ГАДААД БАГШ, МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

A- A A+
ГАДААД БАГШ, МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛУУЛАХАД  БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
  1. Гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, хугацаа,  гадаад  иргэний мэргэжил, багшаар ажилласан туршлага, заах арга зүйн ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон сургуулийн албан бичиг  (Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаягласан байх, байгууллагын гадаад багш, мэргэжилтэн хариуцсан ажилтны нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал дурдах)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар (үүнд зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловсролын байгууллага хамаарах ба сургалтын төв, гадаад хэлний курс, дамжаа хамаарахгүй)
  3. Гадаад багш, мэргэжилтний багшийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэнийг нотлох дипломын хуулбар, орчуулга (курс, дамжааны сертификат, гэрчилгээг хүлээн авахгүй)
  4. Гадаад иргэний паспорт, Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар
  5. Гадаад багш, мэргэжилтэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ (заах хичээлийн нэр, цагийн ачааллыг тодорхой тусгасан байх)
  6. Сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн эрүүл мэндийн шинжилгээний бичиг (ХДХВ, ДОХ-ын шинжилгээг заавал өгсөн байх)

ЖИЧ:

  1. Бичгийн хариуны талаарх лавлагааг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын nomin@mecs.gov.mn хаягаар асууж, тодруулж байна уу.
  2. Хүсэлт гаргасан боловсролын байгууллагын хариу бичгийг ажлын 10-14 хоногт шийдвэрлэх тул ажиллуулах багш, мэргэжилтний оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг тооцож хүсэлтээ өгөхийг зөвлөж байна.