ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

A- A A+
ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Оросын Холбооны Улсад 2021/2022 оны хичээлийн жилд Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах зорилгоор сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй гадаадын иргэн, иргэншилгүй хүмүүс болон гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдэд зориулан  2021 оны 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд https://edu.rs.gov.ru (https://education-in-russia.com/) мэдээллийн системд бүртгэл явагдах болно.

Заасан хугацаанд горилогчид https://edu.rs.gov.ru сайт дээр бүртгүүлэн (уг сайт 2021 оны 1 дүгээр сарын 20-ноос нээгдэж 2 дугаар сарын 20-нд орон нутгийн 00:00 цагт хаагдана), анкет бөглөж, ОХУ-ын их дээд сургуулиудын дотроос хүссэн боловсролын хөтөлбөрөө сонгох (6 хүртэлх тооны их дээд сургуулийн нэрийг сонгож давын өмнө суралцах хүсэлтийн дагуу жагсаах, сонгон шалгаруулалтын Нэгдүгээр үе шатанд оролцоход шаардагдах баримт бичгийн скан-хуулбарыг хавсаргах (Хавсралт 1).

            Сонгон шалдгаруулалтын хуваарь

Бакалавр, магистр, аспирантур, ординатур*, орос хэлний зуны сургуульд* суралцах хүсэлтэй горилогчид дараах үе шатыг амжилттай давах ёстой. Үүнд :

I21.01.20-2021.02.20EDU.RS.GOV.RU сайт дээр заавал бүртгүүлэх. Хавсралт 1-д заасан жагсаалтын дагуу хувийн баримт бичгийн скан-хуулбарыг байршуулах.
21.01.20-2021.02.28 Бүртгэлийн комисс ирүүлсэн мэдүүлгийг шалгах;
Внимание!Портфолио шалгаруулалтад боловсролын тухай гэрчилгээтэй горилогчдыг оруулна (гэрчилгээнд гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно); 1-2-р ангийн оюутнууд аттестат (түүнд гол бус хичээлд хоёроос дээшгүй «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно) ба тухайн их дээд сургуулийн сургалтын хэлтсийн тамга бүхий сурлагын тухай тодорхойлт (дундаж оноо нь 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байна) –ыг тус тус хавсрагна. Для кандидатов в Магистр,  аспирантурд суралцах горилогчдын  дипломны дундаж оноо нь Монголын боловсролын  стандартаар бол 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байна. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг эндээс үзнэ үү. Хавсралт 2.  
21.02.21 – 21.03.10Сонгон шалгаруулалтад орох урилга. Мэдээллийг горилогчийн хувийн кабинет руу явуулна.
I I  21.03.1 – 21.03.25 Сонгон шалгаруулалтад явуулах. Сонгон шалгаруулалтын форматын тухай мэдээллийг нэмж байршуулна.    
21.03.26Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон горилогчдын нэрсийг   ОШУСТ-ийн сайт дээр байршуулна.  
Урлагийн мэргэжлээр суралцах  горилогчдын дунд элсэлтийн шалгалт явуулах хугацаа «соёл ба урлаг»  гэсэн боловсрол эзэмших горилогчид (урлагийн мэргэжил) өөрийн чиглэлийн нэмэлт шалгалтыг суралцахаар сонгосон их дээд сургууль дээр заавал өгнө.  Урлагийн чиглэл бүхий их дээд сургуулиудад өгөх элсэлтийн шалгалтын хуваарийг  russia-edu.ru сайт дээр байршуулсан байна.
21.03.26 – 21.04.01Сонгон шалгаруулалтын Хоёрдугаар шатанд бэлтгэн  EDU.RS.GOV.RU   системд баримт бичгийн бүрдүүлэлт хийх  Хавсралт  3
2021.04.05Баримт бичгийг Россотрудничество агентлагийн Төв аппарат руу илгээх.
I I I  21.04.06-21.05.31Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг «Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаадад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны Агентлаг  (Россотрудничество)» - хэлэлцэх.

* Ординатур ба Орос хэлний Зуны сургуульд суралцах горилогчдод заавал тавигдах шаардлага– орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх.

