
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 37
“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ”
Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль, бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.
3.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Монгол Улсын Их Хурлын 2018 оны
37 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
|
ДӨРӨВ.ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НИЙГМИЙН БОДЛОГО |
||||||
|
Зорилт 11.Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр цогц арга хэмжээ авна. |
||||||
|
11.1 |
МУТХҮБ-2030-ын 2.2.3, Зорилт 1, ЗГҮАХ-ийн 3.2.2 дахь заалт |
Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх
|
Хамран сургалтын бохир жин, хувиар |
85.0 |
80.6 Улсын төсөв |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /цаашид “БСШУСЯ” гэх/ |
|
Шинээр ашиглалтад орох цэцэрлэгийн тоо |
85 |
|||||
|
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийг камержуулах хувь |
100 |
|||||
|
11.2 |
МУТХҮБ-2030-ын 2.2.3, Зорилт 2, ЗГҮАХ-ийн 3.2.3, 3.2.6, 3.2.14 дэх заалт
|
Ерөнхий боловсролын сурагчдын аюулгүй, ая тухтай сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх |
Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоог бууруулах, хувиар |
100 |
118.1 Улсын төсөв |
БСШУСЯ
|
|
Шинээр ашиглалтад орох Ерөнхий боловсролын сургуулийн тоо |
62 |
|||||
|
Орчин нөхцөлийг сайжруулах дотуур байрны тоо |
18 |
10.1 Улсын төсөв |
||||
|
Аюулгүй загвар орчин бүрдүүлэх сургуулийн тоо |
652 |
0.9 Улсын төсөв |
||||
|
Шинээр сонгон, секц, дугуйлан хичээллэх төвийн тоо |
100 |
2.5 Улсын төсөв |
||||
|
11.3 |
МУТХҮБ-2030-ын 2.2.3, Зорилт 2, ЗГҮАХ-ийн 3.2.10 дахь заалт |
Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлэх
|
Сурах бичгийн "Түрээсийн сан" байгуулах ажлын явц, хувиар |
100 |
3.4 Улсын төсөв |
БСШУСЯ |
|
11.4 |
МУТХҮБ-2030-ын 2.2.3, ЗГҮАХ-ийн 3.2.6 дахь заалт |
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа бага ангийн 6-8 настай хүүхдэд зориулсан асаргаа, халамж, хөгжлийн үйлчилгээтэй болгох |
Дотуур байранд бага ангийн хүүхэдтэй ажиллах асрагч-багш, хүүхэд хөгжлийн багшийн тоо |
122 |
0.8 Улсын төсөв |
БСШУСЯ |
|
11.5 |
МУТХҮБ-2030-ын 2.2.3, Зорилт 2, ЗГҮАХ-ийн 3.2.18 дахь заалт |
Дээд боловсролын байгууллагын хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлж, дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн магадлан итгэмжлүүлэх |
Мэргэжил дээшлүүлэх багшийн тоо |
700 |
0.15 Гадаад эх үүсвэр |
БСШУСЯ |
|
Магадлан итгэмжлэгдэх хөтөлбөрийн тоо |
Дотоод-30, Гадаад-5 |
0.15 Улсын төсөв |
||||
|
11.6 |
ЗГҮАХ-ийн 3.3.3 дахь заалт |
Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн давхардлыг арилгаж, зарим хөтөлбөрийг нийслэлийн алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт шилжүүлэх |
Шилжүүлэх хөтөлбөрийн тоо |
10-аас доошгүй |
- |
БСШУСЯ |
|
11.7 |
ЗГҮАХ-ийн 3.3.11 дэх заалт |
Багш нарын цалин, урамшууллыг нэмэх |
Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар |
100 |
33.2 Улсын төсөв |
Засгийн газар |
|
Зорилт 12.Соёл, урлаг, спортын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын салбарт техник, технологийн ололтыг нэвтрүүлж, бүх нийтийн биеийн тамирын хөгжилд төрөөс дэмжлэг үзүүлнэ. |
||||||
|
12.1 |
ЗГҮАХ-ийн 3.2.47 дахь заалт |
Соёл, урлаг, спортын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд инноваци, техник, технологийн ололтыг нэвтрүүлэх
|
Шинээр ашиглалтад оруулах сумдын соёлын төв, театрын тоо |
27 |
34.8 Улсын төсөв |
БСШУСЯ |
|
Шинээр ашиглалтад оруулах спорт цогцолбор, заалны тоо |
6 |
|||||
|
Шинээр нэвтрүүлэх техник, технологи |
3-аас доошгүй |
|||||
|
Шинээр байгуулах судалгааны төв, лаборатори |
10-аас доошгүй |
|||||
|
12.2 |
ЗГҮАХ-ийн 3.2.56 дахь заалт |
Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн спортоор хичээллэсэн иргэний үйлчилгээний төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх |
Үйл ажиллагааны хэрэгжилтээр |
- |
- |
БСШУСЯ, Эрүүл мэндийн яам /цаашид “ЭМЯ” гэх/ |
|
12.3
|
ЗГҮАХ-ийн 3.2.58 дахь заалт |
Соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх |
Төрийн үйлчилгээний бусад албан хаагчдын жишигт хүргэх |
20-50 хувиар нэмэх |
1.2 Улсын төсөв |
БСШУСЯ |
|
12.4 |
МУТХҮБ-2030-ын 2.1.2, Зорилт 1 |
2020 онд Герман болон Европын бусад орнуудад Чингис хааны өмнөх болон дараахь үеийн түүх, археологийн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажиллагааг хангах |
Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар |
100 |
- |
БСШУСЯ |
|
Зорилт 13.Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлнэ. |
||||||
|
13.1 |
ЗГҮАХ-ийн 3.2.35, Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого /цаашид “ТШУТТББ” гэх-ын/ 4.4.1, 4.4.5 дахь заалт |
Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх |
Сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх судлаачийн тоо |
200 |
5.0 Улсын төсөв |
БСШУСЯ |
|
13.4 |
ЗГҮАХ-ийн 3.2.33 дахь заалт |
Шинжлэх ухаан технологи, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох |
Үндэсний номын сангийн барилгыг дуусгаж, ашиглалтад оруулах ажлын явц, хувиар |
100 |
7.2 Улсын төсөв |
БСШУСЯ |