card

Цаг үе, үйл явдал

ERASMUS+ RETEACH ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

ERASMUS+ RETEACH ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэх" төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Итали улсын Палермо хотод зохион байгуулагдлаа. Сургалт "Багшийн боловсрол дахь Европын холбооны тогтолцоо ба Европын бодлогын механизмын тойм" сэдвийн хүрээнд явагдсан юм. Сургалтад Монгол, Итали, Румын улсын төслийн багууд оролцсон. Монголын талаас Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үндэсний судалгааны хүрээлэн, “Отгонтэнгэр” их сургууль, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, “Дархан” дээд сургууль, “Хангай” дээд сургуулийн төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан. 2025 оны 7-р сарын 3-ний өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан хэдий ч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй
БУРИАДЫН ИХ СУРГУУЛЬ “МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

БУРИАДЫН ИХ СУРГУУЛЬ “МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Буриадын Их Сургуульд “Монгол хэл, соёлын төв”-ийг албан ёсоор нээлээ.

Дэлгэрэнгүй
 “Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр

“Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг байгууллаа

“Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг байгууллаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд орос хэлний багш нарын ур чадварыг үе шаттайгаар Оросын Холбооны Улсад мэргэшил дээшлүүлэхэд хамтран ажиилах юм.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ, ОРОСЫН ИХ СУРГУУЛИУДЫН РЕКТОРУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

МОНГОЛ, ОРОСЫН ИХ СУРГУУЛИУДЫН РЕКТОРУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт 2025 оны 07 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болж байна. Чуулга уулзалтыг Боловсролын сайд П.Наранбаяр, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И. Могилевский болон Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нар нээж үг хэлэв. Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн үгэндээ: 2024 оны 12 дугаар сард Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 26 дугаар хуралдааны хэрэгжилтийн хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдан, хуралдаанд оролцогчдод амжилт хүсэж, хэлэлцүүлэгт үр бүтээлтэй оролцохыг уриаллаа.

Дэлгэрэнгүй
ДУНДГОВЬ АЙМАГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭЭ АЯГА, ТАВАГ УГААГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮРЭН ХАНГАЛАА

ДУНДГОВЬ АЙМАГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭЭ АЯГА, ТАВАГ УГААГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮРЭН ХАНГАЛАА

Дундговь аймаг “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн нийт 271 сая төгрөгийн санхүүжилтээр 40 багц аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжийг худалдан авч, аймгийнхаа бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зарим дотуур байр, Политехник коллежийн дотуур байранд хүлээлгэн өглөө. Ингэснээр бага ангийн сурагчид хоолны аяга, тавгаас үүдэх халдварт өвчин, хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна.

Дэлгэрэнгүй
“ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ 2025” БОЛЛОО

“ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ 2025” БОЛЛОО

Боловсролын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл ТББ,  Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон бусад хамтрагч байгууллагуудтай хамтран ,  “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” -ыг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
БЗС-ийн санхүүжилтээр гадаадад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалт

БЗС-ийн санхүүжилтээр гадаадад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалт

БЗС-ийн санхүүжилтээр гадаадад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалт.

Дэлгэрэнгүй
ЗҮҮН АЗИЙН ОРНУУД ДЭЭД БОЛОВСРОЛД ХИЙМЭЛ ОЮУНЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

ЗҮҮН АЗИЙН ОРНУУД ДЭЭД БОЛОВСРОЛД ХИЙМЭЛ ОЮУНЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

2025 оны Зүүн Азийн бүс нутгийн бодлогын хэлэлцээр “Хиймэл оюуныг нэвтрүүлсэн дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдвийн хүрээнд боллоо. Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нээж хэлсэн үгэндээ “ Хиймэл оюун (AI) нь багш, ажилтнуудыг орлох бус харин тэднийг дэмжих хэрэгсэл байх, бид оюутнуудаа AI‑ийг ухамсартайгаар ашиглаж, өөрийнхөө бие даасан бодол, сэтгэлгээг хөгжүүлэх, ёс суртахууны хэм хэмжээг төлөвшүүлэхэд сургах мөн оюутнуудын хувийн мэдээллийг чанд хамгаалж, багш нарыг AI‑тай үр дүнтэй, хариуцлагатай хамтран ажиллахад бэлтгэх хэрэгтэй байна” гэв.

Дэлгэрэнгүй
ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

“Орон сууцны хороолол, хотхонд байрлах бага сургуулийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад баримтлах” чиглэл батлагдав. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэх "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль" арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийг баримтлах юм.

Дэлгэрэнгүй
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЁС ЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЁС ЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад 29 байгууллагын 126 төрийн албан хаагч хамрагджээ. Сургалтын үеэр ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өгч, дэд хороодын уялдаа холбоог сайжруулах тухай санал солилцсон байна.

Дэлгэрэнгүй