Мэдээлэл авах утас: 45-46-00, 45 28 70

Хавсралт 1

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ ГАДААДЫН ИРГЭДИЙН ДУНД ЯВУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ШАТАНД ОРОЛЦОХОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:

сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг Гадаад орнуудад ажиллаж байгаа оросын байгууллагууд хэрэгжүүлнэ(ОШУСТ);

сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатыг нэгдүгээр үе шатанд шалгарсан гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах оросын боловсролын байгууллагууд хэрэгжүүлнэ.

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат нь:

  1. Портфолио шалгаруулалт ;
  2. Чиглэлийн шалгалт;
  3. Баримт бичгийн бүрдүүлэлт зэргээс бүрдэнэ.

ПОРТФОЛИО Шалгаруулалтад орохын тулд дараах зүйлийг хийх шаардлагатай.  Үүнд:

1. Орос улсад гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын албан ёсны EDU.RS.GOV.RU сайт дээр бие даан бүртгүүлэх;

2. Дараах баримт бичгийг хавсаргах:

  1. Цээж зураг
  2. Гадаад паспортын хуулбар, орчуулга  (хүчинтэй байх хугацаа 2023 оны 3-р сарын 1-ээс наашгүй)
  3. Боловсролын гэрчилгээний эх хувь, орос орчуулга:

- сургуулийн төгсөгчдийн хувьд-бүрэн дунд боловсролын тухай аттестат;

- магистрт суралцах бол бакалаврын диплом ;

- аспирантурт суралцах бол магистрын  диплом;

-төгсөх ангийн сурагчдын хувьд сүүлчийн аттестатчлалаар гаргасан  сургуулийн захирлын гарын үсэг бүхий сурлагын дүн (11/12-р ангийн 1-р хагас жилийн дүн),  шаардлагатай тохиолдолд ОШУСТ-ийн Комисст сурагчийн хувийн хэргийг гаргаж өгнө;

-бакалаврын сургалтаа дүүргэж  магистрт элсэх  хүний хувьд сурлагын ерөнхий дүн ба их сургуулийн захирлын гарын үсэг бүхий сүүлчийн аттестатчлалаар гаргасан  сурлагын дүн (дундаж оноо нь Монголын боловсролын  стандартаар бол 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байх);

-1-2 курсын оюутнуудын хувьд тухайн сургуулийн тамга бүхий сурлагын тодорхойлолт (дундаж оноо нь 2.8, оросын боловсролын  стандартаар бол 4-өөс доошгүй байх), бүрэн дунд боловсролын тухай аттестатын хуулбар, орчуулга;

- оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагсдын хувьд 1-р семестрийн орос хэл, чиглэлийн хичээлийн сурлагын тодорхойлолт, бүрэн дунд боловсролын тухай аттестатын хуулбар, орчуулга;

 - тусгай дунд мэргэжил эзэмших хүсэлтэй хүний хувьд өмнөх сургуулиас авсан аттестат эсвэл сүүлийн хагас жилийн сайн дүн бүхий сурлагын тодорхойлолт.

  • Аспирантурт суралцахын тулд :

- их дээд сургуулиас ирүүлэх зөвшөөрсөн тухай албан тоот (байвал зохино);

- нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

- суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат (10 хуудаснаас доошгүй)

  • Орос хэлний бүсийн олимпиад, 2020/2021 оны хичээлийн жилд явуулсан  математик, химийн олимпиадуудад түрүүлсэн бол Гэрчилгээ, ОШУСТ-ийн Комисст эх хувийг гаргаж өгнө.
  • Үндсэн (нэгдүгээр) курст суралцагчдын хувьд “Орос хэлний мэдлэгийг баталгаажуулсан баримт бичгүүд” гэсэн зүйлд орос хэлийг хаана, хэзээ, ямар хугацаатай сурсан тухай мэдээллийг чөлөөт маягаар тусгаж ирүүлэх; хэрэв байгаа бол орос хэлний дамжаанд суралцаж төгссөн гэрчилгээний хуулбар, эсвэл одоо суралцаж буй дамжааны 1-р семестрийн дүн бүхий тодорхойлолт; ОШУСТ-өөс олгосон орос хэлний олимпиадын ялагчийн гэрчилгээний хуулбар.
  • Орос хэлний зуны сургалтад суралцах горилогч (орос хэлний багш, Монголын их дээд сургуулиудын орос хэлний ахлах курсын оюутан)-ийн хувьд дээд сургуулийн дипломын хуулбар, орчуулга, ажлын газрын тодорхойлолт;

Оруулж буй бүх баримт бичиг чанартай сканердсан бөгөөд уншихад төвөггүй байна.  Боловсролын баримт бичиг, эмнэлгийн магадлалын орчуулгыг заавал хавсаргана. 

