Дээрх хөтөлбөрийн 2021–2027 оны мөчлөгийн хүрээнд Монголын их сургуулиуд Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх 11 төсөлд нийт 46 удаагийн байгууллагын оролцоотойгоор хамрагдаж байгаагаас хоёр төслийг Монголын байгууллагууд удирдан хэрэгжүүлж байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын 128 удаагийн оролцоо бүртгэгдэж, Эрасмус Мундусын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт 30 суралцагч хамрагдан, Монгол болон Европын их сургуулиудын хооронд 450 гаруй академик солилцоо хэрэгжсэн.
ДэлгэрэнгүйЦаг үе, үйл явдал
Зена Густхард нь Майкл Жексоны "MJ The Musical", Дэнзэн, Шер нарын "Burlesque", "Bat Out of Hell" зэрэг дэлхийд алдартай томоохон шоу, мюзиклуудын бүжгийн дэглээчээр ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч, найруулагч юм.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Финланд Улсын Турку их сургуулийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Ари Коски болон Eduten компанийн үүсгэн байгуулагч Хэнри Мүүримаатай уулзлаа.
ДэлгэрэнгүйБоловсролын сайдын 2026 оны А/356 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймагт ажиллана.
ДэлгэрэнгүйБоловсролын бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн хүний нөөцийг чадавхжуулах уулзалт боллоо.
ДэлгэрэнгүйЕвропын холбооны Erasmus хөтөлбөрийн санхүүжилттэй RETEACH төслийн хүрээнд “Багш бэлтгэх тогтолцоог ногоон болон дижитал ур чадварт шилжүүлэх үйл ажиллагааны чиглэл” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Австри Улсын Холбооны Эмэгтэйчүүд, шинжлэх ухаан, судалгааны яам болон Австрийн Боловсрол, олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулдаг Эрнст Махын тэтгэлэгт хөтөлбөр 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгагдан өргөдөл хүлээн авч байна.
ДэлгэрэнгүйБоловсролын салбарт барилга байгууламж, тоног төхөөрөмж, сургалтын орчин, хүний хөгжил, тэтгэлэг зэрэг чиглэлээр хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн аж ахуйн нэгжүүд холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд ААНОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой. Хамрах үйл ажиллагаа, бүрдүүлэх материал, нийтлэг шаардлагыг зурган мэдээллээр танилцуулж байна.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Беларусь Улсын 2027-2028 оны хичээлийн жилд суралцах монгол иргэдийг элсүүлэн суралцуулах бүртгэл байна.
ДэлгэрэнгүйДэлхийн ур чадварын байгууллагын гишүүн 90 гаруй орны төлөөлөл 2 жилд нэг удаа цуглаж зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд Монгол Улсыг зорьж ирэх бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт чухал ач холбогдолтой.
ДэлгэрэнгүйМонголын уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг дараагийн үед өвлүүлэн уламжлуулах, орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан хөгжүүлэх зорилгын хүрээнд АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай туршилтын анги нээгдэж, сургалтын үйл ажиллагаа эхэллээ.
ДэлгэрэнгүйБоловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр их сургуулийн эмнэлгийн тогтолцоог зөв бүрдүүлж, сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг нэгтгэн хөгжүүлэх нь чухал болохыг онцоллоо.
ДэлгэрэнгүйБоловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээ хамтран бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөрийг танилцуулах уулзалт, өдөрлөгийг 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйБНСУ-ын “Үндэсний инновацын бүтээгдэхүүн”-ээр батламжлагдсан “AI Pledo” платформыг Монголд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Эхний ээлжинд хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд үе шаттайгаар туршина.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсролын яам, Япон Улсын Элчин сайдын яам, Чиба Технологийн Институтийн хамтын ажиллагааны хүрээнд 1000 ширхэг iPad төхөөрөмжийг ерөнхий боловсролын 40 сургуульд хүлээлгэн өгөх арга хэмжээ болж, талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх гурван талт санамж бичиг байгууллаа.
Дэлгэрэнгүй














