна.

-           Төсөл хэрэгжих хугацаа: 3 жил

-           Монголын талын төслийн санхүүжилт: жилд 12,000,000 төгрөг хүртэл

3. Төсөл хэрэгжүүлэгч

  • Төслийн удирдагч, төсөл хэрэгжүүлэгч нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх журам”-д заасан шаардлагыг хангасан байна.
  • Төслийн удирдагч нэг, төсөл хэрэгжүүлэгч нь хоёроос дээш төсөлд оролцож болохгүй.
  • Төслийн удирдагч нь багийн гишүүдийг төлөөлж төсөл мэдүүлэх ба төсөл сонгон шалгарсан тохиолдолд төслийн багийг төлөөлж захиалагчтай харьцах, гэрээ байгуулах, төслийн явцын болон эцсийн үр дүнг тайлагнах, төсөлтэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдийн өмнө төлөөлж үүрэг, хариуцлага хүлээнэ.
  • Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүн нь төслийн бүрэлдэхүүнд орохдоо дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна:
    • Сонгон шалгаруулалтын нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн байна;
    • Төслийн агуулга нь өмнө хийж байсан судалгааны ажлын агуулгатай ижил байж болохгүйгээс гадна улсын болон арилжааны нууцад хамаарах мэдээлэл агуулаагүй байна;
    • Төсөл хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнтэй танилцсан байна;
    • Эрдэм шинжилгээний ажилтны мэдээллийн санд бүртгүүлсэн байх ба төсөл мэдүүлэх үеийн мэдээлэл бүрэн бөгөөд шинэчлэгдсэн байвал зохино;
    • Эрдэм шинжилгээний ажилтны мэдээлэл болон төслийн мэдүүлгийн  мэдээллийг төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавихад ашиглахыг хүлээн зөвшөөрсөн байх.
  • Сонгон шалгаруулалтад оролцож буй монгол болон Беларусь судлаачдын баг 10 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна. Төслийн удирдагчийн хувьд нэг төсөл бүртгүүлэх ба түүнээс гадна тухайн сонгон шалгаруулалтад оролцож буй өөр нэг төслийн гүйцэтгэгч байж болно.

4.         Төслийн бүртгэл, төсөлд тавигдах шаардлага

1. Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг тогтоосон хугацаанд  http://project.edu.mn хаягаар бүртгүүлж хэвлэмэл нэг хувийг баталгаажуулан БШУЯ-ны Шинжлэх ухааны газарт хүргүүлсэн байна. Хэвлэмэл хувийг буцааж олгохгүй.

2. Төслийн мэдүүлгийн маягтыг дараах холбоосоор татаж авна уу:

3. Төслийн мэдүүлгийг дээрх цахим хуудсаар нэг удаа бүртгүүлэх ба “хадгалах” товчийг дарснаар 4 оронтой бүртгэлийн дугаар олгогдоно. Төслийн мэдээллийг бүрэн оруулж, нягталсны дараа “илгээх” товчийг дарснаар сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэнэ.

4. Төслийн агуулга нь төсвийн санхүүжилт болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдтэй агуулгын хувьд ижил байж болохгүй. 

5.         Төслийн сонгон шалгаруулалт

1.         Төслийн сонгон шалгаруулалтыг БШУЯ болон ШУТУХ-ийн өөрсдийн холбогдох журмын дагуу тусдаа явуулах ба хоёр талын бие даасан сонгон шалгаруулалтын дүнг харгалзан эцсийн шийдвэрийг БШУЯ болон ШУТУХ хамтран гаргана.

2.         Төслийн мэдүүлэг болон сонгон шалгаруулалтын мэдээлэл нууц байна.

3.         Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн төслийг төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэр гарахаас өмнө БШУЯ, ШУТЯ болон гуравдагч этгээдээс зарлан явуулж буй өөр төслийн сонгон шалгаруулалтад дэвшүүлж болохгүй.

БШУЯ болон ШУТУХ-ийн хамтарсан шийдвэрээр дэмжигдсэн төслийн удирдагч нарт цахим хэлбэрээр сонгон шалгаруулалтад тэнцсэн талаар мэдэгдэнэ.

4.         Сонгон шалгаруулалтад тэнцсэн төслийн удирдагчид төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах эрх олгогдоно.

5.         Хоёр талын дэмжлэг хүлээсэн, гэрээ байгуулсан төслийн тус тусын санхүүжилтийг БШУЯ болон ШУТУХ хариуцна.

6.         Төслийн санхүүжилтийг жилээр олгоно.

7.         Төсөл хэрэгжүүлэгчид төслийн эцсийн тайланг хүлээлгэн өгөхөөс өмнө оросын судлаачидтай хамтран олон улсын сэтгүүлд төслийн үр дүнгийн талаар нийтлүүлэх үүрэг хүлээнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхдээ БШУЯ болон ШУТУХ-ийн дэмжлэгийг заавал дурдсан байна. Тухайлбал: «The reported study was funded by MECSSM and SCSTRB according to the research project № 19-51-2001».

Шинжлэх ухааны газар

Боловсрол, шинжлэх ухааны яам

Утас: (976-51)-263181