Мэргэжлийн код ба нэр, чиглэлийн хичээл

Хавсралт 2

            Мэргэжлийн кодСуралцах чиглэл (мэргэжил)Зонхилох хичээл
Дээд боловсрол– бакалавр (4 жилийн сургалттай)
02.00.00Компьютер, мэдээллийн технологиМатематик, информатик
03.00.00Физик, астрономииМатематик, физик
04.00.00ХимиХими, биологи
05.00.00Дэлхий судлалын ухаанМатематик, физик
06.00.00Биологиийн   шинжлэх ухаанБиологи, химии
07.00.00Архитектур /уран барилга/Математик, шугам зураг (эсвэл МХК)
08.00.00Барилгын техник, технологиМатематик, информатик
09.00.00Информатик, тооцоолон бодох техникМатематик, информатик
12.00.00Фотоник, багаж үйлдвэрлэл, оптик ба биотехникийн системууд болон  технологиМатематик, информатик
13.00.00Цахилгаан, дулааны эрчим хүчМатематик, физик
15.00.00Машины үйлдвэрлэл  Математик, физик
16.00.00Физико-техникийн шинжлэх ухаан, технологиМатематик, физик
18.00.00Химийн технологиХими, биологи
19.00.00Үйлдвэрлэлийн экологи ба биотехнологиХими, биологи
20.00.00Техно бүрхүүлийн аюулгүй байдалМатематик, хими
21.00.00Хавсралт геологи, уул уурхай, газрын тос хийн үйлдвэр, геодезиМатематик, физик
22.00.00Материалын технологиМатематик, физик
23.00.00Хуурай газрын тээврийн техник, технологи                                  Математик, физик
27.00.00Техникийн систем дахь удирдлагаМатематик, физик
28.00.00Нанотехнологи, наноматериалуудМатематик, физик
29.00.00Хөнгөн үйлдвэрийн технологиМатематик, хими
37.00.00Сэтгэл зүйн шинжлэх ухаанНийгэм судлал, гадаад хэл
38.00.00Эдийн засаг, удирдлагаМатематик, информатик
39.00.00Социологи, нийгмийн ажилНийгэм судлал, гадаад хэл
40.00.00Хууль зүйНийгэм судлал, гадаад хэл
41.00.00Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлалНийгэм судлал, гадаад хэл
42.00.00Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл номын сангийн ажиллагаНийгэм судлал, гадаад хэл
43.00.00Үйлчилгээ, аялал жуулчлалНийгэм судлал, гадаад хэл
44.00.00Боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаанНийгэм судлал, гадаад хэл
45.00.00Хэл, утга зохиол судлалНийгэм судлал, гадаад хэл (орос)   
46.00.00Түүх, археологиНийгэм судлал, гадаад хэл
49.00.00Биеийн тамир, спортБиологи, Биеийн тамир
Дээд боловсрол-нарийн мэргэжил  (5/6 жилийн сургалттай)
08.00.00Барилгын техник, технологиМатематик, информатик
14.00.00Цөмийн эрчим хүч, дулааны физикМатематик, физик
21.00.00Хавсралт геологи, уул уурхай, газрын тос хийн үйлдвэр, геодезиМатематик, физик
31.00.00Клиник анагаах ухаан (31.05.01Эмчилгээ, 31.05.02 Педиатри, 31.05.03 Шүдний эмчилгээ)Биологи, хими
32.00.00Эрүүл мэндийн шинжлэх ухаан, урьдчилан сэргийлэх анагаах ухаанБиологи, хими
33.00.00Эм зүйБиологи, хими
36.00.00Мал эмнэлэг, зоотехникийн ухаанБиологи, хими
37.00.00Сэтгэл зүйн шинжлэх ухаанНийгэм судлал, гадаад хэл
38.00.00Эдийн засаг,  удирдлагаМатематик, информатик
40.00.00Хууль зүйНийгэм судлал, гадаад хэл
41.00.00Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлалНийгэм судлал, гадаад хэл

Хавсралт 3

2-р үе шатанд шаардлагатай  баримт бичгийн жагсаалтыг  бүрдүүлж ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, Россотрудничество агентлаг руу хүргүүлэх

Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон горилогчид дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Гадаад паспортын хуулбар, орчуулга. Хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад орсноос хойш 18 сараас доошгүй байна, өөрөөр хэлбэл  2023 оны 3 дугаар сарын 01 хүртэл.   
  2. Горилогчийн өнгөт зураг бүхий анкет. Анкетыг EDU.RS.GOV.RU системд бүрдүүлсэн баримт бичгээс татаж авна. 
  3. Сонгосон мэргэжлийнхээ дагуу их дээд сургуулийн сонголтыг хийхдээ мэдээллийн  https://education-in-russia.com систем дахь навигаторыг ашиглана уу.
  4. Горилогч бүр 6 их дээд сургуулийн нэрийг сонгож болно. Гэхдээ холбооны  нэг тойрогт гурваас дээшгүй, холбооны чанартай Москва, Санкт-Петербург хотоос тус бүр хоёроос дээшгүй сургууль заах эрхтэй. 

Горилогчийн анкетад заасан аль ч сургууль түүнийг суралцуулах сонголтыг хийгээгүй тохиолдолд  Оросын Холбооны Улсын боловсролын яам  горилогчид хандаж Москва, Санкт-Петербург хотоос бусад Оросын Холбооны Улсын дурын хот дахь их дээд сургуулийг сонгох тухай нэмэлт мэдүүлэг бичих санал тавина.  

  1. Боловсролын тухай баримт бичгийн скан хуулбар, орчуулгын товчоогоор баталгаажуулсан орчуулга (аттестат, бакалавр магистрын диплом), сурлагын дүнг хавсралтаар ирүүлнэ.
  2. Орос хэлний зуны сургалтад суралцах горилогч (орос хэлний багш, Монголын их дээд сургуулиудын орос хэлний ахлах курсын оюутан)-ийн хувьд дээд боловсролын  дипломын хуулбар, орчуулгын товчоогоор баталгаажуулсан орчуулга, ажлын газрын тодорхойлолт; поликлиникийн тамга бүхий эмнэлгийн дүгнэлт ( У-086 маягт), ХДОХВ-гүй болохыг  нотолсон эмнэлгийн магадлал.
  1. Сургуулийн төгсөгчийн хувьд сүүлчийн аттестатчлалын дүн 11-р анги (11 жилийн сургалттай бол) эсвэл 12-р ангийн эхний хагас жилийн дүн (12 жилийн сургалттай бол).
  2. 1-2-р курсын оюутнуудын хувьд   сургалтын хэлтсийн тамга бүхий сурлагын тухай тодорхойлолт ( дундаж оноо 2,8-аас доошгүй буюу “сайн”), бүрэн дунд боловсролын аттестат.  
  3. Гэрээний дагуу оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагчдын хувьд- оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагдын хувьд 1-р семестрийн орос хэл, чиглэлийн (сургалтын чиглэлээ:  хүмүүнлэгийн, техникийн, анагаах ухааны, эдийн засгийн гэх мэт), хичээлийн сурлагын тодорхойлолт, бүрэн дунд боловсролын тухай аттестатын хуулбар;
  4. Аспирантурын хөтөлбөрөөр суралцах горилогчдын хувьд: нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт эсвэл суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат (10 хуудаснаас доошгүй байх)
  5. Улсын эмнэлгийн тамга бүхий эмнэлгийн тодорхойлолт ( У-086 маягт)
  6. ДОХ-оор өвчлөөгүй болохыг  нотолсон эмнэлэгийн магадлал.                                                                               Бүх баримт бичгийг орос хэлэнд хөрвүүлж орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан байна.                                                                                                                                                          

Тогтоосон хугацаанд баримт бичгээ бүрдүүлж чадаагүй горилогчийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах нэрсээс хасна.